Монгол улсын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд нэмэрлэх цоохор санал Хоёрдугаар хэсэг
Академич Т.Ган-Эрдэнэ нийтлэлийг цувралаар хүргэж байна
Хоёрдугаар хэсэг
Судалгааны ажлын санхүүжилт, хөрөнгө оруулалт
Шинжлэх ухааныг хөгжүүлдэг хамгийн гол хүчин зүйл бол санхүүжилт. Манай шинжлэх ухааны санхүүжилт 2018 онд 30 гаруй тэрбум төгрөг байжээ. Үүнээс 20 орчим тэрбум төгрөгийг тогтмол (цалин, ндш г.м) зардалд, үлдсэн 10 гаруй тэрбум төгрөгийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулжээ. Манай улс судалгааны ажилд 2018 онд 12 320 827 000 төгрөг төсөвлөсөн байна. Харин гүйцэтгэл нь 9 675 416 000 төгрөг болжээ. Энэ санхүүжилтыг дорхи хүснэгтэнд зарцуулсан салбар, голлон авдаг байгууллагуудыг бичив.
|
Шинжлэх ухааны салбар |
Санхүүжилт (мянган төгрөг) |
Санхүүжилт голлон авдаг газар |
Эзлэх хувь |
1 |
Анагаах |
1,963,037.5 |
АШУҮИС |
20.0 |
2 |
Байгаль |
2,456,065.0 |
ШУА, МУИС |
25.8 |
3 |
Нийгэм |
1,222,039.6 |
ШУА, МУИС |
12.8 |
4 |
Техник |
1,221,971.5 |
ШУТИС |
12.8 |
5 |
Хөдөө аж ахуй |
2,551,645.3 |
ХААИС |
26.8 |
6 |
Хүмүүнлэг |
97,020.0 |
ШУА, МУИС |
1.0 |
2019 болон 2020 оны санхүүгийн тоо баримтыг энд авч үзэж болохгүй байна. Учир нь коронавирусын цар тахал энэ тэрээс болоод санхүүжилт өөрчлөгдсөн болно. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.12 орчим хувь байв. Харин 2020 онд эрдэм шинжилгээний зардал 9 тэрбум төгрөгөөр буурав. Энэ бол байж боломгүй зүйл. Шинжлэх ухааны суурь дэвсгэр нь боломжийн хэмжээнд тавигдсан, бэлтгэгдсэн судлаачдын бага боловч гайгүй чанартай нөөцтөй манай орны хувьд энэ нь хэтэрхий бага санхүүжилт. Бүр хэтэрхий бага. Шинжлэх ухаан судлаачид санхүүжилт нь ДНБ-ий 1%-д хүрэхэд тэр улсын шинжлэх ухаан нь улсын эдийн засагтаа мэдэгдэхүйц үр ашгаа өгдөг гэж үздэг юм байна. Тийм учраас ойрын үед санхүүжилтийг 1%-д хүргээд дараа нь үе шаттайгаар өсгөж ДНБ-ийн 3-4% дээш гаргах шаардлагатай гэж үзэж байна. Ингэж байж шинжлэх ухааны үр шимийг хүртэнэ. Өнгөрсөн 2019 онд зохион байгуулагдсан Шинжлэх ухааны анхдугаар их хуралд үг хэлсэн, илгээлт ирүүлсэн Монгол улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд нар бүгд нэгэн дуугаар шинжлэх ухаандаа маш бага санхүүжилт өгч байгааг хүлээн зөвшөөрсөн нь олзуурхууштай зүйл. Үүнээс гадна сүүлийн үед намууд сонгуульд оролцохдоо шинжлэх ухааны санхүүжилтыг ихэсгэх тухай хөтөлбөртөө тусгах болов. Тухайлбал өнөөгийн засгийн газар шинжлэх ухааны санхүүжилтыг 4 дахин нэмэгдүүлэхээр үйл ажиллагааны төлөвлөгөөндөө орууллаа. Судлаачид санхүүжилт нэмэгдэнэ гэдэгт их итгэж, найдаж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухаанаа хөгжүүлж байж л улс орноо хөгжүүлсэн байдаг юм байна. Ялангуяа жижиг орнууд ухаан зарж байж л хөгждөгийг Израйл улсын жишээнээс харж болно. Ердөө 8 гаруй сая хүнтэй Израйл улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.9 хувийг буюу 18.6 тэрбум долларыг шинжлэх ухаандаа зарцуулсаныхаа үр дүнд өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнуудын тоонд ороод байна. Эдийн засгийн хямралын үед АНУ, Израйл зэрэг орнууд шинжлэх ухаандаа хөрөнгө оруулж улсаа хямралаас гаргадаг юм байна. Ийм сайхан жишээг авч хэрэгжүүлмээр байгаа юм. Манай улс шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болоод удаж байна. Ихэнх хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний багаж тоног төхөөрөмж, барилга, байгууламж муудаж хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл гарах боллоо. Манай эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудад сүүлийн 30 жил хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй учир одоо улс шинжлэх ухаандаа нэн тэргүүнд 25 орчим сая америк долларын хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай болоод байна. Ийм хөрөнгө оруулалтыг Дээд боловсролын шинэчлэлийн төсөл шиг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийхэд болмоор санагддаг. Дээд боловсролын шинэчлэлийн 20 сая доллар зарцуулсан төслийн хүрээнд ганцхан гайгүй лаборатори байгуулсан. Ингэж хөрөнгө мөнгийг үр ашиггүй үрээд байвал судалгааны их сургууль яаж байгуулах юм бол доо. Ер нь төслийнхөө үр дүнг юү гэж дүгнэсэн бол? Ер нь шинжлэх ухаанд оруулсан хөрөнгө оруулалт боловсролд оруулсанаас хурдан үр ашгаа өгдөг юм билээ. Үүний зэрэгцээ нэгэнт хөрөнгө оруулалт хийж авсан үнэтэй цэнтэй багаж, тоног төхөөрөмж, лабораторийг бүрэн дүүрэн ашигламаар байна. Байр савнаасаа болоод ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв Мах комбинатад, ЭМШУИС-ийн Цөм лаборатори Нэгдсэн 3-р эмнэлэгийн дэргэдэх Сувилахуйн сургууль дээр байгуулсан тэр үед лабораториуд хэрэглэгчээсээ холдож сайн ашиглагдахгүй байдалтай байсан түүх бий. Харин Монгол, Хятадын хэрэглээний молекул биологийн лаборатори Хан уул дүүрэгт Армоногийн байранд байгуулсаны цаад учрыг бодоод бодоод олоогүй. Тэрнээс гадна тооцоо судалгаагүй, хэрэгцээ шаардлагагүй газар лаборатори байгуулсанаас болж 5.5 тэрбум төгрөгөөр авсан тоног төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байсаар байгаад 4 жилийн дараа 1.9 тэрбумын үнэтэй багажаа актлахаар санал оруулсан тухай сонсогдох юм. Гэтэл нөгөө талд нь ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд багаж, тоног төхөөрөмжөөр “цангаж” байх жишээтэй. Гадаадад эрдэм шинжилгээний байгууллагыг хамгийн сайхан газар байгуулдаг. Жишээлбэл АНУ-д Нью Йорк хотын хамгийн сайхан газар Cold Spring Harbor Laboratory байгуулагдсан байдаг. Гэтэл манайд засгийн газар нь шийдвэр гаргаад эрдэм шинжилгээний хүрээлэнгийн байрыг прокурорын газарт шилжүүлсэн тохиолдол ч бий. Мөн 2015 онд ханиад томууны улирлын үед Сангийн яамны харьяа байгууллагын хүмүүс хүрээлэнгийн байруудыг хүүхдийн эмнэлэг болгоно гээд явж байж билээ. Ийм хандлагыг өөрчилмөөр байна. Харин одоо хандлага өөрчлөгдмөөр болоод явчих шиг байна. Яагаад ингэж байна гэвэл Засгийн газар шийд гаргаж 2020 оны 10-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Ботаникийн цэцэрлэгт 94 тэрбум төгрөгийн төсөвтэй Шинжлэх ухааны инновацийн төвийн кластерийн цогцолборын шавийг тавиад барьж эхэллээ. Цогцолбор 2023 онд ашиглалтанд орно. Нийт 74300 хавтгай дөрвөлжин метр талбайтай манай шинжлэх ухааны салбарт урьд хожид байгаагүй аварга барилга байгууламж. Ач холбогдолоороо бүүр ч том. Монголчууд бид “сааль хураахаар саваа бэлд” гэдэг дээ. Сайхан савтай болж байгаа болохоор “сааль сүү” нь ч бас нэмэгдээд ирнэ гэж итгэж, найдаж байна. Ингээд судлаачдынхаа тоог нэмээд багаж, тоног төхөөрөмжтэй болчихвол ч шинжлэх ухаан хөгжиж үр өгөөж нь нэмэгдээд ирнэ. Гэхдээ нэг юмыг зориуд хэлмээр байгаа юм. Өнгөрсөн 30 жилд манай дарга нар нэг ч төгрөг гарахгүйгээр “бүтцийн өөрчлөлт” гэдэг юм хийчихээд л шинжлэх ухаанаа хөгжүүлэх гэж олон дахин оролдож үзээд ердөө бүтээгүй шүү гэдгийг ахин дахин сануулж хэлмээр байна. Энэ хэсгийн төгсгөлд мөнхийн хөдөлгүүрийг одоо болтол хийгээгүйг нэмээд хэлчихье дээ.
Судалгааны ажлын үнэлгээ
Судалгааны ажлыг дүгнэх асуудал маргаантай асуудал. Өнөөдөр манай зарим судлаачид эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлж л байвал сайн гэж үзэж байхад нөгөө хэсэг нь бид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох технологи боловсруулах судалгаа хийж байвал хэвлэж нийтлүүлэх асуудал бараг хэрэггүй шахуу гэх нь бий. Ингэж туйлшрах нь буруу. Уг нь онолын хувьд онц сонирхолтой, практик өгөөж өндөртэй судалгааны ажил хиймээр байгаа юм. Гэтэл амьдрал адармаатай болохоор ийм судалгааны объект олдох нь ховор. Салбартаа сайн эрдэмтэн байхын зэрэгцээ орчин үеийн дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагыг “гадарладаг” өөрийн орны шинжлэх ухааны хөгжил дэвшлийг мэдэхээс гадна нийгэм эдийн засгийн байдлаа ойлгодог хүн иймэрхүү төсөл олж сонгож чадна. Манай эрдэмтэн судлаачид гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүдэд судалгааныхаа ажлын үр дүнг хэвлэх явдал улам бүр өргөжин тэлж байгаа нь тун сайшаалтай. Энэ нь нэг талаас манай судлаачид дэлхийн түвшний судалгааны ажлыг хийж гүйцэтгэх чадвартай болсоныг нөгөө талаас дэлхийн шинжлэх ухааныг шинэ мэдлэгээр баяжуулж байгааг харуулж байгаа юм. Мөн түүнчлэн эх орноо гадаад ертөнцөд сурталчилж байгаа нэг хэлбэр. Эрдэм шинжилгээний олон өгүүлэл гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлэх нь шинжлэх ухааныг сайн хөгжүүлж байгаа орон гэж үнэлэгдэх нь ч бий. Ингээд гадаадад эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхийн сайн талыг тоочоод байж болно л доо. Гэвч ертөнцөд оршин буй бүх юм харьцангуй байдаг учир энэ бидний хөндөж буй асуудал ч сайнтай муутай. Энэ асуудал ялангуяа манайх шиг жижиг, шинжлэх ухаандаа маш бага мөнгө зарцуулдаг улсын хувьд шинжлэх ухааныхаа хөгжилд саад болж мэдэх шинж тэмдэг сүүлийн үед ажиглагдах болов. Зарим судлаач жилд хэд хэдэн өгүүлэл бичиж хэвлүүлж байхад зарим нь хэдэн жил болж байж нэг өгүүлэл эсвэл бүүр нэг ч өгүүлэл хэвлүүлж чадахгүй байх тохиолдол байна. Гэхдээ судлаачдыг нь хараад байхад олон өгүүлэл хэвлүүлж байгаа судлаач цөөн өгүүлэл хэвлүүлж байгаа эсвэл хэвлүүлж чадахгүй байгаа судлаачдаас аль ч талаараа дутахааргүй судлаачид байх юм. Бас хийсэн ажил нь ч сайн, улс оронд тустай ажил байх юм. Нөгөө талаас цөөн өгүүлэл хэвлүүлдэг судлаачдын дотор хэвлүүлж нийтлүүлэхээс гадна технологи боловсруулах судалгааны ажлыг гол зорилго болгосон судлаачид бас бий. Энэ нь юун түрүүнд тухайн судлаачийн ажиллаж байгаа шинжлэх ухааны салбараас ихээхэн хамаарч байна. Мэдлэг чадвар, нарийн багаж төхөөрөмж, үнэтэй урвалж бодис ихээхэн хэмжээгээр шаардсан, өрсөлдөөн ихтэй шинжлэх ухааны салбарт муу тоноглогдсон, хангамж муутай лабораторид ажиллаж байгаа манай судлаачид онолын судалгааны ажил хийж чадахгүй байна. Ингэхээр ийм салбарт ажилладаг эрдэмтэдийг бичсэн өгүүллийн тоогоор нь ажлыг нь дүгнэвэл учир дутагдалтай. Гэхдээ харамсалтай нь иймэрхүү нарийн шинжлэх ухааны салбар л улс орныг хөгжүүлдэг шинэ технологи бий болгодог. Энэ салбарын эрдэмтэд технологи боловсруулж, технологийн заавар, стандарт батлуулж, патентын эрх хамгаалж, улмаар гарааны компани байгуулж, шинэ бүтээгдэхүүн бий болгох, өндөр технологи нутагшуулж эх орныхоо эдийн засгийг олон тулгууртай болгохын төлөө чармайн ажиллаж байна. Байдал ийм байхад ийм судлаачид муу гэж үнэлүүлэхэд хүрээд байна. Сая 2021 оны эхээр болж өнгөрсөн ШУА-ийн академичийн сонгуулиар 5 хүн сонгогдож академич болов. Эдгээр шинэ академичид бүгдээрээ хийсэн ажилтай, хэлэх үгтэй эрдэмтэд байлаа. Бүгдийн нь ажлыг биш харин захаас нь нэг хүний нь ажлыг энд дурьдахад ШУТИС-иас академич болсон профессор бол уул уурхайн том том машин механизмуудийг буулгахгүйгээр метал хийцийн нь эвдрэл гарч болох ан цавыг оношлодог судалгааны ажил хийдэг хүн байлаа. Энэ нь зарчимын цоо шинэ нээлт биш байх л даа. Гэхдээ улс орны хөрөнгө мөнгийг хэмнэхэд чиглэсэн, шавь сургууль бий болгосон, оносон зохьсон эрдэм шинжилгээний ажил хийдэг хүн байв. Би л хувьдаа сонголт оновчтой боллоо гэж үзсэн. Гарах хэл амыг үл хайхран иймэрхүү шинэ технологи, техник бий болгох, нутагшуулах шинжлэх ухааны салбаруудыг түлхүү хөгжүүлэх нь зүйтэй. Өнөөдөр дэлхий дахинд зарим судлаачид 5 хоногт 1 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байна. Манай орны эрдэмтэд ч үүнээс нэг их дутахгүй 23 эрдэм шинжилгээний өгүүлэл жилд буюу 14 хоногт нэгийг бичиж байна. Судлаачийг олон өгүүлэл хэвлүүлсэнээр нь үнэлдэггүйг бас дурьдмаар байна. Жишээлбэл 2004 онд химийн ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн А. Hershko гуай нийтдээ 200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд үүнээс 100 гаруй өгүүллийг Нобелийн шагнал авах хүртэлх хугацаанд бичсэн байх юм. Гэтэл өнөөдөр манай зарим эрдэмтэд 100 гаруй өгүүлэл бичсэн байх нь элбэг. Мөн дэлхийд уураг тодорхойлох аргын тухай өгүүллээрээ 300 000 гаруй удаа ишлэгдсэн Oliver H. Lowry гуай Нобелийн шагнал хүртээгүй байх жишээтэй. Сүүлийн үед гадаадад эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхийг л төрөл бүрээр урамшуулах болов. Энэ байдал удаан үргэлжилбэл шинжлэх ухааныг системтэйгээр хөгжүүлэхэд саад болж мэдэхээр байна. Үүнийгээ урт хугацааны шинжлэх ухааны бодлоготойгоо зөв уялдуулан уян хатан хэрэглэх нь зүйтэй мэт санагдах юм. Мөн улсаас төслийг нь санхүүжүүлсэн хэдэн төгрөгөөрөө бэл хийгээд унаган ургамал, амьтнаа гадаадын лабораторид авч очиж “ажиллаад” эрдэм шинжилгээний өгүүлэл бичээд л яваад байх хандлага гарах болов. Энэ нь эх орондоо эрдэм шинжилгээний ажлыг хийх чадавхи бий болгохоосоо илүү өгүүлэл болох “судалгаа”- г эрхэмлэх болгоод байна. Мөн түүнчлэн хялбардуухан салбарт ажиллаж, олон өгүүлэл бичиж шилдэг эрдэмтэн болох, өгүүлэл бичсэний шан харамж авах зэрэг нь судлаачдыг бүтээлч, асуудал шийдсэн судалгаа хийхээс хөндийрүүлэх нь. Иймэрхүү популист явдал зөвхөн манай улсад ч тохиолдож байгаа асуудал биш юм билээ. Ер нь судлаачид бид Монгол улсдаа нарийн шинжлэх ухааны салбарт хийсэн судалгааны ажлаараа гадаадын нэр хүндтэй сэтгүүлд өөрсдөө бие даан өгүүлэл хэвлүүлэх чадавхийг бий болгомоор байна. Сүүлийн жилүүдийн анагаах, физик, химийн салбарт Нобелийн шагнал авч байгаа ажлыг харахад ерөнхий дүр зураг нь харагдана даа. Хэрэглээний судалгааны ажил хийж шинэ технологи боловсруулж шинэ бүтээгдэхүүн бий болгосон ажлыг бас л сайн шилж сонгож, үр дүнг нь сайтар шүүн хэлэлцэж дүгнэж үздэг баймаар байна. Хэрэглээний судалгааны ажил нэрээр шинжлэх ухааны багтаамж муутай, туршилтын ажил хийх хэрэггүй шахуу “эрдэм шинжилгээний ажил” хийж улсын хөрөнгө мөнгө үрж, хүмүүсийн цаг завыг барсан асуудал бидний ажилд оршсоор байна. Бидний хийж байгаа хэрэглээний судалгааны зорилго бол жирийн компани, байгууллага, ард иргэд хийж чадахгүй, шинжлэх ухаан шингэсэн, экспортонд чиглэсэн, импорт орлох бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох судалгааны ажил хийх ёстой юм. Ийм ажлын үр дүн л манай улс орны эдийн засгийг солонгорон хөгжүүлэх учиртай. Бидний аль ч судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх асуудал бас л учир дутагдалтай байгаа учраас энэ асуудлыг шинэ шатанд гаргамаар байна. Ийм учраас өнөөдөр бид гадаадын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдэд болон боловсруулан гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээний судалгааны ажилд дүн шинжилгээ хийж судалгааны ажлын дүр төрхөө эргэн нэг хармаар байна. Эцэст нь хэлэхэд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгосон судалгааны ажлыг адилхан үнэлэх шаардлагатай юм. Хүн төрөлхтөн эрдэм шинжилгээний бүтээл хэвлэдэг тусгай сэтгүүл гаргаад даруй 300 гаруй жил болжээ. Анхны сэтгүүл 1665 онд Франц хэлээр Journal des Sçavans, англи хэлээр Philosophical Transactions of the Royal Society гэдэг нэртэй гарсан байна. Хорьдугаар зууны дунд үе хүртэл хянан магадлагаа хийх асуудал тийм ч чухал зүйл биш байсан бол харин өнөөдөр хянан магадлагаа хийх нь сэтгүүлийн чухал асуудал болоод байна. Мөн олон мянган сэтгүүлүүд гарч ирсэн учраас тэдгээрийг чанар чансаагаар нь эрэмбэлж эхэлсэн байна. Сэтгүүлүүдийг цаасан дээр хэвлэдэг хуучин хэлбэрээс гадна online хэлбэрээр буюу электрон хэлбэрээр гаргах болов. Бид өнөөдөр эх орныхоо эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлүүдийн чанар чансааг сайжруулах ажлыг улам эрчимжүүлмээр байна. Дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдээ Impact factor-тай болгомоор байна. Энэ талаар Mongolian Journal of Chemistry, Central Asian Journal of Medical Sciences зэрэг сэтгүүлүүд тодорхой үр дүнд хүрээд байгааг бас энд дурьдмаар байна. Ийм үүсгэл санаачлагыг дэмжмээр байна.
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:36
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:36
Зочин [202.21.109.106] 2021-03-07 06:01:51
Хятадын зөвхөн инновацийн технологийн салбарт 2020 онд оруулсан хөрөнгө 378 тэрбум ам.долларт хүрчээ. ДНБ-ний 2,3% . Эх сурвалж: Монгол телевиз, Технологийн ертөнцөөр нэвтрүүлэг. 2021-03-07. 13:47 минут.
Энгийн нэгэн [66.181.183.160] 2021-03-06 09:16:48
Юмыг устгаж болно, харин түүнээс илүү юмыг бүтээх хэрэгтэй, юу ч хийж байгааггүй хүнд бол бүх юм юу ч биш, Шинжлэх ухаанд 2 цэг олох гэж хэдэн сар туршилт хийх үе бий, Ер нь ингэж Шинжлэх ухаан энэ тэрийн талаар бичих хэрэггүй хар МААС хар МААСААРАА дууссан нь дээр, юм гутаадаг хүмүүс ер нь цөөрч байгаа, зарим нь ухаан орж байгаа байх, зарим нь ч цаашаа харж байгаа болов уу, юм муулаад сайн явна гэж байдаггүй л байхгүй юу?
Зочин [103.57.95.54] 2021-03-06 08:37:03
Бүхэл бүтэн улсын шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгө ердөө 10 тэрбум. Гэтэл ганц ширхэг Бизнес Товёр барилга 10 тэрбумаас өндөр үнээр босдог гээд боддоо. Тэднээс ямар бүтээл гарах юм бэ, улсаас хөрөнгө оруулалт гэж 0 байхад.
Зочин [192.82.75.25] 2021-03-06 08:13:01
Монгол улсын өнгөтэй өөдтэй шинэ ололт амжилт бүрийг хятад, орост шинжлэх ухааны бүтээл нэрийн доор өгч байдаг хулгайч нар хүртэл бий. Харийн улсаас булаагаад ирсэн, судлаад сураад ирсэн юмгүй орон тоо гүйцээсэн хүн хэнд хэрэгтэй юм бэ?
Зочин [192.82.75.25] 2021-03-06 08:03:46
10 сая төгрөгөөр доктор гэсэн цолоо зараад сууж байгаа шинжлэх ухаантай юу ярих юм бэ? Монголын шинжлэх ухааны академи тогтоол шавхайтай ус шиг газарт өөрчлөлт оруулах цаг болсон. Дандаа худалдаж авсан цолтой, багш шавийн хэлхээгээр хуйвалдаан зохиосон байгууллага байсан байхаар ч байна. ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙГ татан буулгаж, өөрөөр дахин зохион байгуулах цаг нэгэнт болсон. Элдэв янзын цол хэргэм өгч, цалин хангамж хүртсэн хуйвалдааны бүлгийг таслан хаяхгүйгээр ирээдүйд сайн сайхан үр өгөөж гарахгүй.
Зочин [192.82.75.25] 2021-03-06 07:37:34
Ядаж гадаадын шилдэг технологийн компанид 5 жил ажиллаж, тагнуул хийж, монгол улсын хөгжлийг дэмжиж ажилладаг байх хэрэгтэй. Эс бөгөөс харийн хэл дээр өгүүлэг бичсэн гээд худал яриад яах юм.
Зочин [66.181.190.29] 2021-03-05 14:30:09
Хөөе та нарт зориулаагүй юм уншаад юу яриад байгаа юм бэ? Ойлгох юмаа л унш л даа
Багш [66.181.161.81] 2021-03-05 13:44:03
ШУА ийг тараах хэрэгтэй. Их дээд сургуулийн багш нар хичээл ороход судалгааг хийгээд ШУА аөё илүү байна жшээ нь МУИС
Зочин [192.82.75.234] 2021-03-05 15:25:20
Чамд болон чиний амьдралд ШУА-ийнхан оогт саад болоогүй багшинцар минь! Хэдэн оюутны толгойд олигтой мэдлэг олгохоо хичээгээд суу чи!!!
DS [66.181.183.161] 2021-03-05 13:04:25
Saihan medeelel bichsen baina, unshij oilgoh ni daanch tsuun baihdaa, bugdiig uguisgegchid olon boljee. Mongol hugjie gevel sudalgaandaa mungu uguh heregtei. Shinjleh uhaan geed yarihaa bolie, hun ajil hiihiin tuld bas bodoj ergetsuuleed hiivel arai gaiguu zuil hiine buz dee, tuuniig chini sain muu ch gesen heden teneg erdemted hiij baina, oilgodog boloosoi ene ard tumen mini.
Зочин [192.82.75.25] 2021-03-06 07:54:43
Эрдэмтэн, академич нарыг тэжээх шаардлага огт байхгүй. Дэлхийн шилдэг компанид ажиллаж судалгаан шинжилгээний ололт амжилтыг хулгайлж чадаагүй хэрнээ харийн хэл дээр шинжлэх ухааны өгүүлэл бичсэн гээд яах юм. Хоосон цаасаар амьдарч ирсэн эрдэмтэн, академич, профессороор яах юм. Гахайнуудаа та нарыг Монгол улс хангалттай тэжээллээ. Одоо амиараа дэнчин тавьж гадаадын шилдэг нууцыг олж ирцгээ. Нэгч гэсэн тагнуул хийж энэ Монгол улсад ашиг шимээ өгцгөө. Хуурамч арчаагүй докторууд гадаадын боловсролын наад захын шаардлага хангаж чадахгүй новшнууд байж, монголдоо дархан эрх эдлэх хэн юм бэ? Монголын шинжлэх ухааны академийн хуурамч дүрэм журмыг солих цаг нэгэнт болсон.
Зочин [66.181.176.39] 2021-03-05 16:14:08
Энэ хүн уншиж ойлгодог цөөхөн хүний нэг нь юм байна шүү дээ. Бүтээл нь гэж гарч өгсөн гэсэн үг дээ... Даан ч нэрээ тавьсангүй.
Зочин [64.119.23.7] 2021-03-05 12:42:54
Шинжлэх ухааныг хөгжүүлнэ л гэх юм. Өнөөдөр хичнээн "доктор" гэх хүмүүс байгаа бол? Тэд бодит хийж босгосон, улсын хөгжилд нэмэр оруулсан нь хэд бол? Амьдралд хэрэгжүүлээгүй хоосон цаас хэр их бол? Амьдрал практикаас тасарсан шинжлэх ухаан гэж байдаг уу? Шинжлэх ухааны мэдлэг олгосон хэдэн мянган хүн байгаа вэ? Тэдний санаачлага, идэвхитэй ажил хэр байгаа вэ? Монгол хүний "know how" - хамгаалж хадгалж чадахгүй, хүний санаачлилж хийснийг, технологийн нууцыг зарлаж бусдын идэш болгосон тохиолдол хэд байгаа бол? Төр сайн сайхан болгоно гэж хүлээх нь бухын доодохыг харж хүлээсэн үнэгнээс ялгаагүй ш дээ. Бүтээлч санаачлага, бүтээлч хөдөлмөр л улсаа хөгжүүлнэ.
Зочин [192.82.75.25] 2021-03-06 04:17:27
Шинжлэх ухааныг өмчилсөн байгууллага байж болохгүй. Японы шинжлэх ухааны академийг энэ жилээс хувийн компаниас эрдэмтэн судлаач нарыг оруулж ажиллах давхар цалинжуулдаг болох гэж байна. Урьд нь шинжлэх ухааны академид судалгаа хийдэг их сургуулийн багш нар голлон ажилладаг байсан нь 20 жилийн хоцрогдол үүсгэсэн гэж үзээд хувийн салбарын эрдэмтэд ажиллах нөхцлийг нээж өгөв. Монголд шинжлэх ухааныг монопол эрхээр өмчилсөн хорвоод байхгүй хуучин тогтолцоо байгаа учраас өрсөлдөөнд ялах ямарч боломжгүй. Монгол улсад үлдээх өв хөрөнгө нэг байхгүй эрдэмтэн олон байна. Монголоос дайжих эрдмийн мөр хөөгөөд гарсан хүмүүс олон бий. Монголдоо ирээд нууцлаж судлах бүтээлгүй хоосон гадаадын сэтгүүлд тавьсан цаасаар үнэлж байгаа тогтолцоо буруу юм. Нууцлаж бүтээж, өрсөлдөөнд ялах, зах зээлд хүчтэй байр суурийг олж авах гэж шинжлэх ухаан байгаа болохоос гадаадын чихэр долоолгох бодлогоор үнэлгээ хийж явж огт болохгүй. Одоо байгаа үнэлгээний бүх зүйл нь чихэр долоолгох зарчмаар явж байна.
DS [66.181.183.161] 2021-03-05 13:13:30
Mongold bolovsroltoi hun baival sain buz dee, ter buh doktor sudalgaa hiihgui baigaa shuu, bagsh, ene ter geed uur ajil bas hiidgiig oilgoj baina uu?
о [202.126.89.124] 2021-03-05 11:18:59
Хар масст угаасаа шинжлэх ухаан байтугай бичиг үсэг ч сонин биш, харлуулж, муулж хэмлэж байх нь л сайхан. Уг нь бол бүх л салбарт боловсон хүчин нь сайн байгаад байгаа юм л даа...
Зочин [103.14.38.138] 2021-03-05 10:53:44
За тэгвэл морио уяаад бөхөө барилдаад явж байхаас даа. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ. Шинжлэх ухаан гэж ярьсан бичсэн болгоныг хараана. Бахаа хангана. Мөнгө өгөхгүй гэж тэнэгтэнэ. Үнэн юм бичсэн хүнд дургуйцэнэ.
иргэн [192.82.74.164] 2021-03-05 09:39:35
Монгол улс докторуудын улс болсон. Түүгээрээ бол дэлхийд 1-р байранд яваа. Гэтэл хамгийн хөгжил дорой, нүүрс Хятад руу зөөж голоо зогоодог улс болсон. Энэ тухай яагаад юм бичсэнгүй вэ? Дандаа зэрэг, цол, хүндлэл, энгэртээ зүүх төмөр хөөцөлдсөн энэ гажуудлыг яаж засах вэ? Тэгтэл дээр нь тоог нь нэмнэ гэх юм.
Зочин [192.82.75.25] 2021-03-06 03:54:08
Хийсэн зүйлгүй. Хэн нэгний хаа нэг газар судалсан талбарт хэдэн цаас сараачсан болж цалин авна. Доктор, профессор, академич, шинжлэх ухааны доктор гэж алдар нэр зүүх дуртай хэрнээ ажлын үр дүн багатай шинжлэх ухааныг өмчлөх гэсэн хэнээтэй ийм байгуууллага хэрэгтэй юу?
Зочин [66.181.183.150] 2021-03-05 08:19:47
бага ч гэсэн тэр мөнгөөрөө юу хийсэн бэ? захиалга аваад юм бүтээ лд ээ зүгээр л сууж байдаг шүүдээ тэд
Судлаачдын тоо хангалттай [66.181.183.93] 2021-03-05 08:04:01
Судлаачдын тоог нэмэх хэрэгтэй гэнэ үү, юу яриад байгаа юм болоо, улсын төсвөөс цалин авч байгаа 1500 орчим судлаач нь багадаад амжилт гарахгүй байгаа юмуу, эсбэл судлаачдын чадвар муу байгаа юу гэдгээ үнэлж цэгнэх хэрэгтэй. Судалгааг ганц төсвөөс цалин авч хийдэг юм биш, хувийн олон байгууллага дэргэдээ цөөн хүнтэй ч судалгаа-хөгжүүлэлтийн ажил хийдэг нэгжтэй, тэд улсын байгууллагаас маш үр дүнтэй ажилладаг
Зочин [192.82.75.93] 2021-03-05 08:14:12
Тэгээд их алдар нэрд дуртай. Бүгд шинжлэх ухааны доктор, академич гэсэн хочоо дуудуулах их дуртай. Нэг нэгнийгээ зүгээр л хүлээн зөвшөөрөөд бүтээлээр нь дуудаж болдоггүй хүн сүгнүүд.
Зочин [192.82.75.93] 2021-03-05 07:39:23
Эйнштейн гэж хүний нэг номыг ч гэсэн орчуулж хэвлээгүй байж Шинжлэх ухааныг өмчилсөн Монголын Шинжлэх Ухааны Академийнхан. Шинжлэх ухааны салбарыг олон өмчит болго. Дандаа улсаас шимэгч царайлж татвар авдаг. Зарим нэгийг нь хувьчил. Монголд хэрэггүй баахан эрдэмтэн тэжээх хэрэггүй.
Зочин [192.82.75.93] 2021-03-05 07:34:08
Барилга ярьсан баас байна. Гадаадын сэтгүүлд байдаг ололтоо бичиж гадаадын хоол болгодог муу хар зуршил байгаа цагт, Монгол улс Шинжлэх ухаан яриад хэрэггүй. Монгол хүн ололт амжилтаа дотоодынхоо сэтгүүлд тавьж хүүхэд, залуусаа хар багаас нь шинжлэх ухаан, системийн ухааныг сургах ёстой юм. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж үгтэй юм. Тэгээд гадаадын сэтгүүлд дандаа дата зассан хог шавар дүүрэн. Америк сайнс энэ тэр бол зүгээр Монголд наалдах юмгүй нойлын цаас юм. Монголын ард түмний татвараар бүтээсэн хэдэн цаасаа гадаадын хоол болгож өгсөн эрдэмтэн нэртэй шимэгч нар хэрэггүй.
Зочин [192.82.75.93] 2021-03-05 07:26:38
Шинжлэх ухаанд энэ техник орохгүй. Шинжлэх ухаанд Физик, Одон орон, Хими, Биологи орно. Нийгмийн ухаан бол шинжлэх ухаан биш. Гүн ухаан философи нь харин Шинжлэх ухааан, нийгмийн ухааныг холбодог гүүр юм. Техникийн ухаан гэдэг өөрөө системийн ухаан юм.
Зочин [202.70.34.30] 2021-03-05 06:01:28
Баахан эрдэмтэн докторууд л байх юм энэ улс орон чинь хөгжөөд дэлхийтэй өрсөлдөөд байгаа нь хаа байна аа Нөгөө Долгор эмээгийн 30 жил хашаандаа тарьсан ургамлаар 100 хүн доктор болсон гэх шиг онигоо биш үнэний л ортой дог оо
Зочин [64.119.23.104] 2021-03-06 01:41:34
Бусад салбарыг бодвол бага сага снтгүүлд хэвлүүлээд л бн. Спортынхоноос лав илүү явж бгаа шүү
Зочин [8.3.123.164] 2021-03-05 12:40:26
ih l mundag uls hudlaa onolchid