Монгол улсын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд нэмэрлэх цоохор санал Гуравдугаар хэсэг

Aдмин / Технологи

Монгол улсын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд нэмэрлэх цоохор санал Хоёрдугаар хэсэг

Академич Т.Ган-Эрдэнэ нийтлэлийг цувралаар хүргэж байна Гуравдугаар хэсэг

Эрдэм шинжилгээний байгууллага

Манай ганц нэг эрдэмтэн багш нар эрдэм шинжилгээний ажлыг зөвхөн их сургууль дээр хийж гүйцэтгэдэг гэж хааяа ташаарах нь бий. Юм ойлгодог, учрыг нь мэддэг, суурь шинжлэх ухааны салбарт цаг завгүй ажилладаг хүмүүс нь ийм юм огт ярьдаггүй юм билээ. Энд хамгийн гол зүйл бол эрдэм шинжилгээний ажлыг хаана хийх нь ердөө хамаагүй харин онол, практикийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн улс эх орныхоо хөгжил дэвшилтэнд тус нэмэр болох асуудал юм. ШУА-ын хүрээлэнгүүд эрдэм шинжилгээний ажлаа хийж гүйцэтгэн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Энэ нь арга ч үгүй юм. Энд долоо хоногт 5 өдөр, өдөрт 8 цаг судалгаа, туршилтын ажил хийж байна шүү дээ. Өнөөдөр дэлхий дээр 110 орчим Шинжлэх ухааны академи ажиллаж байна. Эдгээр академиудын 30 гаруй нь манай Монгол улсын ШУА-тай адилхан хүрээлэн бүхий бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Үүнээс гадна дэлхийн улс орнуудад шинжлэх ухааны академитай төстэй бүтэцтэй нийгэмлэг, үндэсний хүрээлэнгүүд олон бий. Эдгээр нь их сургууль биш шүү. Энэ нийгэмлэг, хүрээлэнгүүд эрдэм шинжилгээний ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Жишээлбэл: Герман улсад 18 судалгааны төвтэй, 4.56 тэрбум еврогийн төсөвтэй Helmholtz Association of German Research Centres, 72 хүрээлэнтэй, 28000 ажилтантай, 2.8 тэрбум еврогийн төсөвтэй Fraunhofer Society, 96 их сургуулийн бус хүрээлэнтэй, 20000 ажилтантай, 1.9 тэрбум еврогийн төсөвтэй Leibniz Association, 86 хүрээлэнтэй, 17000 ажилтантай, 1.8 тэрбум еврогийн төсөвтэй Max Planck Society зэрэг нийгэмлэг, төв ажиллаж байна. Рикен (RIKEN) бол Япон даяар долоон кампустай 3000 орчим судлаачтай том хүрээлэн. Суурь болон хэрэглээний судалгааг хийж дэлхийн 485 түншүүдтэй хамтран ажилладаг. Энэ хүрээлэн Японы засгийн газраас санхүүжигддэг, жилийн төсөв нь 790 сая доллар. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH) нь АНУ болон дэлхийн хамгийн том био анагаахын судалгааны байгууллага. Жил бүр 41.7 тэрбум орчим доллар төрөөс авч зарцуулдаг. Санхүүжилтийнхээ 80 гаруй хувийг улсынхаа 2500 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 300000 гаруй судлаачдад 50000 грантаар олгодог. Мөн энэ төсвийнхөө 10 орчим хувийг 6000 орчим эрдэмтэд ажилладаг өөрсдийн 27 хүрээлэнгийн судалгааны ажилд зарцуулдаг. Израйл улсын анханы ерөнхийлөгч Хайм Вейзман Израйл улс байгуулагдахаас 14 жилийн өмнө 1934 онд байгуулсан Вейзманы шинжлэх ухааны хүрээлэн (Weizman Institute of Science), 3500 эрдэмтэн судлаачидтай, Nature сэтгүүлийн чанарын индексээр 2019 онд дэлхийд 2, дэлхийн шилдэг 25 эрдэм шинжилгээний хүрээлэн/их дээд сургуулиудын U-Multirank-ийн ангиллаар судалгааны чансаагаар дэлхийд 2-рт эрэмбэлэгдэж байна. Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (KIST) Солонгосын эдийн засаг хүнд үед АНУ-ын тусламжаар 1966 онд байгуулагдсан. Одоо энэ хүрээлэн дотоод, гадаадад хэд хэдэн салбартай, 1800 эрдэмтэн судлаачтай, өөрийн их сургуультай судалгааны том төв болсон байна. Шинжлэх ухааны академиудын тоо өсөн нэмэгдэхийн хирээр бүс нутгийн болон олон улсын эвсэл, холбоод бий болж байна. Жишээлбэл, Интеракадемийн түншлэл (The Interacademy Partnership) нь 111 үндэсний шинжлэх ухааны академиас бүрдсэн том сүлжээ юм. Европ дахь ALLEA, Африкийн Шинжлэх ухааны академийн сүлжээ NASAC, Латин Америк дахь IANAS, Ази дахь AASSA зэрэг 8 дэлхийн болон бүс нутгийн академиуд, 6 шинжлэх ухааны салбарын ажиглагч байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Шинжлэх ухааны парк

Манай эрдэмтэн судлаачид дэлхийн шинжлэх ухаанд шинэ мэдлэг бий болгохын зэрэгцээ эх орондоо шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ бий болгох чиглэлийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна. Монгол улсын шинжлэх ухаан хэдийгээр санхүүжилт тааруухан авч байгаа боловч эх орныхоо хөгжил, дэвшилд оруулж байгаа үр өгөөж их байгааг хэлэх нь зүйтэй. Бидний бас нэг чухал зорилго бол судалгааны ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх явдал юм. Судалгааны ажлын ололт амжилтыг амьдралд хэрэгжүүлдэг газар бол Шинжлэх ухааны парк. Шинжлэх ухааны паркын гол бүрэлдэхүүн хэсгүүд нь гарааны компани, лаборатори, инкубатори болон бусад дэд бүтцийн байгууллагууд. Засгийн газар эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам баталж, Шинжлэх ухааны паркын захиргааг БШУЯамны дэргэд байгуулан ажлыг нь эхлүүлсэн. Шинжлэх ухааны паркын нийгэм, эдийн засгийн ач холбогдол нь нэг талаас эх орны шинжлэх ухааны ололтыг үйлдвэрт нэвтрүүлэх нөгөө талаас гадаадын шинэ, өндөр технологийг нутагшуулан эх орондоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ үйлчилгээ бий болгож эдийн засгаа олон тулгууртай болгон хөгжүүлэх явдал юм. Шинжлэх ухааны паркыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт шинэ нисэх онгоц буудлын ойролцоо байгуулах санал гаргаад явж байгаа билээ. Энэ саналыг Төв аймгийн удирдлага ихээхэн дэмжиж байгаа. Манай улс Шинжлэх ухааны парк байгуулах талаар БНХАУ-аас техникийн тусламж, зөвлөлгөө авч байсан. Харин манай яамны санаачлагаар Монгол улсын засгийн газар 2016 оны сонгуулийн өмнөхөн МУИС, ШУТИС дээр Шинжлэх ухааны парк – Мэдээллийн технологи, ШУТИС, ХААИС дээр Шинжлэх ухааны парк – Биотехнологи гэсэн паркуудыг “цаасан дээр” байгуулсан тааруухан туршлага бий. Одоо иймэрхүү хэт популист, улс төр, сонгуулиас хамаатай шийдвэр гаргаж, гайгүй эхэлж байсан ажлаа үрэн таран хиймээргүй байна. ШУТИС дээр ч Хятад улсын Цинхуагийн их сургуультай хамтарсан парк байгуулах ажлыг эхлүүлсэн ч олигтой үр дүн гараагүй. Энэ талаар хийсэн ажлаа дүгнэж цэгнээд хийх ажлаа сайн бодож төлөвлөмөөр байна. Чингэвэл бид шинжлэх ухааны ололт амжилтыг хүртэх болно.

Гадаад харилцаа

Манай орон өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, Солонгос, Беларус, Въетнам, Тайван зэрэг орнуудтай шинжлэх ухаан, технологийн талаар хамтран ажиллаж байна. Бид гадаад хамтын ажиллагааг хөгжүүлснээр судалгааны ажлын түвшингээ дээшлүүлж, боловсон хүчнээ мэргэшүүлж авдаг. Түүнээс гадна олон улсын болон гадаадын шинжлэх ухааны сангуудаас судалгааны төсөл авдаг чадавхийг дээшлүүлэх чухал асуудлыг орхигдуулж болохгүй. Манайх шиг жижиг, хөгжиж байгаа орны хувьд идэвхтэй гадаад хамтын ажиллагаа маш чухал учраас гадаад хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, идэвхжүүлмээр байгаа юм. Олон улсын болон гадаадын тусламжийг аваад шинжлэх ухааны чадавхи бий болгосныхоо дараа улс нь үйл ажиллаггааг нь хэвийн явуулах санхүүжилт өгөх шаардлагатайг Эстонийн сүүлийн үеийн гашуувтар туршлагыг бид бас л санаж явах хэрэгтэй юм байнаа.

Төгсгөл

Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ухаан, боловсрол, мэдлэг, хөтлөн явуулах ур чадвар дээр нь тэвчээр, тууштай байдал зайлшгүй шаардлагатай юм байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт тогтвортой байдал их чухал юм байна. Бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад шинжлэх ухааныг сайтар тайлбарлах, ойлгуулах шаардлагатай юм байна. Өргөн олон нийтэд шинжлэх ухааны сурталчилгааг сайн хийх хэрэгтэй юм байна. Нийгмийг соён гэгээрүүлэх ажил их хийх хэрэгтэй юм байна. Хамгийн сүүлд хэлэхэд улс орноо хөгжүүлье гэвэл шинжлэх ухааныг л хөгжүүлэх шаардлагатай юм байна гэдгийг дахин дахин хэлмээр, захимаар, сануулмаар байна. Энэ бүхэнд сайн санхүүжилт, санхүүжилт бас дахин санхүүжилт хэрэгтэй гэдгийг онцлон захиж хэлмээр байна.

Манай нутгийн Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар, яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай “Боржигоны бор тал” шүлгэндээ

...Туулсан зуунуудын гашуун сургамжийг

Хэлж зүрхлээгүйдээ чи

Намайг гэнэн болгосон ... Боржигоны бор тал минь гэсэн байдаг.

Тийн учир би эрхэм хүндэт бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон судлаачдыгаа хэрсүү болгохыг зорин үүнийг тэрлэв. Авах гээхийн ухаанаар хандана бизээ. Улсаас өгч байгаа жаахан хэдэн төгрөгийг сайн нэмэгдүүлээд бас зөв зүйтэй зарчихвал зүгээр юм даа гэж бодоод “амьтаны” дургүй хүргэсэн ийм юм биччихлээ. Гэхдээ шинжлэх ухааны салбарт идэвхтэй бөгөөд тасралтгүй ажилласан дөч гаруй жилийн туршлага дээрээ тулгуурлан бичсэн энэ өгүүлэл маань нүдийг нь оноогүй ч нүүрийг нь оносон болов уу гэж бодож байна. Болгоогтун.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:36

Зочин [192.82.73.42] 2021-03-10 12:52:10

Энэ байгууллагад худал зүйл маш их болсон. Шинжлэх ухаан гэдэг төгс математик бодолт хуулиар баталгаажсан байх учиртай. Шинжлэх ухаан бодолтоор баталгаажих учиртай атал хоосон нэр хүндээр хөөцөлдсөн өвөө нарын тоглоом болж хувирчээ. Дариухан татан буулгах хэрэгтэй.

С.Ганбаатар [64.119.18.192] 2021-03-10 04:28:23

Маш зүйтэй санаа байна. Үнэхээр энэ чиглэл рүү анхаарлаа хандуулаад, одоогийн нөхцөл, ирээдүй, алс хэтийг харсан сайн бодлого боловсруулаад, түүнийгээ шат дараатай хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бүхэнд мөнгө хэрэгтэй. Төр засаг энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Зочин [192.82.75.227] 2021-03-10 00:29:17

Монголын шинжлэх ухааны академид багш шавийн хуйвалдааны бүлэг доктор цолоо 10 саяаар зардаг. Монголын докторыг альч улсад хүлээн зөвшөөрдөггүй. Гадаадын судалгааны газар хар ажлаа ч монголын эрдэмтэнээр хийлгэхгүй. Монголын эрдэмтэнд музей үзүүлээд буцаадаг. Өнгөрсөн түүхийг музейгээс үзнэ. Тиймээ монголд доктор болсон дорвол гадаадын ахлах сургуулиас магистр хүртэл сурах нь илүү олон боломжтой. Монголын эрдэмтэд хамгийн сүүлийн үеийн нууц судалгаанд оролцох ямарч боломжгүй хаагдмал. Иймд гадаадынхувийн компанид шинэ технологийн судалгаанд ажилладаг хүмүүс илүү ур чадвараар дүүрэн байдаг.

Зочин [202.126.88.69] 2021-03-09 12:45:20

Энэ хүний бичсэн зүйлээс санаа,оноо аваасай билээ. Шинжлэх ухаан улсын хөгжилд онцгой чухал гэдэгт эргэлзэх хүн байхгүй байх. Манайд өндөр хөгжилтэй улсуудын их сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагууд докторын зэрэг хамгаалсан судалгаа хийж туршлагажсан олон олон залуучууд байгаа. Тэд нар шинжлэх ухааны салбарт үр дүнтэй ажиллаж байгаа. Цалин дэндүү бага юм шиг байна лээ. Санхүүжилт чухал байхаа.

Зочин [64.119.24.69] 2021-03-09 11:02:32

Улсад өгөөжгүй, олон тэрбум төгрөгийн төсөвтэй ШУА, хүрээлэнгүүд гэгчийг татан буулгаж өөр шинэ, өгөөжтэй юм болгосон нь дээр байхаа. ШУА тийм л мундаг ажиллаж байсан юм бол Монгол улс өнөөдөр нүүрсээ, төмрийн хүдрээ ухаж аваад л зөөж амь зогоодог улс биш байхсан даа.

Tur [202.55.188.106] 2021-03-09 15:21:04

Mungiig ni ahiuhan uguud it dun neheh heregtei. Farkgui ShU yabtsgui dogolon boloi.

иии [103.14.38.137] 2021-03-09 12:26:10

улстөрчдөөсөө асуугаач наадхаа хэдхэн км ТЗ тавьж чадахгүй хэдэн жил болов.

Мөнгөгүй бол цөөлж, цомхотгох хэрэгтэй. [202.131.225.53] 2021-03-09 09:11:45

Монголд социализмын үед байгуулчихсан олон их сургууль байсан, 1990-ээд оны үед байгуулчихсан тэдгээрийн дагавар ҮЙ ОЛОН их дээд сургуулиудаа яахаа мэдэхээ больчихсон. Тус их дээд сургуулиудынхаа ТӨГСӨГЧДИЙГ хаана ямар ажил дээр хэрхэн цалинжуулахаа мэдэхгүй байна. Одоо тэгсэн чинь ШУАкадемиа яахаа мэдэхгүй, тэр олон ЭРДЭМТДЭЭ яаж тогтвортой АШИГЛАЖ амьдруулахаа мэдэхээ больчихлоо. Капитализмруу шилжиж байгаа бол МӨНГӨ л бүхнийг шийднэ. Мөнгөгүй юм бол шинжлэх ухаанаар яадаг юм бэ, ЦОМХОТГО, ЦӨӨЛ.

Зочин [66.181.189.138] 2021-03-09 10:05:17

Татан буулга.

Зочин [66.181.189.138] 2021-03-09 08:50:06

Шинжлэх ухааныг хөгжүүлэх гэдэг бол гадаадын ололт амжилтыг хулгайлж, хурдан түргэн өрсөлдөөн ялах чадвар байхгүй бол зохион байгуулалт юунд хэрэгтэй вэ? Гадаадын сэтгүүлд өөрсдийнхөө ололт амжилтыг өгсөөр байвал яаж үр дүн гарах юм бэ? Худалч хог шиг цаасаар яах юм.

Зочин [66.181.189.138] 2021-03-09 08:42:25

Шинжлэх ухаан гэдэг бол мэдээллийн төлөөх өрсөлдөөн юм. Гадаадын сэтгүүлд хэвлэх цаасаар үнэлж огт болохгүй. Гадаадын шинжлэх ухааны олотыг хулгайлах чапваргүй бол Монголд шинжлэх ухааны академи гэж байгууллага хэрэггүй.

Шинээр дугуй зохиох хэрэггүй [64.119.23.64] 2021-03-09 08:10:09

Монголын шинжлэх ухааны салбар жонхуу болсон, шинээр дугуй зохиох хэрэггүй гэдэг шиг олон улс, дэлхийд тогтсон хэв загвар луу орох хэрэгтэй. ШУА энд дурдагдсан РИКЕН, Макс Планк шигээ болж өөрчлөгдөх хэрэгтэй. Шинжлэх ухааны доктор, академич гээд насаар нь дархалдгийг халж, өрсөлдөөнд оруулах хэрэгтэй. РИКЕН-ий 3052 судлаачийн 2519 нь, Макс Планкийн 23767 судлаачийн 20972 нь гэрээт байна (riken.jp/en/about/data/index.html, mpg.de/facts-and-figures). Эдгээр нь халж ч болдоггүй сольж ч болддогүй, эзэн нь мэт аашилдаг ажилтнуудтай биш, харин өрсөлдөөнт судалгааны төсөлтэй хэнд ч болов нээлттэй, үр ашигтай менжементийн баг бүхий түрээсийн судалгааны байгууламж юм.

Зочин [192.82.73.94] 2021-03-09 13:44:12

энэ зөв байж магадгүй, цөөн тооны үндсэн ажилтантай, бусад нь оюутан аспирантуудтай байвал зөв

zochin [202.131.251.130] 2021-03-09 08:00:40

odoo akademiig tatan buulgah heregtei. heden akademich nertei hogshind amisgal huraah hurtel n sar bur heden terbumiig zarah hereg yu baihav. tednii orond olon ulsad ur dungee hevluulj chadaj baigaa zaluu ajiltnuudad uramshuulal olgodog boloh heregtei. tetgevriin nasand irchiheed ahiu tetgever avna geed yu ch hiihgui, garaas n yum garahgui, buteel baihgui, demii tsag nohtsooj suugaa olon arvan ajiltnuud baina. edniig tetgevert n suulgaj zaluu humuust bolomj gargah ogoh heregtei. buh ajiltnuudiig mash hatuu shalguuraar attestatchilald hamruulj shigshih heregtei bolov uu. uneheer ajlaa meddeg, hiidguudiin tsaling sain nemeh heregtei. ali ch sudalgaanii baiguullagad ajil sain hiideg hun n erdoo 10% baigaa daa. busad n ayaldan dagaldagch, zahirliin hamaatan sadan metiin nohod golduu baigaa.

Зочин [66.181.189.138] 2021-03-09 08:31:10

Цаас шиг хэрэггүй зүйлээр хөөцөлдөх биш, зах зээлд цоо шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээдэг үзүүлэлт чухал юм.

Зочин [66.181.189.138] 2021-03-09 07:58:04

Энэ шинжлэх ухаан гэж орилж байгаа цалингаа аваад тэтгэвэртээ гарах гэсэн хүмүүсийг үгийг сонсоод яах юм бэ. Өнгөрсөнтэйгөө үхэх улсуудыг сонсохоос дургүй хүрч байна. Монголын эрдэмтэн нэртэй улсууд барууны том компанид яаж бараа бүтээгдэхүүнийг зохион бүтээж байгааг 5 жил дотор нь ажиллаж үзэхгүйгээр ойлгохгүй. Шинжлэх ухаан, технологийн ноён оргил Америкийн нэгдсэн улсаас суралц. Америкт хувийн хэвшил хүртэл Шинжлэх ухааны судалгааг хийдэг. Монголд шинжлэх ухааныг хувийн хэвшилд өгөхгүйгээр ололт гарахгүй. Цол хэргэм, доктороо зарж суугаа Монголын шинжлэх ухааны академийг татан буулгах цаг болсон.

Хадны завсар хавчуулагдсан Монголын шинжлэх ухаан хөөрхий. [202.131.225.53] 2021-03-09 06:56:31

Юуны өмнө, шинжлэх ухаан бол хүчирхэг том улсуудын бөөцийлдөг "эрх амьтан" юм. Хоёрт, Монголд бол шинжлэх ухаан нь социализмын үед азаар өндөр түвшинд хүрсэн. Гэтэл зах зээлд шилжиж аз нь харьчихлээр шоовдор амьтан шиг, хоолтой хоолгүй амь зогоож байгаа хөөрхийс юм. Гуравт, Монгол Улсын төсөв дорой байхад тийм их хөрөнгө шинжлэх ухаанд гаргаж чадахгүй. Монголынхоо хөрсөнд ойрхон салбарт л өчүүхэн төсвөө хүргэх хэрэгтэй. Дөрөвт, эсхүл Орос, эсхүл Хятадын шинжлэх ухааны байгууллагатай л үр дүнтэй хамтран ажиллах боломж буюу горьдлого байнадоо.

иргэн [203.217.139.240] 2021-03-09 05:33:22

Эхн-Амгалан сайд саяхан ШУА, ШУТ сангийн үр өгөөж муутайг, асар их зардал гаргаж зөвхөн тайлан нэртэй цаас үйлдвэрлэдэг тухай ярьсан. Үүнд хүрээлэн, академи гээчид ажилладаг хүмүүс их санаа нь зовж сандарч байгаа юм байна даа. Гэхдээ бусдыг доош хийж өөрсдөө амь гарах бус ажлаа эрс өөрчилж дэвшил гаргамаар юм байна л гэж бодлоо.

Зочин [43.242.243.10] 2021-03-09 04:35:53

Монгол хэлээр ШҮЛЭГТЭЭ гэхээс, ШҮЛГЭНДЭЭ гэдэггүй юм гэсэн. Бас Жижиг хөгжиж байгаа улс орон ч гэх шиг...


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.