Онцгой комисс улстөрждөггүй, онцгой үед попордоггүй юм
Корона вирус Хятадад бүртгэгдэж бусад орнуудад зөөвөрлөгдөн халдварлагдаж эхлэхэд дэлхийн улсууд цар тахлыг өөр өөрийнхөөрөө хүлээж авсан.
Ихэнх орнууд хилээ, бүс нутгаа нээлттэй хэвээр үлдээж хэсэгчилсэн хөл хорио тогтоох замаар цар тахалтай тэмцсээр бараг хоёр жилийг үдэж байна. Корона гэх ханиаднаас илүүтэйгээр иргэдийнх нь орлого, идэх хоол, өмсөх хувцас цаашлаад улс орны эдийн засаг нэгдүгээрт байх ёстойг тэд мэдэж байж.
Бүх сувгаа бөглөж, улсаа дангинатал түгжих нь гарц, шийдэл биш гэдгийг харсан байна. Харин дэлхий дээр ганцхан Монгол Улс бүх онгорхой цоорхойгоо битүүлж, хаалга үүдээ дангинатал түгжсэн. Монгол оронд юу болов. Корона ирсэн. Бүр дотоод урсгалаа нам хориод улам гаарсан. Үр дүнд нь эдийн засаг нь эмнэлэгт хэвтэж корона гадуур сэлгүүцсэн хэвээрээ. Улс орон дотор хүн гээч бие махбодь байгаад тэр нь нийгмийн харилцаанд орж л байвал ковид тарсаар байх нь ойлгомжтой болчихлоо. Эцсийн найдвар вакцин.
Үнэхээр үр дүнтэй л бол вакцин Коронаг нам дарна. Түүнээс ямар ч дарга, ямар ч сүржин мэдэгдэл, хэдэн жилийн хөл хорио ч коронаг зогсоож чадахгүй нь. Ямар үйлийн үрээр Ковидийн үед улс төрийн попууд Онцгой комиссыг удирдаж, бие бүрэлдэхүүнд нь орж ажиллаад байгаа юм, асуудалд шинжлэх ухаанчаар, эрүүлээр хандаад улс орноо аврах баатар алга уу. Энэ цаг үед Монгол Улсад үндэсний хэмжээний баатар төрөх болоогүй юу гэж асуумаар байна. Уг нь баатар төрөх сэнтий бол Улсын онцгой комиссын даргын суудал. Гэвч Шадар сайд С.Амарсайханыг баатар болохыг хүлээнэ гэдэг нөгөө “бухын доодохыг харж үнэг турж үхэв”-ийн үлгэр болох биз.
С.Амарсайханы юунд дургүйцээд байна вэ гэвэл хамгийн сүүлийн ажил нь. Эдийн засгийн эргэлт түргэсч унасан бол босоод ирэх хэмжээнд ёстой нэг буцалж өгдөг цагаан сараар иргэдээ 12 хоног тарчлаан байж хумьсан голомтын жолоог эмэгтэйчүүдийн баяраар буцаагаад алдчихлаа. Бид л энэ их хөл хорио, сүржин байдалд нь дөжирчихөөд тоохгүй байгаа болохоос Ковид ёстой нэг асгарч байна. 2.23-3.8 гэдэг 15 хоногийн хугацаа. Энэ хугацаанд нийслэл Улаанбаатарынхаа иргэдийг вакцинжуулахгүй юугаа хийж байсан юм.
Энэ бол Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханы хариуцлагагүй, мэдлэг дутмаг, сэтгэл нимгэнээс бий болсон алдаа. Огцорсон ч багадах асуудал. Алдааг нь сануулж, асуудлыг нь хөндөхөөр манай улстөрчид хөлсний троллуудаараа “Ажил хийх боломжийг нь олго” гэсэн дэмий юм бичүүлээд байдаг. Ёстой үгүй.
Нэг муу зохион байгуулалтын ажлыг хөнгөхөн хийчихэж дөнгөхгүй юм бол дараа дараагийн бүр хүнд ажлуудыг яаж давж гарах юм. Алдаа дутагдалтай нь албан тушаалаас нь чөлөөлдөг болсон хойно л Монголд ажил хийдэг хүмүүс бий болно. Түүнээс зах дээр, зам дээр камер дагуулчихсан попорч гүйгээд ажил урагшилдаг гэж байхгүй.
С.Амарсайхан гудамжаар явж яах гээд байгаа юм. Ширээнийхээ ард бал цаасаа авч суугаад ажлаа төлөвлө, шилдэг гарц шийдлийг ол. Нэг их иргэдээ энэрч, албан тушаалтнуудаа загнасан дүр исгэсэн камерийн өмнөх жүжигээ одоо зогсоо. Наад тоглоод байгаа ууртай шувууны дүрийг У.Хүрэлсүх дарга чинь ёстой надель болтол эдлээд хаячихсан юм. Хүмүүс ч мэддэг болчихсон. Вакцинаа хурдал. Онцгой комисс улстөрждөггүй, онцгой үед попордоггүй юм.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:08
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:07
зочин [103.9.90.130] 2021-03-10 02:04:10
АНгалзууруудаа гэж хөөрхий дөө хуцах юм даа
Зочин [139.5.216.14] 2021-03-10 09:50:49
Боловсролтой чадвартай амьтангүй мангарууд даа
Зочин [103.57.93.46] 2021-03-10 01:27:40
ЯАСАН ИХ НЭГНИЙГЭЭ ДОРОМЖИЛДОГ ЮМ.ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ БУСАДТАЙ ЖИШ.ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛ ЧИНЬ ЖИГДРЭВ ҮҮ. ХЭН НЭГЭНД АТААРАХДАГГҮЙ БОЛ ӨӨРТӨӨ БАЯРЛА.ХОВ ХӨӨЖ ХҮН МУУЛДАГ БОЛ 3 САЯ ХҮНИЙ ХАМГИЙН АРД ЗОГСОЖ Б.А ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БОД..............
Зочин [103.57.93.46] 2021-03-10 01:19:37
АМАРСАЙХАНД АЖЛЫН.АМЖИЛТ.ХҮСЬЕ.ХУРДАН.ХОТ.ХӨДӨӨГҮЙ ИРГЭДЭЭ ВАКЦИНЖУУЛАХЫГ.ХУРДАСГАЖ АЖИЛЛААРАЙ.ТАН ШИГ ХҮН ТӨРД ХЭРЭГТЭЙ Б.А.УХАМСАРТАЙ.ХҮНД БАЙДАГ ЗАН ТӨРХ АЖИЛ.АВХААЛЖ НҮДНИЙ ХАРЦ ТӨЛӨВШИЛ ЧИНЬ ХҮН БҮХЭНД БАЙДАГГҮЙ БУРХАНААС ЭЦЭГ ЭХЭЭС ЗАЯА БУЯНЫГ.ОЛОН ТҮМЭНДЭЭ ДЭЛГЭРҮҮЛЖ ТӨРИЙН ТҮШЭЭТИЙН БАЙР СУУРИЙГ ЗӨВ ТОДОТГОЖ ЯВДАГ ЭРХЭМ ХҮНИЙ НЭГ ГЭДГИЙГ ТҮМЭН ОЛОН ЭРГЭЛЗЭХГҮЙ. БОЛ УУ. ТӨР АРД ТҮМЭНД.ТАНЬ ШИГ ЭРХЭМ МАШ ИХ Х.ТЭЙ Б.А ШҮҮ.ЭХ ОРОНДОО ӨДӨР БҮР ШИНИЙГ САНААЧИЛЖ ИХИЙГ БҮТЭЭХИЙГ ХҮСЭЖ Б.А .
toli [89.144.221.92] 2021-03-09 21:52:47
hahaha...popordon gej ju heleed baigaa jum boldoo
Зочин [139.5.216.140] 2021-03-09 15:59:28
ЭНХтүвшин гэж мангуу анх хилээ тас хаагаад хамаг ажлыг зогсоогоод эдийн засгийг жинхэнэ алсан,шагналд нь элчин сайд,одоо энэ Амарсайхан олигтой юм хийхгүй энд тэнд камер дагуулж гүйгээд коронааг алдаж гүйцлээ.Наад гудамж талбай,зах дэлгүүрээр чинь ариутгал халдваргүйжилт хийж байгаа юм огт харагдахгүй,гудамжаар дүүрэн тоос шороондоо дарагдсан машинууд,зах дэлгүүрээр дүүрэн хүүхдээ дагуулсан хүмүүс .Содбаатар нь хамаагүй дээр байсан байна шүү.ХАМГИЙН АЮУЛТАЙ нь ихэнхи ухамсар мэдлэг муутай хүмүүс ковидыг зүгээр лнэг ханиад гэж үздэг болсон байна.жилдээ сүрьеэгээр үүнээс олон хүн үхдэг гээд яриад явж байна шүү.Хүмүүсийн баөгнөрөл маш их бнаа
Zochin [202.126.89.94] 2021-03-10 02:17:41
Manaih neesen ch nuguu tal haasniig neg sanachih.
Зочин [202.126.90.39] 2021-03-09 15:58:59
Вакциныг болгоомжтой ажиглаж байдлаар удаан хийсэн бна. Байдал гайгүйг мэдсэн болохоор одоо түргэсгэж олноор нь хийж эхэлж байна. Энэ нь зөв гаргалгаа юм.
Zochin [176.189.88.83] 2021-03-09 15:23:56
Irged ydaj uursdiiguu ersdel s sain hamgaalsan bol iim olon haldvar n tohioldol hedhen honogt garahgui bsan bh, uvchind uls tor ogt hamaagui bmaar,nam l yriad bhiin zarim 1 humuus ogt oilgohgui yum.
зочин [202.179.8.210] 2021-03-09 15:15:44
Одоо тэгээд вакцин юу болж байнаа.Өмнөх жилүүдэд томуугийн вакцин гээд маш богино хугацаанд нийслэлийн бүх хүмүүсээ хамруулдаг байсан шүү дээ.Одоо болохоор юу нь болохгүй болоод байнаа.Вакцинжуулах ажлыг эрчимжүүлнэ гээд л байх юм.Бизнесээ эхлүүлнэ гээд цар тахлыг дотооддоо алдчихаад одоо вакцинаас чинь өмнө цар тахал сүйтгэж эхэллээ шүү дээ.УОК,НОК ажлаа эрчимжүүлмээр байна.Хөдөө орон нутаг руу анхааралаа хандуулмаар байна.Зарим аймаг,сум руу тахал нэвтэрч эхэллээ.Бизнесийг хүн хийнэ биз дээ.Хүнийхээ эрүүл мэндийг яагаад 2 - т тавиад байна.ЭМЯ - аа саналыг харгалзан үзэж байх хэрэгтэй шүү.Комиссынхаан.
Зочин [66.181.179.105] 2021-03-09 13:44:38
Энэ муу поп газрын дээрэмчинг зайлуулая очсон газар бүрээ дампууруулж бн Ацаг сайханыг
Зочин [66.181.177.235] 2021-03-09 12:57:19
Хуцалгүй өмнөх ажлаа хий. Тэр хотын даргын суудал зайдагнасан малаа зайлуул.
Зочин [202.9.46.214] 2021-03-09 12:06:28
Hudlaa too gargaj hotiig uimuulehee bolio corona odor odortoo oiriin havital garna gj heze ch bhku oiriin havital bol ovchton bish bas coronatai ymar ch hamaagui stupid
Зочин [202.9.46.214] 2021-03-09 12:05:06
Hilee neegeechee lalaraa tuilshrahaa boli zalhaj bna
За ер нь [202.126.89.158] 2021-03-09 10:34:14
Хариуцлага тооц Өмөх шадар сайд арай дээр ажиллаж байсан байна.Амарсайханыг Сумьяабазаотай нь огцруулж чаддаг хүнийг томил.
aldaagyi hyn gej ene delhii deer baihgyi ee!! [148.60.92.227] 2021-03-09 09:28:34
ajil hiij baigaa negnee saitar muulaad bail daa!!!tamiin togoonii Mongol gyai nar?daanch hezee korono zailah tyhaid helj medehgyi ch Amarsanaa darga bol ajilaan sain hiij baigaa hyn syy!!!ta nariin ergyy mal sig yhaand chini yaj hariulahaan medehgyi bna!bid dyndaasaa hen sain ajillaj chadna geseniigee gargasan odoo ene hyneer oroldood yahab dee!!!eersdiigee hichee!
ганаа [103.229.123.206] 2021-03-09 09:24:02
олигтой эр бишээ попорсон гар бөх барилдуулахгүй гэж хуцаад байсан одоо халдварыг зориуд тараалаа огцруулах хэрэгтэй.
Зочин [148.60.92.227] 2021-03-09 09:30:59
ogzoryylaad ta nar haichdag be?dahiad l neg ni garna dahiad l ogzor gedeg biz dee!!eersdiigee hichee!!mulguu teneg zan chanaraa?arhi dars har tamhi eldeb zerchilt edeen hatgaltaa hichee?...
Зочин [202.126.89.109] 2021-03-09 09:01:42
Вакцин хийлгэх Амарсайханы ажил биш эргүү тэнэг үхэрнүүд та нарын өөрсдийн чинь ухамсар,олоод ирэхээр элдэв 7н юм ярьчихаад өвчин ихсээд вакцинжуулалт эхлэнгүүт л яаачив ийчив хийлгэе нтр гэж мөөрөлдөх муу т1 тэмбүү царайлсан төмснүүд
Korona baba ayultai gene [202.55.188.36] 2021-03-09 08:52:04
Korona ayultai baba gene .temctej darah geheer darlaa gene tegeed yah bolj bnaa?
zochin [66.181.161.123] 2021-03-09 08:46:50
hotiin niitiin teever ih hogjsn,deeruur dooruur bus,taxi tavhiadl,hiisengui hiisengui
зочин [66.181.178.251] 2021-03-09 08:10:57
Амарсайхан дарга ямар боловсролтой хаана сургууль төгссөн хүн бэ боловсрол мэдлэг муутай иймэрхүү хүмүүс л дээшээ явдаг болж
Зочин [148.60.92.227] 2021-03-09 09:32:21
hyzazgaa!!!gelegnyyd ee!!
зочин [66.181.178.251] 2021-03-09 08:09:01
Энэ Амарсайхан гэгч нөхөр Туулын бургасийг хядаж маш муу зүйл хийсэн хүн дээ гэтэл шийтгэл хүлээхийн оронд бүүр тушаал дэвшээд шадар сайд боллоо энэ хүнийг Хүрэлсүх яагаад өөд нь татаад байдаг юм болоо ! Шудрага ёс хэрэгждэг улс оронд бол Амарсайхан гэгч этгээд хариуцлага хүлээж аль насны огцорсон байгаа шүү
Зочин [148.60.92.227] 2021-03-09 09:32:48
ta nar sig arhichingyydad hen taalagdah be?.....
Зочин [66.181.161.19] 2021-03-09 08:07:51
Ганц үнэн бичлээдээ . Корона дхрга нарт буян болж гишүүн болох ЕӨК БОЛОХ ГИШГҮҮР БОЛЖ БАЫХ ШИГ БНАДААААА . АРДАА БОДДОГ ДАРГА ГЭЖ НЭГ БАЙХГҮЙ ШҮҮҮҮҮ
Zochin [87.66.142.201] 2021-03-09 07:37:19
Yostoi unen hellee, ene olin toglolt show herees heterlee, uls orond darga nertei malnuudaas 1 ni ch eruul uhaanaar setgej uls ornoo bodoj chaddgui yum baih da
Зочин [103.212.118.52] 2021-03-09 07:28:59
Ардын хүүхдийн боловсролын асуудлыг намын ойн концерт болон бусад арга хэмжээнээс доор авч үзлээ дээ МАНгарууд маан. Хичээл сургуульд дургүйдээ биш урлаг спортод хайртаадаа ийм шийд гаргаагүй гэдгийг бид тэртэй тэргүй мэдийшдээ МАНгаруудаа
Зочин [103.10.23.149] 2021-03-09 07:09:57
Энэ нөхөр нүд нь гялалзаад юм хийгээдч бга юмшиг үгүй ч юмшиг яах гэж үзвэр үйлчигээг нээсэнээ тайлбарлаж чадахгүй театрт үзэгч 2 цагаас дээш бж юм үздэг маск тэгээд хамгаалахаа болио юу
Зочин [202.55.188.45] 2021-03-09 07:09:18
МАНы цусан мөрөө татуулж улсын хөрөнгийг хяналтгүй цуслах болсоны ой гээд хөшөөний өмнө бөөнөөрөө маскггүй уйлж жүжиглэх энэ тэндгүй архидасны горыг өчигдөр харлаа. Мартаар сюрприз барилаа даа.
/*-*/ [49.0.142.40] 2021-03-09 05:22:18
Онцгой бүрэн эрхэт комисс уу
Зочин [203.98.76.9] 2021-03-09 05:02:29
хэдэн арван сая хүн амтай Ухаань хот тархсан халдварыг нам дараад байхад сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын энд тэнд алга цоог байгаа халдварыг нам дарж чадахгүй байгаа нь удирдлага, зохион байгуулалттай хийж чадахгүй байгаатай шууд хобоотой. Хийж чадах Монгол хүн байхгүй бол чаддаг хүнийг авч ирээд хийлгээч
Зочин [202.126.89.109] 2021-03-09 09:03:57
Чангахан үг хэлчихээр эрх хүүхэд шиг нээх л их хүний эрх ярьсан улсуудтай хэн ярих дуртай байхав дээ
иргэн [202.179.25.212] 2021-03-09 04:51:56
угаасаа МАН-ынхан ямарч Чадваргүй Албан тушаалын хойноос гүйсэн Залуустай ш дээ,
Зочин [64.119.27.138] 2021-03-09 04:47:41
Корона тарааж улс төр сонгуулийн шоу хийж попорчоод улин хуцваа
z0chin [203.91.115.247] 2021-03-09 04:45:00
ardchilsan nam zasag barij baisan bol korona zad tawisan baahan hvn vhsen bgaa daa
Зочин [122.201.19.99] 2021-03-09 04:38:54
МАНгарууд угаасаал ПОП шүү дэээ .Мэдсээр бж хөл хорио цуцалж өвчин тараан
Иргэн [124.60.114.164] 2021-03-09 04:35:58
Иргэдийн буруу байхгүй бүтэн жил гаран хоригдож гадаад дотоодгүй иргэд эрүүл мэнд эдиын засаг орлого бүр амь насаараа ч хохирлоо.Гэтэл төр засгийн бодлого буруу эргэж буцсан олон буруу шийдвэрүүдээс болж хохирч дууслаа.Бид ямар хүмүүсээр удирдуулаад байна.аа .Бахь хэвээрээ гадаадад олон м янган хүн гацсан хэвээрээ.Олон өндөр настан 12 сараас хойш явж чадахгүй дугаараа хүлээгээд байж байна
Эмч [64.119.22.193] 2021-03-10 05:43:21
Хэн бүтэн жил хоригдсон юм бэ. Яг хатуу хөл хорионд байсан хугацаа нэг сар л байна. Ажлаа хийгээд, малаа төллүүлээд, хадлан өвсөө аваад, ургацаа хураагаад, нүүрсээ зараад цөм л хөдөлмөрлөсөн. 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 3000 өвчтөнтэй л байна. Түүнээс биш 30000 аль хэдийнээ давсан байгаа. Харин энэ алдсан бол иргэдийн буруугаас болсон юм. Одоо зөв л ажиллаж байна. Энэ бичээч харин хар толгойгоо хариуц, бичиг үсэгт эхлээд тайлагд, хэлэх бичих, хийх хэрэгжүүлэхийн хооронд арван алхмын зай байдаг юм даа. Тэнэг минь
Харин тийм [66.181.161.58] 2021-03-09 04:22:31
Яг үнэн