Б.Мөнхзул: Байгаа боломжийг нь харахад гуравхан сая хүн ядуу амьдрах боломжгүй ч болгочихоод байгаа нь сонин

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Жүр-Үр” ХХК-ийн Бодлогын зөвлөлийн гишүүн Б.Мөнхзултай ярилцлаа.

-Танай компани бялуу, нарийн боов, бэйкери үйлчилгээний салбарт олон жил ажиллаж буй үндэсний компани. Баяр бүрээр айл бүрийн ширээн дээр “Жүр-Үр”-ийн бялуу залардаг. “Жүр-Үр” ХХК анх хэрхэн байгуулагдсан тухай яриагаа эхлэе?

-Манай гэр бүл анх 1992 онд “Жүр-Үр” хувиараа эрхлэх аж ахуй гэж байгуулж байсан. Тухайн үед би ОХУ-д Мэдээлэл зүйн сургуулийг программист мэргэжлээр төгсөөд ирчихсэн байсан. Тэр үед би бусдын адилаар тамга өвөртлөөд, хүнсний лангуу ажиллуулдаг байсан. Дараа нь би тухайн үеийн СЭЗДС-д нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр сурч, манай гэрийнхэн БНСУ-д хэсэг хугацаанд ажилласан. Тэгээд хуримтлуулсан мөнгөөрөө байр авах уу, бизнесийн хөрөнгө оруулалт хийж, өсгөж үржүүлэх үү гэж ярилцаад тохироо нь бүрдсэн учраас бизнес рүү орсон. Манай дүү нар их, дээд сургуулиа төгссөн, манай бэр хүнсний технологич мэргэжилтэй, гэрээрээ бялуу хийж зардаг байсан л даа. Ингээд “Жүр-Үр” ХХК-ийг 1998 онд байгуулсан.

Тэр үед хүмүүсийн цалин орлого бага, компаниудын үйл ажиллагаа доголдолтой, олон хүн бараа бүтээгдэхүүнээрээ цалингаа өгдөг хүндхэн он жилүүд байсан. Хүмүүс орлого багатай учраас хэрэглээндээ бага мөнгө зардаг, хямдхан бараа бүтээгдэхүүн худалдан авах хандлага давамгай байсан. Гэхдээ бялуу бол онцгой амттан, хүмүүс ихэвчлэн баяр хөөр, тэмдэглэлт үеэрээ худалдан авдаг учраас манай бүтээгдэхүүн хямдхан байхдаа гол нь биш, илүү чанартай, амттай, сэтгэлд нь хүрсэн байх ёстой гэж бодож, чанарыг эрхэмлэх зорилготойгоор бизнесээ эхлүүлж байсан. Тэр нь бидний өнөөгийн амжилтын үндэс байж дээ гэж хардаг.

image

-Та анх бизнесээ эхлүүлж байхдаа мөнгөө хэмнээд автобусаар бүтээгдэхүүнээ зөөдөг байсан гэж ярилцлага өгсөн байсан. Одоо амжилттай яваа бүх бизнес эрхлэгч хүнд хэцүү, бас хөгтэй үеийг туулж байж өнөөгийн амжилтад хүрсэн байх?

-Тийм ээ. “Жүр-Үр” ХХК байгуулагдахаас өмнөх, хүнсний лангуу ажиллуулж байсан үеийн түүх л дээ. Хүүхдээ төрүүлээд гэртээ байх хугацаандаа энэ ажлыг эхлүүлж байжээ. 20 гаруйхан настай залуухан байж. Дүү нар маань оюутан, ээж маань худалдаан дээр ажилладаг, би лангууныхаа бараанд явдаг байсан. Бараагаа таксигаар зөөвөл ямар ч ашиггүй болчих гээд байсан учраас автобусаар зөөнө. Тэр үед би “таньдаг хүн тааралдах вий дээ” гээд их ичдэг байсан. Дандаа автобусны ард буруу хараад зогсчихдог байсан. Анх ингэж л эхэлсэн. Одоо бодохоор тэр бүхнийг даваад гарсандаа баярладаг. Жижиг ичингүйрлээс болоод яаж шантраагүй юм? Тэр бүхнийг давсан маань хүртэл одоо бодоход маш сайхан байдаг.

Өнөөдөр манай компани 1,000 орчим ажилтантай, анх 5 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол одоо 30 гаруй нэр төрлийн бялуу, бэйкерийн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манайх Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай, Дорнод аймгуудад 30 гаруй салбар болон томоохон сүлжээ дэлгүүрүүд, мөн KFC, Burger King зэрэг олон улсын сүлжээ түргэн хоолны газруудтай хамтраад олон улсын стандартын шаардлагыг ханган ажиллаж байна. 2020 оны байдлаар манай компани улсын төсөвт нийтдээ 7 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн. Манай компани 2016 оноос хойш гурван удаа ТОП 100 компанийн нэгээр шалгарсан.

Хүнсний үйлдвэрүүдэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, бодлого алга байна

-Хүнсний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн хөгжил, бизнесийн орчныг та хэрхэн хардаг вэ? Юу дутагдаж байна вэ?

-Манайд бизнес эрхлэх маш таатай орчин бүрдэж чадаагүй ч бизнесийн орчин сайжирч, зөв хандлага руугаа орж байгаа улсын тоонд орно гэж хувьдаа дүгнэдэг. Мэдээж ямар нэг ажил хийхэд асуудал байнга урган гардаг. Гэхдээ асуудлын гарцыг нь олж л байх юм бол ажил урагшилдаг. Миний хувьд бэрхшээл бүрийг тоочиж, шүүмжилж байдаг эгнээнд яваад байх хүсэлгүй. Аль болохоор болж байгаа, бүтэж байгаа талаас нь харж, хандлагаараа зөв байж, давуу талыг нь олж харахыг л хичээж ажиллаж ирлээ. Манай үндэсний томоохон компаниуд тийм л зарчмаар ажилладаг байх.

Стратегийн гол хүнс гэж нэрлэгддэг мах, сүү, гурил зэрэг бүтээгдэхүүний хувьд бодлогоор хангалттай дэмждэг. Жишээ нь, манайд сүү, гурилын үйлдвэрийг НӨАТ-аас чөлөөлөх бодлого байдаг. Лоббитой салбаруудад тухайлсан бодлого хэрэгжээд байгаа юм шиг санагддаг. Гэтэл гурилаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бодлогын гадна орхигдсон юм байна лээ.

Монголд олон улсын төсөл, хөтөлбөрүүд хэрэгждэг. Эдгээр нь дандаа хөдөө аж ахуйд чиглэсэн байдаг. Одоо хэрэгжиж байгаа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүд байна. Аль аль нь хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, фермерийн аж ахуйг хөгжүүлэх гэсэн чиглэлтэй төслүүд. Гэтэл хүнсний үйлдвэрүүдэд чиглэсэн ямар ч төсөл, хөтөлбөр өнөөдөр Монгол Улсад алга байна, чиглэсэн бодлого ч алга байна. Гэтэл улс орны хувьд хүнсний хэрэгцээ анхдагч. Үүнээс бид одоохондоо гээгдчихээд байна. Тиймээс биднийг бодлогоор дэмжээсэй гэж боддог.

Жишээ нь, дотоодын үйлдвэрийг дэмжихийн тулд дотоодын үйлдвэрүүдийн НӨАТ-ыг яагаад багаар тогтоож болохгүй гэж? Энэ бол олон улсад байдаг нийтлэг жишиг. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээл дээрээ бойжиж байж экспортлох тухай ярина. Тэрнээс биш шууд гадагшаа гараад явчихдаг, дэлхийн компани болдог түүх хаана ч байхгүй.

-“Ковид-19” цар тахлын нөлөө олон бизнест сөргөөр тусаж байна. Танай компанид хэрхэн мэдрэгдэв?

-Манай компани хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа учраас зарим салбарыг бодвол хязгаарлалтад бага орсон. Гэхдээ нийтээрээ гэртээ хоригдчихоор худалдан авагчид орлогогүй болж, худалдан авах чадвар буурсан. Үүнийг дагаад манай орлого буурсан. Гэхдээ манай компани энэ хугацаанд ажлын байрны цомхотгол хийгээгүй, ажилчдынхаа цалинг огт бууруулаагүй. Цаашдаа үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой байна.

Мөн цар тахалтай холбоотойгоор эрүүл ахуйн дэглэмээ өндөржүүлсэн. Мөн бид бүтээгдэхүүнээ нэмж, гүн хөлдөөлтийн технологиор боловсруулсан пицца, талх зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаанд гаргалаа, хүргэлтийн үйлчилгээгээ өргөжүүллээ. Хэрэггүй зардлаа танах, гэрээсээ ажиллаж ажлын шинэ хуваарьт орох, бүтээмжээ нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал, боломж олж харсан.

Бизнесийн салбарт хийж бүтээж байгаа хүмүүсийн 50 хувь нь эмэгтэйчүүд боловч шийдвэр гаргах түвшинд оролцоо хангалтгүй байна

-Саяхан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрсөн учраас жендерийн асуудлаар таны байр суурийг сонсьё. МҮХАҮТ-ын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлд байдаг гэж сонссон?

-Дэлхийн эдийн засгийн форумаас 2020 онд гаргасан судалгаагаар Монгол Улс эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцооны боломжоор дэлхийн 149 орноос 29 дүгээр байранд жагсаж байна. Эмэгтэйчүүд бизнес эрхлэх бололцоо Монгол Улсын хувьд харьцангуй гайгүй гэж үзэж болохоор. Гэтэл монгол эмэгтэйчүүд боловсролынхоо түвшингээр энэ 149 орноос 79 дүгээр байранд орсон байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд илүү хөгжих, боловсрох шаардлагатай харагдаж байна. Гэтэл улс төрийн эрх мэдлээр нь аваад үзвэл 120 дүгээр байранд орж байгаа юм. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр монгол эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай биш, эмэгтэйчүүдийн идэвх чармайлт сул байна гэж хэлж болно.

Эмэгтэйчүүдийн бизнесийн салбарт оруулж байгаа гол хувь нэмрийг аваад үзье. Худалдаа, үйлчилгээний салбарт ажиллагсдын 60 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ салбар эмэгтэйчүүдийн нуруун дээр явдаг л гэсэн үг. Оёдлын салбарт ажиллагсдын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Мөн жижиг, бичил бизнесийн 50 хувийг эмэгтэйчүүд ажиллуулдаг. Бизнесийн салбарт хийж бүтээж байгаа хүмүүсийн 50 хувь нь эмэгтэйчүүд боловч шийдвэр гаргах түвшинд оролцоо хангалтгүй байна. Энэ нь эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл, хувь хүний хөгжил, санаачилга, хоорондоо эвсэж нэгдэх байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна.

Эмэгтэйчүүдийн эдийн засагт оруулж байгаа хамгийн том хувь нэмэр нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар. Манай оронд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ДНБ-ий 10 орчим хувийг бүрдүүлж байгаа. Гэхдээ ажлын байрны 28-30 хувийг нь хангадаг. Ажлын байрыг бий болгодог гэдэг утгаараа жижиг, дунд үйлдвэрлэл бол нийгэмд маш чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд ажлын байр бий болгох, бүтээлч үйлдвэрлэл явуулах санаачилгуудыг манлайлж явдаг гэсэн үг.

Энэ утгаараа манайд “эмэгтэй” бизнес эрхлэгч гэдэг утгаар нь авч үзэж, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага бий гэж хардаг. Би МҮХАҮТ-ын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Энэ зөвлөлийн зүгээс бизнесийн жендерийн тодорхойлолтыг хуульчлах тал дээр санаачилга гаргаад, УИХ-ын гишүүдтэй энэ талаар яриад явж байгаа.

Олон улсын түвшинд хоёр хандлага байдаг юм билээ. Нэгдүгээрт, компанийн шийдвэр гаргах түвшний удирдлагуудын тодорхой хувиас доошгүй хэсэг нь эмэгтэй хүн байх юм бол энэ бизнесийг “эмэгтэй” гэж үздэг. Нөгөө хандлага нь нийт ажиллагсдын тодорхой хувиас дээш хэсэг нь эмэгтэй хүн байх юм бол энэ бизнесийг “эмэгтэй” гэж үзнэ гээд хуульчилсан байдаг юм байна. Ингэж хуульчлах нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай бодлого гаргаж болно. Нөгөө талаар олон улсад “эмэгтэй” бизнесийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүд маш их хэрэгждэг. Монгол Улс үүнд хамрагдаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь эрх зүйн орчин бүрдээгүй байгаа явдал. “Эмэгтэй” бизнес гэдгийг тодорхойлж чадаагүй байгаатай холбоотой. Энэ асуудлыг эрх баригчид шийдвэрлэнэ гэдэгт найддаг.

Байгаа боломжийг нь харахад гуравхан сая хүн ядуу амьдрах боломжгүй ч болгочихоод байгаа нь сонин

-Та бол бизнесийн салбарт өөрийн хүчээр боссон хүн. Гэхдээ залуусын дунд үнэн зөв хөдөлмөрөөрөө хангалуун амьдрах биш, амар хялбар аргаар мөнгө олох хандлага давамгайлах болсон санагддаг. Ажил олгогчийн хувиар энэ тал дээр юу хэлэх вэ?

-Залуучуудыг ерөнхийлж хэлэхэд хэцүү. Манайд маш мундаг залуучууд байна. Өөрийгөө олон улсын түвшинд үнэлүүлж, ажиллаж чадаж байна. Гэхдээ ажил олгогчийн нүдээр харж байхад шинээр ажилд орж байгаа залуучууд хандлага, чадварын хувьд доголдоод байдаг. Чадвар, хариуцлага сул, эмзэг, үг даадаггүй, олон хүнтэй харьцаж сураагүй гэх жишээтэй. Мэдлэг гэхээсээ хүн болох тал дээрээ хүртэл доголдолтой болоод байгаа нь боловсролын салбарын доголдол. Бүтээгдэхүүний чанарын гологдол нийгэмд гарч ирж байгаа гэсэн үг.

Иймээс энэ зөвхөн залуучуудын асуудал биш, нийгмийн асуудал. Бүх хүн сайхан амьдрах хүсэл мөрөөдөлтэй. Сайхан амьдрахын тулд дуртай зүйлээ ажлаа хийж, хангалттай орлого олоод, сэтгэл хангалуун амьдрах нь л хүний хүсэл. Гэтэл энэ хүсэл Монголд биелэхэд жаахан бэрхшээлтэй байгаад байдаг. Монголд иргэдийн орлого ерөнхийдөө ямар байна, орлоготойгоо уялдаад бүтээгдэхүүний үнэ ямар байна вэ? Бүтээгдэхүүний үнэ хямд, тухайн байгууллагын орлого хангалттай байж чадахгүй байгаа учраас ажилчдынхаа цалинг хүссэн хэмжээнд нь өгч чадахгүй байна. Энэ бүх асуудал хоорондоо уялдаатай. Энийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй.

Манай залуучууд гадагшаа их явж ажиллаж байна. Гэхдээ яг үнэндээ эх орондоо тийм хэмжээний орлого олоод гэр бүлтэйгээ амьдармаар л байгаа шүү дээ. Ажил олгогчдод өндөр цалин өгөх хүсэл байна. Даанч бидний олж байгаа орлого, ашиг хязгаартай болохоор боломжоороо л ажилчдынхаа цалинг нэмээд явж байгаа шүү дээ.

Нөгөөтэйгүүр нэг ийм хандлага байдаг. Монголд ажиллахаараа маш их эрх, хангамжийг хүсдэг. Ажлын цагаа багасгаж, бага хүчин чармайлтаар гадаадад ажиллаад олох байсан орлогоо олохыг хүсдэг. Яг ярих юм бол гадаадад амьдарч байгаа хүмүүс амьдрал, эрүүл мэнд, бүх юмаа золиослоод богинохон хугацаанд хэдэн төгрөг олж байгаа. Монголд болохоор амралтын хоногийг нь нэмээд, олон баяр тэмдэглэдэг. Энэ хэрээр ажил олгогчдод ирж байгаа цалингийн ачаалал нэмэгдэж, цалинг нь нэмэх боломжийг хязгаарлаж байдаг. Жилд амардаг өдрүүд нийтдээ гурван сар орчим болж байгаа шүү дээ. Жилийн 12 сарын гурван сард нь ажилтнуудаа амраах үүрэгтэй болдог. Хөгжиж байгаа орнуудын жишиг, хандлагаас бүтээлчээр суралцаад, нийтээрээ орлогыг нь өсгөх, нийгмээрээ сайхан амьдрахын төлөө л бодлого хэрэгжмээр байна.

Нийгмийн сүлжээг харж байхад нэг л их гомдоллосон, юм нэхсэн хүмүүс байдаг. Хэт халамжийн, бэлэнчлэх сэтгэлгээ рүү явуулаад байгаа нь хүмүүсийн сэтгэл зүйг буруу тийш нь хандуулаад байна. Тэрний оронд хийж бүтээснийг нь дэмждэг, урамшуулдаг хандлага руу нийгмийг чиглүүлэх юм бол Монголд боломж байна. Монгол бол бизнесийн маш боломжтой орон. Яагаад гэвэл бүх салбар хөгжөөд төгс болчихоогүй, хийх юм маш их байдаг.

-Үнэнч шударгаар хийж бүтээх гэсэн залуус, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн боломжийг улс төрчид хулгайлсан явдал гарсан. Үнэнчээр хөдөлмөрлөх боломж нь байдаггүй юм уу гэж харагдаад байна?

-Миний хувийн дүгнэлт бол энэ тогтолцооны гажуудал. Өнөөдөр зөв тогтолцоогоор хөгжиж байгаа аль ч улс оронд төр бодлогыг л барих ёстой. Түүнээс биш тэр бодлогыг хэрэгжүүлэхэд оролцож, эрх мэдлээ нэмэх шаардлагагүй. Гол нь бодлогоо тодорхойлоод, бодлогынхоо дагуу ажил явж байна уу гэдгээ хянаад, хувийн хэвшилтэйгээ маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ бол эрүүл тогтолцоо. Гэтэл манай төр өөртөө маш их эрх мэдэл бий болгох хүсэлтэй. Жишээ нь, ЖДҮ-ийн зээлийг олгох ажлыг төр яагаад хийж байгаа юм бэ? Төр бодлогыг нь боловсруулаад, санг нь хуваарилаад өгөхөд болно шүү дээ. Санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаар дамжуулаад тэр ажлаа хийнэ биз дээ? Тэгвэл тэр компаниуд нь эрсдэлээ бодоод судалгаагаа хийгээд, төрийн бус байгууллагуудтайгаа хамтраад энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй. Жишээ нь, манай компани бол МҮХАҮТ, Хүнсчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн байгууллага. Хүнсний салбарын компаниуд ЖДҮ-ийн зээлийн хүсэлтээ ирүүлэхэд, Хүнсчдийн холбоо шийдвэр гаргах явцад нь оролцох юм бол аль компани нь зээлээ эргэн төлөх боломжтой, үр ашигтай зарцуулж бизнестээ ашиглах, аль нь худлаа юм гэдгийг сайн мэдэж байгаа шүү дээ. Төрийн бус байгууллагууд энэ шийдвэрт оролцдог байсан бол хэзээ ч ийм байдалд хүрэхгүй.

Одоо том, том хөтөлбөрүүд ярьдаг. Гэтэл хэний ч мэдэхгүй “Х” гэдэг компани орж ирээд л зээлэнд нь хамрагддаг. Гэтэл нь эргээд үр дүн гардаггүй, алга болчихдог. Тэр мөнгөө бизнесээс шал өөр зорилгоор ашиглачихсан байх жишээтэй.

Төр өөртөө зохиомол аргаар эрх мэдэл нэмээд, түүгээрээ далимдуулж хүмүүсээс авлига авдаг. Нөгөөтэйгүүр зарцуулж байгаа мөнгө нь төрд ажиллаж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь бий болгосон мөнгө биш учраас хайр найргүй хандаж байгаа байхгүй юу. Бизнесийн байгууллага өөрийнхөө эрсдэл дээр шийдвэр гаргавал хэзээ ч тийм болхи шийдвэр гаргахгүй шүү дээ. Миний бодлоор төр оролцох юмандаа оролцоод, оролцохгүй юмнаасаа татгалзмаар байгаа юм.

-Өнөөдрийн Монгол Улс зөв замаар явж байна уу, буруу замаар будаа тээгээд байна уу гэдэг асуултыг монгол хүн бүр өөрөөсөө асуудаг байх. Та эдийн засагч мэргэжилтэй хүн учраас энэ талаарх таны бодлыг асууя?

-Монгол Улс өвөг дээдсээс үлдээсэн өв их хөрөнгө, өргөн уудам нутаг дэвсгэртэй, монгол хүн генийн чадамжтай. Бид гуравхан саяулаа. Байгаа нөхцөлөөр нь харахад гуравхан сая хүн ядуу байх ямар ч боломжгүй байхгүй юу. Тийм боломжгүй зүйлийг болгочихоод байгаа нь их сонин. Энэ бол бидний алдаа. Нөхцөлийн хувьд бид ядуу байх боломжгүй, гэхдээ хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байна гэдэг нь маш их гажуудал үүссэний л гай биз дээ? Энэ талаар хангалттай ярьж байгаа юм чинь энэ шалтгаануудаа арилгаад, зөв чиглэл рүү явах хэрэгтэй. Яг зөв бодлого хэрэгжих гэж байгаа бол 3-5 жил бүсээ чангалсан ч яадаг юм гэж боддог. Зөв бодлогоо гаргаад, дэлхийтэй хөл нийлүүлээд, зөв хандлага руу орчих боломж харагдаад л байх юм. Тэрийг л ашиглаасай гэсэн хүсэл эрмэлзэл маш их байна. Шинээр байгуулагдсан Засгийн газарт би маш их найдлага тавьж, хүлээлттэй байгаа.

Зөв зам гэдэг нь маш ойлгомжтой. Нийтийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг зүй зохистой зарцуулдаггүй, олон улсын гэрээ хэлцэл дээр хариуцлагагүй ханддаг, хувийн эрх ашгийг ард түмний эрх ашгаас дээгүүрт тавьдаг, сонгуулиар ямар хүмүүс сонгогдоод, ямар үр дүн үзүүлж байна гээд шийдвэрлэвэл зохих маш олон асуултууд байгаа. Нийтийн төлөө, ард түмний төлөө шийдвэр гаргадаг хүмүүс нь гараад ирэх юм бол Монголд боломж хязгааргүй байна. Тэрийг л нээж өгөөсэй.

-Танд баярлалаа.

image


Сэтгэгдэл

BAT MN [217.138.194.99] 2022-01-18 12:03:40

SUPPORT@ECTBANKS.COM supported my business with $230,000 contact them urgently for assistance

Bat Mn [217.138.194.99] 2022-01-18 11:57:51

SUPPORTS@ECTBANKS.COM gave me grants of $230,000 to boost my business

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:54

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:54

Irgen [66.181.176.193] 2021-04-03 10:49:57

Ajild oroltsdoggui. Neeh chuham lag bolood l bh um. Muu ajilchid bid medehgui l um bna.

зочин [122.201.23.84] 2021-03-12 00:12:24

Овоо гайгүй эмэгтэй байна гэж бодохоор л улс төр лүү орох гэж эргүүтэх юмаа

ЗОЧИН [64.119.19.152] 2021-03-11 15:28:15

ОРЦОО СОЛИ НУЛ КРЕМ ПУДР ХУН ИДЭХИЙН АРГАГУЙ КРЕМ ТАРАГ ААРЦ ЖИМС ОРЦОНДОО НЭМ ДЭНДУУ УНЭТЭЙ

зочин [103.26.193.65] 2021-03-11 08:54:28

Маш сайн зөв ажиллаж байгаа эмэгтэй олон хүнийг ажилтай, иргэдийг сайхан амттантай байнга чанар хийцээ сайжруулдаг улам их амжилт хүсье. Ийм зөв хүн ажиллуулж удирдаж, ажил хийж сурсан зөв хүн л төрд орж байж зөв шийдвэр гаргахад хэрэгтэй шүү.

Oki [66.181.161.24] 2021-03-11 08:44:32

89114233 санал ба!

zochin [122.201.23.84] 2021-03-11 08:18:56

Улс төрд орох гээд байгаа бол Ундармаа болоод дуусна шүү!!!

Зочин [202.126.88.152] 2021-03-11 07:49:41

Жингээ барих хүсэлтэй хүмүүс бялуу, нарийн боов ер нь чихэрлэг гурилан бүтээгдэхүүн идээд байхгүй. Гэвч амттанд дуртай хүмүүс, хүүхдүүд олон байдгаас болж энэ төрлийн бизнес эзэддээ өгөөжтэй байдаг байх даа.

zochin [64.119.22.140] 2021-03-11 07:46:02

Боов хийгээд уйдаад улс төрд орж бужигнуулах санаа төржээ. Уяач нь уяа сойлгыг нь тааржуулж байгаа юм байна даа.

Харин бялуу бол ... [202.131.225.53] 2021-03-11 07:26:49

Харин бялуу буюу торт бол капиталист, социалист, коммунист аль ч нийгэмд сайн борлогдох зүйл шүү. Кх!

3 сая хүн ядуу дорой байгаагийн учир шалтгаан. [202.131.225.53] 2021-03-11 07:23:51

Монголчуудын үндэсний уламжлалт соёл, шашинг хэрхэн ойлгож шүтэж байгаа байдал, туулж ирсэн Шинэ түүх, одоогийн нийгмийн бүтэц зэрэгт дүн шинжилгээ хийж, үүнээс дүгнэлт гарагалгаа хийлдээ. Тэгэхлээр зах зээлийн нийгмийн соёл хараахан суугаагүй, хүлцэнгүй тэмцэх чадваргүй шашинтай, капиталист ч биш - социалист ч биш нийгэмтэй, ажилчин анги бэжхин тогтоогүй ба малчид нь тэртээ 1920 оныхоороо байгаа тийм л улсад бид амьдарч байна. Тэгэхлээр 3 сая ард түмнээ яаж хөгжилтэй хөрөнгөтөн улс шиг байлгах гээд байгаа юм бэ? Хагас социалист, хагас капиталистаар л амьдарна.

Нүдэнд орсон тоос болно шүү. Монголд. [202.131.225.53] 2021-03-11 08:00:15

Социалист нийгэмд баян хүн бол нүдэнд орсон ТООС болдог. Иймд Монголд бол баячууд олширохгүй байвал төрд ч амар, ядуу байсан нийгэмд ч амар. Хүн баяжвал л Монголд байх аргагүй болно. Ийм жишээг Исланд, Норвеги, Швед, Финлянд, Австралид үзэж болно. Тэндхийн дэндүү баяжсан хүмүүс нийгмийнхээ шүүмжлэлээс айж АНУ, Их Британруу хөрөнгөө аваад зугтаж "дөрвөдөг" уламжлалтай. Ямар сайндаа л "скандинавын социализм" гэдэг нэр томъёо гарах вий дээ.

Зочин [202.126.88.215] 2021-03-11 07:06:02

Yag unen, 3 say Mongoliig yaduu bailgaj hodoodoor ni moligodoj, buruu argaar udirdsan bolj, husleeree bailgahgui bol, aluulna gedgee ene erh barij baigaa erliizuud medej, zohitsuulj bna. Alaltsah heregtei.

Kol [66.181.161.122] 2021-03-11 06:57:24

Mндаг хүүхэн амжилт хүсье!!

Зочин [202.126.90.98] 2021-03-11 06:37:15

Ярих биш хий анх а3илд орсон хүмүүсийг цалин хөлсгүй туршилт нэрээр ажлуулж хүний хөдөлмөрийг шулдагаа боль бүтээгдэхүүний үнээ буулга дараа нь олон юм ярь

Зочин [150.129.142.213] 2021-03-11 13:40:36

Haa gazar turshiltiin hugatsaa gj baidag bakery dundaa vne bol bolomjiin chanartai bvteegdehvvnvvdtei

H [202.126.88.33] 2021-03-11 05:44:02

Ednii tort gej China khog! Zygeer l keksiig China budgaar budaad 30000 tog! Yamarch setgelgyi iim shnaliin chotgoryydiig uls toroos khol bailga! Tsekhiinkhee Bodlogiin zovloloo l tolgoil. Khynii jaakhan khyykhdyyded yaj iim ikh khor ogch chadaj bnaa? Aimaar!

Hhe [202.9.40.7] 2021-03-13 15:11:32

Tortnii keksend budag oruulaad bgaarai medleggui bj bolno medeelel ch bhgui chaavaasdaa hhe

Зочин [150.129.142.213] 2021-03-11 13:41:30

Keks budag ordog gj hen heleew

зочин [122.201.23.84] 2021-03-11 05:42:27

Энэ одоо улстөрд орох гээд байгаа юм байхдаа. Зүгээр боовоо хийгээд явж байна биз дээ

Зочин [202.126.90.14] 2021-03-11 05:33:23

Нэг нь л гишүүн болгож өгнө гэж дээ хэхэхэ

Зочин [202.126.90.48] 2021-03-11 05:12:32

Tanii husleer bolvol JDUgiin zeeliig shaardlaga hangah heden yom company l avah bolno. ariljaanii bank ard irgeded jigd huvaarlahgui shuu. Ta nar l tomroh bh. JDU hiij bsan ue ee bodood haritslagatai yarih heregtei shuu

zochin [150.129.141.182] 2021-03-11 05:02:26

Emegteichvvdiin bayaraar byaluuni vnee nemsen shunaluud umaa

иргэн [64.119.17.77] 2021-03-11 04:12:42

3Саядаа биш!!!!!!!""""!Муу удирдагч.хээл хахуултай болоод хөгжихгүй байгаа юм.Дээр нь дарамт шахалт дээрэлхүү бүдүүлэг тэнэг эрх мэдэл Ноёрхолоос болж бна.за.!!!!"""""!""!!!!!!!!!Одоо бол өөөрчиллөх Цаг !!!!!!!!!!!!"

зочин [103.229.121.42] 2021-03-11 04:08:44

Архины үйлдвэрүүдийг газартай нь тэгшлэж байж монгол хөгжих юм байна гэж ойлгосон шдээ

Зочин [202.21.99.42] 2021-03-11 03:37:35

Мундаг дайчин эмэгтэй юмаа. 2000 оны эхээр бид нэг клубт хамт явж хичээллэж байхад бизнесийн эхлэл, сав баглаа боодол нь алдагдаж бүтээгдэхүүн нь дурайлган асуудал үүсгэж байсан тухайгаа ярьж байсан даа. Тэрнээс хойш олон салбартай зөндөө их хөрөнгө оруулалт хийгдсэн танигдсан брэнд болтлоо хөгжсөнг нь харахад сайхан байна. Амжилт хүсье

Зочин [202.126.88.152] 2021-03-11 01:55:15

Энэ хүүхний царай ч шагнал аваад л улс төржөөд л их хурал руу зүтгэх нь дээ

Зочин [202.55.188.45] 2021-03-11 02:25:43

Ene company Elolon jil ajillaj bgaa ni unen gehdee Ene hun ajil hiideg hun bishee.

Хэхэ [66.181.161.127] 2021-03-11 01:29:54

Эм хүнийг улс төрд бүү оролцуул .Улсын сүлд доройтно

зочин [202.21.109.48] 2021-03-11 01:20:04

яасан улс төрд орох гэж байгаму? больж үз. Зүгээр наад цехээ ажиллуул. Улс төрд жижигдэнэ. Хүн чанар муутай хүмүүс улс төрлүү ямар их тэмүүлнэ вэ?

minii l bodol [202.9.40.210] 2021-03-11 03:03:36

Zugeer ch neg nariin boowniii tseh bish shu. 1000 garui ajiltantai mongoliin top 100 aj ahuin negjid 3n jil daraalan orson mongoliin tomoohon kompaniudiin neg shuu dee. Ter 1000 hunii tsaana hichneen olon hun bgaa bol . Ter olon huniig hooliig zalguulj bgaaa gesen l ug vg.

Pc [192.82.85.249] 2021-03-11 01:07:57

Nariin boovnii tseh bodlogiin zuvlultei bhdaach yahavdee, mongolchuud bid galzuurchee uneheer hench hamaagui uls turjuudl hudlaa yariadl

Зочин [66.181.161.122] 2021-03-11 07:08:43

Тэнэг орк

Зочин [124.158.82.60] 2021-03-11 01:03:51

Залхуу, архичин, арчаагүй нь нэрмээс болоод байна даа. Төрд байгаа хэд нь шуналын туламууд.. Ингэхээр яаж хөгжих вэ дээ

Зочин [202.9.46.38] 2021-03-11 00:53:41

УИХ-д ийм төлөөлөл байж болноо.. гэвч ороод баахан төсөл зээл хусаад, татвар гааль г.м. аргалаад бусад өрсөлдөгчдөө нам дараад байвал болохгуй шүү дэ. Дэмжиж жинхэнэ утгаар нь ЖДҮ -д таатай нөхцөл бүрдүүлэхээр зүтгүүлбэл болноо. Сайхан ч гэгээлэг хүүхэн юм шиг...

зочин [122.201.19.99] 2021-03-10 23:58:05

Өөрийн хөлс хөдөлмөрөөр босож ирсэн ийм гайхалтай бизнесменүүд ховор шүү амжилт хүсье Мундаг


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.