Аль улсын ямар вакцин оруулж ирснээ мэдсэнгүй юу?
Хүн юу ч мэдэхгүй, тэрийгээ мэдэхгүй байх шиг ичгэвтэр зүйл байдаггүйг Монголын эрх баригчдын вакцинтай холбоотой мэдэгдлүүд нотоллоо. Өөрийн орондоо вакцин үйлдвэрлэх болон бусад улс орноос вакцин худалдан авах эдийн засгийн бүрэн чадамжтай улс орнууд хамгийн эхэнд бэлэн болсон вакцинд иргэдээ хамруулсан. Ямар ч сонголт олгоогүй. Гэтэл дотооддоо вакцин үйлдвэрлэх нь байтугай Засгийн газрынхаа хөрөнгөөр ганц ч тун вакцин оруулж ирж амжаагүй Монгол Улс “Иргэдээ сонголтоор нь вакцинд хамруулна” гэдгээ зарласан. Гэвч вакцины хүртээмж манай улсад байтугай дэлхийд хомс байгаа энэ цаг үед сонголтоор вакцин хийлгэх боломжгүй гэдгийг саяхан ухаарч өмнөх мэдэгдлээсээ бултав.
Манай улс хоёр сая гаруй иргэнээ COVID-19-ийн эсрэг вакцинд хамруулна. Үүнд шаардлагатай дөрвөн сая тун вакциныг худалдаж авахад зориулж 226 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлснийг Засгийн газраас мэдэгдсэн. Гэвч одоогийн байдлаар гадаадаас тусламжаар орж ирсэн вакцинуудад иргэдийг хамруулж байна. Тухайлбал, БНЭУ-аас 150 мянган тун AstraZeneca, БНХАУ-аас Синофарм үйлдвэрийн 300 мянган тун вакцин тусламжаар ирсэн бол Япон улс 1.3 сая хүнд шаардлагатай вакцин хандивлахаа мэдэгдсэн.
Б.Батцэцэг: Вакциныг сонголттойгоор хийлгэх боломжийг иргэддээ олгосон
COVAX хөтөлбөрийн хүрээнд манай улс хүн амын 20 хүртэлх хувийг дархлаажуулах 112800 тун AstraZeneca, 25740 тун Pfizer вакциныг үнэгүй авна. Үүний эхний ээлж болох 14400 тун AstraZeneca вакциныг энэ сарын 12-нд хүлээн авсан.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Вакцины тэгш хүртээмж тулгамдсан асуудал болж байгаа энэ үед COVAX хөтөлбөрт хамрагдан вакцин хүлээн авч байна. Хөтөлбөрийн хүрээнд авах вакцин 2021 оны долоодугаар сар гэхэд хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах Засгийн газрын зорилтод чухал нөлөө үзүүлнэ. Гурав, дөрөвдүгээр сард манай улс олон тооны вакциныг хүлээн авна. Pfizer компанийн хөгжүүлсэн вакцин 25700 тунгийн эхний ээлж энэ сард багтаж ирнэ. Манай улс вакцинаа үнэ төлбөргүй, сонголттойгоор хийлгэх боломжийг иргэддээ олгож байгаа” гэсэн юм. Гэвч одоогийн байдлаар AstraZeneca, Синофарм үйлдвэрийн вакцинаас өөр сонголтгүйгээс гадна Синофармын вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоогүй хэвээр байна.
С.Энхболд: Иргэдээр вакцин сонгуулахгүй
Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд гуравдугаар сарын 12-нд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “AstraZeneca, Синофарм, Спутник-V вакциныг сонголтоор хийж байгаа” гэж ярьсан. Гэвч тэрээр гуравдугаар сарын 15-нд “Иргэдийн дунд буруу ойлголт үүссэн байна. Манай улсын Хүний эмийн зөвлөлөөс AstraZeneca, Спутник, Синофарм, Pfizer гэсэн дөрвөн вакцинд зөвшөөрөл өгсөн.
Иргэд эдгээр вакцинаас сонгож хийлгэнэ гэж ойлгоод байгаа. Гэхдээ вакцин хийлгэхээс өмнө эмч үзээд харшил, даралт зэргээс шалтгаалан эмнэлгийн заалтаар сонгож хийх болохоос биш иргэдээр өөрсдөөр нь сонгуулна гэсэн үг биш юм. Зөвхөн заалтаар хийж байгаа. Очиход нь дөрвөн вакцин байна, түүнээс сонгож хийлгэнэ гэдэг зүйл байхгүй” хэмээн хэдхэн хоногийн дараа өөрийн үгнээсээ “урвасан” юм. Ингээд иргэд Засгийн газраас санал болгосон вакцинд хамрагдахаас өөр сонголтгүй хоцорсон юм.
С.Амарсайхан: Засгийн газар 10 мянган тун Спутник-V вакцин худалдаж авсан
Сонголтоос гадна манай улс аль оронд үйлдвэрлэсэн, ямар нэртэй вакцинаас хэдэн тунг авчирсан талаарх албаныхны мэдэгдлүүд ч нэг нэгнээ үгүйсгэсэн, эргэж буцсан шинжтэй байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд ОХУ-аас хандиваар 50 мянган хүн тун вакцин авахаар төлөвлөсөн гэж мэдэгдсэн. Харин Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ”Засгийн газрын худалдаж авсан вакцины эхний ээлж орж ирсэн.
Энэ нь 10 мянган тун Спутник V вакцин юм. Бусад вакциныг худалдан авах ажлыг чиглэл бүрээр хийж байна. Засгийн газар вакцин худалдан авах хөрөнгө санхүүгээ шийдвэрлэсэн. Зөвхөн тусламжийн гар хараад суугаагүй” гэж мэдэгдсэн. Гэвч "Монгол Эм импекс" концерны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Мөнх-Эрдэнэ "Спутник V вакцины 20 мянган тун буюу 10 мянган хүн тунг хоёрдугаар сарын 27-нд татан авсан. Үүнээс тодорхой тооны тунг Засгийн газарт хандивласан.
Үлдсэн тунг Интермэд эмнэлэгт нийлүүлсэн. Ирэх долоо хоногийн сүүлээр ОХУ-аас Спутник V вакциныг татан авахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ удаагийн татан авалтад Засгийн газраас худалдан авах гэж буй вакцины захиалга багтаж байгаа" гэж ярьсан юм.
ЭМЯ: Спутник V вакциныг авч амжаагүй
ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Спутник V вакцины хувьд Монгол Улсын Засгийн газар их хэмжээгээр авах яриа хэлэлцээр хийж байгаа. Хараахан авч амжаагүй байна. Харин хувийн хэвшил (Монгол Эм Импэкс)-ийн зүгээс 10 мянган тунг оруулж ирсэн” гэж мэдээлсэн. Дээрх эх сурвалжуудын ярианууд манай улсын Засгийн газар цар тахлын хүнд хэцүү үед салбар хоорондын ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байгааг илчиллээ.
Үүнээс гадна БНХАУ-аас хандиваар орж ирсэн вакцины гарал үүсэлтэй холбоотой маргаан өнөөг хүртэл тасраагүй байна. Улсын Онцгой комиссоос “Хятад улсын Синофарм компанийн Verocell нэртэй вакцин түрүүлж гарсан. Харин Синовак вакцин сүүлд гарсан бөгөөд манай улс аваагүй” гэсэн. Гэвч ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа энэ сарын 16-ны ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр “Дөрөвдүгээр сараас вакцины хоёр дахь тун хийнэ. Тухайлбал, Cиновак вакцины хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 15-наас хийж эхэлнэ” гэж ярив. Үүнээс үүдэн манай улсын Засгийн газар өнөөг хүртэл аль улсын ямар үйлдвэрийн вакцин оруулж ирснээ мэдэхгүй байгаа юу гэсэн эргэлзээ олон нийтийн дунд үүсээд байна. Хятадын “Sinovac” үйлдвэрийн 50.6 хувийн үр дүн үзүүлсэн вакцинд ДЭМБ гуравдугаар сарын сүүлээр зөвшөөрөл олгохоор ярилцаж байна. Энэ вакциныг Хятад улс дотооддоо ашиглах зөвшөөрлийг хоёрдугаар сарын 6-нд өгсөн юм. Харин Синофармын вакциныг 86 хувийн үр дүн үзүүлсэн хэмээн тус улс арванхоёрдугаар сард зөвшөөрөл олгосон юм.
“АстраЗенека болон Синофармын вакцины хоёр дах тунг нөөцөлсөн”
Манай улсад цар тахлын эсрэг дархлаажуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлснээс хойш энэ сарын 17-ны байдлаар150 мянга орчим иргэн буюу зорилтот бүлгийн долоо орчим хувийг вакцинд хамруулаад байна. Гурав болон дөрөвдүгээр сардаа багтаан нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнээ хоёр тун вакцинд хамруулах зорилт тавьсан. Эхний ээлжийн хүмүүс вакцины хоёр дахь тунгаа ирэх сард тариулна. Үүнтэй холбоотойгоор вакцины нөөцийн асуудал гарч ирнэ.Түүнчлэн вакцинжуулалт энэ хурдаараа үргэлжилбэл долдугаар сар гэхэд 60 хувиа вакцинжуулах зорилтдоо Засгийн газар хүрэхгүй чиг харагдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДОЛЖИНЖАВ
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:11
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:10
Zochin [64.119.19.42] 2021-03-22 03:04:26
Vaktsin songolttoi geed hudlaa yrikh ym . Nekh teneg humuus bga ym shig 4n ynzin hiam yriad l medehgui l baiv gejuudee. Xelsen ugneesee bitgii ergej butsaad hachin ym yriad bai. Oros sputnik vaktsina oligtoihon yriad erthen zahialahgui yasin.
зочин [202.9.47.8] 2021-03-20 14:06:57
өмнөх ЗГ вакцинийг хариуцаж байсан Хүрэлбаатар гэж нөхөрөөс яагаад ийм болсоныг асуух хэрэгтэй биш үү. Вакцин яриад, хариуцаад бүтэн жил шахам болсон, хэнтэй ямар гэрээ хийгээд одоо тэр нь олдохгүй болоод байна вэ?
Zochin [202.126.89.213] 2021-03-19 10:31:25
Zasagiin gazar medeelel neg tsonhoor bmaar heden ZG bgaa yum be? Tsegtslehiig bodooch.......,....
Зочин [202.9.46.191] 2021-03-19 05:28:20
Вакцины талаар мэдээллийг үнэн зөвөөр нь тайлбарлаад өгөх хүн алга уу? Яагаад элдвийн зүйл яриад хүмүүсийн сэтгэл санааг үймүүлээд байгаа юм вэ? Жнь: Америкийн вакци......... Оросын вакцин..... Хятад вакцин..... гээд л гарах үр дүн, гаж нөлөөг нь биччихвэл ард түмэн уншаад л ойлгоод сонголтоо хийгээд вакцинд хамрагдахад амар юм биш үү. Одоогийн байдлаар бүх ард түмэн учраа олохгүй хэцүү байна шүү дээ. Вакцин хийлгэсэн нэг нь бүр яанаа ,яах бол гээд сэтгэл санаа нь тогтохгүй байна шүү дээ.. хариу өгөөч...
Зочин [66.181.161.60] 2021-03-19 00:53:05
Бичиж байгаа сурвалжлагч шуу юмных нь байгаа царайг .Хүн тоохгүй нохой шиншихгүй гэмээр юм эрээчих юм
зочин [202.179.24.236] 2021-03-19 01:01:14
ЯГ ҮНЭН. ЮУ ГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БҮҮ МЭД? БОЛЬ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ТАРЬ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ӨМДГҮЙ БАЙЖ ӨВПӨГ ЦООРХОЙГ ШООЛНО ГЭЖ. ВАКЦИН УЛСДАА БИШ ЭЭ ЧАНАРТАА БАЙНА. ӨӨРИЙНХӨӨ ВАКЦИНЫ ЧАНАРТАЙГ ЧИ БИД ХОЁР БАЙТГУАЙ , ХИЙСЭН УЛС НЬ Ч ДЭЛХИЙЧ МЭДЭХГҮЙ БАЙНА АА ХӨ? ЗА ЧИ ДУУГҮЙ ХИЙЛГЭВЭЛ ХИЙЛГА , ХИЙЛГЭХГҮЙ БОЛ ӨВЧИН ТУССАД ҮХ ХӨ? ХАРИН БУСДАД ТАРААХГҮЙ ШҮҮ? ТЭГВЭЛ ЧАМАЙГ АЛНА ШҮҮ
Зочин [66.181.161.60] 2021-03-19 00:48:50
Бүгд их мэдэгчид Олдсоныг нь л хийж байгаа.Дургүй бол битгий хийлгэ л гэсэн.Зах зээл учраас үнэтэй хийх ч компани гарна.Хүссэн нийгэм чинь.Мөнгө идчихлээ гээд хардаад байвал ухаад төнхөөд ил гаргаад дэлгээд тавиач.
Мөрөн [66.181.161.92] 2021-03-18 15:32:55
Спутникээ ард түмэндээ захиалаа сдутник хиылгэнээ
Zochin [64.119.19.42] 2021-03-18 14:25:23
Oros vaktsin sputnik v hiilgekh irged olon bga shuu
Зочин [202.21.108.31] 2021-03-18 12:52:27
Sputnik avchirval zasgiin gazriig unelye.
Зочин [202.9.46.223] 2021-03-18 12:14:53
Хоорондоо уялдаа холбоогүй,биө биенийхээ хэлснийг үгүйсгэсэн,эргэж буцсан,мэдэгдлүүд хийгээд эргүүтэж өгөх юмаа,хэнд нь итгэх вэ та минь ээ
Зочин [80.110.119.154] 2021-03-18 09:41:35
vakzin hiilgehiig hvseed baigaa hvmvvsiig oilgohgvi baina , hiilgesen ch tusna, arai hvnd l tusahgvi baich , bas ersdeltei yu hiilgej baigaagaa medehgvi ymar ersdel garahiig helj medehgvi azgvi bol vheh ch auyltai...
Зочин [103.229.122.113] 2021-03-18 10:49:42
hunii adenovirus-aas gargaj avsan vaccine ni___uhchihsen virus-nii ediig hunii darhlaanii esed hayaj ugch ___jinhene covid -19 0rj ireh ued hamgaalahaar bolgoj baigaa yum___!!!!!!!!!!!!!!!!! ImgG___________ImgM ______________esreg biet___________!!!!!!!!!!!
Zochin [37.173.223.23] 2021-03-18 09:19:28
Гадаадад вакциныг сайн дураар хийхээс гадна ямар вакцин хийлгэхийг иргэн өөрөө шийдэж байна. Хэдэн авилгачид төлөвлөж батлагдсан хөрөнгөнөөс ихэнхийг нь идэж уух гэж нойргүй хонож бга болтой. зориуд будлиантай тоонууд хэлж тусламжаар ирсэн вакциныг худалдаж авсанд тооцон дундаас нь цохихоо л бодохоос өөр зүйл сэтгэхгүй болжээ.
ЗОЧИН [64.119.26.138] 2021-03-18 08:33:29
64 хүртлэх насныхан гэж ялгаварлаж байхаар Вакцинаа зүгээр өөрсдийнх нь саналаар хийвэл яасан юм. Бусад оронд харин бүр бүх ахмад настануудаа вакцинд хамруулж байгаа шүүдээ.
зочин [64.119.26.138] 2021-03-18 08:29:32
Засгийн газар, УОК 64-өөс дээш насны иргэдээ хүний тооноос хасаж байгаа юм байна л даа. 64-өөс дээш насныхан өвчлөөд үхсэнч хамаагүй юм байхдаа. Улсаас үнэ төлбөргүй хийж байгаа вакцинаа хөгшидөөс хармалж байгаа нь мөн хачинаа. Зарим хувийн эмнэлэгүүд төлбөртэй вакцинаа хэдэн настайд ч хамаагүй хийж байгаа гэсэн. Ямар гомдмоор муухай юм бэ
Иргэн [64.119.16.198] 2021-03-18 07:35:13
Спутник вакцинаа оруулж ирээчээ.Дарга нар нь вакцинаа сонгодог,ардууд нь сонгодоггүй .Йим 2 нүүртэй дарга нар бидний төлөө ажилахгүй . 10000 СПУТНИКИЙГ ХЭНД ХИЙСНЭЭ ИЛ ТОД ЗАРЛААЧЭЭ.
ЗОЧИН [124.158.77.41] 2021-03-18 06:34:11
ЗАСГЫН ГАЗРААС ГАРГАСАН ХӨРӨНГӨ МӨНГӨӨРӨӨ СПУТНИК ХУДАЛДААД АВААД ТАРИХАД ЯМАР АСУУДАЛ БАЙНА ЗҮГЭЭР Л ЯМАР Ч САНААЧИЛГА АЖИЛ ХИЙЕ ГЭХ СЭТГЭЛ ДУТУУ БАЙНА БЭЛЭН ХАНДИВ ХАРААД ТЭГЭЭД АРД ИРГЭДЭД БОЛСОН БОЛООГҮЙ ВАКЦИН ШАХААД Л ТЭР ДАРААГИЙН ҮР ДҮН ДАРХЛАЛ ХЭДЭН ХУВЬ ТОГТОХ УУ ХЭР НАЙДВАРТАЙ ХАМГААЛАХ УУ ХҮНИЙ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨ ХЭР ҮҮ ТЭР ОГТ ХАМААГҮЙ ЮУ АРД ИРГЭДЭЭ ГЭХ СЭТГЭЛ Л ДУТААД БАЙНА ДАА
Зочин [103.229.122.113] 2021-03-18 11:04:22
6'000'000'ooo'ooo = 2'283'970'000.$ = .............garui mungu hurungu ulsaas covid -19 _d zoriulsan gej baigaa yum____ug ni___!!!!!!!!!!
эмч [202.9.41.2] 2021-03-18 05:44:20
vero cell вакцин хамгийн сайн гэж би бодож байгаа. корона вирусийг идэвхгүй болгосон вакцин. томчууд өөрсдөө муу вакцин хийлгэж харин ард түмэн сайн хятад вакцин хийлгэж байгаа юм биш үү ?
Зочин [202.9.40.52] 2021-03-18 22:05:30
худлаа томчуул мууг нь хийлгэнэ гэж байхгүй хятад сайн гэсэн яриаг албаар тараагаад байх шиг ДЭМБ хэдэн хувийн үр дүнтэйг тогтоочихсон байхад
Зочин [103.229.122.113] 2021-03-18 10:53:48
china-d ___SPUTNIK V-g uildverleheer bolson__________tegeheer china vaktsin sain baij haragdaach___!!!!!!!!!!!!!!
ЗОЧИН [124.158.95.14] 2021-03-18 05:43:18
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН 1,3 САЯ ХҮНД ВАКЦИНЖУУЛАХ МӨНГӨӨР ОРОСЫН СПУТНИК ВАКЦИНЫГ ХУДАЛДАН АВААЧЭЭ? ГЭЖ ГУЙЯ? ТЭР МӨНГӨӨР ОРОСЫН ВАКЦИНЫГ АВЧ АРД ИРГЭДДЭЭ ВАКЦИН ШАХААЧ? ХУЖААГИЙН ДЭМБ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ, БАТАЛГААГҮЙ, ҮНЭГҮЙ ОРЖ ИРСЭН ВАКЦИН ХИЙГЭЭД БАЙХ ЮМ,ДАРАА НЬ ГАЖ НӨЛӨӨГ НЬ ДИЙЛЭХ ҮҮ?, ОРОСЫН ВАКЦИНЫГ ХИЙЛГЭМЭЭР БАЙНА ШҮҮ???
Зочин [103.229.122.113] 2021-03-18 10:43:53
DEMB gedeg chini___ard ni NATO__usa___europ-iin holboo baidag oros-iin daisan baiguullaga________!!!!!!!!!!!!!!! DEMB-gej yarihaa boli_________ter chini_______mongol ulsiig __zahirah boloogui_________!!!!!!!!!!!!!!!
Зочин [103.229.122.113] 2021-03-18 10:41:27
Sweden erdemted hamgiin sain gej todorhoilson_SPUTNIK V-g_!!!!!!!!!!!!!!_chi sudalj uzcheed tegj yari_!!!!!!!!!!!__hunii adenovirus-aas gargaj avsan vaccineoros-iin vaccine-uud___ 3______4__ yanz baigaa__oros-d__!!!!!!!!!!!!!_____usa _johnson & johnson 66%_bas hunii adeno virus-aas gargaj avsan___!!!!!!!!! hunii adenovirus 240 temtruultei________sarmagchingii adeno virus 12 temtruultei___!!!!!!!!!!!! sarmagchin-iin adenovirus-aas gargaj avsan vaccine-----------hund tohiroh ni baga___________!!!!!!!!!!!
Зочин [66.181.190.155] 2021-03-18 09:49:05
Оросын вакциныг оросууд өөрсдөө их рекламдаад байгаа болохоос ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй байгаа.
Зочин [66.181.161.54] 2021-03-18 05:30:01
193000 төрийн алба хаагчдад үг хэлэх эрх байхгүй, хүчээр хийлгэж байгаа ...
Зочин [103.57.92.198] 2021-03-18 04:57:19
Иргэддээ ЧАНАРТАЙ ВАКЦИН хийгээч ээ ОРОСЫН вакцин хийлгэмээр байгаа иргэд олон байна Яагаад вакцинд ҮНЭ УРАЛДУУЛААД байна вэ ....Хувийн ЭМНЭЛГҮҮД больчихооч ...Та нар ч гэсэн ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭМЧ нар .... АРАЙ Ч ДЭЭ ТАХЛААР бизнес ХИЙХЭЭ ЗОГСОО
Зочин [195.46.106.44] 2021-03-18 03:48:52
Интермедийн луйварчингууд улсаар оруулж ирсэн Спутник вакцинаас авчихаад 450 мянгаар хийж байна гэсэн яриа сонслоо. Тийм бол үүнийг болиулах ёстой шүү. Үнэтэй хийх вакцинаа өөрсөдөө л олж ирнэ биз. Хамгийн сайн вакцин бол чамд хамгийн түрүүн олдсон вакцин гэж Канадын Ерөнхий сайд хэлжээ. Үнэн байх шүү.
Зочин [202.9.40.52] 2021-03-18 22:10:52
интермед цадаж үх л гэхээс
Irgen [66.181.161.110] 2021-03-18 03:30:40
Zasgiin gazart handiwlasan Sputnik 5 vaktsiniig hend hiisen ni todorhoi yum bishuu.Darga nar kameriin umnu jujug taviad ungurchee.Ard irged ami nasaaraa denchin tawiad Astra zeneka,Sinofarmig alban shahaltaar hiilgeed .
Зочин [66.181.190.161] 2021-03-18 02:34:22
Бид ч аз муутай улс юм даа энэ тахал өвчний үёд улс орноо удирдаж авч яваа хүмүүсээ хар ямарч чадвар алга цөөхөн монголчуул гээд ярьдаг тэр үг биёлэлээ олж цөөрөх бололтой
Зочин [202.9.40.52] 2021-03-18 22:17:15
харин тийм ээ юмаа сайн мэддэг эргэж буцаж эргүүтдэггүй ярьснаа яг хэрэгжүүлдэг доод албан тушаалтнуудаа зөв чиглүүлээд явчихдаг хүн л хэрэгтэй байна даа элий балайгаа өөрсдийгөө өмөөрөөд нөхцөл байдал гэж балайрах юм
Зочин [59.153.115.88] 2021-03-18 15:29:20
harin tiimee
Зочин [49.0.142.38] 2021-03-18 02:31:04
бусад үзүүлэлт муутай вакциныг аргагүйн эрхэнд хийлгүүлэхийг тулд спутник-ийг асар өндөр үнэтэй хийж байгаа юмаа ядуу ард түмэн мөнгөгүй учраас хүссэн хүсээгүй чанаргүйг нь л хийлгэнэ
зочин [59.153.86.114] 2021-03-18 02:27:00
Ард түмний хүсэл сонирхолын эсрэг Хятадын дарга нарын хүсэлээр БИДЭНД хУЖАА вакцин шахсаныхаа горыг та нар дараа нь амсанаа гайгүй , Одоо ч яахав цар тахал хөл хорио гээд хөдөлгөхгүй байж чадаж бн , Хэрэг хуучирахгүй гэж үг бий шүү,
Зочин [103.229.122.113] 2021-03-18 01:35:24
SPUTNIK V-g uildverle__________!!!!!!!!!!!!!
Зочин [103.229.122.113] 2021-03-18 01:34:42
erh barigchbolj togloson _mangaruudiin daramt-aar uhuuldeg ___busad mutatsad orson covid-19-d uilchildeggui__busad ulsad horiglood hereglehee bolison ___sarmagchingiin adenovirus-aar hiisen __hund tohirohgui___hor__hiilgehgui___!!! hunii erh___!!!!!!!
Зочин [103.229.122.113] 2021-03-18 01:30:39
baahan hun uhuulchihsen___ astra zeneca/covishield enetheg huvilbar ni____pfizer/usa-germany hamtarsan_ard ni NATO DEMB-gegch lobby-nii baiguullaga ____________!!!!!!!!!!!!!!! sinovak 50% ur dun-tei hujaa __SPUTNIK V-g hujaa bas uildverleheer bolson___!!!!!!!!!!
Зочин [103.229.122.113] 2021-03-18 01:25:10
muu vaktsin-iig ni unegui hiideg____________!!!!!!!!!!!!! sain vaktsiniig ni 460ooo.T-uor shahdag_______9.8$_SPUTNIK V___???????? bolimoor oo___!!!!!!!!!!!!!
Зочин [202.179.25.116] 2021-03-18 01:05:03
ҮНЭНИЙГ НЬ БИЧСЭ5 БАЙНА. ЯДАЖ Л ВАКЦИНАА НЭРЭЭР НЬ ХЭЛЖ ХЭВШМЭЭР БАЙГАА ЮМ. АСТРАЗЕНЕКА ВАКЦИН БИШ КОВИШИЕЛД, СИНОФАРМЫН ВАКЦИНЫГ ВЕРОЦЕЛ ХАРИН МОНГОЛД СИНОВАКИЙН ВАКЦИН ОРЖ ИРЭЭГҮЙ. ТЭДНИЙ ВАКЦИНЫГ КОРОНАВАК ВАКЦИН ГЭДЭГ
Зочин [43.242.243.228] 2021-03-18 01:02:44
Засгийн газар сайн ажиллаж байна. Шүүмжлэхээс илүү дэмжих, хамтрах нь чухал
Зочин [103.229.122.113] 2021-03-18 01:36:20
SPUTNIK V-g uildverlecheed tyegj yari_______!!!!!!!!!!!!
Зочин [59.153.114.236] 2021-03-18 00:56:46
Монголын засгийн газарт өгөх вакцин одоохондоо дэлхийн аль ч оронд алга, бүгд захиалгатай, урт очер дараалалтай байгаа юм. Япон улс хүртэл Монголд тусламжаар өгөх вакциныг авах гэж очерт "зогсоод" хүлээж байна. Энэ бүхэн Хүрэдсүх Хүрэлбаатар хоёрын буруугаас, нарийн яривал Тэнэг Мангараас болсон. Эмэгтай хүний гуяандаа зүүдэг бууг хөлөндөө зүүгээд алиалж , Тээврийн жолооч болж жүжиглэж явахынхаа оронд Вакцин авах захиалга өгөөд очерелж байсан бол өнөөдөр бүр "Файзер" вакцин худалдаж аваад 3-хан сая хүнийг вариад дуусаж байх байсан юм
Зочин [202.9.40.52] 2021-03-18 22:28:11
оном сангийн залуу шиг ганц нэг хүн энэ засгийн газар эрүүл мэндийн яамнд байдаг болоосой эд нарын байж байгааг харахаар бухимдахгүй байх нөхцөл алга
Зочин [103.229.122.113] 2021-03-18 01:39:55
PFIZER bol sarmagchind l tohirno___olon hun uhuulsen_________hiilgehgui baih ni __amid baih ni hunii erh___!!!!!!!!!!!!! PFIZER bol globalchlal neriin dor delhiin hun amiig ustgaj ezleh bodlogotoi delhiin bayachuudiin bacterlogiin zevseg___!!!!!!!!!!!!!
Зочин [66.181.179.139] 2021-03-18 01:31:45
Оном сан одоо захиалахгүй бол хоцорлоо, тархалт ихсээд ирэхээр хэцүүднэ гэж маш их сануулсан, гуйсан, бухимдсан, сүүлдээ хашгирсан, нэг ч эрх мэдэлтэн тоогоогүй, аль болохоор зүгээр хандиваар авчих санаатай гүлдийчээд бсан даг
Зочин [202.126.88.71] 2021-03-18 01:11:55
Энэ үнэн байжээ
Зочин [66.181.186.91] 2021-03-18 00:48:16
Бүх иргэдээ яаралтай вакцинжуулаач.
Зочин [103.229.122.113] 2021-03-18 01:41:11
SPUTNIK V_G UILDVERLE___________!!!!!!!!!!!!!