Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг: Монголд вакцин үйлдвэрлэх боломжтой гэж Ерөнхийлөгч санал тавьж байгаа нь үндэслэлтэй
НЭМҮХ-ийн зөвлөх, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэгтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэх боломжтой гээд хэлчихлээ. Харин та эрдэмтэн, энэ чиглэлээр ажилладаг хүний хувьд үүнийг боломжтой гэж үзэж байна уу?
-Ийм боломж байхаар барах уу. Бид олон удаа ярилцлага өгсөн. Эрүүл мэндийн яамны “Эрдэмтдийн цаг”-аар таван удаа цар тахлын эсрэг вакцины тухай ярьсан. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч ярьж мэдээлсэн. Ерөнхийлөгч бидний үгийг сонсдог, дүгнэлт хийдэг юм байна гэж баярлаж байна. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр С.Ламбаа сайд ажиллаж байгаа л даа. С.Ламбаа сайд бол сайн мэдэж байгаа. Тухайн үедээ НЭМҮТ-ийн Биотехнологийн үйлдвэрт 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, савладаг, бөглөдөг аппаратууд авч тавьсан. Техникийн талаасаа зарим тоног төхөөрөмжүүд байна гэсэн үг. Хүний нөөцийн хувьд биотехнологи, биоанагаах ухааны мэргэжилтэй залуу боловсон хүчнүүд авч бэлтгэсэн байгаа. Бид бас гадаад орнуудтай хамтарсан шинжлэх ухаан технологийн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд жишээлбэл аденавирусийн цаашид үржих чадваргүй омог ашиглаад, аденавирус энтеровирус 71-ийн генийг дотор нь суулгасан векторын вакцин гаргаж авч үзсэн. Гэхдээ хангалттай хэмжээний дархлаа үүсээгүй, зөвхөн дархлааны санамж тогтож байна гэсэн бидний хэвлэлд нийтлүүлсэн бүтээлүүд бий. Тэгэхээр би Монгол Улсад вакцин үйлдвэрлэх боломжтой гэж хэлж байгаа юм. Гэхдээ тав, зургаан төрлийн вакцины тухай ярьж байна. Харин Монгол Улс идэвхгүйжүүлсэн вакцин хийх чадавхтай. Санхүү хөрөнгөөр дэмжээд өгвөл бид энэ вакциныг хийж чадна. спутник, вектор вакцин дээр бол гадаадын орнуудтай хамтарч ажиллая гэвэл бас боломжтой.
-Спутник шинэ төрлийн вакцин гээд байсан уу?
-Спутник бол генийн инженерчлэлийн аргаар бүтсэн вакцин. “Спутник-V, АстраЗенека аль аль нь хүнд хоргүй аденавирусийн омог ашигласан. Аденавирус хүний эсэд холбогдоод амьд юм шиг халдана. Дотор нь коронавирусийн генийг оруулж өгч байгаа юм. Гэхдээ аденавирус цаашаа үржих чадваргүй. Амьд юмны гол шинж нь цаашаа үржих чадвар байдаг. Гэтэл халдахдаа амьд вирус халдаад цаашаа үржихгүй. Амьд гэдэг ойлголтыг юу гэж тогтоох вэ. Шинжлэх ухаан ийм түвшинд очоод байна л даа.
-НЭМҮТ-ийн Биотехно-логийн үйлдвэрт галзуугийн эсрэг вакцин хийж байсан гэсэн.Тэгэхээр энэ үйлдвэр вакцин хийх боломжтой гэсэн үг үү?
-Биотехнологийн үйлдвэр дотроо хэд хэдэн тасагтай. Нэг нь уурагт бэлдмэлийн тасаг, энэ маань одоо ажиллаж байна. Гэхдээ ажиллахгүй хэдэн жил зогссон учраас нэлээд хугацаа шаардаж байна л даа. Вакцин оношлуурын тасагт энэ вакциныг хийх учиртай. Тэнд галзуу, балнадын эсрэг вакцин хийж байсан. Ер нь Монгол Улс цагаан цэцгийн вакциныг Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн байгаа юм. Гэхдээ тэднийг сохроор хуулаагүй. Өөрсдөө хувилбар гаргаад, орчин үеийн хэлээр бол инноваци болгоод, вакцин үйлдвэрлээд, 1940 он гэхэд энэ өвчнийг Монгол Улс бүрмөсөн устгасан. Энэ өвчнийг устгасан Азийн анхны орон болсон. 1980 он гэхэд энэ өвчнийг дэлхий дахинд устгасан. Үүнийг манайх 40 жилийн өмнө устгасан. Хоёр дахь нь халдварт саа өвчин. Ингэж бид хоёр халдварын цаана гарсан юм. Энэ туршлага ололтдоо түшиглээд, вакцин үйлдвэрлэх боломжтой гэж Ерөнхийлөгч санал тавьж байгаа нь үндэслэлтэй.
-Хүмүүс Биокомбинатад л малын вакцин үйлдвэрлэдэг гэж мэддэг. НЭМҮХ-нд хүний вакцин үйлдвэрлэх уламжлал байжээ?
-Байлгүй яах вэ дээ. Тухайн үедээ галзуугийн голомтноос нохой, чононд хазуулсан хүнд вакцин хэрэглэж байсан. Балнад гэж өвчин байлаа. Зүүнбаянд цэргийн ангид голомтолж гарч байсан. Тэнд хэрэглэж байсан вакциныг бас үйлдвэрлэж байсан. Монгол бол малдаа ч зориулсан вакцин хийдэг, хүндээ ч зориулсан вакцин хийдэг улс. Европт 1876 онд Английн мэс засалч Женнер гэж хүн вакцин бүтээхээс ч арваад жилийн өмнө Монголын оточ нар хамрын тамхи маягаар цагаан цэцгийн цэврүүг татаад, өөрсдийгөө өвчнөөс сэргийлдэг байж. Тэр бол вакцин л байсан. Ийм түүхэн баримтыг анагаах ухааны түүх судлаачид олж тогтоосон юм. Түүнээс гадна манай монголчууд нэг өвчилсөн хүн тахал мэтийн голомтод ороход аюулгүй, дахиж өвчлөхгүй гэж мэддэг байсан. Ийм мэдлэгтэй, уламжлалтай ард түмэн л дээ, бид.
-Та академич П.Нямдаваатай хамтарч В гепатитын эсрэг вакцин гаргаж авч байсан билүү?
-В гепатитын эсрэг вакциныг бид орчин үеийн аргаар гаргаж аваад, туршилт судалгаанд оруулж байлаа. Тэр үед 1996 онд С.Сонин сайд байсан. Сайд тушаал гаргаад, нэгдүгээр эмнэлэгт туршсан. Нэгдүгээр эмнэлэг манай үндэсний төвөөс огт хамааралгүй газар. Тэнд туршаад, хүүхэд, насанд хүрсэн хүмүүст хангалттай хэмжээний дархлаа үүсгэж байгааг тогтоосон. Давхар гадаадын хөндлөнгийн хяналт бас хийлгэсэн. ДЭМБ-ын хоёр лабораторид хийлгэж, харьцуулаад, дүгнэлтээ ирүүлсэн. ДЭМБ-аас Монголд хийсэн вакцин Өмнөд Солонгосын вакцинаас илүү дархлаа тогтоож байна гэсэн дүгнэлт ирүүлж байсан. Тэр үед хөрөнгө оруулаад, том үйлдвэр болгож чадаагүй, зах зээлд үнийн хувьд өрсөлдөх түвшинд гаргаж чадаагүй л дээ. Ийм л юм. Монгол Улс хэд хэдэн төрлийн вакцин туршилтаар ч хийж байсан. Хүн амдаа ч хэрэглэж байсан.
-Гэхдээ П.Нямдаваа сайд нэг ийм утгатай өгүүлбэр хэлсэн санагдаад байх юм. Монголд хийсэн вакцинд хүн итгэж өгдөггүй юм билээ гэж.
-Итгэх итгэхгүй нь тэр хүмүүсийн сэтгэл санааны л асуудал шүү дээ. Дэлхийд 230 гаруй тусгаар тогтносон улс байна. Бараг 200 гаруйд нь вакцины эмнэл зүйн туршилт явж байна. Ихэнх улсууд өөрсдөө л юмаа хийж байна шүү дээ. Одоо бол зах зээлд гарч ирсэн, хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрсөн зургаа, бүрэн зөвшөөрсөн долоо, ингээд 13 вакцин гарчихсан явж байна. Тэдний нэг төрөл идэвхгүйжүүлсэн вакциныг бид хийх чадавхтай.
-Монголчууд цамаан хүмүүс л дээ. Тэрийг нь ч хийлгэхгүй, энийг л хийлгэнэ гэсэн яриа хөөрөө өрнөөд байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг бид эндээ голж шилэх нь хэр зохистой вэ?
-Голж шилэх асуудал байхгүй. Ямар вакциныг хэрэглэх, бүртгэх эрх нь тухайн улсдаа л бий. Тухайн улс нь үндэсний хяналтын лабораторидоо шинжлээд, олон нийт нь итгэх учиртай. Биобэлдмэлийн улсын хяналтын лаборатори 1976 онд манай хүрээлэнд байгуулагдсан. Сүүлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт очоод байхгүй болсон. Одоо хянаж чадахгүй байна шүү дээ. Үүнийг яаралтай сэргээх хэрэгтэй гэж бид яриад байгаа юм. Одоо хэл үг гаргаад байгаа улсууд олон улсын байгууллага, бусад улсуудад гаргасан дүгнэлтэд итгэхгүй байна л даа. Энэ бол тэдний л эрх.
-Өндөр хяналттай улсуудын хүлээн зөвшөөрсөн вакциныг шууд аваад хэрэглэдэг жишиг байдаг шүү дээ?
-Халдвар даамжирсан ийм үед үүнээс өөр арга байхгүй шүү дээ. Хамгийн гол нь бүгд итгэхгүй байна л даа. Үндэсний лабораторид шинжилж дүгнэлт гаргаагүй гээд байна. Хууль нь тийм юм чинь. Түүнээс биш ДЭМБ бол дэлхийн Засгийн газар биш шүү дээ. Тэр чинь зүгээр л зөвлөмж гаргадаг байгууллага. АНУ манайд зориулсан олигтой зөвлөмж өгсөнгүй гээд ДЭМБ-аас гараад л явсан шүү дээ. Одоо эргээд орж л байна. Улс болгонд зориулсан зөвлөмж гаргана гэж байхгүй л дээ.
-Вакцин үйлдвэрлэвэл олон шалгуур хангах хэрэгтэй болно доо?
-Та үйлдвэрлэвэл гэж яриад байх юм. Би бол үйлдвэрлэдэг, болно гэж яриад байна. Төр засаг нь л дэмжээгүй шүү дээ. Түүнээс биш олон улсын шаардлага хангасан гээд би ярьсан шүү дээ. Надад бичиг баримт нь байна.
- Та түрүүн гадаадтай хамтарч аденавирусийн судалгаа хийсэн гэж хэлсэн. Тэр чинь коронавирустай холбоотой юм уу?
-Тэр бол коронавирусийн одоогийн вектор вакцинтай адилхан. Гэхдээ арай өөр халдвар. Энтеровирус 71 гэдэг гар дээр цэврүү үүсдэг, гар хөл, амны өвчний эсрэг вакцин. Түүний туршилтыг манайхан хамтарч хийсэн. Хангалттай түвшинд дархлаа үүсээгүй. Одоо бол тэр аргыг л сайжруулсан байна л даа. Бид хоцорчихлоо.
-Манайхан вакцин хийлгэж байна. Насанд хүрсэн хүмүүс бүгд вакцин хийлгэсэн ч хүүхдүүд вакцин хийлгэхгүй үлдэнэ. Тэгэхээр томчууд өвдөхгүй ч вирус тээгч болж хүүхдэд вирус халдаах эрсдэл байгаа юу?
-Вакцин хийлгээд, хангалттай дархлаа үүссэн бол халдвар тараахгүй шүү дээ. Вакцины эхний тунг хийлгээд 60-аад хувийн дархлаа тогтоно. Хоёр дахь тунг хийлгээд 80-аас дээш хувийн дархлаа тогтож байна шүү дээ. Тэгэхээр халдвар тарахгүй. Хүн амын 70 хувиас дээш дархлаатай болвол цар тахал зогсоно.
-Вирус мутацид орж байна. Вакцин хийлгэсэн ч мутацид орсон вирусийн өмнө хүчин мөхөсдөж байна гэж бас яригдаад байгаа?
-Вирус мутацид орж, өөрчлөгдөж болно. Гэхдээ илжиг морь болохгүй шүү дээ. Хамгаалах хувь л буурна. Огт хамгаалахгүй болно гэж байхгүй. Буурч байгаа нь үнэн. 90 хувь хамгаалж байгаа вакцин 60 хувьтай болчихвол вакциныхаа технологийг л сайжруулна.
-Коронавирус хувирч байгаа. Үндэстэн болгонд адилхан тусах уу, Монголын онцлогтой вирус гэж байх уу?
-Аливаа вирус тухайн угсаатан үндэстэнд орж ирээд заавал өөрчлөгдөж, дасан зохицдог. Илэрхий харагдаж байна шүү дээ. Нэгдүгээр давлагаан дээр бид тэслээ. Хоёр дахь давлагаан дээр яваад өглөө. Одоо бол монгол хүнд дассан вирус бий болчихлоо. Монголчуудын онцлогт тохирсон вакциныг бусад улс хийхгүй шүү дээ. Нутгийн омогт үндэслэсэн вакцин, био бэлдмэл дандаа илүү үр дүнтэй байдаг. Тэр нь ч манай хэрэглэж байгаа вакцинуудад харагддаг. Хүний папиллом вирус тийм шүү дээ. Европын хүүхнүүдэд байдаг омогт үндэслэсэн вакцин үр дүн багатай. Монголд хэв шинж нь ялгаатай учраас энэ вакцины үр дүн 33 хувиас дээш хамгаалахгүй гэж манайхан тооцсон байдаг. Одоохондоо гадны вакцин хэрэглэхээс өөр аргагүй. Яваандаа энэ виурс монгол хүний онцлогт зохицоод хувираад байвал гадны вакцинуудын үр дүн буурч эхэлнэ. Тэгэхээр бид өөрдсийнхөө вакциныг хийхгүй бол болохгүй. Ийм л юм.
ӨДРИЙН СОНИН БАТСҮХИЙН ЯНЖМАА
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:03:25
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:03:24
Атар [59.9.43.62] 2021-04-13 23:46:03
Орчин үед бурхан биш шинжлэх ухаан хүнийг аврана шүү тийм болохоор био шинжлэх ухаанд мөнгө зарах хэрэгтэй хэрэгтэй хэрэггүй олон юманд мөнгө зараж байхаар энэ био шинжлэх ухааныг дэлхий төвшин хүртэл хөгжүүлэх хэрэгтэй бид оройтож хоцорч болохгүй хөлдүү шинжлэх ухаан мэдэхгүй малууд троллууд маргааш яаж үхэх мэдэхгүй хэвтэж бүү хуц
Зочин [66.181.182.116] 2021-04-13 20:08:35
Түрүүчийн авсан 1.4 тэрбум төгрөгөөр засвар хийгээд өөр юу ч хийгээгүй байж одоо больж үз
Энх [103.229.121.239] 2021-04-13 14:21:37
Ардчилал гэдэг вирусээр өвчилсөн үеээс хойш вакцинаа хийж чадаагүй болсон био комбинат маань нам болсон Вёнгирүүд сайхан юм хийж өгсөн даанчиг...
Н.ЛХАГВАДОРЖ [66.181.188.146] 2021-04-13 07:39:47
МУ хүн, малын вакциныг 1923 оноос Холбоот Орос Улсын мэргэжилтэн, тeхник-эдийн засгийн тусламжтайгаар үйлдвэрлэж, хүн, малын вируст халдварт өвчнийг даран сөнөөж байсан арвин туршлагатай улс юм. Хөгжлийн явцад хүн эмнэлэг хойргошоод, мал эмнэлэг тэргүүлэн хөгжиж ирсэн түүхэн сургамжтай. МУ-ын Малын эмчүүд алкалоидын /чухамдаа антигeний/ эсрэг дархлал үүсэх үзэгдэл ШУ-ы Шинэ нээлт хийсэн Гавьяатай мэргэжилтнүүд юм. Хоцрогдсон Хүн эмнэлэгийнхээс тасархай байгаа биз. Бас болоогүй Хос цэнэгт формаль вакцин үйлдвэрлэх тeхнологи, Нийлмэл вакцин бэлтгэх тeхнологи мөн Вируст өвчнөөс сэргийлэх өвөрмөц арга боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлж ажилласан Гавьяатай мал эмнэлгийн эрдэмтэд юм. Гавьяагаараа МУ-ын Төрийн шагналтан болцгоосон алдартнууд мөн.
Зочин [66.181.161.82] 2021-03-26 12:55:25
Баабар гээч мундаг микробиологч бна.махкомбинатад мундаг ажилаж бсан.нөхөр хоржоонтои нэг юм хэлнэ дээ ккк.хүмсиин хамар ухаж мөнгө үрж баихаар эрдэмтэддээ мөнгиин өгчихмөөр юм.
Зочин [139.5.216.142] 2021-03-25 22:36:36
Монголын уламжлалт анагаах ухаанд дэлхийд хамгийн анхны вакцин хэрэглэсэн гэдэг бол ёстой харин үнэн шүү. Цэцэг өвчний эсрэг цахар маарамба одоогийнхоор бол вакцин гаргаж аван хэрэглэж байсан байдаг. Eвропод үүнээс 10 жилийн дараа анх вакциныг бүтээсэн.
Зочин [139.5.216.142] 2021-03-25 22:30:34
Мэргэжлийн мэддэг хүмүүсийн үг л чухал даа. Хар масс яахав орилж л байдаг
Зочин [2.243.50.130] 2021-04-17 05:09:47
хаха, эхнээсээ чад хийгээд эхэлсэн. Тэнэгүүд минь гүйж очоод хийлгээд бай!
Зочин [66.181.184.200] 2021-03-28 14:53:49
Авдараа уудлахгүй айлаас эрнэ гэдэг л болох вий дээ
zochin [223.104.15.201] 2021-03-25 14:40:33
za odoo bolnoo naad bakchinig oorsdoo geed boon mongo zardal gargaad daraani bolsongui geed duusna
Иргэн [192.82.72.62] 2021-03-25 13:39:57
Маш сайн ярилцлага өгсөн Оюунбилэг гуайд талархаж байна. Харин энд коммент бичигчид маань Биотехнологи,вакцины талаар ойлголтгүй хүмүүс ихэнхи нь байна. Мөн Биокрмбинатад бид 1990 он хүртэл монгол хүн, монгол малын ген,физиологид тоиирсон вакцин үйлдвэрлэж байсан юм шүү. Харин Ардчилал энэ бүгдийг үгүй хийсэн. Яагаад өнөөдөр малын гоц халдварт өвчин гарахгүй байгааг анзаарч байна уу. Гадаадын тэр тусмаа хятадын элдэв малын вакцин, эм бэлдмэл хилээр орж ирж чадахгүй болсон бөгөөд малд хэрэглэхгүй байгаа тул өвчин гарахгүй л байна шүү дээ. Энгийн үгээр ойлгоход Вакцин нь хүний ч бай, малын ч бай таарсан тохиолдолд өвчнийг дарна харин таарахгүй бол аюул болно өвчин дэлгэрнэ ягл Малари, Эболаг тараагаад дараа нь вакцинын гаргаж авсан шиг. Одоогийн энэ Корона ч гэсэн амьтны гаралтай титэм вирусынх гэж байсан. өмнө нь 2003 онд дэлгэрсэн SARS-KOV2 титэм вирусээс улбаатай гэж гадаадын эрдэмтэд мэдэгдэж байсан нь хар төрүүлээд байгаа шүү. Ер нь өөрсдөө үйлдвэрлэх нь зөв. Дэмжиж байна.
Зочин [202.131.240.147] 2021-03-25 06:47:59
Биокомбинатад хийх нь зүйтэй. Унгар улс анх байгуулж өгсөн. Өөр газар хэрэггүй.
Зочин [202.126.90.2] 2021-03-25 07:19:51
Хаана хийх нь хммаагүй
Зочин [192.82.81.164] 2021-03-25 06:29:31
Соцын үед манайх орос ах нарын буянаар бүгд юмаа л хийж байсан ардчилал гээд агаа нар хувьчлаад тараачихсан болхоос одоо вакцин хийж чадхуу тэгж үргүй зардал гаргаж хувааж идэхээр шууд бэлэн вакцин худалдаад авсан нь дээр байхаа Михайлийн дотор нэг бодол бий гэдэг шиг Баттулга нэг юм бодоод нүдэнд нь баахан мөнгө харагдаад бас нэг овоолсон шороо хэцүү хэцүү
Иргэн [192.82.65.47] 2021-03-25 06:26:50
Үнэхээр Ковидын вакцин хийх судалгааны бааз, үйлдвэрийн боломж байгаа юм уу? Эсвэл зүгээр мөнгө цохих бэлтгэл үү?
Зочин [103.57.94.199] 2021-03-25 06:13:34
Чадах уу? Дандаа худлаа шаадаг шүү та нар. Баахан мөнгийн нь авч идчихээд ийм ч юм болохгүй байна, тийм ч юм нь болохгүй байна гээд суучихаж мэдэх нөхдүүд шүү.
Зочин [202.126.90.2] 2021-03-25 05:21:54
Бид өөрснөө вакцинаа ч байна уу юмаа хийж амьдрах ёстой. Гадаадаас вакцин аваад болно гэж бодоод хүлээгээд байвал цаг их алдана.Золиос их гарна . Энэ хүний ажлыг төр засаг минь, түмэн олон минь дэмжээд өгмөөр юм биш үү. Энэ вирус бидэнтэй цаашид хамт үлдэх шинэ харагдаард байна.Оройтсон ч гэсэн одооноос эхлээд хийх хэрэгтэй дээ
Зочин [66.181.161.60] 2021-03-25 05:18:22
Хичнээн жил академи гэж явлаа даа. Вакцинаа үйлдвэрлэлгүй яах вэ дээ. Яг цаг нь болоход бид малын вакцинаас өөр юм хийж чадахгүй гээд хойш суух хэрэггүй юм байгаа юм ш дээ..
Зочин [66.181.187.138] 2021-03-25 04:39:28
ардчилал гэх тахал гэж ямар үнэн хэлвээ, браво. харин энэнд л вакцин хэрэгтэй байгаа юмдаа
Зочин [66.181.184.214] 2021-03-25 06:45:44
100% дэмжинэ шүү... ЭНЭ НЬ ХАЙШАА Ч ХАЗАЙХГҮЙ ТУЙЛЫН ҮНЭН ЮМ.
Иргэн [103.26.193.6] 2021-03-25 04:14:16
Малынхаа вакциныг гаднаас авдаг байж хүний вакцин хийж чадах уу харж л байя
Зочин [82.165.21.34] 2021-03-25 04:23:11
АРДЧИЛАЛ ГЭХ ТАХАЛААС ӨМНӨ ХИЙДЭГ БАЙЛАА НЯЛХ АМЬТАН МИНЬ.
Зочин [66.181.161.21] 2021-03-25 04:04:49
Эрдэмтдийнхээ үгийг сонсдог , сонсоод учрыг нь ойлгодог удирдагчидтай улссан бол учир ч мөн их байна даа , даанч МАН ынхан маань сүржигнэхээс цаашгүй - сүржигнэл нь цаана аа хулгай - залилан хийж ХУВЬДАА МӨНГӨ - ХӨРӨНГӨТЭЙ болох .... Харин энэ ерөнхийлөгч чинь ажилсаг шоргоолж шиг прагматик \ амьдрах ухаан сийлж байдаг \ нөхөр юм уу даа ...
Зочин [203.91.115.52] 2021-04-14 01:45:18
bakciniig shu ch bolon ylamzlalt argaar hiih olon erdemted meregziltnvvd bii oorsdòo hiih achmad meregzilten sodnom men zalýy erdemted