Прокурорын байгууллагаас 344 хэргийг шүүхэд шилжүүллээ

Aдмин / Хууль

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2021.03.29-2021.04.02/ нийт 344 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Үүнээс Нийслэл, дүүргийн прокурорын газрууд 184 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 117 гомдол, 114 хүсэлтийг шийдвэрлэлээ.

Дээрх хугацаанд прокурор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 68 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 27 шаардлага бичиж хүргүүлжээ. Харин тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 439 даалгавар бичгээр өгсөн байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.182.218] 2021-04-05 06:23:01

Kорона 600 гаруй,шүүхэд 300 гаруй хэрэг нэмэгдэж бгаан өвчин,гэмт хэрэг хяналтанаас чини гарчихсан бна шүү дээ.

Өршөөчих гээд чичигнэж байх шив дээ. Кх! [202.131.225.53] 2021-04-05 06:01:08

Ардын хувьсгалын 100 жилийн ойн өршөөлд оруулах гэж прокурорын байгууллага нь шүүхийг хэдэн зуун хэргээр дүүргэж байх шив дээ. Кха!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.