БОАЖ-ын сайд Н.Уртнасан АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандрантай цахим уулзалт хийлээ

Aдмин / Хууль

БОАЖЯ Азийн хөгжлийн банктай хамтран агаар, орчны бохирдол, усны аюулгүй байдал, орон нутагт түшиглэсэн аялал жуулчлал зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Өнөөдрийн цахим уулзалтад БОАЖЯ-ны зарим удирдлагууд оролцож 2021-2024 онд Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хөрс, орчны бохирдлыг бууруулах, ойн менежментийг сайжруулах, аялал жуулчлал болон байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх үндсэн 4 чиглэлээр төслийн саналыг Азийн хөгжлийн банканд хүргүүлсэн. Суурин төлөөлөгч Павит Рамачандран уулзалтын үеэр эдгээр саналуудыг бодлогын түвшинд хэрэгжүүлэн ажиллахад хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хэнтий аймгийн сумдад хэрэгжиж байгаа Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн талаар мэдээлэл солилцлоо. Түүнчлэн дээрх төслийн талаарх илүү нарийвчилсан уулзалтуудыг энэ сард хамтран зохион байгуулахаар ярилцлаа.


Сэтгэгдэл

toli [89.144.223.195] 2021-04-07 04:23:55

Online harald orolzoj bgaa jum uu eswel seruun untaj moroodoj suugaa jum uu?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.