Ж.Энхбат: Гадаад харилцааны дэд сайд, газрын дарга нар нь хүүхэн эргүүлж, зочид буудал хэсч, архидан согтуурахын оронд хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарах хэрэгтэй

Aдмин / Хууль

Монгол Улсын иргэн Ж.Энхбат ГХЯ-ны бүртгэлтэй автомашиныг зориулалтын бусаар ашигласан хэмээн цахим орчинд байр сууриа илэрхийлээд байгаа юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Энэ оны гуравдугаар сарын 4-нд 0240 УНҮ дугаартай албаны автомашинаар “АМУР” зочид буудалд хүргүүлж, архидан согтуурхаж байгаа иргэдийн бичлэг цахим орчинд цацагдсан. Та энэ асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байр сууриа илэрхийлсэн шүү дээ?

-Би цахим хуудаснаас шөнийн цагаар төрийн үйлчилгээний автомашинаар, хамаарал бүхий тээврийн хэрэгслээр охид бүсгүйчүүдэд үйлчилж байна гэх бичлэг үзсэн. Ингээд энэ асуудлын талаар судалж, тухайн тээврийн хэрэгсэл ямар байгууллагын нэр дээр хэн гэдэг хүний эзэмшилд байдгийг хайхад ГХЯны харьяа Дипломат консулын газар бүртгэлтэй 0240 УНҮ улсын дугаартай автомашиныг ГХЯны дэд сайд унаж, ашигладаг нь баримтаар тодорхой болсон. Тус үйлдэл нь УОКоос тогтоосон шөнийн 23 цагаас өглөөний 06 цаг хүртэл хөл хорио тогтоочихсон байх үед гарсан нь иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа юм. Энэ үед төрийн болон хувийн байгууллагын үйлчилгээний найман байгууллагын тээврийн хэрэгсэл шөнийн цагаар хөдөлөөнд оролцох боломжтой байсан. Гэтэл ГХЯ-ны дэд сайд гадны дарга нартайгаа 23 тооны охид эмэгтэйчүүдтэй согтуурхаж, баар цэнгэний газар, зочид буудлуудаар явсан. Дипломат тээврийн хэрэгсэлтэй зочид буудал руу согтуу хүүхнүүдийг тээвэрлэж, олон цагаар зочид буудлын гадаа хүлээж байгаад дарга нараа аваад явсан. Тэд хөл хорио зөрчин ийнхүү дураараа аашилж байхад замын цагдаа нар тэдэнд ёсолж өнгөрүүлэн хөдөлгөөнд оролцуулж байгаад Монгол Улсын жирийн иргэний хувьд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Тээврийн цагдаагийн албаныхан тухайн тээврийн хэрэгслүүдийг зогсоож шалгаагүй юм уу?

-Тээврийн цагдаагийн албаныхан яагаад хөл хорио зөрчин шөнийн цагаар явж байгаа тухайн тээврийн хэрэгслийг зогсоохгүй байгаагаас гадна зорчиж яваа олон хүний бичиг баримтыг шалгахгүй өнгөрүүлж байгаа нь Монгол Улсын хууль иргэн бүрт ижил тэгш үйлчлэхгүй байгаагийн хамгийн наад захын жишээ. Дарга нарт хууль үйлчилдэггүй юм байна. УОКын шийдвэр иргэдэд л үйлчилдэг юм байна. Энэ асуудалтай холбоотой хэд хэдэн бичлэг ил болоод байна. Тухайн бичлэгт гарсан тээврийн хэрэгсэл ГХЯ-ны дэд сайдыг гэрээс нь аваад ажилд нь хүргэж ирж байгаа юм. Түүнчлэн төрийн албаны автомашиныг хөл хориотой үед ийнхүү хувийн хэрэгцээндээ ашиглаж, архидан согтуурч байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Тэгвэл 0240 УНҮ дугаартай тус автомашиныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин унаж ажилдаа ирж буй бичлэг өчигдөр цахим орчид цацагдсан юм. Харин энэ асуудалд ГХЯ-наас тайлбар өгөхдөө “ГХЯ-ны Дипломат байгууллагын бүртгэлтэй машин. Элчин сайдын яамдад үйлчилдэг бизнес үйлчилгээний автомшин. Дэд сайд машин нь эвдэрсэн үед ганц хоёр удаа дуудаж унаж байсан тохиолдол байж магадгүй. Энэ асуудлыг шалгаж байна” хэмээн сайд, дарга нараа өмгөөлсөн тайлбар өгч байна.

-ГХЯ-ны зарим мэргэжилтнүүд тантай холбогдож мэдээллээ устгахыг анхааруулсан гэж байсан. Яг ямар асуудал болов?

-ГХЯ-наас над руу залгаж “Та манай байгууллагын нэр хүндэд ноцтой халдлаа. Таныг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Та өөрийн цахим хуудсанд байршуулсан мэдээллээ яаралттай устга. Залруулга бич” гэсэн. Надад нотлох баримт хангалттай байгаа учраас өөрийн цахим хуудсанд бичсэн мэдээллээ устгахгүй. Одоогоор намайг цагдаагийн байгууллагаас дуудаж шалгасан зүйл алга. Яахаараа дипломат автомашин шөнийн цагаар согтуурхсан хүүхнүүдийг зөөдөг юм бэ. Олон улсад манай улсын нэр нүүрийг илэрхийлж байдаг ГХЯны дипломатууд, консулын газрын ажилтнууд хар тамхи зөөдөг, муу муухай зүйлтэй холбогддог. Монголдоо байгаа ГХЯны ажилтнууд, сайд дарга нар нь буудал, баар цэнгээний газруудад хөлчүү хүүхэн зөөдөг жишиг тогтох нь. Тийм ээ, энэ асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ ГХЯны дэд сайд, дарга нартай нэн яаралтай хариуцлага тооцохыг шаардаж байна.

-Иргэдийн татварын мөнгөөр шатахуун хийдэг, жолоочийг нь цалинжуулдаг, төрийн авто баазын тээврийн хэрэгслүүдээр сайд, дарга нар хүүхдээ сургууль цэцэрлэгт нь зөөдөг, ах дүү нартаа үйлчилдэг асуудал байсаар байна.Тэгэхээр төрийн авто баазын тээврийн хэрэгслүүд зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхэд иргэд төдийлөн хяналт тавих боломж тааруу байгааг эрх мэдэлтнүүд ашиглаад байна уу?

-Юу үнэн тэр үнэн. Өнөөдөр жирийн иргэний цалин, орлогоосоо төлсөн татварын мөнгөөр дарга нар тансаглаж, бузар булай, садар самуун, архидалтыг өдөөн турхирдаг болчихоод байна. Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2016 онд одоогийн Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ ЗГХЭГын дарга байхдаа “Төрийн өмчийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглах журам баталлаа. Төрийн өмчийн бүх тээврийн хэрэгсэл тусгай хэрэгцээт наалт наана хэмээн ярьж байсан. Гэтэл өнөөдөр бодит амьдрал дээр хэрэгжсэн зүйл огт алга. Дарга нь төрийн автомашинаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхгүй, баар цэнгээний газар үйлчлэхгүй, хувийн хэрэгцээнд ашиглахгүй гэх мэт уран цэцэн ярьж байсан. Тэгвэл энэ дүрэм, журам хэрэгжиж байгаа зүйл хаана ч алга.

ГХЯ бол стратегийн гол яам. Өнөөдөр гадаадад суугаа монголчууд коронавирусийн халдвараас улбаалж эдийн засгийн, эрүүл мэндийн хямралд орж хэцүүхэн байгаа энэ үед ГХЯны дарга нар согтуурхан хөлчүүрхэж, зочид буудлуудаар хэрэн хэсүүчилж, баар цэнгээний газар эргүүлж, жаргалдаа ташуурч яваа нь байж боломгүй увайгүй үйлдэл.Тиймээс Засгийн газрын хэмжээнд энэ асуудлыг ярих ёстой. Хоёрдугаарт, иргэн бүр төрийн үйл ажиллагаатай холбоотой болохгүй, бүтэхгүй байгаа асуудалд нам эвсэл, улс төр гэхээсээ илүүтэй иргэн бүрийн оролцоо чухал. Бид эдгээр асуудлыг иргэдийн оролцоотойгоор цэгцлэх цаг болсон. Өнөөдөр цар тахлаас улбаалж манай улсын экспорт, импортын гол бүс ЗамынҮүд боомтын үйл ажиллагаа зогсчихсон, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй, хилийн боомт дээр 1000 гаруй автомашин дугаарлан зогсож байхад ГХЯны дэд сайд, газрын дарга нар нь хүүхэн эргүүлж, зочид буудал хэсч, архидан согтуурхахын оронд ЗамынҮүдэд очиж олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу уулзалтуудаа хийж, хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Үнэндээ тэдэнд зугаа цэнгэл хөөх зав огт баймааргүй юм. Ийм увайгүй үйлдэл гаргасан хүмүүст заавал хариуцлага тооцох ёстой.

ӨДРИЙН СОНИН Д.БАТЗАЯА

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:06

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:06

Зочин [202.21.107.117] 2021-04-10 06:07:01

Хамаг юмных нь хор нь гарсан хүнийг албан тушаалд томилчивол зүгээр байх юм. Энд тэндгүй дарга нарын архи дарс авгай хүүхний асуудал яригдаад. МАН боловсон хүчний нөөцтэй нээд байдаг энэ юм байх даа. МАН 100 жил болохдоо боловсон хүчнээ бэлдээгүй сургаагүй боловсруулаагүй байна. 100н жил болохдоо намынхаа боловсон хүчнийг бэлдээгүй нам төр засаг удирдана гэдэг бол Үлгэр гэдгийг ард түмэн минь ойлго. Ахмадууд минь ойлго. Манай ахмадууд 10 хоног дотоодын амралтанд амраах 7 хоног Утай гүмбэн явуулах манай намыг сонгоорой гээд шуудай гурил өгөхөд л Бүх үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, өөрийгөө бурангуй нийгмийн золиос болгож байгаагаа ойлгохгүй шууд сонгож байгаа нь харамсалтай байна шүү

Монгол улсын төлөө [103.57.93.130] 2021-04-10 04:21:40

Арай дэндүү байна аа. Төрийн албаны ажилтангууд имй байхаар монгол улс яаж хөгжих вэ?. Ёстой л авилга өгч ороогүй л юм бол өөрийгөө авч яюах асуудал дээр хариуцлагатай анхаарч ажилмаар юм. Төрийн албаны эдгээр нөхдүүдийг ойлгох оо байлаа. Дандаа дарга нарын хүүхдүүд байгаа болохоор ардаа найдвартай гээд имй ёс зүйгүй зангадаг юм уу. ввв

зочин [202.9.40.41] 2021-04-09 13:03:03

хахууль авч дэд сайд болгосон бол халж чадахгүй л дээ.тэрнээс биш ажлаас халах байтугай л хариуцлага тооцохоор баримт нотолгоотой асуудал байна. оюунэрдэнэ ярьдаг шигээ хийж шүүмжилдэг шигээ өөрчилж чадах хүн биш юм аа

Зочин [64.119.27.216] 2021-04-08 10:46:13

Сайд нь ямар байна дэд сайд нь адилхан шүү дээ. Хоёр хар хэрээнүүд байх аа

Зочин [64.119.27.216] 2021-04-08 10:44:36

Дээрх мэдээлэл үндэслэлтэй. Банзал залуусыг ажлаас нь зайлуулж төрийн ажлыг төвшин бариулая.

Зочин [64.119.19.168] 2021-04-08 08:38:17

2016 оноос хойш энэ "ГА" яам, төрийн яамдууд, төрийн захиргааны төв байрууд яачих ваа? Хөдөө Засаг даргын контнортоо хүүхэн дуудаж архидаад алчихна, төрийн яамандаа архидаад зодоод алчихна, "ГА" яамныхан нь хар тамхи зөөж гадаадад баригдана, шөнө баар, цэнгээний газар хэсэж архидана. МАН-ын үед ТӨХ- байрны хаалган дээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан сайхан дүдэнд дулаахан, 30-аадхан настай залууг шууд алсан. Бодоод байхад генерал Баатарын ярьдгаар дээгүүрээ бодлогоор элдэв юмнууд өндөр албан тушаал хашиж байгаа юм биш биздээ?

Шантаач [192.82.86.69] 2021-04-08 08:01:12

Энэ нөхөр ковидтой эхнэр хүүхдээ ашиглан яг ийм аргаараа ЗГ-ыг огцруулсан. Эхнэр нь эмнэлэгээс хувцас өмсөхгүй гэж уурлаж эсэргүүцэж бөөн юм болж бгаад шалдан гарч зураг даруулсан байдаг юм.

ирнэн [150.129.140.58] 2021-04-10 09:08:26

Тйим байх шүү, тэр төрсөн хүүхэн өгсөн хувцас өмсөөгүй, авахаар очсон эмч хамгаалалтай гутлаа өгөхөд урдаас нь шидчихээд тавчиктай гарч зургаа татуулсан нь үнэн. Ийм л хогийн хулгайч байж таарна.

Зочин [202.70.38.18] 2021-04-08 06:32:37

аль соц үеэс л банзалдаад байдаг хүмүүс ш дээ. Наад яам чинь

Зочин [202.126.89.234] 2021-04-08 04:25:26

Ажлаа хийж чаддаг хүмүүсээ ажлаас халж оронд нь ямарч чадваргүй ёс зүйгүй нөхдүүдийг арын хаалга авилгаар томилж байгаагаас улс орны хөгжлийг сааруулж,нэр хүндийг гутааж иргэдэд ихээхэн хохирол чирэгдэл учруулж байна.

Зочин [64.119.23.30] 2021-04-08 04:42:51

ЭР ЭМ НЬ ҮЛ МЭДЭГДЭХ ТЭР БАТЦЭЦЭГ ГЭДЭГ АВГАЙ ЦҮНХ БАРИГЧ ЯАЖ САЙД ХИЙХ БИЛЭЭДЭЭ МУЛГУУ БӨГС ДОЛООГЧИЙН НЭГ

zochin [202.131.245.243] 2021-04-08 04:21:25

turiin albaar duuren chadvargui, uvaigui, medleg bolovsrol muutai humuus bdag daa

Зочин [202.21.103.10] 2021-04-08 00:51:18

төрийн албанд орсон бол болоо ш дээ гэдэг тэнэг гаруудын хийдэг л үйлдэл байна ш дээ угаасаа ийм л ухаан муутай гарууд л төрийн ажлыг ингэж л хийдэг нь ард иргэдэд ил байгаа зүйл. ажил хийж мэддэггүй худлаа дарга болох хоосон толгойлсон гарууд дүүрэн байдаг газрын нэг жишээ нь энэ үүнээс бас олон газрууд зөндөө байгаа. төрийн албыг ингэж хийх тусам

Ёс суртхуунгүй бол ингэдэг юм. [192.82.77.182] 2021-04-07 16:12:26

Шашингуй бол ес суртахунгуй. Тэгээд л ингэж байгаа юм. Суулийн 30 жил коммунист ес суртхуунаа еер ес суртахуунаар сольж чадсан юм уу?

Зочин 966 [66.181.191.198] 2021-04-07 13:59:03

Энэ улс оронд төр засаг цэрэг цагдаа хууль сахиулах байгуулга шүүх прокурор байна уу одоо хүүхдүүд бие биенээ алж байна. Төрийн томчуул архидах янханлах зодолдох ердийн үзэгдэл болжээ.цалин мөнгийг хасаж албан тушаалаас нь халж шийтгэж олонд ил зарлаачээ. Үхцэцийн огий яагаав солонгосийн бөгсийг илж од болсон. Их хурлын гишүүд хүчингийн хэрэгт холбогдоод улс орон юу болоод байна хуучин соц ын үед арайч ийм байгаагүй шүү

Ой гутачихлаа. [139.5.219.30] 2021-04-07 13:22:57

Ер нь бол туйлын буруу. Гадаад хэргийг яамаа сайн цэвэрлэ. Бас энэ албан тушаал горилсон юуч хийж магадгүй хошного ухагч нараасаа сал.!!!

Зочин [192.82.86.69] 2021-04-07 12:51:18

Ковидтой эхнэр хүүхдээ ашиглан бичлэг хийж засаг огцруулсан шантаач ш дээ энэ нөхөр

Иргэний зориг [192.82.68.56] 2021-04-07 17:35:19

Зоригтой, сайн л хүү байна. Чи ч гэсэн ийм иргэний зориг гаргах хэрэгтэйш дээ. Эсвэв МАН-ын багс долоогч цүнх баригч уу. Үнэн үгэнд увиагүй нохдууд эмзэг байдаг юм.

Зочин [202.126.89.137] 2021-04-07 12:03:46

Хайрт Эрчүүд минь бөгс бөөрний хэрүүл бүү Хий. Гутамшиг . Эх орон дуудахад бүгд.нэг энгэр дээр ҮХНЭ. . ЭР ХҮН ШИГ БАЙЛДАА. . .

Зочин [122.201.21.106] 2021-04-07 12:25:55

уул нь хүн болгон энэ хүн шиг шаардлага тавьж чадвал төрийн алба өөр болно доо

Зочин [202.9.47.12] 2021-04-07 10:45:03

Энэ иргэн маш их зориг гаргаж баримттай мэдээлэл гаргасан байх.ГХЯ-ыг цэвэрлэх ажил хийгдэхгүй б.на.ЗГ өөрийн төрийн харьяаны бүх машныг наалттай болгооч.Иргэд энэ залууг хамгаалж урам хайрлаарай.Зоригт залуусыг сайн дэмж.Итгэл өг.Бид өнгөрсөн хугацаанд олон залуусаа мохоосон шд.

Зочин [202.9.46.190] 2021-04-07 14:59:41

үнэн үг шар тос

Зочин [192.82.71.218] 2021-04-07 10:06:32

Удахгүй сонгууль болох гэж байна

Зочин [192.82.71.218] 2021-04-07 10:05:04

Пиздануудаа наадуулчин хулгай хийсэн мөнгөтэй хүмүүс та нарын хэлсэн үгэнд орлоо юу худлаа сошиал аар ингэж байгаач яс юуман дээрээ худлаа шүү

Зочин [66.181.191.126] 2021-04-07 10:03:12

unen unen

Зочин [203.91.115.56] 2021-04-07 09:59:32

Дэмжиж байна.

Зочин [202.9.40.189] 2021-04-07 09:52:12

ЗАСГИЙН ГАЗАР, БҮХ ШАТНЫ УДИРДЛАГА НЬ ДАМПУУРСАН УЧРААС ИЙМ БАЙГАА ЮМДАА. ЗАЛУУЧУУД ИРЭЭДҮЙ МААНЬ ИЙМ Л ҮЛГЭР ДУУРИАЛАЛ АВЧ БАЙНА ЯАНАДАА

Зочин [66.181.180.179] 2021-04-07 09:50:31

эзэнгүй төрийн эмгэнэл. МАН ын угшилтай новшнууд дураараа дургиж байна дөө. Орвонгоор нь эргүүлэх цаг

Зочин [124.158.85.146] 2021-04-07 09:26:48

Яамдад цөөн хэдэн приус өгөх хэрэгтэй. Яасан тансаг машин унадаг бөгснүүд вэ.

Зочин [59.153.84.139] 2021-04-07 09:00:57

Оюун Эрдэнээ ийм ёс зүйгүй дарга нараа газар дээр нь халаад байгаач

Иргэн. [192.82.74.214] 2021-04-07 09:00:21

Машиныг услах хэрэгтэй юм.

з [202.21.108.180] 2021-04-07 08:59:44

Ажилгүй нөхөдүүд бх юм ааа.хэн дуртайн гүйцэтгэх ажил хиидэг болчихсон уу.

Зочин [202.126.88.45] 2021-04-07 08:47:32

МАНгарууд бидний татварийн мөнгөөр боовоо услаад архидаад жаргаж байнаа нэг өдөр та нарийг дуусахыг харнаа

Зочин [103.26.194.207] 2021-04-07 08:38:58

chadvargui ymnuudaa ogtsoruulah heregtei.an

зочин [103.10.22.117] 2021-04-07 08:27:47

иймэрхүү болоод. гучин. жил. болж. байгаа. засаг. захиргаа. нь. дампуурсан. улс юм шүү дээ .юун ардчилал юун хөгжил дэвшил .

Улаан [192.82.72.133] 2021-04-07 08:25:06

Янхан хүүхэн бидний мөнгөөр худалдан авдаг энэ төрийн албан хаагчидад арга хэмжээ авдаг газар байна уу хөө...

Зочин [109.252.29.122] 2021-04-07 07:50:15

Оюунэрдэний засгийг газрыг огцоруулах хэрэгтэй. Энэ нэг Махан толгойт юуч хийж чадахгуй. Батцэцэг хуухэн . Занданшатарын гар хол бологч сонгуульд . Занданшатарын бога долоогч намын цунх баригч. Занданшатартай шууд холбоотой.

Иргэн [139.5.219.103] 2021-04-07 07:19:02

Албаны автомашинаар тансаглах асуудал зөвхөн төрийн алба гэлтгүй Миат, УБТЗ , ГОК г.м томоохон ТӨҮГ дад хавтгайрсан. Энийг МАН цэгцлэхгүй бол ерөнхийлөгчийн сонгуульд ороод ч хэрэггүй

Зочин [66.181.185.152] 2021-04-07 07:10:23

ГХЯ шүүмжлэлийг хүлэээ авч яаралтай арга хэмжээ ав? ЕС аа хэлсэн үгээ хэрэгжүүлээч

Zo [103.57.92.242] 2021-04-07 06:59:40

Tatvariin mobgoor jaalj bgaa hulgaichuud.ajlaas n halaachee.Ene irgeniig demjiij bn

Зочин [202.126.89.128] 2021-04-07 06:56:12

Zugeer l lalruud.

Зочин [192.82.86.49] 2021-04-07 06:54:27

Зөв шүү

Зочин [66.181.184.46] 2021-04-07 06:53:00

ХИЛ ДАМЖУУЛЭ ХАР ТАМХИ ЗӨӨЖ ХЭВШЧИХЭЭД ДОТООДДОО АРХИ ХҮҮХЭН ЗӨӨХ Ч БҮР ЭНҮҮХЭНД ЮМ БАЙЛГҮЙ ДЭ . . УРУУДАХ ДОРОЙДОХ БУРУУДАХ

Зочин [103.26.194.89] 2021-04-07 06:49:59

Энхбатыг цагдаад авч ажилуул ийм л хүмүүсээр дутаад байна. ГЯЯ нүдний булайнууд байдаг юм байна даа.нээх ганган толгойн олгой болсон хүүхнүүд яваад байдаг ийм учиртай юм бий вий.иргэн Энхбатад баярлалаа.болгоомжтой байгаарай эд нар ичихдээ хүн алж мэднэ олон зүйлийг мөрдөж ил болгож ард иргэдээ мэдээлж байгаарай амжилт хүсьё.

ИРГЭН [202.126.88.50] 2021-04-07 06:48:37

Энэ бол амархан шийдэх асуудал байна.Төрийн үйлчилгээний машинаар Онцгой байдлын үеийн хууль дүрэм зөрчиж буудалруу садар самуун хүүхнүүд зөөж зугаацсан Нэр бүхий хүмүүсийг шалгаж тодруулаад хууль дүрэм зөрчсөн садар самуун хийсэн гээд ес зүйн хариуцлага хүлээлгээд ӨНӨӨДӨР халагдах мэдэгдлийг нь өгөөд Яамны хурлаар оруулаад хөөчмх болоо амархан асуудал бна. БАТЦЭЦЭГ сайд энэ асуудлыг шийдэхгүй бол өөрийг чинь огцруулахад 1 асуудал бэлэн боллоо гэсэн үг шүү. анхаар

Ковид тараагч [192.82.86.69] 2021-04-07 12:44:56

Энэ ковидтой эхнэр хүүхдээ ашиглан засаг огцруулсан женкогийн хуцдаг гөлөг шүү дээ, хилийн боомтын үйл ажиллагааг эхэл гэнээ жонхуу нь хууль бус наймаагаа хийж чадахаа болиод энэ гөлөгнүүдээ тавьсан хэрэг!

Зочин [150.129.142.89] 2021-04-07 06:47:52

Муусайн хогийн новшнууд. Иргэн Энхбатыг оролдоод үз л дээ. Яахаараа ард түмэн дэглэм барьж та нар зугаалж бөгсөө үнэлж, аавын хүүхдүүдийг зодож алж, улаан бүс рүү дураараа орж гарч байдаг юм бэ. Энэ бүгдээс чинь болж бухаимдаж байна. Боож үхмээр хэцүү бна. Новшнууддаа ядаж ялыг нь өгөөч. Оюун-Эрдэнэ новшоо. Шударга царайлаад хүн огцруулаад хуцаж байхад чинь дэмжсэн. Одоо үзүүлээч. Чадахгүй бол зайлаач

Шаал матаасын матаас хүн бололтой. [202.131.225.53] 2021-04-07 06:40:38

Ж.Энхбат гэж шаал матаас амьтан бололтой. ГХЯ-ны албан тушаалтнуудыг хойноос нь шагайж, өдөр шөнөжингөө тасралтгүй мэдээлэл цуглуулсан юм байхдаа? Ийм хүн жинхэнэ бусдыг мөрдөх хоббитэй ёстой сонин залуу байна, зав чөлөө ихтэй хүн бололтой. Зургийг нь харахлээр нүүрээ нуучихсан, нүдийг нь харахлээр нэг сумочинтэй төстэй юм. Арай Өвөрхангайн залуу биш биз?

зочин [66.181.183.52] 2021-04-07 08:26:44

Хүн гүтгээгүй бодит мэдээлэл өгөх нь зөв . Чи юундаа айгаав

Зочин [103.10.23.136] 2021-04-07 08:06:23

Хянах л хэрэгтэй биш үү. Бидний татварын мөнгөөр цалинжиж байгаа хүмүүсийг. Шатахуун нь хүртэл бидний татварын мөнгөөр авч байгаа шүү дээ. Мөнхжин

Зочин [103.26.195.4] 2021-04-07 06:38:08

Арга хэмжээ аваач сайдаа

Иргэн [64.119.22.183] 2021-04-07 06:33:25

Батцэцэг дэдээ түргэн огцруул эсвэл бодит байдлын талаар тодорхой мэдээлэл хий

Иргэн [103.26.194.89] 2021-04-07 06:31:32

Одоо яанаа авгай хүүхнүүд нь сална гэнэдээ эсвэл өшөөгөө авах гэж явж өгнөдөө... хөөрхий гэм зэмгүй хүүхдүүд хохирох юмдаа.ингээд айл гэр будаа....

Gadaad yam [202.9.40.121] 2021-04-07 06:30:13

Iim hogiin nuhuduud bgaa yum daa gaudamjnii nam dagan guisen durakuud gadaad yamaar duurjee

Зочин [202.21.104.234] 2021-04-07 06:29:55

Жирийн иргэн Ж.Энхбат танд маш их баярлалаа, иргэд бид таныг маш их дэмжиж байна. Төрд төрийн албан хаагч гэж ярвайсан, иргэд, улс орноо бодохоос илүү төрсөн ганц биеийн жаргалаа хөөсөн, амин хувийн эрх ашгаа дээдэлсэн, нам гэж аялдал дагасан хүмүүсээр дүүрсний үр дүн. Огцорч ёс зүйн хариуцлагаа хүлээ, дахин Монголын төрд бүү ойртуул. Сүүлийн 30 жил архи тамхи, хүүхэн, мөрийтэй тоглоомоор наадсан гарууд Монголын төр, монгол хүмүүсийн амь амьдралаар тоглож дууслаа. Архи уудаг, хүүхэн шуухантай холбогдсон, мөрийтэй тоглоомд донтсон, хууль дүрэм журмыг зөрчдөг гаруудыг үтэр түргэн төрөөс зайлуул, дэлхийгээс ч зайлцгаа

Зочин [202.70.41.194] 2021-04-07 06:14:27

ийм л хөгийн ухнууд ГХЯ-д орогноод байгаамдаа

Зочин [192.82.68.70] 2021-04-07 06:10:24

Цагдаа нар үнэндээ хөгийн шаарнууд шүү. Жирийн ард түмнийг яаж доромжиолдог билээ. Гэтэл дарга гэнгүүт л яах ч үгүй.... Үнэндээ арай л байна.

Зочин [202.126.88.69] 2021-04-07 05:54:10

Хил дээр 1000 машин, дэд сайдын машин баарны гадаа уяатай. Мөн таарваа Албаны бүх машины дугаарыг өөр өнгөтэй болгочих. Өөр юу ч хэрэггүй. Ард түмэн аяндаа өөрсдөө хяналт тавина

Иргэн [150.129.142.1] 2021-04-07 05:34:57

Балиар завхай юмнууд.Төрийн албаны ёс зүйн хороо ажлаа хийгээчээ.Төрийн албаныхан гэж ёс зүйгүй гэр бүлээс гадуурх харилцаатай нөхдүүд завхай хүүхнүүдээр дүүрчээ.Ялангуяа тэр нарийн бичиг, архивын хүүхнүүд дандаа гэр бүл үймүүлж явдаг тийм 2ч хүүхнийг мэднэ.Нэг нь гэр бүлтэй залуутай явалдаад бүр хүүхэд гаргасан байдгын одоо энийг цэгцлээчээ

Zochin [150.129.140.23] 2021-04-07 05:34:54

ТЭНЭГ БАТЦЭЦЭГ ХАРИУЛТ ӨГӨӨРЭЙ.

зочин [66.181.182.218] 2021-04-07 05:32:55

хүний адгийн шаарууд,гэмт хэрэгтэнгүүд.нохой шиг гудамжинд буудаж устга.

Зочин [64.119.17.91] 2021-04-07 05:31:27

Ерөнхий сайд чинь "шударга" таван гарын нэг шүү дээ. Мөнхжинг зайлуулнаа харж л байгаарай.

Zochin [192.82.85.166] 2021-04-07 05:27:49

Ugaasaa manai turiin alba ter chigeeree dampuursan , barilga ni tomroiod bsg, sororhi uilchilgee 00. Dampuu

Зөв [103.212.116.98] 2021-04-07 05:25:44

Ээ бас гардуулчихсан уу ккк

Зочин [64.119.26.60] 2021-04-07 05:11:55

ГХЯ-ны сайдыг огцруул.

Зочин [202.21.124.131] 2021-04-07 05:07:34

зөв

Зочин [192.82.78.36] 2021-04-07 05:06:01

Зөв юм хөндсөн байна. Хариуцлага тооцох ёстой. Коронавирус орон даяар гамшиг болоод байхад ингэж явж болох уу?


69 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
69 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.