МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэл: Энэтхэгийн давхар мутацид орсон вирус нь маш идэвхтэй халдварлах чадвартай бөгөөд дэлхий нийтээр тарж магадгүй байна
Сүүлийн өдрүүдэд энэтхэг улсад бүртгэгдэж байгаа коронавирусийн халдварын тохиолдлын тоо хоногт 340-350 мянгад хүрээд байгаа юм. Тус улсад халдварын тархалт эрчимжиж байгаа шалтгаан нь “B.1.617” гэсэн шинжлэх ухааны нэршил бүхий “давхар мутацилагдсан хувилбар” юм. тэгвэл засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шадар сайд с.Амарсайхан “Коронавирусийн мутацид орсон төрөл турк улсаас манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн” гэж хэлж байсан юм. мөн хӨсҮт-ийн дарга б.баттөр “бид өмнө нь бнсу улс руу 20 орчим сорьц явуулсан байсан. Япон улсад манай гурван вируслогич эмч очсон байгаа. 20 сорьцод судалгаа хийгээд эхний дөрвөн сорьцын хариу гарсан. энэ бол “Whole genome sequencing” буюу нэлээн өндөр түвшний, геномын дарааллыг тогтоох судалгаа юм.
Эхний дөрөв дээр мутацилагдсан вирус байхгүй. Үлдсэн сорьцуудад судалгаа үргэлжилж байгаа. Мэргэжилтнүүд маань суралцаж ирснээр бид тавдугаар сард багтаад Монгол Улсад мутацилагдсан хэлбэрүүдийг тодорхойлох боломж бүрдэнэ. Бид сая PCR-ийн шинжилгээгээр тухайн мутацид Британи вариант, Бразил, Өмнөд Африкийн вариантад зориулсан PCR-ийн урвалж уусмалуудыг аваад мутацилагдсан хэлбэр байгаа эсэхийг цөөн хүнд тандалтын байдлаар хийж илрүүлсэн. Ингээд үзэхэд Турк улсаас зөөвөрлөгдсөн тохиолдолд ийм төрлийн гурван хэлбэр байгааг илрүүлсэн. Мөн манай улсад эерэг гэж батлагдсан сорьцод тандалт хийж үзэхэд нэг гэр бүлийн хоёр хүнд илэрсэн. Одоо геномын дараалал тогтоох шинжилгээгээр эдгээрийг батлах ёстой. Иймд урьдчилсан байдлаар ороод ирсэн байж магадгүй гэж үзэж байгаа юм. Мутацилагдсан вирусийн тухайд эмнэл зүйн байдал, нас баралт хүнд хэлбэрээр тархалт нь хурдацтай явагддаг. Дээр нь хүнд хэлбэрээр өвчилдөг онцлогтой учраас ороод ирсэн байх боломжтой гэж үзсэн” гэсэн юм. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаас тодруулахад тэрээр “Яг энэ ажлыг одоо судлаад сууж байна. Саяхан Энэтхэгээс нэлээд хүн ирсэн. Энэ бүгдийг одоогоор судалж байгаа учраас нарийн тодорхой тоон мэдээллийг өгөх боломжгүй байна” гэлээ.
Коронавирусийн мутацид орсон хувилбарын талаар МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэлтэй ярилцлаа.
-Шадар сайд С.Амарсайхан коронавирусийн мутацид орсон төрөл Турк улсаас манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн талаар хэлж байсан. Тэгэхээр коронавирусийн мутацид орсон хувилбар гэдгийг ойлгомжтой тайлбарлахгүй юу?
-Вирус нь байгаль дээр байнга мутацид орж байдаг. Мутаци гэдэг бол генийг хуулбарлах үед гарч байгаа алдаа юм. Мутацийн үр дүнд үүссэн генийн шинэ хэлбэр хэрвээ уг вируст давуу тал олгож байвал хүн амд улам олширч давамгайлах хэлбэр болдог. Тэгэхээр мутацид орох, уг мутаци давамгайлах хэлбэр болох процесс нь маш санамсаргүй явагддаг процесс юм аа. Вирусийн мутацийг лабораторид генийн инженерчлэлийн аргаар зориуд үүсгэж болдог. Мөн байгаль дээр болон лабораторид аль алинд нь хэт ягаан туяа, цацраг идэвхийн өндөр тун зэргээс болж ген олшрох явцад алдаа үүсэх давтамж улам ихэсдэг. Үүнийг мутаци үүсгэгч хүчин зүйлүүд гэдэг л дээ.
-Мутацилагдсан вирусийн эмнэл зүйн байдал нь нас баралт хүнд, тархалт нь хурдацтай явагддаг гэсэн үү. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Одоогоор дэлхийд хэд хэдэн ноцтой, аюултай коронавирусийн хувилбарууд байна. Эдгээр нь Английн хувилбар (B1.1.7), Өмнөд Африкийн хувилбар (B1.351), Бразилын хувилбар (P1), Энэтхэгийн хувилбар (B.1.617) гэсэн хувилбарууд юм. Эдгээрээс Монголд одоогоор Английн хувилбар орж ирсэн гэдгийг Засгийн газраас зарласан. Английн хувилбар нь халдах чадвар өндөртэй, халдсан хойноо илүү хүндээр өвчлүүлдэг шинжтэй болохыг тогтоосон. Өмнөд Африкийн хувилбарын хамгийн гол шинж нь түүн дээрх Е484К гэдэг мутациас шалтгаалж байгаа одооны хэрэглэж байгаа вакцины дархлаанд сул баригдаж байгаа шинж юм. Мөн Бразилын хувилбар залуу хүмүүст илүү хурдтай халдварлаж байгаа бол Энэтхэгийн хувилбар нь халдварлах болон хүндрэх магадлал, мөн Е484К мутацийг давхар агуулж байгаа учраас вакцины дархлаанд дарагдах байдал муутай байна. Эдгээр хувилбаруудыг дэлхий нийтээр онцгойлон анхаарч бүр “Анхаарах Вариант” гэж нэрлээд маш эрчимтэй судалж байна.
-Мутацид орсон вируст вакцин хэрхэн нөлөөлөх вэ?
-Манай оронд АстраЗенека, Синофарм гэсэн хоёр төрлийн вакциныг голлон хэрэглэж байна. Английн хувилбар нь энэ хоёр вакцинаар хамгаалагдана, асуудалгүй гэсэн үг. Гэхдээ Английн хувилбарт сүүлийн үед вакцинаас зугтаж чадах Е484К гэсэн мутаци илэрч байна. Өөрөөр хэлбэл, үндсэн хэлбэр нь Английн хувилбар боловч дотроо Өмнөд Африкийн уг мутацийг агуулсан эрлийз маягийн онцгой аюултай Англи хэлбэр нь гэсэн үг. Хэрвээ энэ нь Монголд ороод ирвэл жинхэнэ аюул болно. Түрүүчийн долоо хоногт зарлахдаа Английн хувилбар гэж мэдээлэл өгснөөс биш яг энэ мутацийн талаар зарлаагүй учир нарийн дүгнэлт өгөх боломжгүй. Хэрвээ Өмнөд Африкийн Е484К мутаци Монголд орж ирээд өргөн тархсан байгааг тогтоовол энэ нь зөвхөн Монгол төдийгүй бүс нутгийн хэмжээнд томоохон дуулиан тарих нь гарцаагүй. Энэ нөхцөлд бид цаашид ковидтой хэрхэн тэмцэх асуудал, вакцинжуулалтын арга техникийн асуудлаа эргэн харахаас өөр аргагүй. Ер нь тэгээд мутаци болон шинэ хувилбарууд гаднаас орж ирэхээс гадна Монгол дотроо ч үүсэж болно шүү дээ.
-ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр “Япон улсад манай улсаас вируслогич гурван эмч очсон. Мэргэжилтнүүд маань суралцаж ирснээр бид тавдугаар сард багтаад Монгол Улсад мутацилагдсан хэлбэрүүдийг тодорхойлох боломж бүрдэнэ” гэж ярьж байсан. Ер нь энэ талын судалгаа шинжилгээ хийх лаборатори болоод мэргэжилтнүүд Монгол Улсад хэр байна вэ?
-Энэ бол бүтэн геномын ДНХ-ийн дараалал тогтоох дараа үеийн аргын талаар хэлсэн болов уу гэж би бодож байна. Үүнийг NGS буюу next generation sequencing гэж хэлдэг юм. Энэ нь Монголд шинээр орж ирснээр богино хугацаанд вирусийн бүтэн геномыг унших боломжтой болно. Гэхдээ мутаци илрүүлэхэд энэ аргаас өөр, өмнөх үеийн илүү хялбар, хямд аргууд зөндөө байдаг. Энэ аргуудын нэг болох PCR-ийн хялбар аргаар сая Туркээс ирсэн хоёр хүнээс Английн хувилбарыг илрүүллээ шүү дээ. Мөн PCR-аас гадна ДНХ-ийн дараалал тогтоох Сенгерийн арга гэж хямд хялбар арга байна. Энэ аргаар ДНХ-ийн дараалал тогтоодог машин нь Монголд есөн ширхэг байна гэдгийг тусгай төслийн багууд явж судлаад бүртгэчихсэн байна билээ.
Бүгд улсын өмчийн лабораториудад байна. Уг нь энэ багажаа ашиглаад вирусийн генетикийн мониторингийг байнга хийж байх боломжтой. Харамсалтай нь энийг хийж чадахгүй байна. Яагаад чадахгүй байна гэвэл нэгдүгээрт, бүрэн ажиллагаатай багаж байхгүй, бүгд эвдэрхий байх шиг байна, хоёрдугаарт, уг багажийг ажиллуулж тогтмол судалгаа шинжилгээ хийдэг, багажаа арван хуруу шигээ мэддэг хүн бас байхгүй.
-Манай улсад саяхан Энэтхэгээс 72 хүн ирсэн. Энэтхэгт одоогоор нөхцөл байдал хүндхэн байна. Тэгэхээр Энэтхэгийн давхар мутацилагдсан вирус манайд тархах вий гэсэн айдас их байна?
-Яг Энэтхэгт юу болоод байгааг би сайн мэдэхгүй байна. Энэтхэгийн давхар мутаци гэдэг нь уг вирусийн S ген буюу вирусийн өргөсний генийн яг хүний эстэй холбогддог хэсгийг кодолдог хэсэг дээр хоёр мутаци их ойрхон гарсан байгааг хэлж байгаа юм. Нэг нь Е484Q мутаци, нөгөөх нь L452R мутаци юм. Энэ хоёр мутаци зэрэг гарснаар энэтхэг хувилбар буюу B.1.617 хувилбарын вирус нь маш идэвхтэй халдварлах чадвартай болсон бөгөөд улмаар дэлхий нийтээр тарж магадгүй гэж үзэж байна. Вакцинтай холбоотой юм одоогоор байхгүй. E484К бол харин вакцинтай холбоотой гэдгийг дээр хэлсэн. Удахгүй нарийвчилсан судалгаанууд гарах байх.
Нөгөөтэйгүүр коронавирусийн эсэд орохдоо хүний эстэй холбогддог хэсэг нь S (spike) буюу өргөсний уураг юм л даа. Өөрөөр хэлбэл, нэн тэргүүнд хүний эстэй физик холбоо үүсгэдэг хэсэг бол өргөсний уураг. Хэрвээ энэ уураг дээр янз бүрийн хувирал гарвал тухайн вирусийн халдварлах чадвар сайжирч, эсвэл эсрэгээрээ муудаж болно. Ийм учраас хамгийн чухал уураг бол өргөсний уураг.Тийм учраас бүх АстраЗенека зэрэг вектор дээр суурилсан вакцин болон Модерна зэрэг рНХ дээр суурилсан бүх вакцинууд энэ уургийн яг хүний эстэй холбогддог хэсгийг агуулж байдаг. Тийм учраас Е484К мутаци вакцины дархлаанд нөлөө үзүүлээд байгаа юм.
-Вакцин хийлгэсэн хүнд энэ өргөсний уурагны эсрэг дархлаа нь үүсч байгаа юм байна, тийм үү?
-Яг тийм. Энэ өргөсний уурагны эсрэг үүссэн эсрэг биеийг саармагжуулагч эсрэг бие гэдэг. Хүнд дархлаа үүссэн эсэхийг тогтоохдоо энэ саармагжуулагч эсрэг бие хэр зэрэг үүссэн байна гэдгийг хэмжиж тогтоодог. Мөн дээр ярьсан тэр вакцины дархлаанаас бултах чадвар зэргийг мөн энэ саармагжуулагч эсрэг биетэй тухайн хувилбарын вирус хэр холбогдож байгааг хэмжих замаар тогтоодог. Энэ тэгэхээр хамгийн чухал уураг, хамгийн чухал эсрэг бие юм.
ӨДРИЙН СОНИН САНЖААГИЙН ЛХАМСҮРЭН
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:00:09
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:00:09
Зочин [64.119.21.217] 2021-04-29 01:46:51
200ooo FAVIPIRAVIR virusnii esreg darhlaanii em_______amisgaliin apparat-75 shirheg_______handivlav_____Oros-oos India-d_________!!!!!!!
Зочин [64.119.21.217] 2021-04-29 01:41:12
India- mutats-covid-19_________17 uls orond tarhjee_____!!!!!!!!
Зочин [66.181.189.85] 2021-04-29 01:13:18
Энэтхэгчүүд мутацаа чирээд ороож ирждээ.
Зочин [202.9.47.24] 2021-04-29 01:06:05
ДЭЛХИЙН БҮХ УЛС ОРОН ЭНЭТХЭГИЙН ЭСРЭГ ХИЛЭЭ ХААЧИХСАН УЧРААС НААД ВИРУС ЧИНЬ ДЭЛХИЙ ДАЯАР ТАРХАЖ ЧАДАХГҮЙ. ТЭНЭГ МАНГАР МОНГОЛЧУУД УГ ВИРУСЫГ ЭХ ОРОНДОО АЛДАЖ МАГАДГҮЙ
Зочин [64.119.21.217] 2021-04-29 01:05:39
USA_NATO-iinhnii taraasan Virus______COVID-19____________!!!!!!!!!
Зочин [103.57.95.32] 2021-04-29 00:48:56
gadni ornuudaas ewchin awsaar baital bid seneh boltoi
Зочин [192.82.89.41] 2021-04-29 00:48:07
Хүрэлсүхийн энэтхэгүүд нeфтийн үйлдвэрээ барих гээд
Зочин [64.119.24.126] 2021-04-28 21:07:54
вирус халдвар хоёр өөр гэж ойлголоо
Зочин [64.119.21.217] 2021-04-29 22:11:24
COVID-19 VIRUS-iin haldvar_______!!!!!!!
Иргэн [103.229.123.107] 2021-04-28 16:08:03
Эрдэмтэд маань энэ өвчний учрыг олоодхоосой доо.
Зочин [64.119.21.217] 2021-04-29 22:11:57
VAKTSIN________!!!!!!!!
Зочин [202.131.236.102] 2021-04-28 15:29:06
Багажаа мэдэхгүй, дээр нь компьютероо мэдэхгүй, мэргэжлээ мэдэхгүй, хэлгүй, биологи, хими мэдэхгүй...............гүйцээ ккккк!!!!
Зочин [64.119.21.217] 2021-04-29 22:12:36
VAKCCINE_____!!!!!!!!
зочин [202.9.40.26] 2021-04-28 15:21:33
Шадар сайдийн хэлж буйгаар Түркээс орж ирсэн байж болзошгүй юм байна . Гэхдээ чиглэл чиглэлийн байгууллага нь ажлаа хийгээд хөл хорионд оруулчихсон байлгүй дээ . ??? НАЙДХААС .., ..,
Зочин [223.62.172.52] 2021-04-28 13:35:57
Хилээ хаагаачээ новшнуудаа
Зочин [64.119.21.217] 2021-04-28 12:01:12
6 dahin haldvar-tai______India_mutats-covid-19_______!!!!!!!!!
Зочин [66.181.191.148] 2021-04-28 11:04:08
ENETHEGEES HUN IRVEL SAIN TUSGAARLAH HEGRTEI YM BNASHU
Зочин [202.126.89.130] 2021-04-28 10:36:35
Яаж лаб н эрхлэгч хийдгийн жаахан сул мэдлэгтэй санагдсан
Зочин [103.212.116.218] 2021-04-28 13:29:18
chi hen bolohoo neree bicheed ene ni buruu baina geed helchih dee?
Mongol [192.82.85.12] 2021-04-28 10:34:55
Энэтхэг улс аюулд орсоныг мэдсээр байж энэтхэг улсаас иргэд хүлээж авсан. Засгын газар хариуцлага хүлээ. Арай дэндүү байнаа. Монголд эзэн алга. Нас баралт арай дэндэж бна.
Зочин [66.181.187.23] 2021-04-28 09:54:02
Хил хаалттай гэх,тэгээд хамгиин их өвчилсөн орны хүмүүсииг хэнии зөвшөөрлөөр авчирсанаа шадар сайд мэдээлээч.
Зочин [64.119.21.217] 2021-04-28 09:37:26
India_______17'997'113-haldvar________201'187-uhel__________!!!!!!!!!! covid-19 world map
Зочин [64.119.19.253] 2021-04-28 08:25:12
Энэ Засгийн газар коронаг зогсоох чадамжгүй.
Зочин [64.119.21.217] 2021-04-28 09:34:47
zasagiin gazar covid-19-iig oruulj irsen bish______emch nar ni diilehgui bol yahav dee_____bugd haldvar aa avtsgaa____!!!!!!!!!
Зочин [66.181.161.58] 2021-04-28 07:32:24
Ойлгох юм алгадаа энэ албан хэллэгээ албандаа л хэрэглэлдээ ард түмэндээ хар үгээр ойлгуулах хэрэгтэй бн тэгвэл ойлгоно
Зочин [64.119.21.217] 2021-04-28 10:35:35
2 udaa darhlaag huursan covid-19 ____India-gaas irsen gene_______!!!!!!!
Зочин [64.119.21.217] 2021-04-28 10:10:56
vaktsind ni uhdeggui__ amidrah chadvartai___darhlaag ni__ huuraad l dovtlood baidag _corona- virusnii huviral_____!!!!!!
Зочин [192.82.90.62] 2021-04-28 07:25:10
Одоо монголд монгол мутацийн шинэ терел гарах вий ингээд ирэхээрээ эвгуйдэж