Профессор Л.Мөнх-Эрдэнэ: УИХ худал мэдээлэл гаргаж, нэг төрлийн ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГ үйлдсэн
Өрнөж буй Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн цэц, Улсын Их Хурал, мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн холбогдолтой хууль, эрх зүйн асуудлуудаар Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн зочин судлаач доктор, профессор Л.Мөнх-Эрдэнийн байр суурийг цувралаар танилцуулж байна.
Профессор Л.Мөнх-Эрдэнэ: УИХ худал мэдээлэл гаргаж, нэг төрлийн залилангийн гэмт хэрэг үйлдсэн
Сонгуулийн Ерөнхий Хороо хоёрдугаар сарын 20-доор, гуравдугаар сарын 2-нд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгчээ. Үүнд нийтлэг гурван шаардлага тавьсан. Тусгай шаардлага нь сэтгэцийн хувьд эрүүл, татварын өргүй гэх мэт шаардлагууд байна гэсэн мөртлөө Монгол улсын Үндсэн хуульд заасан шаардлагад (Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ба түүнийг дахин сонгогдох эсэх тухай асуудал, өөрөөр хэлбэл “term” гэж нэрлэдэг зүйл) нэр дэвшигчийн тухай асуудал биш байтал нэр дэвшигчийн асуудал болгон авч үзсэн байгаа юм. “Энэ нь нарийн зохицуулалтад тусгагдаагүй учраас сонгуулийг зохион байгуулахад хүндрэл үүсгэнэ.” гэж СЕХ мэдээлэл өгсөн.
Хуулинд ерөнхий болон тусгай шаардлагууд бүгд байгаа, хүндрэл үүсэх ямар ч нөхцөл байгаагүй. УИХ хариу тайлбар ирүүлсэн. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдүүлэхдээ: “2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахад өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба одоогийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүсийн сонгох ба сонгогдох, нэр дэвших ба дэвшихгүй эрхийн тухай асуудал хөндөгдөөгүй” гэсэн. Тэрээр цааш нь ”2020 оны 12 дугаар сарын 24-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлах үед ч мөн энэ асуудал хөндөгдөөгүй” гэжээ. Энэ бол худал мэдүүлэг. Өөрөөр хэлбэл УИХ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан худал мэдүүлэг өгсөн.
Энэ асуудал хөндөгдсөн учраас л 62-ын бүлэг өөрсдөө асуудлыг “2025 он”-оос хэрэгжихээр оруулж ирсэн.
Нэгдүгээрт, нэг удаа гэдэг заалт хэрэгжвэл хууль буцаан хэрэглэгдээд Х.Баттулга болон өмнө нь нэг удаа сонгогдсон хүмүүс дэвших боломжгүй болохоор байсан. Иймд, зүйд нийцэхгүй учраас асуудлыг оруулж ирсэн ч хэлэлцэхгүйгээр буцаагаад авчихсан. Энэ асуудлыг мэдэж байсан, яригдаж байсан. Гэхдээ энэ нь УИХ энэ асуудлыг илэрхий хэлэлцээгүй, хэлэлцэхгүй байх санаатай үйлдлийг хийсэн гэдгийг нь нотолж байна.
Хоёрдугаарт, Т.Доржхандын гаргасан өргөдөлд “Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх үед гаргаж тавьсан. Гэтэл УИХ-ын олонхийн гишүүдээс тодорхойгүй тайлбар өгөөд өнгөрөөсөн” гэсэн нь бий. Эндээс УИХ худал мэдүүлэг өгсөн нь харагдаж байна.
УИХ-ын гишүүн асуудлыг тавьж, олонх няцаасан. Т.Доржханд өмнөх парламетаар асуудлыг хэлэлцүүлэх үед байгаагүй учраас “Х.Баттулга, Н.Энхбаяр, П.Очирбат нар нэр дэвших ёсгүй юм байна” гэдэг асуудал тавьсан. УИХ-ын олонхийн гишүүд нь үүнийг үгүйсгэж, эдгээр хүмүүс нэр дэвших ёстой гэсэн шүү дээ. Ийм байтал УИХ-аас асуудлыг хэлэлцээгүй буюу авч үзээгүй гэсэн нь худал хариу тайлбар, залилан мэхлэлт юм.
Хууль батлагдахад “Өмнөх бүх Ерөнхийлөгч нар нэр дэвшихгүй” гэдгийг Х.Баттулга ч, УИХ нь ч, Монголын ард түмэн ч бүгд ижил нэг ойлголттой, мэдэж байх ёстой байсан. Гэтэл УИХ-ын гаргаж өгсөн “хөндөгдөөгүй” гэдэг мэдүүлэг бол хууль тогтоогчид Мөнхсайхан нарын хэлээд байгаа “эс үйлдэл” санаатайгаар хийгдсэн гэдгийг харуулж байгаа юм.
Энэ бол хуулийн зарчмыг зөрчиж байгаа учраас хууран мэхлэлт мөн. Санаатайгаар энэ асуудлыг хэлэлцэхээс зайлсхийж, тодорхойгүй үлдээсэн байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:00:05
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:00:05
Bbb [202.126.88.212] 2021-05-02 15:12:39
Эргүү өвгөн юу яриад байгаан цэцээр хэлэлцсэн шийдвэр гарсан. Чиний дэмждэг хүнд тааруулж хуулиа хууль зөрчсөн шийдвэр гаргах ёстой юу. Монголчуудыг засаг төрийнх нь урдаас турхирч хагалган бутаргах, бослого тэмцэлд урайлж яадаг байна.
Амар [64.119.25.148] 2021-05-02 04:59:47
Үнэнийг цаг хугцаа шүүнэ.Энд яригдсан дүгнэлт зөв
ТУЯА ЖАРНАЛ [202.21.107.90] 2021-05-01 08:31:45
энэ ХҮН ЯАГ ҮНЭН ЯАРСАН БАЙНА МАН 65 АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БҮДҮҮЛГЭЭР ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ ТОДОРХОЙ ХЭН Ч ОЙЛГОХООР НОЦТОЙ ХЭРЭГ
Зочин [66.181.161.92] 2021-04-30 10:52:52
Иймэрхүү хүй нэгдлийн хүмүүс одоо зүгээр л гэртээ суу.соц нийгэмд хамаг залуу өнгөрөөсөн энэ мэт нөхдүүд юугаа ойлгох бэ дээ?ямар юмны проф бх бэ дээ?
Зочин [103.229.122.34] 2021-05-01 08:24:04
Чамаас л дээр
Зочин [203.91.115.53] 2021-04-30 01:37:50
Ард түмэнд сонгох эрхийг нь үлдээсэнгүй! Хэрэв байсан бол Ганбаатар Алтанхуяг Баттулга Хүрэлсүх нарын хэнийг сонгохоо бид шийдэх байлаа!!!!
Зочин [66.181.161.56] 2021-04-30 00:22:01
МАН-хан бүгд толгойдоо сумтай хүмүүс байдаг юм, ХҮҮК: Би үхэхээс ч айхгүй, амь насаа алдахаас ч айхгүй, АРДЫН ЗАСАГ, АРДЫН НАМ МАНДТУГАЙ , би охин хүүхэдтэй хүн , тавчктай охиныг өрөвдөөд огцорч байна гэснээ хэдэн сарын дараа жагсаал болно гээд байхад нь огцорсон юм г.м үргэлжлээд байна
Зочин [64.119.26.143] 2021-04-29 08:03:37
Үнэнийг үгүйсгээд байгаа бууны нохой чи л өөрөө ёстой ёо ёо той байх.
Зочин [223.38.22.91] 2021-05-01 08:55:54
Та нар нам өмөөрч хоолтойгоо зууралдаж эх орон үр хүүхдийнхээ ирээдүйг баллаж бн. Эв нэгдэлгүйгээс Монгол задарсаар ирсэн одоо ч задарч л бн. Хэзээ нэг толгойтой бол төр төвширөх юм бэ? Монгол хүн мөнүү
Зочин [192.82.70.212] 2021-04-29 05:12:41
энэ хөөрхий жаахан ёоёотой юм шиг байналээ.