Физикийн шинжлэх ухааны доктор Х.Цоохүү: Физик, математикт оюутан элсэхгүй байна гэдэг боловсролын систем нуран унахын цондон
- АНГАРАГ ГАРИГ ДЭЭР АМЬДРАЛ ЦОГЦЛООЖ САРЫГ ЭЗЭМШИХ ТУХАЙ ДЭЛХИЙ ЯРЬЖ БАЙХАД МОНГОЛЧУУД БИД ФИЗИК ХЭРЭГТЭЙ ЮҮ ГЭЭД СУУЖ БАЙГАА НЬ МАШ ХАРАМСАЛТАЙ -
Монгол Улсын гавьяат багш, физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүүтэй ярилцлаа.
-Физикийн шинжлэх ухаан гэж юу болох талаар тантай товч тодорхой ярих гэсэн юм. Учир нь өнөөдөр физик ер нь ямар хэрэгтэй юм гэх ойлголт манай нийгэмд байна?
-Физик бол шинжлэх ухааны судалгааны гүн гүнзгий чанараараа , амьдрал практикт ойрхон байдгаараа, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд үзүүлж байдаг нөлөөллөөрөө байгалийн шинжлэлийн салбар дотроо яах аргагүй хошуучлагч нь мөн. физик мэдээж дангаараа хөгжихгүй, математик дээр тулгуурлана, мөн химитэй нягт холбогдож ирнэ. энэ гурван салбар биенээ нөхөж явдаг онцлогтой. физик байхгүй бол гээд бодохоор маш ойлгомжтой шүү дээ. Энэ гэрэл цахилгаан, машин техник, компьютер, гар утас өнөөгийн мэдээллийн технологийн хөгжил гээд энэ бүхэн байхгүй. ойрын үед хүн төрөлхтөн сарыг эзэмших тухай ярьж, ихэнх орнууд байр сууриа бэхжүүлж авах гэж уралдаж байна. мөн ирээдүйд Ангараг гариг дээр амьдрал цогцлоох тухай ярьж байна. Энэ бүхний дэвсгэр суурь шинжлэх ухаан нь физик. гэтэл манайд физик ер нь хэрэгтэй юм уу гэх хандлага байгаа нь маш харамсалтай.
-Физик хүмүүст яг юу өгдгийг та энгийнээр хэлэхгүй юү?
-Физик, математик хүний сэтгэхүйг хөгжүүлнэ. уран гоё сэтгэлгээг бий болгоно, гэхдээ энэ нь үгийн гоё сайхнаар биш, байгалийн хувьсал хөдөлгөөнөөр илэрхийлэгдэнэ. Хэл, сэтгэхүй хоёр холбоотой. Тэгэхээр сэтгэхүй нь хөгжсөн хүний хэлж ярьж байгаа нь бодитой, оновчтой байдаг. Өнөөдөр нэг юм яриад маргааш өөр нэг юм яриад явна гэж байхгүй. дээрээс нь физик бол хүнийг аливаа юманд үнэнч болгож төлөвшүүлдэг. яагаад тэр вэ гэхээр шинжлэх ухаан нь өөрөө нарийн зүй тогтолтой, тодорхой үзэл баримтлалтай, түүндээ суурилж явдаг дур зоргын зүйл биш учир.ийм код тархинд нь бат суусан хүн наад зах нь худал хэлж чаддаггүй. Өөр нэг гол онцлог нь байгалийн шинжлэх ухаанд суурилсан хүн амьдралдаа цэгцтэй, сахилга баттай байдаг.
Таньж мэдэхийн хорхойтой болчихдог. Тийм учраас олон юм бодоод байхгүй, тухайлбал тэр хүнд хөрөнгө мөнгө, алдар нэр, дарга болох карьер нээх сонин биш болчихдог. Ийм хүмүүс байр байрандаа ажиллах дуртай, чаддаг юмаа төгс хийхийг л бодно. Тэдний хийж зорьж буй ажил, зохион бүтээж буй зүйл нь улс оронд маш хэрэгтэй. Үндсэндээ баялаг бүтээж байгаа, тэр дундаа оюуны өндөр багтаамжтай баялгийг бүтээж байгаа. Физикч гэж ийм хүн болдгийг манайхан мэддэг байсан учир хуучин цагт хамгийн онцгой хүмүүс нь физик, хими, математик, газар зүй, биологийнхон байлаа шүү дээ. Хөдөө суманд гэхэд математик, физикийн багш нар асар их нэр хүндтэй байлаа.
-Энэ байдал юунаас болж өөрчлөгдөөд өнөөдөр Их, дээд сургуулийн физикийн анги оюутангүй хоосон байна вэ?
-Өнөөгийн нийгэм мөнгө ноёлсон нийгэм. Мөнгө олж сайн сайхан амьдарна гэдэг огт буруу биш. Харин ирээдүйтэй даацтай мөнгө хаанаас гарах вэ гэхээр физикийн шинжлэх ухаан дээр суурилж л гарна. Залуу үеийнхэн үүнийг сайн ойлгохгүй байна уу даа. Хөнгөн хуумгай байгаа нь үүнтэй холбоотой. Мэдээллээр дүүрсэн энэ цагт хүүхэд залуучууд эндээс ч нэг мэдээлэл аваад, тэндээс ч нэг мэдээлэл аваад физикийг амархан сурчих юм шиг ойлгоод байна. Гэвч физик чинь тиймгүй, маш их удаан суухаас аваад тэвчээр бүх л зүйлийг шаарддаг амаргүй шинжлэх ухаан. Амьдралаа зориулж байж амжилт гаргахаас орон гаран, босон суух сурчихдаг юм биш л дээ. Мөн багш нар физикийн амт шимтийг хүүхдүүдэд багаас нь мэдрүүлж, ойлгуулахгүй болохоор тоо физикээс айх, хөнгөн хийсвэр явахыг боддог болсон. “Та нар тоо физикийг эзэмшсэнээр сайн сайхан амьдарна” гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Эхлээд хэцүү амаргүй, түвэгтэй мэтээр ойлгуулчихвал цаашаа худлаа болно.
-Эндээс нэг гогцоо харагдаж байна. Багш нар ялангуяа орон нутгийн багш нар өөрсдөө асуудалтай, ерөнхий суурь тааруу болсны илрэл юм биш үү?
-Тэр үнэн. Үүнийг олон жил ярьсан. Оюутнууд, төгсөгчид муу байна гэхээр арван жилээсээ муу хүүхэд орж ирсэн, бутархай дээр бутархайг нэмж чадахгүй тийм л хүүхэд орж ирсэн. Үүнийг чинь яаж дөрвөн жилийн дотор төгс сургах юм гэдэг. Ийм хэмжээний багш нарыг бэлдээд гаргачихдаг, тэд чинь өөрсдөө хичээл заагаад шавь нараа нааш нь явуулна. Ийм процесс Монголын нийгэмд явагдсаныг нуух шаардлагагүй. Үүний үр нөлөө, тэрхүү мөчлөг өнөөгийн байдалтай яг таарч давхцаад байгаа. Багшийг бэлтгэдэг сургуулиудын чанарыг сайжруулах, дээрээс нь хамгийн гол анхаарах нэг зүйл бол байгалийн шинжлэх ухаанаар мэргэжиж байгаа оюутнуудыг төрөөс бодлогоор дэмжиж урамшуулдаг байх хэрэгтэй. Энэ байдал дутагдаад байна.
-Таны хэлсэнтэй санал нэг байна. Манайхан сүүлийн хэдэн жил бөхчүүд, дуучид, жүжигчид, морин хуурчид, тамирчдыг багаас нь дэмжсэн. Ерөөсөө шилдэг сурагч, оюутнууд гэвэл урлаг, спортынхон л байсан. Төр засгийн энэ буруу бодлого айхавтар нөлөөллөө?
-Тийм ээ, энэ бол хүүхдийн сэтгэхүйд айхавтар нөлөөлсөн. Орчны нөлөө гэж байна. Хүн чинь нийгмийн амьтан, тухайн үеийн нийгмийн ухамсар аль талдаа байна, тэрнийг дагадаг. Хувь хүнийг шүтэх, би гэдэг барууны үзэл Монголд айхавтар нэвтэрсэн. Ер нь тэгээд физик, математикт оюутан элсэхгүй болоод эхэлнэ гэдэг боловсролын систем нуран унахын л цондон. Боловсрол унах юм бол улс орон уруудахаас өөр ямар ч зам байхгүй. Энд нэг зүйлийг жишээ болгоход, үнэн худлыг нь сайн мэдэхгүй юм. Украиныг сүйрүүлэхийг америкчууд дээр үеэс хийсэн гэдэг. Эхлээд боловсролыг нь унагасан гэж байгаа юм. Оросын шинжлэх ухааныг муулаад л, барууны юмыг яриад л. Ингээд 10-аад жил болсны дараа үр дүн нь яаж гарсан бэ гэхээр тааруухан боловсролтой гудамжны гэж хэлж болохоор нөхдүүд армиараа гараад ирэхгүй юү. Тэгээд л хувьсгал болсон шиг байгаа юм. Цөөхөн хүн амтай улсад барууны систем сайн тохирохгүй л болов уу. Манай улс дээд дунд боловсролынхоо философийг одоо хүртэл гаргаж чадаагүй гээд яривал олон зүйлийг хэлэх байна. Манайх боловсролынхоо философийг тодорхойлж чадаагүй байхад дэлхий юу болж байна. Сүүлийн таван жилд орчлон ертөнцийн судлалд хоёр том нээлт гарсныг бид мэдэж байгаа. 2015 онд таталцлын долгионыг бүртгэсэн. Сүүлд мөн хар нүхний зураг авч дэлхий даяар шуугиан боллоо. Энэ хоёр бол олон улсын маш том төсөл байсан. Энэ талаар эрдэм шинжилгээний том өгүүлэл бичигдсэн, тэрхүү өгүүлэл нь хичнээн зохиогчтой гэж бодно. 1000 зохиогчтой шүү дээ. Үүнд дэлхийн 60-аад орон орсон. Монгол байхгүй. Гэтэл манайхаас хөгжил дорой гэж Ангол, Зимбабве, Гивиней, Афганистан, Чили гээд улсуудаас судлаач эрдэмтэд оролцоод нээлт хийсэн гээд явчихаж байна. Монгол Улс олон улсын томоохон төсөлд заавал оролцох ёстой.
-Тэр мэдээж байлгүй яахав. Эхлээд ямар төсөлд оролцох ёстой вэ. Мөн физикийн шинжлэх ухаанд хүлээгдэж байгаа нээлтүүдийн талаар товч хэлэхгүй юү?
-Олон улсын төсөлд оролцоход Засгийн газраас санхүүжилт гаргах ёстой. Манайх одоо Дубнатай холбоотой байна. Дубна чинь олон улсын төсөл шүү дээ. Одоо бол физикт асар их нээлтүүд хүлээгдэж байна. Жишээлбэл, хар материйг дурдаж болно. Орчлонд байгаа энерги болоод матери ихээхэн дутуу байгаа. Үндсэндээ ихээхэн хувь нь мэдэгдэхгүй байгаа. Үүнийг нээх асуудал маш чухал. Хэрвээ хүн төрөлхтөн үүнийг нээсэн цагт технологийн асар их дэвшил гарна. Сарыг эзэмших ажлаас Монгол Улс хоцорч болохгүй л байгаа юм. Сансрын судлалд Монгол идэвхтэй оролцох ёстой. Монгол хүн бол тэнгэрээ харах их дуртай. Нөгөө нэг нэн чухал зүйл нь олон улсын томоохон төсөлд оролцох ёстой юм. Энэ бол Засгийн газраас санхүүжилт гаргана гэсэн үг. Хэрвээ төр засаг нь дэмжээд өгөхөд хүн яаж боловсорч дэлхийд гарч болдгийг Баян-Өлгийн Алтанцөгц сумын казах хүүхэд харуулсан. Сургуулиас гарч хөдөө мал маллаж байсан хүүхдийг математикийн багш анзаарч сургаад улмаас Казахстан явж тэндээсээ улсын зардлаар АНУ-д сураад математикийн мундаг эрдэмтэн болж шуугиулсан.Тэр хүүхэд хууль юм уу, эдийн засгаар сурсан бол ийм амжилтыг гаргаж чадахгүй. Энд нэг зүйлийг онцлоход Орос, Германтай хамтарч хойт хил орчимд сансрын бөөмс бүртгэх цогцолбор байгуулах саналыг манайд тавьсан. 15 га газар 1000 орчим бүртгэгч багаж байрлуулна. Хөрөнгө нөгөө талаас гарна. Бид бол газар нутгийнхаа давуу талыг ашиглуулж хүнээ сургана. Хамтарч судалгаа хийнэ. Энэ боломжийг алдаж болохгүй.
Юун түрүүнд олон улсын хоёр байгууллагад Монгол Улс албан ёсоор элсэж судлаачдаа бэлдэж ажилд нь оруулах хэрэгтэй байна. Нэг нь Европын цөмийн физикийн төв гэж байгаа. Энэ бол үнэндээ алдартай том газар. Мөн Бээжингийн цөмийн физикийн хурдасгуур. Энэ бол дэлхий дээр цор ганц байгаа. Үүнд бид хамтын ажиллагаа өрнүүлэх бололцоотой харагдаад байгаа юм. Олон улсын том төсөлд оролцоно гэдэг чинь тухайн улсын нэр хүнд их өснө. Жишээлэхэд, манайх 40 жилийн өмнө сансарт ниссэнээрээ өнөөдөр Монголын нэр хүнд ямар байгаа билээ. Тэрхүү сансрын нислэг бол олон улсын төсөл байсан. Сүүлийн үед ийм юм байхгүй болчихоод байна. Сар байна, мөн Антарктид тив байна, урд хойд мөсөн туйл. Энэ бол хүн төрөлхтнийг сонирхлыг маш ихээр татаж байна. Урд туйл Антарктид дээр манайхаас нэг залуу очоод гэр барьсан, гэрийн чинээ газар авсан гэж байгаа. Энэ бүхний үндсэн суурь нь физикийн шинжлэх ухаан шүү дээ. Америк саяхан Ангараг гариг дээр хөлгөө яаж буулгасан гэж болно. Тэр хиймэл дагуулын Ангараг дээр хамгийн ойртох цэг нь ердөө ганцхан минут байсан. Ангаргийн таталцал дотор орох ганцхан минутыг хэрвээ ашиглаж чадаагүй өнгөрүүлбэл хөлгөө буулгаж чадахгүй байсан. Юм чинь ийм нарийн тооцоололтой шүү дээ. Одон орон, газар зүй гэхээсээ цэвэр физикийн асуудал.
ӨДРИЙН СОНИН НОРОВЫН ГАНТУЛГА
Сэтгэгдэл
Та [192.82.89.240] 2021-10-18 23:48:34
Физикийг сайн сурталчилж байх хэрэгтэй байхөө.
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:52:14
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:52:14
иргэн [122.201.21.148] 2021-05-02 04:36:03
Дунд сургуулийн физикийн хичээл гэж шинжлэх ухааны системгүй эрээвэр хураавар болсон байхад яаж хүүхэд энэ шинжлэх ухааныг сонирхож шимтэж дурлах вэ дээ. Засаж залруулья гэвэл ЕБС-ийн физикийн программаас л эхэлэх хэрэгтэй
Үй олон хүүхдэд горьдлого бүү суулга. [202.131.225.53] 2021-04-30 16:59:09
Хэрэгцээнээс илүү тооны болон физикийн багш, эрдэмтэн бэлтгэвэл нүгэл болно шүү. Сураад төгсгөхлээр мэргэжлийн ажлаар хангаж чадахгүй. Тэгээд л тооны багш, физикчид лангууны хойдох худалдаачин, таксины жолооч, хоол зөөгч, тэс хөндлөнгийн бизнес эрхлэгч, наймаачид л болж хувирдаг. Ингэж тоо, физикийн багш нар бэлтгэх хэрэг байгаа юм уу?
зочин [103.212.117.233] 2021-05-02 16:15:57
бусад мэргэжлээр төгссөн залуучууд бүгдээрээ мэргэжлээрээ ажиллаад байгаамуу тэгээд. битгий гүйх нохойп баах нохой гэгч болоод бай ухаантан минь
Zochun [192.82.81.179] 2021-05-01 12:13:31
Hun oilgohoor l yum yarisan ba shuu. Manai uls turiin teneguuded iim yumiig 1000 yariad ch oilgohoo bolison medreluud l dee. Odoo chin eruul tenegiin ch yalgalgui buh hun ikh surguuli tugesdeg bolchihsen dee
Салбарыг хөгжүүлэхдээ бодолцож байгаач дээ. [202.131.225.53] 2021-04-30 16:54:48
Ямар ч зүйлд эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, хэрэгцээ хангалт гэсэн 3 шат байдаг. Эхлээд дараах асуудлыг авч үзье. Монголд тоо, физикийн эрэлт хэрэгцээ юу байгаа юм бэ? Тоо гэхэд худалдаа, инженерчлэл, статистик, менежмент, хүүхдийн педагогикагийн салбарт зориулж МАСТЕР-ын түвшний мэдлэг шаардагдаж байна. Тэгээд нэмээд 10-20 доктор байхад л хангалттай. Физикийн эрдэмтдийн хувьд байдал төстэйдөө, зөвхөн хэрэгцээтэй салбар нь өөр/цөөхөн. Тэгээд л боллоо. Иймд одоо яах уу? Үй олон физикч, тооны багш болон эрдэмтдийг бэлтгээд л байх уу? Хөрөнгө төсөв, орчин үеийн сургалтын бааз нь байгаа юм уу?
ИРГЭН [64.119.25.70] 2021-04-30 12:13:43
Дэлхийн хөгжилтэй,соёлт гүрнүүд шинжлэх ухааны бүх салбарыг тууштай хөгжүүлж ирсний нэг үзүүлэлт нь Ертөнцийн"хар нүх"юм.Түүнийг/Бүх ш.ухааныг/ үргэлжлүүлэн хөгжүүлэх үйлсэд дэлхийн соёлт хүн төрлөхтөн эрдэм боловсрол,эдийн засагт анхаарал, боломжоо төвлөрүүлж байхад Монголд хар үйлт Улс төрийн хүчин МАН-гээчийг хөхүүлэн дэмжиж,Төрийн эрхийг худал хуурмаг сонгуулийн дүрэм гарган, улс орон ард түмний хөдөлмөрөөр бий болсон төсвийн хөрөнгийг уг бүлгээр дамжуулан хувааж идэх их шуналд автагсад шоргоолжны үүр адил бужигнан,шударга ариун үйлсийн төлөө зүтгэгчдийн эсрэг урьд урьдаас илүү ихээр харгис дошгин авирлаж байна.Одоо шинжлэх ухааны салбар унасаны илрэл нь УИСургууль физикийн салбар суралцагчгүй болсоны ганц илрэл бусуу!!!Нөгөө алдарт МАН- ын тоолж баршгүй хар үйлийн нэг энэ бишүү. 100 жил улсын хөрөнгийг луйвардаж идлээ гэж бархархан дуулах нь үлдээд байна.Хэдхэн жилийн дараа энэ янзаараа байвал 100 мянган оюутангүй,100 мянган ламтай гаараа гайхуулж соёлт хүний доог болох нээ дээ
Зочин [192.82.89.5] 2021-04-30 03:09:49
Ухаантнууд зохих орон байраа эзэлж байж тэдний зөв мэргэн чиглүүлэг, үйлээр нийтээрээ зөв замруу хандана. Сонгуульд оноо авах гээд л санаанд буусан, огт биелүүлж чадахгүй зүйлээ биелэнэ бүтнэ гээд л ХУДАЛ АМЛАЛТ АВЧ ХУУРСААР ухаан нь улруугаа унасан хүмүүсийг бий болгож байна. Хэдэн жилийн дараа энэ хүмүүс ямар зөв бүтэцтэй юуг дараа үедээ амлах, бүтээх вэ ??? Мэдлэггүй, мэдэхгүй бүхний таглаа бөглөөс болж хойч үе маань одоогийн бусармаг буруу үйлээс болж мөхнө. Ирээдүйгээ одоо бид ингэж балалж байна.
Зочин [192.82.86.2] 2021-04-30 01:07:49
Одоо монголчуудын боловсролдоо мөнгөө сэтгэлээ зориулах цаг нь болжээ.. багш нарын боловсрол чухал юм аа.... багшийг боловсруулах гэгээрүүлэх хүмүүжүүлэх ажил туйлын чухал санагдсан..
Бадамханд [66.181.182.164] 2021-04-30 00:54:02
Сайн байна уу? Цоодол оо, аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
багш [64.119.21.246] 2021-04-29 16:50:06
Дунд сургуулийн багш нарыг бэлтгэж байгаа тогтолцоогоо өөрчлөхгүй бол байдал улам л дордоно доо Сайн багш бэлтгэх бодлогогүй болсон. 1990 оноос сайн сурлагатай хүүхдүүд багшийн мэргэжлээр сурахгүй эдийн засаг хууль хэл гээд явдаг болсон. Багш мэргэжлээр дунд зэргийн сурлагатай хүүхдүүд сурдаг, тэд багш болоод бас л дунд зэргийн шавь төрүүлнэ. Дунд зэргийн шавь нар нь дунд зэргийн багш болно Ингээд дунд боловсролын чанар унасан. Сайн багш бэлтгэхэд төр засгийн тусгай бодлого дэмжлэг хэрэгтэй
зочин [124.44.184.129] 2021-04-30 11:06:23
Асуудлыг маш зөв харж хөндөж байгаад баярлалаа. Дунд сурлагатнууд багш болох процесс 1970-аад оноос эхлэлтэй байх аа? Тэр үед онц сурлагатнууд гадаадын сургуульд явж, сайн сурлагатнууд МУИС, Политехникийн дээд сургуульд голдуу сурдаг байсан байх аа?
Зочин [88.103.231.157] 2021-04-29 14:56:13
-- ерөнхий сайд: Монгол улс Жилд 450 сая жуулчин авнаа. -- готын мэр: Үгүй, 4+50= 12 биздээ, 12 тэрбум болноштээ.
MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.85.170] 2021-04-29 14:02:36
BID.GAR.UTCAARAA.DAMJUULJ.AMNIXAA.OMXIG.BOXCNIXOO.OMXITEI.XIRNI.YNER.CUGNIXAA.YNERIG.XOLNIXOO.SHIBERNIXEE.YNERIG.UNGACNI.YNEREER.DONGOJ.CAIA.BAILDAJ.EXELJ.BAINA..ENE.BAKTERLOGIN.DAIN.SHIG.FIZIK.XIMIN.MATEMATIKIN.ORON.ZAIN.DAINIG.UTCAAR.DAMJUULJ.XIJ.BAIGAAG.OILGOOOROI.
зочин [64.119.27.91] 2021-04-29 13:43:27
Дээхэн үед физикийн хичээл хүнд,маш их бодлого бодуулдаг байсан тэр нь хичээлээ ойлгоход нэмэр болж байсан байх. Одоо харахад хичээлийн номууд нь хялбарчилсан сэдвүүд нь бараг ганц тодорхойлолт байгаа ч юм шиг, бодлого бодуулдаггүй юм байна гэж ажиглагдсан. Багш нь гайгүй хүүхдээ ялгаж олимпиадад бэлдүүлдэг түүгээр сургуулийн нэр төр гардаг учраас,физик орхигддог учир нь бас энэ болов уу.
Ах нь [124.158.87.62] 2021-04-29 13:11:00
"Хүмүнийг бурхан бүтээсэн, техникийг ИНЖЕНЕР бүтээдэг" гэсэн хэлц үгтэй юм. Тоо физик сурахгүйгээс хойш "төвөд МААНЬ" уншаад бусдын Боол болох замдаа шуударч дээ Монгол
Зочин [202.9.46.178] 2021-04-29 13:00:40
намаар өвчилсөн, эрх мэдэлд шунасан үл бүтэх хүмүүс л сүүлийн 30 жилд Монголыг ийм болголоо доо ... өнөөдөр ч гэсэн юм бүхэн дээр намчирхаж талцаж хэд хуваагдаж хэрэлдсээр л ... бас болоогүй өөрсдийгөө улстөрчид гэчихнээ, улстөрчид улсаа хөгжүүлдэг болохоос улсаа сүйрүүлдэггүй юм
Чагнаа [66.181.178.22] 2021-04-29 12:43:27
Сүүлийн гучин жилд удаа дараагийн Боловсролын сайд нар Кембрижийн сургалт гэх зэрэг монголд үл биелэх, тэдний хувьд унацтай бодлого явуулсаар боловсролын тогцолцоо баларч, хуульч эдийн засагч ашигтай гэж бүх хүүхдүүдийг хуйлруулсанаар тоо физик нарийн мэргэжил хаягдаж, бас сургалт муудаж үлгэн салган дундчууд бойжсоноор тэрхүү нарийн мэргэжлийн ангид толгойгоороо шалгалт өгөх хүүхэд байхгүй болсонтой энэ бүх байдал дам дамаа холбоотой Албаны хүний ярьсанаар Төрийн албанй шалгалтанд тэнцэх хүн олдохгүй болсон байна.
Физик, математикт анхаарах хэрэгтэй [202.55.188.94] 2021-04-29 11:31:27
Бөхчүүдэд асар их мөнгө өгсөн тийм гажуу шийдвэр
Иргэн [150.129.141.53] 2021-04-29 11:18:27
Цоохүү багш зөв хэлжээ монголын боловрол бизнес болж сэтгэлгээний ядууралд орсон тодорхой ШУ ныг судлахгүйгээр түүнийг ядаж жижиг хэмжээгээр судлахгүй бол яаж ажил үйлсээ зөв удирдаж амжилт гаргах вэ дэ даган дуйраагч сармагчин болох биз
зочин [124.44.184.129] 2021-04-29 10:42:24
Физикийн ангид элсэх хүнгүй болсон нь хэнтэй, юутай холбоотой вэ? Энэ физикчдийн өөрсдийнх нь алдаа, асуудал биш үү? Математикаас салж физикийн факультет болсон тэртээ 1990 оны үед ч физикийн ангид элсэгчид цөөн байсан биз дээ? Хожим нь физикээс электроник, ус цаг уурын салбар салж тусгаарласнаар энэ нь улам бүр ил харагдах, мэдрэгдэх болсон биш үү? Физикийн анги төгсөгчдийн хэдэн хувь нь мэргэжлээрээ ажилладаг вэ? төгсөөд гарахад ажлын байр хангалттай бий юу? цалин хөлс нь хэд вэ? Физикийн багш мэргэжлийн хөрвөх, орлох чадвар нь хэр зэрэг вэ? Хүүхдүүд физикийг ойлгож шамдан суралцахгүй байна гэдэг нь физикчид, физикийн багш нарын мэдлэг, ур чадвартай холбоотой биш үү? Физикчид хэтэрхий абстракт, уянгын юм биш үү? Физикийг бодит амьдралын энгийн зайлшгүй хэрэгцээ, хэрэглээ гэж олон нийтэд ойлгуулах ажлыг хэн, хэзээ, хэрхэн яаж хийх вэ? Бусдаас биш өөрсдөөсөө буруугаа хайх нь ухаант хүмүүний ажил байх аа?
Хэрэгцээгүй болсон учир тоо физикээр яах юм бэ? [202.131.225.53] 2021-04-29 09:59:37
1940-1990 онуудад Монголыг дэлхийн 3-дагч ГАЙХУУЛАХ гэж ЗХУ-аас "зохиомлоор" хөгжүүлж байсан. Үүний дээд жишээ бол сансарт Монголын космонавт нисгэсэн явдал. Тэгээд социализм алга болж хэн ч Монголыг сонирхохоо больсон. Одоо Монголд тоо, физикийн шинжлэх ухаан хөгжүүлэхийн хэрэг юу байгаа юм бэ? 10 жилийн дунд сургууль, дээд сургуулийн МАСТЕРЫН түвшинд л байхад ХАНГАЛТТАЙ болчихоод байна. Үүнээс цааш сурахаар бол байвал гадаадруу гар, гадны байгууллагад ажилла. Монголд бол тоо, физикийн докторууд ер хэрэггүй байгаа ш дээ.
Физикийн докторууд бол цөөхөн хэрэгтэй. [202.131.225.53] 2021-04-29 11:11:26
Физикийн докторууд бол барилга, зам гүүр, тээвэр зэрэг цөөхөн салбарт л хэрэг болно байх. Бусад салбарт физикийн мастерууд л хангалттай,
Зочин [192.82.77.254] 2021-04-29 10:20:20
Хэт туйлширчээ, зах зээл нь байгаа бол доктор хэрэгтэй. Хамгийн гол нь хайж сайн үзээгүй байж, хэрэггүй гэх бас болохгүй. Монголд бизнес болгож явах ямарч зүйлд манлайлан орох докторууд хэрэгтэй.
Зочин [64.119.21.83] 2021-04-29 09:55:26
Дэлхийн хөгжилтэй урвуу хөгжилтэй Монгол болох нээ
irgen [66.181.160.70] 2021-04-29 09:44:44
Албан байгууллагууд нь ажилд авахдаа урлаг, спортын авьяасыг нь, гадаадад төгссөнийг нь онцлох, төр засаг нь Монгол судлаачдынхаа үгийг сонсдоггүй, бүтээлийг авч үйлдвэрлэлд нэвтрүүлдэггүй болсон учраас боловсролын системийн бодлого буруу учраас ШУ-ыг ойлгох чадвар үгүй болж дээ.
Монголын цөөн хэдэн физикч нарыг зөв ашигла [192.82.77.254] 2021-04-29 09:04:06
Монгол улс өөрийнхөө мөнгөөр бэлдсэн физикчээ гадаадын төсөл дээр ажиллуулах юм бол ёстой хэрэггүй. Харин монгол улс өөрийн гэсэн төсөлтөй байгаад тэндээ өөрийн физикч нараа бэлдээд, бүүр гадаадын физикч нарыг шилж ажиллуулах юм бол одоо ёстой үр өгөөж гарна. Тэгэж сэтгэхгүй юм бол хоёрын хооронд гадаад улсад хүний нөөц бэлдэж өгсөн төдий ашиг байхгүй.
Зочин [202.9.46.167] 2021-04-29 08:49:19
Боловсролын системийн ялзралтай холбоотой гэж хардаж байна. Хээл хахуулиар сургуульд ордог гэж хардаж байна . дараа нь хээл хахуулиар дүнэгээ авдаг гэж хардаж байна , багшаар орохын тулд хээл хахууль төлдөг гэж хардаж байна. Ажилчидаа намын харъяалаар хяхаж хавчдаг гэж хардаж байна.Дунд нь орж үзээгүй болохоор янз бүрээр хардахаар байна. Цаашид өөр ангиуд хаагдахаар тулбал бүр ихээр ард иргэд бид хардах юм байна.
nomin [103.212.118.41] 2021-04-29 08:48:09
Үхсэн ацны Дубна. Та хэд бол түмний хүүхдийг алагч хэдэн хоцрогдсон дуракууд. Хүртэх ёстойгоо л хүртэж.
Nomin [103.212.118.41] 2021-04-29 08:46:19
МУИС-ын хэдэн багш нар гэж огт өөрчлөгддөггүй шинэчлэгддэггүй хэдэн гарууд байдаг байв. Одоо ч байгаа байх. Жишээ нь: Цифрэн электроникын Нямжав гэж багш байв. Хичээлээ огт орохгүй хэдэн сараар хичээлээ таслана. Тэгсэнээ гэнэт хагас бүтэн сайн өдөр хүүхдүүд цуглуулдаад бүх хичээлээ хоёр гурван өдөрт заачихна. Дараа нь шууд шалгалт авна. Үнэн хөгийн бачка. За сахал Пүрэв гэж олон хүүхдийг сургуульгүй болгосон нэг баагий байлаа. Бидний үеийнхэн КТМС-т обьект хандлагат програмчлал цаашлаад visual программинг үзэж байхад бүр доод төвшний ассемблер үзүүлээд шаачихна. Дохио системийн онолын Бямбажав. Ээ арай л хоцрогдсон баагийнууд шүү дээ та хэд. Залуустаа зайгаа тавьж өгөхгүй байгаад л байна. МУИС бол нэрнээс цаашгүй хогийн сургууль.
Зочин [66.181.190.41] 2021-04-29 08:04:17
Тоо физикээр толгойгоо өвтгөх хэрэггүйээ. Гандан хийд лам багш нартаа л мөргөцгөө залбирцгаа Мояачуудаа хахаха.
зочин [43.242.243.204] 2021-04-29 09:03:48
Сармагчингийн толгой өвддөг юм болов уу. Энэ эргүү бас гандангийн философид залбирч мөргөхнээ. Бас ч яахав. Чиний толгой физикийг яаж ч сэтгэж чадахгүй. Санасны чинь гарз. Физикийг аавын толгойтой хүүхдүүд сэтгэдэг юм.Мал минь чи ижил сүрэгтээ нийл.
Зочин [192.82.67.206] 2021-04-29 07:11:21
МАНАЙД ШИНЖЛЭХ УХААНААР БИШ НАМААР ХӨГЖИЖ БОЛОХЫГ СҮҮЛИЙН 30 ЖИЛД МАШ САЙН ХАРУУЛЛАА ШҮҮ. . ФИЗИКЧ БОЛСНООС НАМД ЦҮНХ БАРИВАЛ МАШ ХУРДАН БАЙР МАШИН МӨНГӨТЭЙ БОЛДОГ ГЭДЭГ БОДИТ ЖИШЭЭ ОЛОН БАЙХАД . . ТӨР ЗАСАГ НЬ ШИНЖЛЭХ УХААНДАА БИШ НАМ ДАА АСАР ИХ МӨНГӨ ХУВИАРЛААД БАЙХАД ЯАЖ УЛС ОРОН ХӨГЖИХ ВЭ ГЭДГЭЭ ТОД ХАРУУЛЖ БАЙГАА ШҮҮ
Зочин [126.186.195.67] 2021-04-29 06:54:11
Fizikiin angi oyutangu bollo gd zaluuchud fizikt durgu gj oilgoj bolkue, zgr uurd ireeduitei gj bodson mergejle songool yvj bgm yg ys yuman dre jild 1000 1000r fizikch gargaad ene jumuse ali lab-d ajiluulkaj bgm bhda
Дампуу [64.119.19.253] 2021-04-29 06:20:00
Эрдмийн ямар ч зэрэг цолгүй, сэтгүүлч хүнийг сайд болгочихоор боловсролын салбар дампуурах нь аргагүй. Ер нь энэ засгийн газарт бэлтгэгдсэн ганц ч сайд байхгүй.
зочин [43.242.243.204] 2021-04-29 09:13:55
Дэмжиж байна. Монголоор дүүрэн сэтгүүлч, эрх зүйч, эдийн засагчид багтаж ядаж байна. Тархины тураалтангууд математик, физик, химийн шинжлэх ухаанаас зугтааж техник технологийн боол болчихоод цүнх барьж бас хэлэхийн аргагүй муухай юмаар төрийн толгойд заларч байхад монгол яаж хөгжих вэ. Их хуралд гарсан ийм юмнуудаас ичих юм.
Зочин [122.201.22.212] 2021-04-29 09:09:37
Ямар гоё онигоо вэ. Бүх замыг зайсантай холбо гээгүй юм уу
Зочин [43.242.243.69] 2021-04-29 07:39:28
Бүр еөк болгочихсон сууж байж хха
зочин [122.201.31.82] 2021-04-29 07:05:26
ямар сайндаа бөх мээр "энэ хаашаа явж байгаа зам юм?" энэ замыг зайсангийн замтай шууд холбо гэх вэ дээ" ямар ч тооцоо судалгаагүй зураг төсөлгүй тэр доор нь ямар кабель тависан нь огт падгүй.
Зочин [66.181.161.33] 2021-04-29 06:47:04
Зөв
Зочин [202.9.40.228] 2021-04-29 06:11:36
Эрдэмтэд байнга ярьж баймаар байна аа. Тэгэхгүй бол ард түмэн чинь бүр мунхарч гүйцлээ.
Зочин [66.181.161.33] 2021-04-29 06:47:20
Зөв
Зочин [139.5.219.190] 2021-04-29 06:10:41
Тооцоолж, сэтгэдэг нь физик, математикчид. Тооцоогүй бурдаг нь бусад нь байж мэдэх юм.
Зочин [150.129.142.155] 2021-04-29 05:54:18
Ийм хүмүүсээ дэмжиж байнга ярилцлага авч нэвтрүүлэг хийж баймаар байна. Юун тэр хэрэггүй маазарсан жүжигчид дуучид
Зочин [64.119.26.251] 2021-04-29 04:58:05
Анагаах тогссон эмч Хлорамин гэдэг угийг зов бичиж чадахгуй л тогсож бна ш дээ. Суурь шинжлэх ухаан ч буур л дампуурсан л даа. Нэг их Оросыг голсон хумуус. Яс юман дээр Орос шиг суурь шинжлэх ухааныг огдог улс цоохон доо
Зол [150.129.142.175] 2021-04-29 13:39:22
Физик хими математикаар төгсөөд сургуульд багш хийдэггүй юм бол ажлын байр хомс байна.400 оноогоор элсүүлдэг энэ олон чанаргүй сургуулиа хаахгүй бол шу улам үнэгүйднэ дээ
Зочин [202.179.26.12] 2021-04-29 04:55:08
Эрдэмтэн Цоо тандаа баяр хүргэе. Үнэхээр боловсрол сүйрлээ. Одоо дээд сургуульд хүүхдийн гоц авьяасыг харгалзан Цоохүү,Лхагваа, Омбоо нар шиг онолын физикчид бэлдэх асуудал нэн чухал байна. Одоо дээд сургуулийн багш нар бидний үеийн дунд сургуулийн физикийн хичээлийг үзэж байна. Түүнээс дээш заах чадвартай хүн духайэн сургуульд алга бөгөөд, энэ талаар дуугарах хүн ч байхгүй. Иймээс багш нараа эхлээд дагнан бэлтгэх хэрэгтэй юм. Дээд сургуулийн инженерийн ангиудад эхний жил үзэж буй дээд тоо, ерөнхий физикийн хичээлийг харахад үнэхээр өрөмдмөөр. Иймээс эрдэмтэн Цоо шиг олон олон мэргэжлийн судлаачид ТВ, сонин сэтгүүлд энэ талаар манай улсын барьж буй чиг хандлага, дэлхийн ШУ- ны ололт амжилтын талаар мэдээлэл, хэлэлцүүлгийг олон олон хэлбэрээр явуулах, боловсролын сайд бизис хөөсөн хүнийг хурдан солих, эдвэмтэн хүнээр удирдуулах нь эхний шат байх болно. Боловсрол сүйрлийн ирмэгт ирсэн шүү.
Зочин [202.9.47.32] 2021-04-29 05:05:05
Үнэн
ГАНАА [202.9.46.136] 2021-04-29 04:49:25
ИЙМ ЯРИАГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭ, ХМХ-ЭЭР БАЙНГА ГАРГАЖ ТӨРИЙН ТОМЧУУДАД ЭРХ БАРИГЧДАД ДУУГАХ ХЭРЭГТЭЙ
Зочин [66.181.161.33] 2021-04-29 06:47:49
Зөв
зочин [103.10.22.117] 2021-04-29 04:00:09
төр засгийн эрх мэдлэг оюунаараа биш тохиолдлын хүмүүст шуудхан хэлэхэд цүнх баригч бялдуучлагч нар ,мөнгө олж байвал юунаас ч үл буцах этгээдүүдийн гарт байгаа энэ цаг үед ш.у ны бус шийдвэр гарах нь аргагүй шүү дээ тэдний оюуны багтаамжийн хэмжээ нь тэр .эрх барьж байгаа намын дарга нь цэргийн улс төрийн ажилтан тэр бол бодож боловсруулан дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргадаг биш үзэл суртал ,даргын шийдвэрийг дэмжихээр бэлтгэгддэг мэргэжил.
Зочин [192.82.73.6] 2021-04-29 04:00:02
Монголд тоо физик хэрэггүй хятадууд сайн тоо физикт сайн байвал болоо МАН-ын бодлого
Зочин [43.242.243.69] 2021-04-29 07:40:37
МАН-тай байхдаа хужаагаас салаа биз дээ?
Авъяасыг хөгжүүлэх [66.181.161.89] 2021-04-29 03:57:42
Хүүхдийн авъяас сонирхлыг л хөгжүүлэх хэрэгтэй. Хүн болгон физикч, химич, биологич...болох албагүй. Физикийн ангид олон, цөөн хүүхэд элссэнээр дээд боловсрол, МУИС-ийг дүгнэх нь өрөөсгөл, харин үнэхээр физикт сонирхолтой, цөөн гоц сайн хүүхдүүдийг хөгжүүлэх орчин л чухал. Өөрөөр хэлбэл, шавь сургууль. Цөөн ч гэсэн мундаг багш нар бий шүү дээ, тэд нар цөөн сайн оюутныг дагалдуулан сургах, түүгээр нь ажлын ачааллыг тооцдог болох хэрэгтэй. Олон муу багш, оюутантай байснаас МУИС цөөн сайн багш, сайн оюутантай байх нь зөв.
КОППЕРНИК [64.119.20.146] 2021-04-29 03:48:32
БОЛОВСРОЛ СҮЙРЭЭД 30 ЖИЛ, ТАРХИ ОЮУН УХААН НЬ БУЛЧИН, МААЗРАЛ, АЛИА САЛБАДАЙ НАРТ ЯЛАГДААД 30 ЖИЛ, ШИНЖЛЭХ УХААН НЬ ГАНДАНДАА ЯЛАГДААД 30 ЖИЛ БОЛЖ БАЙНА ДАА...
Зочин [103.229.122.170] 2021-04-29 03:40:10
Цөмийн физикч, дэлхийд, Дубнад хүлээн зөвшөөрөгдсөн Орлох гэж эрдэмтэн байлаа. Даанч Монголын гэдсэндээ хөлөө жийлцсэн нөхдүүдэд өгөөш болоод нас барсан л даа хөөрхий.
Таны танил [64.119.20.212] 2021-04-29 02:59:27
Маш сайхан өгүүлэл бичсэн байна. Та бичээд байгаарай.
Зочин [66.181.160.105] 2021-04-29 02:50:34
Ene niigmiin bolox boloxguig ilchilj zasax neriidleer zarim 1 setguulchid ard tumen, tor zasgiig, ern niigmiig ix taltsuulj bn. Suuliin ued xuuxdud ix mungu olox darga bolox gsn setgexuitei bolson bolxor fizik matematik ximi gx met todorxoi 1 shinjlex uxaanaar dagnan suraltsaxaas zailsxiideg aidag bolson n ene tor zasgiin gajuudaltai shuud xolbootoi. Undsendee bl amar xyalbar argaar mungu olj bolxig oorsdiinxo uildleer xaruulad bga yum.
Зочин [122.201.22.232] 2021-04-29 02:39:54
Физик бол алив юмыг яв цав өчүүхэнч зөрөөгүй хийх, чин шудрага байхад хүнийг сургадаг маш үнэнч шинжлэх ухаан.Улстөр бол ,аливааг хүмүүс өөрийнхээрээ тайлбарлаж ,зохиож Маш хуудуутай хийдэг баримжаа зүйл.
Зочин [192.82.77.254] 2021-04-29 07:53:11
Тэр бас юу бол? Физик өөрөө маш их ойролцоолол хэрэглэдэг. Тийм болохоор төгс биш.
Zochin [64.119.23.55] 2021-04-29 02:34:17
Zugeer naad survaljlagchin tavij bgaa ehnii asuult n niiteeree yamar tuvshind bgaag haruulj bna daa chaavaas setguulch nertei yu ch bhgui hooson tolgoinuud uPop Darga nartaigaa niilj niigmiin setgel zuig buzarlaj duuslaa shd fizikin shinjleh uhaan gej yu yum gene uu
Зочин [66.181.182.221] 2021-04-29 02:22:12
Төрийн албан хаагч түшмэл шиг тогтвортой цалинтай , баян тарган амьдралтай хүн Монголд өнөөдөр алга. Харин төрийн албан хаагч болохын тэлд заавал МАН-н гишүүн байх шаардлагтай болно, эс бөгөөс халаад л хаячихана.
Зочин [64.119.21.217] 2021-04-29 02:21:08
hooson tolgoitoi__hudal yaridag__luivarchid______olon bolson________suirel ruugee yavj baigaa ni ter_______!!!!!!!!!!!!
zochin [192.82.64.217] 2021-04-29 02:17:24
Шинжлэх ухаанд шимтэн суралцах хүүхэд байхгүй болно гэдэг нээрээ сүйрэхийн цондон шүү. яаралтай арга хэмжээ аваач. Арай ч ийм улс орон болчих гэж. Хүүхэд залуус бүгд маазарсан, худлаа ярьсан, гоё ганган шүтсэн, бялдуучилсан цүнх барьсан ийм эмгэнэлтэй болчлоо шүү.
Зочин [66.181.176.56] 2021-04-29 02:13:53
Хурандаа толгойтой, Бэрс гэдэг татан буугдсан сургууль төгссөн улс орны удирдагч нар Физик, Математик мэдэхгүй шүү дээ,
Зочин [192.82.77.254] 2021-04-29 07:54:38
Тэр үнэн. Монголыг ийм байлгах гэсэн намын бодлого байгаа.
Зочин [43.242.243.69] 2021-04-29 07:41:43
Бөх еөк яасан?