ОУ-ын VISA картаа хөнгөлөлттэй үнээр захиалаарай

Aдмин / Эдийн засаг

Манай улсад халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед бэлэн мөнгө ашиглах нь түүгээр дамжин халдвар авах магадлалыг ихэсгэх нэг нөхцөл болдог тул бэлэн мөнгөнөөс зайлсхийж, төлбөр тооцоогоо зайнаас хийхийг ЭМЯ, Монголбанк болон арилжааны банкнуудын зүгээс зөвлөсөөр байгаа.

Худалдаа, хөгжлийн банк төлбөр, тооцоогоо зайнаас төлөх PayWave технологийг агуулсан Олон улсын VISA картынхаа жилийн хураамжийг хөнгөлөн харилцагчдадаа бэлэг барьж байна.

Олон улсын энгийн VISA картын жилийн хураамж 10$-оос 10,000 төгрөг, Алтан VISA карт 20$-оос 20,000 төгрөг болсныг дуулгахад таатай байна. Таны төлбөрийн картын хэрэгцээг тань бүрэн хангах төгрөг, доллар, еврогийн валютаас сонгон Олон улсын VISA картаа 3 жил хүртэлх хугацаатайгаар захиалаарай.

Мөн Төгрөгийн VISA картыг сонгож захиалснаар дотооддоо худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар эрсдэлгүй үйлчлүүлэхээс гадна төгрөгийн данснаасаа тухайн үеийн ханшаар ам.доллароор төлбөр төлөх, онлайн худалдан авалтдаа давхар ашиглах боломжтой юм.

Харилцагч Та өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс банкны салбарт ирэлгүйгээр цаг заваа хэмнэн, www.etdbm.mn болон TDB ONLINE аппликейшний Карт захиалах цэсээр хормын дотор VISA картаа захиалаарай.

Хугацаа: 2021 оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Худалдаа, хөгжлийн банк


Сэтгэгдэл

Гутарсан карт хэрэглэгч [66.181.177.121] 2021-05-13 18:29:18

Эппл-с юм авах гэсэн энэ картыг ашиглаж болдоггүй юм байна дээ. Пэй-Пал бас болоогүй. Шал дэмий.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.