Н.ЭРДЭНЭБАЯР: ОДООГИЙН БАЙДЛААР ДЭЛХИЙ ДЭЭР ЦУС СЭЛБЭЛТТЭЙ ХОЛБООТОЙГООР КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ТАРХСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Aдмин / Эрүүл мэнд

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.


-Коронавирусийн үед цусны донорын тоо дэлхий нийтээр төдийгүй, манай улсын хэмжээнд буурсан үзүүлэлттэй гарчээ. Үүнтэй холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүн шаардлагатай өвчтөнүүдэд хүндрэл үүсэх эрсдэлтэй болов уу?

-Өнгөрсөн онд улсын хэмжээнд 35.650 хүн цусаа өгсөн байна. Тухайн үед коронавирусийг дотооддоо алдаагүй байсан ч албан байгууллага, Их дээд сургуулиас цус цуглуулах ажил ерөнхийдөө зогссон. Улмаар 2020 оны арваннэгдүгээр сараас хойш нийт дөрвөн удаа хөл хорио тогтоож бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа. Энгийн үед өдөрт дунджаар120-150 донорын цус цуглуулдаг байсан бол иргэдийн хөдөлгөөн хязгаарлагдсанаар цусны донор өмнөх хоёр жилтэй харьцуулахад 32 хувиар буурчээ. Түүнчлэн улаан эсийн бүтээгдэхүүний нөөцийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин буурсан үзүүлэлт бий. Тодруулбал, манай байгууллагын хувьд улаан эсийн бүтээгдэхүүний нөөцийг ердийн үед 21 хоногоор бүрдүүлж, эмнэлгүүдийн хэрэгцээг хангадаг байсан бол одоогийн байдлаар улаан түвшин рүү шилжиж, 5-7 хоногийн нөөц бүрдүүлж байна. Сүүлийн хэдэн сард иргэдийн дунд дархлаажуулалтын ажил идэвхжсэнтэй холбоотой донорын тоо буурч байна. Цаг үеийн байдалтай холбоотойгоор зарим иргэнд вакцин тариулсны дараа тодорхой хэмжээнд болгоомжлол байна л даа.

-Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсанаас хойш хэд хоногийн дараа цусаа өгөх боломжтой вэ?

-Вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараа цусаа өгөхөд болно. Манай цус цуглуулах төв Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд өглөөний 08:30-14:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрвээ байгууллага, хамт олноороо цусаа өгье гэвэл манай явуулын баг очоод цус авахад бэлэн байна. Хэдийгээр шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байгаа ч цусыг орлуулах бүтээгдэхүүн хаана ч байхгүй. Тиймээс цусны хомсдолд орвол цаашид олон бэрхшээл үүсэх эрсдэлтэй.Өөрөөр хэлбэл, цус, цусан бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай эмчилгээг хийхэд асуудалтай болно. Үүнд, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг онцолж хэлмээр байна л даа. Энэ төрлийн мэс заслыг хөл хорио тогтоосон, донорын тоо буурсан зэрэг шалтгаанаар хойшлуулж байсан. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын хувьд дархлаа дарангуйлсан байдаг учраас яг л тухайн тохирох цусны бүлгийг хийх шаардлага үүсдэг. Иргэдийн хувьд цусны I, II, III, IV бүлэг гэж мэддэг шүү дээ. Үүнээс гадна нэмээд 10 гаруй цусны ховор бүлгүүдийг шинжилгээ хийж үзсэний үндсэнд тохирох цусыг сонгодог. Тухайлбал, тухайн бүлгийн 10 цуснаас нэг л тохирох цус олох жишээтэй. Тодруулж тайлбарлавал, яг адилхан улаан эсийн бүтээгдэхүүн эмнэлэгт 30 хэрэгцээтэй гэвэл 300 донороос цуглуулах шаардлага гарна. Хэрэв 50 хэрэгтэй байвал 500 донороос цуглуулж байж өвчтөнд тохирох 50 цусыг олох боломжтой. Энэ нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг нэмэгдүүлээд байна л даа. Ийм асуудлууд байгаа учраас иргэд маань үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Ингэж цусны бүлгийн тохироог шинжилсний дараа өвчтөнд цус сэлбэнэ.

-Цусны донорын тусламжийг авснаар жилд хэчнээн хүний амь насыг аврах боломжтой вэ?

-Дэлхий нийтээр секунд тутамд цус сэлбэж, хүний амь насыг аврах гэгээн үйлсэд зориулагдаж байдаг. 2019 оны байдлаар дэлхий даяар нийт 120 гаруй сая нэгж цус цуглуулсан байна. Харин манай улсын хэмжээнд 2020 онд нийт 80 мянган нэгж цус сэлбэсэн байгаа юм.

-Одоогийн байдлаар нийт судлагдсан хэчнээн цусны бүлэг байна вэ, шинжлэх ухааны үүднээс тогтоогдсон уу?

-Хүнд 367 төрлийн цусны бүлэг байдгийг судалгаагаар тогтоогоод байна. Тэгэхээр I, II, III, IV гэдэг нь нэг л бүлгийн систем гэсэн үг. Тухайлбал, манай төвийн хувьд элэгний хагалгаанд нэг бүлэг дотроо эмнэл зүйн ач холбогдолтой 10 гаруй бүлгийг нягталж үзсэний үндсэнд нарийн тохироог тодорхойлдог.

-Коронавирусийн халдвартай холбоотойгоор иргэдийн дунд болгоомжлол үүсч байгаа болов уу. Гэхдээ коронавирус цусаар дамжиж халдварласан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй гэсэн мэдээлэл бий?

-Үндсэндээ коронавирустэй холбоотой хоёр төрлийн болгоомжлол үүссэн байна. Нэгдүгээрт, цусны төвөөс вирусийн халдвар авчих вий гэсэн болгоомжлол. Хоёрдугаарт, цусаар дамжин халдварлах эрсдэл байгаа эсэхэд асуулт үүсч байна. Яг одоогийн байдлаар дэлхий дээр цус сэлбэлттэй холбоотойгоор коронавирусийн халдвар тархсан тохиолдол бүртгэгдээгүй. Энэ чинь амьсгалын замаар халддаг халдварын нэг төрөл шүү дээ. Жишээ нь, ханиад томуу нууц үедээ байхад цусаа өгвөл цусаар дамжиж халдварласан тохиолдол байдаггүй.Түүнчлэн цусны төвд ирж буй доноруудаас тандалтын асуумж авдаг. Өөрөөр хэлбэл, эрсдэлгүй бүлгээс цус авч байгаа.

-Мэдээж сайн дурын үндсэнд хэн ч очоод цусаа өгөх боломжтой болов уу. Гэхдээ ямар тохиолдолд цусаа өгч болдоггүй вэ?

-Бусдын амь насыг аврахын төлөө цусаа өгч байгаа харьцангуй эрүүл хүмүүсийг цусны донор гэж нэрлэдэг. Харьцангуй эрүүл гэдэг нь,нэгдүгээрт 17 нас хүрсэн байх шаардлагатай.Мэдээж ямар нэгэн архаг хууч өвчингүй, тодорхой хугацаанд эм тариа хэрэглэхгүй байгаа, B, C вирусийн халдваргүй байх хэрэгтэй. Түүнчлэн эмэгтэй 45-аас дээш килограмм жинтэй, эрэгтэй 50-иас дээш килограмтай байхыг зөвлөдөг. Хүний биед эргэлдэж байгаа цусны эзлэхүүн тухайн хүний биеийн жинтэй шууд хамааралтай байдаг учраас хэт туранхай хүн цусаа өгвөл эрсдэлтэй.Ерөнхийдөө өөрийгөө эрүүл гэж бодож буй хэн ч цусны донор болох бүрэн боломжтой байдаг. Бүлэг харгалзахгүйгээр бүх хүн цусны донор болох боломжтой гэдгийг онцолж хэлье. Иргэдийн дунд зөвхөн нэгдүгээр бүлгийн цустай бол донор болох боломжтой гэсэн буруу ойлголт бий.

-Хүний биеийн цус хэр хурдан нөхөн төлждөг юм бэ?

-Хүний улаан эс 28 хоногийн хугацаанд бүрэн төлждөг гэж үздэг. Цусны төвүүдэд нэг хүнээс нэг удаа 350-400 мллитр цус авдаг. Цусаа өгсний дараа шингэн зүйл сайтар уухад эргэлдэж байгаа цусны эзлэхүүн өдөртөө нөхөгддөг.Эрэгтэй хүмүүс хоёр сар тутам нэг удаа, эмэгтэй хүмүүс гурван сар тутам нэг удаа цусаа өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, жилд 4-6 удаа цусаа өгөхөд таны бие махбодод эрсдэл үүсэхгүй.

-Манай улсын хэмжээнд хэчнээн цусны идэвхтэй донор байдаг юм бол. Энэ талаарх тоон мэдээлэл бий юү?

-Бидний ярьж заншсанаар тогтмол хугацаанд цусаа өгдөг донорыг байнгын донор хэмээн нэрлэдэг. 2020 оны байдлаар байнгын донорын эзлэх хувь нийт цус өгөлтийн 60 хувиас дээш болсон.Энэ үзүүлэлт нь таван жилийн өмнө 40 орчим хувьтай байсан. Өөрөөр хэлбэл, тогтмол хугацаанд цусаа өгдөг донорын тоо нэмэгдэж байна хэмээн ойлгож болно. ДЭМБ-ын гишүүн орнуудын зуун хувь сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд манай улс 2016 онд нэгдэн орсон. Дээрх үзүүлэлтүүд нь цусны аюулгүй байдлыг хангахад сайн нөлөөтэй. Нийт 35 удаа цусаа өгөөд цусны хүндэт донор болсон иргэд маань нэг удаа улсын магадлан итгэмжлэгдсэн амралт сувилалд үнэ төлбөргүй амрах боломжийг Хүн ам, нийгмийн хамгааллын яамнаас албажуулж журам гаргасан байгаа. Түүнчлэн хүндэт донорууд маань нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой болсон. Мөн эмнэлэгт оочер дараалалгүй үйлчлүүлэх боломжийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулж өгсөн байдаг.

-Цусаа хэдэн удаа өгвөл алтан донор болох вэ?

-Цусны төвийн зүгээс 70-100 удаа цус өгсөн бол хүрэл донор, 100-150 удаа өгвөл мөнгөн донор, 150-иас дээш өгвөл алтан донороор өргөмжилдөг.

П.САЙНЖАРГАЛ


Сэтгэгдэл

Dr. Aditya [129.205.113.173] 2024-02-10 22:16:00

Hello if you want to sell your kidney for money $780,000 contact this hospital email: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

BAT [102.89.43.162] 2022-10-01 07:25:53

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Зочин [202.9.46.160] 2021-05-30 03:01:04

Тэнэг хэнэггүй халдвар хамгааллын дэглэмээ барьдаггүй хүмүүс л корона тусаад байх шиг байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.