Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүнээр сонгогдов

Aдмин / Спорт

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит бус Их Эе хуралдан холбооны тэргүүнийг сонгох сонгууль болж, ирүүлсэн 185 саналын 69 хувь буюу 128 саналаар Монгол Улсын заан Ц.Магалжавыг сонголоо.

Бямба гарагт болсон уг сонгуульд нэр дэвшсэн улсын заан Б.Сайнбаяр 48 санал, Б.Баярбаатар 2 санал тус тус авсан бол улсын аварга С.Мөнхбатын хувьд өөрийн хүсэлтээр нэрээ татжээ. Харин танхимаас О.Балжинням аварга, Г.Өсөхбаяр аварга нарыг тэргүүнд нэр дэвшүүлсэн ч өөрсдийн хүсэлтээр нэрээ татсан юм байна.

Тус холбооны тэргүүнээр ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгсөн тул тэргүүний үүргийг дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав түр орлон гүйцэтгэж байсан юм.

Энэ удаагийн ээлжит бус Их Эе хуралд МҮБХ-ны дүрмийн дагуу 256 төлөөлөгч оролцсон байна.

Ташрамд дуулгахад, МҮБХ-ны дүрмийн 9.2.2-д улсын аварга, арслан, гарьд, заан цолтнууд болон сонгуульт хугацаанд тэргүүлэгчээр ажилласан хүмүүс шууд оролцоно гэж заажээ.

Үүнд: Улсын аварга - 12, Улсын арслан - 11, Улсын гарьд - 10, Улсын заан - 27, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан – 6, бөхийн зүтгэлтэн - 5, бөх судлаач - 5, бөх тайлбарлагч - 5, жаяг дэгийн баг - 5, засуул - 5 тус тус багтжээ.

Асуудлууд дотроос ганц шийдэлд хүрсэн нь холбооны шинэ тэргүүнийг сонгосон явдал гэж хэлж болно. Тэргүүний сонгуульд зургаан хүн нэр дэвшсэн боловч О.Балжинням аварга, Г.Өсөхбаяр аварга, С.Мөнхбат аварга нар өөрсдийн хүсэлтээр нэрээ татсан. Ийнхүү тэргүүний төлөө улсын заан Ц.Магалжав, улсын заан Б.Сайнбаяр, бөх сонирхогч Б.Баярбаатар нар өрсөлдөж, улсын заан Ц.Магалжав ялалт байгуулан, шинэ тэргүүнээр сонгогдов.

2018 онд Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит VIII Их Эе хуралдаж, Ц.Магалжав дэд тэргүүнээр сонгогдож, түүнтэй сая тэргүүний сонгуульд өрсөлдсөн Б.Сайнбаяр гүйцэтгэх захирлаар сонгогдож байв. Гэвч Б.Сайнбаяр заан өнгөрсөн 2020 онд гүйцэтгэх захирлын ажлаа улсын гарьд И.Доржсамбууд хүлээлгэн өгсөн.

2020 оны дөрөвдүгээр сард Б.Бат-Эрдэнэ аварга өөрийн хүсэлтээр МҮБХ-ны тэргүүний ажлаа хүлээлгэн өгч, дараагийн Их Эе хурал болох хүртэл дэд тэргүүн Ц.Магалжав тэргүүний үүрэг гүйцэтгэгч болоод байв.

Өдгөө 44 настай Ц.Магалжав нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат бөгөөд МУБИС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн нэгэн. Түүний хувьд 1996 оны Сүхбаатар аймгийн баяр наадамд аймгийн заан П.Мөнхбатаар долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Харин 2001 оны улсын их баяр наадмаар улсын начин Ж.Чулуунаар дөрөв, улсын начин Б.Адъяахүүгээр тав давж улсын цолтнуудын эгнээнд нэгдэж байв. Хожим нь 2006 он улсын их баяр наадмаар улсын харцага Ш.Мөнгөнбаатараар дөрөв, улсын начин Д.Лхагвадоржоор тав, улсын харцага Т.Мөнгөнцоожоор зургаа давж, долоогийн даваанд улсын гарьд Д.Рагчаад өвдөг шороодон шөвгөрч Монгол улсын харцага цолыг хүртсэн. Гэвч улсын гарьд Д.Рагчаагаас допинг илэрч, Ц.Магалжавт Монгол Улсын заан цолыг нь 2016 онд нөхөн олгосон юм.


Сэтгэгдэл

Зочин [98.215.35.16] 2021-06-02 00:48:50

Ene boloogvi ene boloogvi dahiul

Зочин [43.242.243.186] 2021-06-01 13:43:59

Хэн хэнийх нь зөв, хэрүүлээ цааш нь үргэлжлүүл л гэе дээ, бөхийн хэнээтнүүд ээ

Зочин [202.126.88.185] 2021-06-01 01:54:09

Bayanmunh avargig 100 jileer tsoloo duuduulhig harmaar bn ogshmoor bn.

Nyamka [203.91.115.48] 2021-05-31 09:13:37

Одоо дүрмээ сайхан батлаад тэрийгээ ягштал мөрдүүлэхэд цэгцэндээ орнодоо

Зочин [202.131.241.34] 2021-05-31 07:16:46

төрийн тэргүүн дэмжээч энэ хүнийг

Зочин [202.131.241.34] 2021-05-31 07:16:09

эм тариа уудаг гаруудыг зайлуулаад өгөөч магалаа

Зочин [202.9.46.166] 2021-05-31 04:21:47

Зөв хүнээ сонгосон байна. Одоо монголын төр, засаг допинготой бөхчүүдийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол улсын баяр наадам хэрүүл шуугиан, будлиан талцал болж маднэ шүү.

Иргэн [192.82.82.25] 2021-05-31 02:53:22

Залуу хүн шинээр сэтгэж, орчин үе, нийгмийн хөгжилтэй уялдуулан шинэчилэн ажиллаж, ард түмний дунд нэр хүнд унасан монгол бөхийг сэргээнэ гэж итгэж байна. Баянмөнх, Сүхбат нар үймүүлж мэднэ. Тэд нараас болгоомжилох хэрэгтэй.

zochin [202.179.15.71] 2021-05-31 02:34:16

gaigui zov hunee songochih shig bolloo

зочин [202.55.191.205] 2021-05-31 01:49:35

Одоо л нэг маргаан талцал хоёр талдаа гарч бөхийн холбоо маань сайхан ажиллах боллоо гэж ойлгож болох нээ. Ажлын амжилт хүсэн ерөөе. Монгол уламжлалаа дээдлэн хөгжих болтугай.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.