Н.Удаанжаргал: Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цолыг надад биш, манай хамт олонд, монгол инженерүүдэд өглөө гэж ойлгож байна

Aдмин / Технологи

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргалтай ярилцлаа.

-Юуны өмнө танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсанд баяр хүргэе. Таныг гавьяат цол хүртэж байгаа гэсэн хүлээлттэй байлаа?

-Тийм ээ. Гэнэтийн үйл явдал боллоо. Маш өндөр сэтгэгдэлтэй, хэлэх үг олдохгүй байна. Юутай ч намайг өдий зэрэгт хүргэсэн аав, ээждээ баярлалаа.

-Төмөр замын томоохон бүтээн байгуулалтын төслүүд дээр таны удирдсан “Тавантолгой төмөр зам” ХХК амжилттай ажиллаж байгааг үнэлж, энэ шагналыг өгсөн байх?

-Тэгэлгүй яах вэ. Ер нь монголчууд яагаад чаддаггүй юм бэ гэсэн асуулт байсан. Гурван жилийн өмнө надад төр засаг маш том үүрэг даалгавар өгч, Засгийн газрын тогтоол хүлээлгэн өгсөн. 10 жил гацсан төслийг явуулах боломж байна уу, чи л чадах юм байна гээд. Одоо манай хамт олон 380 инженер, техникийн ажилтантай. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн инженерийн хяналтыг амжилттай хийж дуусгаад, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төсөл дээр захиалагчийн хяналтаа хийгээд ажиллаж байна. Одоо манай төслийн талбай дээр 2,300 хүн ажиллаж байна. Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цолыг надад биш, манай хамт олонд, монгол инженерүүдэд өглөө гэж ойлгож байна.

-“Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замын том бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэлээ” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж үг хэлэхдээ онцолж байсан. Энэ хоёр төсөл бол монголчуудын өөрсдийн хүчин чадлаар барьсан анхны томоохон бүтээн байгуулалт гэж хэлж болох уу?

-Бололгүй яах вэ. “Улаанбаатар төмөр зам” ХНН хамгийн сүүлд 1955 онд төмөр замаа Замын-Үүд хүртэл барьж, өргөн царигийн төмөр замыг БНХАУ-ын хилд хүргэсэн. 1994 онд нарийн царигийн төмөр зам орж ирснээр хоёр талын технологийн паркууд байгуулагдаж байсан. Яг үүн шигээр, энэ гол замаас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам, үндсэндээ 700 км орчим төмөр зам салаад, улсын хил дээр Гашуунсухайт гэдэг өртөөг бий болгож байна. Одоо Гашуунсухайт, Ганцмод өртөөдийн царигийн паркийг байгуулах асуудал яригдаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал, түүний өмнө Гадаад харилцааны сайдын тус улсад хийх айлчлалын үеэр энэ асуудал яригдана.

УИХ-аас 2010 онд баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт 6,000 гаруй км урттай төмөр замыг барихаар тусгасан байдаг. Ямар ч байсан эхний ээлжинд инженеринг компанийг нь бий боллоо. Инженеринг компани бий болно гэдэг нь техник, эдийн засгийн үндэслэлээ өөрсдөө хийнэ гэсэн үг. Бүх шатны технологийн хяналтаа өөрсдөө хийж байна. Төслийн удирдлагын баг, барилга угсралтын багтай.

Түүнчлэн Тавантолгой-Зүүнбаян төслийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн цэвэр ашгаас санхүүжүүлсэн бол Тавантолгой-Гашуунсухайт төсөл дээр улсын төсөв, төрөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр санхүүгийн тусгай схем боловсруулж хэрэгжүүлсэн. Газар доорх байгалийн баялгаас буюу төмөр замын ашиглалтын явцад төлбөрөө төлж барагдуулна. Энэ төслийн хөрөнгө болох 1 тэрбум ам.долларыг босгосон онцлогтой. Монгол Улс асар их байгалийн баялагтай. Энэ байгалийн баялгийн өгөөжийг дэд бүтэц, бүтээн байгуулалт руу оруулж байгаа анхны том тохиолдол болж байгаа юм.

Үндсэндээ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод туссан 6,000 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж чадахаар боллоо шүү дээ?

-Бид хангалттай чадна. Монгол Улсад метро болон цахилгаанжсан галт тэргийн түвшинд гадны тусламж, зөвлөгөө хэрэгтэй. Гэхдээ бид суралцаж болно гэж бодож байна. Төмөр замыг аваад үзвэл, бид нэг, гуравдугаар зэрэглэлийн төмөр замыг барьчихлаа. Төмөр замын гүүрэн байгууламж, дэд бүтцийг бид өөрсдөө барьж байгуулж чадахаар боллоо. Иймээс 6,000 км төмөр замаа өөрсдөө барьж чадна гэж үзэж байна.

Одоо Засгийн газар дээр Богд хан төмөр замын төсөл яригдаж байна. Энэ төмөр зам 12-13 км туннельтэй зам байх юм. Монголчууд анх удаа уул нүхэлж туннель барих ажил руу орно. “Тавантолгой төмөр зам” ХХК энэ төсөл дээр инженерингийн зөвлөгөө өгч оролцох бүрэн боломжтойгоо илэрхийлсэн.

Мөн манай компани Зүүн Азийн эдийн засгийн коридор гэж ярьдаг зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам, тухайлбал, Бичигт-Эрээнцав чиглэлийн судалгааны ажил руу энэ долдугаар сараас орж байна. Цаашлаад баруун бүсийн 1,200 гаруй км төмөр замын бүтээн байгуулалтын инженер, технологийн асуудлыг бүрэн шийдээд явах боломжтой 100 хувь төрийн өмчит компани болж байна.

Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улс инженерингийн компани, барилга-инженерийн цэргийн анги, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газартай боллоо. Сүүлийн 30 гаруй жилд зөвхөн авто зам дээр ажиллаж байсан олон зуун компани энэ бүтээн байгуулалтын төсөлд оролцож, инженерингийн хяналтын доор төмөр замыг яаж барих ёстой талаар мэдлэг, туршлага хуримтлууллаа. Тэгэхээр Монгол Улс цаашдаа төмөр замын энэ хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг гадны тусламж аваад байхааргүйгээр барих боломжтой болсон гэдгийг л онцолж хэлмээр байна.

-Танд баярлалаа.


Сэтгэгдэл

ssvhtqhwy [110.189.104.41] 2021-07-01 19:46:19

Мэдээ.МН [url=http://www.g9cfs921o52lvlj76296na01j3jipq55s.org/]ussvhtqhwy[/url] <a href="http://www.g9cfs921o52lvlj76296na01j3jipq55s.org/">assvhtqhwy</a> ssvhtqhwy http://www.g9cfs921o52lvlj76296na01j3jipq55s.org/

Zochin [202.9.46.192] 2021-06-14 15:24:45

Хулгайч хулгайчаа шагнаж байна одоо наад шагнал аа зогсоо ард иргэд чинь туйлдаж байна толгой нь олгой нөхдүүд төрийн дээр гарахаар хийсэн зүйлгүй одон тараахаас өөр хийх зүйл алга байна шүү дээ

zochin [202.9.46.8] 2021-06-11 07:00:53

UURT CHIH L UGUU BIZDEE XAMT OLOHD CH GEX CHIG PILDAGDAAD XYH BOLGOHIIG BAATAR GEX YY TEGEED

Зочин [43.250.126.130] 2021-06-10 09:42:54

Женко мөнгийг нь идэж гацаасан төмөр замын хэргээ цайруулахын тулд бидний хувьцааны мөнгөөр ашиггүй чиглэлд төмөр зам тавиулж, улсад олон жил ажиллаагүй нөхөр хбаатар өгөв. Хөдөлмөрийн баатарын нэр хүнд шалдаа уналаа.

Зочин [202.21.102.226] 2021-06-10 09:35:27

за хуцаач дээ

Зочин [202.179.26.37] 2021-06-10 03:20:34

өгсөн, авсан ичиж амьдар

Hollis [14.141.232.124] 2021-06-10 02:42:09

โปรโมชั่น slotpg ต่างๆมากมาย ให้กับสมาชิกทุกท่าน มาพร้อมโหมด SLOT PG DEMO ที่เปิดให้บริการตลอด 24 ชม. ให้ทุกท่านได้ร่วมสนุกกับ SLOTPG ได้อย่าง เพลิดเพลิน ไร้ที่สิ้นสุด เป็นเกมสล็อตแตกหนัก2021 และแน่นอนว่า การเลือกเล่น SLOT จากเกม slot pg แตกง่าย จะช่วยทำให้ท่านสามารถทำ กำไร ได้อย่างแน่นอน PGSLOT

аэж [124.158.95.5] 2021-06-10 02:23:30

чамд өгсөн бол чиний л шагнал биздээ балайраал

Төр [66.181.190.53] 2021-06-10 02:16:28

Нэг ийм элийрлийн юмыг хэн ч анх хэлсэн юм, бусад нь нэрэлхсэндээ, зоьсондоо юм уу, копидоод, тоть шиг давтаад л... Үнэхээр хамт олны шагнал гээд байгаа юм бол үүдэнд, ресешипн дээрээ хад л даа.

Зочин [148.60.92.227] 2021-06-08 14:33:37

Eert egeed enger deer ni zyygeed egchihsen baigaa biz dee!!tegeed yu yariad baigaa hyn be?....Mongolchyydiin negee byryy yarij zeb oilgono geh horsoo yaria yu?....daanch sonirholgyi sagnal baina daa!!!ichmeer syy dee!!!enyynees ilyy yum hiisen hymyys yamarch sagnalgyi nasan eed bolsoniig heleh yzyylmeer sanagddag yum daa!!!

Zochin [66.181.189.170] 2021-06-08 11:45:00

Xiisend ni ogoochee enjineert ni ogoochee

Зочин [202.9.40.188] 2021-06-08 07:16:15

Өгсөн, авсан нь ичгүүр гэж энэ дээ.

Зочин [122.201.24.99] 2021-06-08 05:15:33

tomdson shagnal bn. buuhdaa baahan ooriinhoo taliin humuusiig shagnah ium

Баасан [43.242.242.68] 2021-06-08 05:10:04

Монгол Хятадын хилийг шалгаж маргаангүй болгоход онцгой гавьяа байгуулсан П.Сүндэв генералд өгөөгүй Сүхбаатарын одонг шалдар булдар нөхдүүдэд бөөнддөг болжээ.

Зочин [150.129.142.131] 2021-06-07 23:47:12

Инженерүүдээ дэмжсэн нь маш зөв Занданшатар шиг сүм лам шашны хичээл гээд солиорч байхаар бүтээн байгуулалтын гол хөшүүрэг инженерээ дэмжсэн нь техник технологийн эрин зуунд хамгийн зөв шийдэл Монголын хөгжлийн гарц биз дээ

Ичиж үхмээр юм [103.229.123.136] 2021-06-07 13:14:21

Чи л чадна гэсэн гэнэ дээ, хахаха

ЗОЧИН [64.119.27.64] 2021-06-07 11:53:00

ШҮҮМЖЛЭНГҮЙ БИЧСЭН КОММЕНТИЙГ УСТГАДАГ ХААНАХЫН САЙТ ВЭ, ЭНЭ MEDEE.MN САЙТЫГ ХААЖ БҮРТГЭЛЭЭС ХАС.

ЗОЧИН [64.119.27.64] 2021-06-07 11:23:12

"ТАВАН ТОЛГОЙ ТЗ" КОМПАНИ ЗАМ БАРИЛГЫН АЖИЛД ШУУД ГАРДАН ОРОЛЦООГҮЙ,ГАНЦ БЕТОН ДЭР УГСРААГҮЙ, ГАНЦ ХҮРЗ ШОРОО ШИДЭЭГҮЙ,ТЕХНИК ЖОЛООДОЖ ГАНЦ М3 ШОРОО УХААГҮЙ,зөвхөн зураг төсөл, технологи, стандартын дагуу замаа тавьж буйг л хянадаг компаниЙН ЗАХИРАЛД ХӨДӨЛМӨРОИЙН БААТАР ЦОЛ ӨГЧ,БИ БОЛ ИЧЭЭД АВАХГҮЙ БАЙСАН,УДАНЖАРГАЛ ГЭЖ ЯМАР МЭРГЭЖЛИЙН ХҮН ХААНААС ГАРААД ИРЭВ ЭЭ,ЭНЭ ХҮН ИХ ТОМ ТОМ ЮМ ЯРИАД БН,ТИЙМ ТОМ ХЭМЖЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЧАДВАРТАЙ КОМПАНИ ЮМУУ, ХЯНАЛТ ТАВЬЖ БАРИУЛСАН ЗАМЫГ НЬ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВНА,УГНА ОБЪЕКТИЙГ ХҮЛЭЭЖ АВСНЫ ДАРАА ШАГНАЛЫГ ОЛГОДОГ ЖУРАМТАЙ БАЙДАГ,ЭНЭ ШАГНАЛУУД АРАЙ ЭРТЭДЧИХЭВ ҮҮ ДЭЭ,ЗАМЫГ ХҮЛЭЭЖ АВАХАД СТАНДАРТ,ЗУРАГ ТӨСӨЛ,ТЕХНОЛОГИ ЗӨРЧСӨН,ДАХИН АЖИЛЛАГАА,НЭМЭЛТ АЖЛУУД ШААРДАХ ТОМ ЗӨРЧЛҮҮД,БҮР ГАЛТ ТЭРЭГ ЯВАХАД БЭРХ АСУУДАЛ Ч ГАРЧ МЭДНЭ,ӨРТӨӨ ЗӨРЛӨГҮҮД,БАЙШИН БАРИЛГА,ХОЛБОО ДОХИОЛОЛ,ЭРЧИМ ХҮЧ,ШУГАМ СҮЛЖЭЭ,ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН,БҮХИЙ Л ДЭД БҮТЭЦ ЦОГЦООР БЭЛЭН БОЛЖ БАЙЖ ГАЛТ ТЭРЭГ ЯВНА,ТУРШИЛТ ТОХИРУУЛГА ХИЙГДЭНЭ,БОЛООГҮЙ,ЯАГААЧ ҮГҮЙ БН ДАА.

Зочин [202.131.241.34] 2021-06-07 09:09:02

zass

Зочин [202.55.191.194] 2021-06-07 07:11:20

заа онигоо онигоо

Зочин [202.179.8.4] 2021-06-07 06:10:47

Надад өгсөн Яамны жуух бичгийг манай хамт олонд өгсөн гэж ойлгодогдоо би

Зочин [202.126.88.40] 2021-06-07 05:24:33

За шааа чи тэгвэл яах гэж наадхаа зүүгээд байгаан бас чамд гээд үнэмлэхэн дээр нь бичсэн бгаа биздээ ичиж үхмэр

u [66.181.189.236] 2021-06-07 03:57:05

yadaj hudulmuriin baatar tsoliig unagamgui bn

G [202.21.105.10] 2021-06-07 03:18:59

Jenko mini chi Araichdee! Ene doloogchid Baatar ogch Jinkhene Baatruudiig shorootoi khutgalaa! Ter Tsergiin Jargalsaikhan ene 2 bol oorsdoso ich! 400km khulkhinii tomor zam tavisan bolj tal mongii ni Bossuuddaa khulgailj ogood l Baatar! Arai bish ee!

Новш [202.126.89.87] 2021-06-07 03:07:38

Энэ хөдөлмөрийн баатар ч гэнэ үү төмөр аваад байгаа 2 ичэж амьдармаар юмах

Зочин [203.23.199.100] 2021-06-07 02:56:04

Хөдөлмөрийн баатар танд арай хүнддээгүй юу. Хэдхэн жил бүх хөрөнгө мөнгө нь бэлэн төрийн өмчит компани удирдаад авчихдаг болж дээ. Соц үеийн баатрууд бол энэ нөхрийн хажууд цэрэг шиг цэрэг байж дээ.

Зочин [64.119.21.193] 2021-06-07 01:55:09

соц үеийн худлаа манж үг хэрэггүй ээ чамд л өгсөн шүү дээ

Ddeddfr [103.87.255.66] 2021-06-08 07:08:00

4

Зочин [150.129.142.131] 2021-06-07 23:50:21

Соц үед манж үг ч тун бараг үгүй шүү Одоо л ихсээд бга Энэ залууд яагаад өгч болохгүй гэж хийсэн бүтээсэн нь үнэн


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.