Ц.Эрдэнэбат: Энэ цар тахлын хүнд цаг үед өрх бүрд сая төгрөг өгвөл бодитой дэмжлэг болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн дөрвөн жил Монголыг хөгжүүлэх чиглэлд эдийн засгийн талаас ямар бодлого баримталж ажиллав. үүнээс ярилцлагаа эхэлье?
-Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг шинэчлэн боловсруулсан. Учир нь бодитой хэрэгжүүлэхүйц бөгөөд шинжлэх ухаанд суурилсан бодлого үгүйлэгдэж байсан л даа. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын зорилго нь монгол хүний амьдралыг шийдсэн, амьжиргааг дээшлүүлсэн,эдийн засгийн хоосон тоон үзүүлэлтээс илүүтэйгээр монгол хүн төвтэй, хүний хөгжилд анхаарч бодлогоо боловсруулсан.Хоосон тоон үзүүлэлтээс илүү чанарт зорьсон, бодитой хэрэгжихүйц төлөвлөгөөг гаргасан.
Сүүлийн 30 жил Монголын ядуурал 30 орчим хувьтай байна. Харин ядуувтар буюу ядуу болоход тун ойрхон бүлэг гээд үзэхээр нийт хүн амын 50 хувь нь ядуу буюу ядуувтар болчихоод байгаа юм. Тиймээс энэ асуудлуудаа нэн түргэн шийдэх ёстой гэж үзсэн. Үүнийг шийдэх хамгийн үр дүнтэй арга нь иргэдээ орлоготой болгох. Орлоготой болгохын тулд хоёр чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байсан. Нэгдүгээрт нь, хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуй бол ядуурлыг шууд бууруулдаг. Хөдөө аж ахуйн салбарын шууд болон шууд бус ажлын байр нь хамгийн олон хүнийг хамардаг.
Малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулж нэмүү үнэ цэнэ шингээх. Өөрөөр хэлбэл, малчид болон энэ салбараас орлого олж байгаа хүмүүсийн гар дээрх бодит орлого нь өсөх хэрэгтэй гэсэн үг. Ингээд энэ чиглэлд олон ч ажил хийсэн.
Манай улсын экспортыг бүрдүүлдэг цөөхөн хэдэн түүхий эд бий. Тодруулбал, нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, түүхий нефть гэх мэт. Харамсалтай нь эдгээр бүтээгдэхүүнийг түүхийгээр нь юмуу, эсвэл хагас боловсруулж гаргаж байна. Хэрвээ бүрэн боловсруулбал Монгол Улсын хүнд үйлдвэр хөгжинө, эдийн засаг дахь өгөөж ч олон дахин нэмэгдэнэ. Тэгэхээр хүнд үйлдвэрээс олж байгаа валютын урсгал нэмэгдэж, дэд бүтэц, ложистик хөгжиж, ажлын байр бий болно. Үүнийг дагаад жижиг дунд үйлдвэрүүд босно.
Тиймээс эдгээр түүхий эд боловсруулах хүнд үйлдвэрүүдийг барьж, ашиглалтад оруулах шаардлагатай. Ингэхийн тулд үйлдвэрлэлд хэрэгтэй дэд бүтэц буюу төмөр зам, эрчим хүч, усаа шийдэх хэрэгтэй болж байгаа юм. Үүнд, хамгийн гол суурь үндсэн дэд бүтэц нь болох төмөр замын бүтээн байгуулалтын ажил амжилттай дуусч байгаад баяртай байгаа. Дээрх бодлого, төлөвлөгөөг боловсруулахад гадаад, дотоодын зөвлөхүүд, эрдэмтдийн судалгаануудыг ашигласан. Тухайлбал, McKinsey, Boston буюу дэлхийн стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гурван том компанийн хоёрынх нь зөвлөгөөг авсан. Харин боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр Worley, Flour, Thyssen, Bechtel,Posco, Hatch, гэх мэт дэлхийн тэргүүлэх компаниудаар хийлгэсэн судалгаанууд, ТЭЗҮ, мастер төлөвлөгөөнүүд байгаа. Дээрээс нь төлөвлөгөөт эдийн засгийн үеийн архивын материалууд ч байгаа. Ингээд суурь судалгаа, ТЭЗҮ, төлөвлөгөө болон ажлын зураг хүртэл бэлэн болчихсон байгаа. Өөрөөр хэлбэл, бидний боловсруулсан баримт бичгүүд нь барилга угсралтын ажлаа эхлэхэд бараг бэлэн болсон.
Үүн дээр нэмээд Санхүүжилтийн загвар бэлэн болсон. Тодруулбал, Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулсан шиг овоот хярын бүлэг ордод геологи хайгуул хийж 50 орчим тонн алтны нөөц тогтоосон. Энэ нь газар доорх үнэ цэнээрээ 6 орчим тэрбум ам.доллар болно. Энэ алт хуулиараа Монголбанкинд тушаагдах тул ийм хэмжээний санхүүжилтийн төгрөгийг дотоод эх үүсвэрээр шийдэх бүрэн боломжтой гэсэн үг.
Дүгнэхэд, хөгжлийн бодлого боловсрогдож, түүний дагуу бүтээн байгуулалтын бэлтгэл ажил хангагдаж, зарим бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд дуусч байгаа. Гэхдээ цаашид хийх ажлууд ч их үлдсэн.
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд олон улсад Монгол Улсыг төлөөлөх эрхтэй байдаг. Үүний дагуу гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлд ямар ажлуудыг хийв?
-2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдох үед үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан ёсоор хоёр хөрштэйгөө тэнцвэртэй, харин гуравдагч хөршийн бодлого бүрэн биелэгдээгүй байсан. Тухайн үед манай улс БНХАУтай урт хугацааны иж бүрэн стратегийн түншүүд, харин оХУтай стратегийн түншүүд, АНУтай харилцаа стратегийн түвшинд байгаагүй.
Ерөнхийлөгч Х.Баттулгын үед Монгол ба оХУын харилцаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Ингэснээр манай улс хоёр хөрштэйгөө ижил түвшинд сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагаатайгаар хөгжиж байна, Үүн дотроо эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх маш сайн суурьтай байна гэсэн үг.
Ерөнхийлөгч Х.Баттулга анхны айлчлалаа БНХАУ-д хийсэн. Айлчлалын үеэр хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн. Үүний нэг нь, хөдөө аж ахуйн гаралтай боловсруулсан бүтээгдэхүүний худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэе гэж тохиролцож чадсан. Хоёр орны эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийн талд тодорхой тоон үзүүлэлттэйгээр ойлголцсон.
2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга АНУд айлчилсан. Үүний үр дүнд стратегийн түншлэлийн харилцаатай болсон. АНУ дэлхийн 200 гаруй улстай харилцдаг. Дэлхий эдийн засаг, санхүүгийн зах зээлд үлэмж байр суурьтай АНУтай стратегийн буюу өндөр түвшний харилцаатай болохыг дэлхийн ихэнх улс эрмэлздэг боловч тус улс нь 10 гаруй улстай стратегийн түншлэлийн харилцаатай байдаг. Эдгээр цөөхөн улсын нэг нь Монгол Улс болсон нь хоёр улс цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ирээдүйг илэрхийлж байгаа.
Түүнчлэн БНЭнэтхэг улс болон Европын холбооны улсуудад айлчилсан. Мөн хэд хэдэн олон улсын арга хэмжээнд оролцсон.
Эдгээр айлчлалууд, ажлуудын үр дүнд эдийн засаг талаасаа энгийнээр тайлбарлавал, дэлхийн хамгийн том эдийн засгууд буюу оХУ, БНХАУ, АНУ, Энэтхэг, Европын холбоо, Япон, Солонгосын зах зээлд Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нээлттэй төдийгүй, хөнгөлөлттэй гарах боломж нээгдсэн. Жишээлбэл, Европын улсууд бол GSP+хөнгөлөлттэй хөтөлбөртэй. Ерөнхийлөгч маань өнгөрсөн хугацаанд, эдийн засгийн гадаад хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, анхаарч ажилласан. Бидний мэдэх зарим улс орнууд дэлхийн томоохон зах зээлд бүтээгдэхүүнээ зарж чаддаггүй, улс төрийн хоригтой байдаг. Харин манай орны хувьд дэлхийн томоохон зах зээл, эдийн засгууд бүгд нээлттэй байгаа. Дүгнэж хэлэхэд Ерөнхийлөгч иргэдээ, Монголоо, хүний бодит амьдралд шууд нөлөөлөх эдийн засгийн хөгжлийн цогц бодлого гаргажээ. Бодлогын хүрээнд ажилласны үр дүнд олон улсын зах зээлд монгол бараа бүтээгдэхүүн нээлттэй байна. Бид очоод бараа бүтээгдэхүүнээ хаана ч зарахад бэлэн болжээ.
Одоо ямар ажил үлдээд байгаа вэ гэвэл, Засгийн газар болон хувийн хэвшил хамтарч дээрх улсуудын хэрэглэгч нарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх мөн борлуулалт, маркатенгийн чиглэлийн ажил их удаад, явж өгөхгүй байна.Өөрөөр хэлбэл, одоо дотооддоо үйлдвэрлэдэг болох нэн тулгамдсан асуудал болоод байгаа. Иймээс л Ерөнхийлөгч ядах нь ээ аж үйлдвэртээ зориулаад 500 тэрбум төгрөг төсөвт тусгах санал гаргаж, нэг ч үйлдвэрийн төсөлгүй жил жилүүдийн төсөвт хориг тавьж байсан.
-Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн хөгжил орхигдчихсон. Орон нутгийн иргэдийг анхаарсан, тэдэнд чиглэсэн бодлого дутмаг байсан шүү дээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинэ сум” төслөөр дамжуулж энэ чиглэлд манлайлал үзүүллээ гэж харж байгаа?
-Монгол Улсын хөгжил иргэндээ ээлтэй хүний төлөө байх ёстой. Хүний төлөө байна гэхээр яах вэ гэхээр төрийн болон бусад үйлчилгээ хөдөө орон нутгийн иргэдэд хүрч очих ёстой. Үүнийг хүргэдэг засаг захиргааны нэгж нь сум юм. Өмнө Баянхонгорын Баянлиг зэрэг хэд хэдэн сумыг шинэчилсэн. Сая бүрэн эрхийнхээ хугацаанд үүнийг жишиг болгохоор Дорнод аймгийн Халхгол сумыг бүрэн шинэчиллээ. Ийм байдлаар бусад сумуудаа шинэчлэх ёстой гэсэн жишиг тогтоосон. Хөдөөгийн хөгжилтэй холбоотой хийсэн ажлуудын нэг нь “Шинэ сум” төсөл.
Энд нэмээд хэлэхэд, говийн бүсийг усжуулах төлөвлөгөө хийгдсэн. Үүний зарим хэсгийн ТЭЗҮ хийгдээд байгаа. Энэхүү төлөвлөгөөний зарим ажлууд энэ жилээс хийгдэж эхлэх байх. Ингэснээр говь маань төмөр зам болон устай болсноор хүн амьдрах орчин нөхцөл сайжрах болно.
-Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэх санаачилга гаргасан. Салхитын мөнгөний ордын өгөөжөөр тэтгэврийн зээлийг тэглэсэн. Тухайн үед зарим улстөрчид ихээхэн шүүмжилж ч байсан. Энэ санаачилгын талаар та юу хэлэх вэ?
-Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөж ард түмэнд шууд хүрдэг байх жишиг бодлого бол Салхитын мөнгөний ордын өгөөжийг өндөр настнууддаа хүргэсэн шийдэл байсан. Үүний цаад учир нь байгалийн өгөгдлөөрөө орлого олох боломжгүй зорилто бүлэг бол тэтгэвэрт гарсан хүмүүс. Яаж ч хичээгээд бие бялдрын хувьд ажил хийх боломжгүй. Ахмад настнууд болон хүүхдүүдэд төр онцгой анхаарал хандуулж, амьд явах эрхийг нь баталгаажуулж, Үндсэн хуулийн 16.5 заасны дагуу эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэсэн заалтыг хэрэгжүүлсэн. Тэтгэвэр авагчдын хувьд сүүлийн 30 жилд төгрөгийн худалдан авах чадвар унахад, нөгөө талд түүндээ дүйцүүлж иргэдийн тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээгүй. Иймээс Монголын төр ахмад настай монгол иргэдээ цаашид ч анхаарч асуудлуудыг бодитой, шууд хүрч шийдэж чаддаг байх ёстой.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын шаардлагын дагуу хүүхдийн 100,000 төгрөг олгож байгааг ч үргэлжлүүлэх ёстой. Энэ цар тахлын хүнд цаг үед өрх бүрд нэг сая төгрөгөө өгвөл олон айл өрхүүдэд бодитой дэмжлэг болохоос гадна, дотоодын үйлдвэрлэлд худалдан авалт бий болж, тэдгээр үйлдвэрүүдэд ажиллаж буй монголчууд маань орлоготой болох юм.
-Дарханы арьс шир боловсруулах үйлдвэрийн үр өгөөж, ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Дарханы арьс ширний цогцолбор нь малын гаралтай түүхий эдийг боловсруулна. Энэ бол их чухал төсөл. Манай улс хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, тэр дундаа малынхаа үр шим, өгөөжийг дээшлүүлэх, боловсруулах шаардлага бий болоод удаж байна. Нэг жишээ хэлье л дээ, манайд жилд найман зуу орчим сая литр сүү ашиглагдалгүй хаягддаг. Мөн ноос, дайвар бүтээгдэхүүнүүдээ бид сайн боловсруулж чадахгүйн улмаас хаягдал ихтэй байсаар өдийг хүрлээ. Махыг тодорхой түвшинд экспортолж байгаа. Харин арьс шир нь хаягдаад байдаг. Угтаа дэлхийд арьс ширний том зах зээл байна. Тэр тусмаа Монголын арьс ширэн бүтээгдэхүүн их эрэлттэй байж болно. Энэ асуудлыг шийдэхээр ажлын хэсэг Европын орнуудаар явж туршлага судалсан. Мөн хувийн хэвшлийн залуучууд Итали, Испани улстай хамтраад ТЭЗҮ, төлөвлөгөө гаргасан. Байршлын хувьд Дарханд зохистой юм байна гэж үзээд барилгын ажил өрнөж байна. Дарханы арьс ширний цогцолбор жишиг үйлдвэр болох юм. Түүнчлэн Дарханы арьс ширний цогцолбор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлмэгц Европын улсууд шууд худалдаж авах гэрээгээ байгуулаад ажиллаж байгаа. Гэрээнийхээ дагуу бүтээгдэхүүнүүдээ Европын стандартын дагуу үйлдвэрлэнэ.
Ер нь манай орон ядуурлаас гарах хамгийн дөт бөгөөд шулуун зам бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулж экспортлох. Ингэснээр малчид болон хөдөө аж ахуйтай шууд, шууд бус, дам холбоотой орлого олдог иргэдэд очих өгөөж нэмэгдэж, улмаар ядуу иргэд энэ салбараас орлого олох боломжтой талаар олон судлаачид судалсан байдаг. Мөн хөгжсөн ихэнх орнуудын туршлагаас үзэхэд эхлээд Хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүнээ тонн, килограммаар биш, граммаар үнэлж зардаг болсноор ядуурлаас гарсан байдаг. Иймээс л бид Дарханы арьс ширний цогцолбор шиг үйлдвэрүүдийг дэмжих ёстой юм.
-Шинэ Ерөнхийлөгч өөр намаас сонгогдлоо. Та Ерөнхийлөгч Х.Баттутлгын зөвлөхийн хувьд одоогийн Ерөнхийлөгчийн хийж, хэрэгжүүлж буй ажлуудаас аль залгамж чанарыг хадгалж, үргэлжлүүлэн хийж хэрэгжүүлээсэй гэж бодож байна?
-Мэдээж улс оронд ашигтай, маш том бүтээн байгуулалтын ажлуудын халааг нь аваад хийж үргэлжлүүлээсэй гэж бодож байна. Нефть боловсруулах үйлдвэрийн ажил ид өрнөж байна. Бусад бүтээн байгуулалтыг байгуулах бэлтгэл ажлууд хангагдсан байна. Эдгээр төслүүд болон томоохон бодлогын ажлууд улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай шууд хамааралтай учраас Үндэсний аюулгүй байдлын Тэргүүн, Ерөнхийлөгч зайлшгүй анхаарал тавьж, дэмжиж байж л хэрэгжинэ. Сүүлийн 30 жил яригдсан олон төсөл тухайн үеийн ҮАБЗ-ийн дэмжлэггүйгээр, 100 хувь Засгийн газрын ажил гээд орхичихсон болоод зогсдог байж магадгүй. Үүнээс гадна, дэлхий нийт цахим эдийн засгийн үедээ явж байна. Цахим эдийн засгийн чиглэлээр Монгол Улс яаралтай өөрийн гэсэн бодлого, төлөвлөгөөгөө гаргаад эрчимтэй ажиллахгүй бол удаашралтай байгаа. Ковидоос болоод зогсонги байсан дэлхийн эдийн засаг хөдөлгөөнд орж эхэллээ. Энд цахим эдийн засаг илүү хөтлөхөөр байна. Монгол Улс үүнтэй зэрэгцэж алхахын тулд цахим дэд бүтцүүдээ хийх ёстой. Үүнтэй холбоотой кибер аюулгүй байдлын цэрэгтэй болсон. ЕТГ ивээлдээ авсанаар E-mongolia амжилттай хэрэгжиж,төрийн олон үйлчилгээ цахимжих юм. Төрийн үйлчилгээ цахимжсанаар авлига буурч, иргэд цаг хугацаа, мөнгө хэмнэх олон эерэг үр дүн гарна. Дээрхи ажлууд хийгдэж байж л Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал хангагдах болно.
Р.ХИШИГЖАРГАЛ
Сэтгэгдэл
ИРГЭН [202.126.88.32] 2021-06-25 06:26:34
ЯАДАГ МАЛ ВЭ ЧИ ?,АРХИДАЛТ ХЭТЭРЛЭЭ,ЭР ЭМГҮЙ,,ЮУНЫ ЧИН МӨНГӨ??УУЖ ИДЭЖ ХАНАХГҮЙ ШУНАЛНУУД ИХЭСЛЭЭ,УЛСАА ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЭХ БОДОЛТОЙ ХААНАХЫН ТУРШУУЛ ВЭ ЧИ,ЧИ ЧИ
khuu [66.181.168.82] 2021-06-25 03:26:07
Хүн болгон л туйлдаж гүйцлээ, ядарч байна гээд байх юм бол энэ оронд хэн хөдөлмөрлөж бүтээх болж байна. Монгол хүн амны билгээр.. гэдэгдээ. Өөрснөө сэтгэл санаагаар унаж, мөнгөнөөс өөр юм харагдаж, бодогдохоо болсон энэ цаг үе маш муу үр дагавар авчирч байна даа. Бид ямар угжны хурга биш дээ. Монгол хүниий ухаанаар уужим бодох хэрэгтэй. Улс орон эдийн засгийн хүнд үеээс гарахад Монголчууд бид хөдөлмөрлөх ёстой.
Zochin [66.181.180.214] 2021-06-25 01:55:22
Turiin zalgamj chanariig amjilttai urgeljluuleh yostoi. Suuliin 31 jild ard tumniihee hunsnii ayulgui baidliig hamgaalj shiidverlej chadsan hun bol Kh.Battulga erunhiilugch duu. Ta chi, Makh impeh. Suu Co.ltd geed l agui ih buteen baiguulalt. Ard tumnii hamgiin itgeltei huns. Khariu neheegui tus shuu.Sain uils delgereg.
Зочин [202.126.89.143] 2021-06-25 01:52:47
Бэлэн мэнгө тараах хэрэггүй дээ. Эдийн засгаа улам хэвтүүлнэ.
Zochin [66.181.180.214] 2021-06-25 01:42:32
Buruu yarij bna. Gants hoyorhon bultei ail 8 . 10 am bultei urh zeregtsuulj bodoj chadahgui zuvluhtei baisan yum uu.
Zochin [202.131.232.117] 2021-06-25 01:19:42
Zuv zuv
Zochin [23.17.244.4] 2021-06-24 15:43:28
Zuv yarij bna. Unuu margaashiin amidralaa gesen humuus enuugeer zunduu bolloo. Mundag zaluu bna. AMJILT.
iИргэн [202.126.88.42] 2021-06-24 15:36:09
Энэ хvний ярьж бгааг дэмжиж бна Амжилт
Зочин [64.119.19.146] 2021-06-24 15:11:59
Улс ороноо хангалттай мэрлээ. Авсанаа хэрэг тус болсон гэж бараг хэлсэн хүнгүй. Бодлоо хөвчлөж амьдрах цагт аманд нь бэлэн хоол хийгээд бараг хоёр жил боллоо. Телевизүүд нь өнгөтэй өөдтэй бүхнээс холуур... нэвтрүүлэг хийж, сугалаа харуулахаас өөр юм хийхгүй болжээ. Далхийгээрээ ийм байхад бид одоо санаж сэрэх цаг...
Зочин [64.119.24.219] 2021-06-24 13:39:27
Баттулга тэр саналыг гаргаж, засгийн газарт зөвлөсөн учир МАН түүнийг зөвшөөрөөгүй. МАН өөрөө хийж чаддаггүй учир бусдын хийснийг хааж хорьж байгаад өөрсдөө хийчихсэн мэт ярьдаг шүү дээ. Тийм болохоор одоо нөгөө хулигаанаа төрийн толгойд гаргасан юм чинь сая төгрөг өгөх шийдээ гаргах байлгүй дээ.
Цолмон [202.55.188.85] 2021-06-24 13:18:05
Цар тахлын хүнд үед хориод олигтой амжилт гаргахгүй байхад бодит дэмжлэг үзүүлээд хаана хаана дэмжээд явсан дээр санал нэг байна шүү! Амжилт хүсье!
Зочин [122.201.21.87] 2021-06-24 12:47:07
Хөл хориог дэмжиж байна, харин баттулгыг дууриаж заавал мөнгө нэхэж улсаа хүндрүүлээд яахав дээ, Ер нь Монголчуудыг турхирч, улсаас зохион байгуулж байгаа зөв зүйтэй ажил арга хэмжээ бүрийг эсэргүүцэж, үр дүнгүй болгодогоо одоо болих хэрэгтэй!!!
Зочин [150.129.140.88] 2021-06-24 13:34:27
Сонгуульд Хүрэлсүх тэрнээс ч их мөнгө цацлаа шүү дээ. Лав л хадгаламжаасаа цацаагүй байх. Сү.Батболдын Монголын Баялгийг дээрэмдсэн мөнгө л тэр шүү дээ. Баттулга бол болохгүй, Хүрэлсүх бол болдог гэсэн логик харагдаж байна.
Zochin [66.181.161.48] 2021-06-24 12:46:46
Мөнгө тараах шиг амархан юм хаана байх вэ дээ. Ер нь хоёр саяыг тараавал бүр гоё шүү дээ тиймээ
Zochin [66.181.161.125] 2021-06-24 12:28:21
Mash zuv demjij bn yamar mundag ard tumnee gesen zaluu ve ajliin amjilt husie demjij bna tuushtai baigaarai
Тулгаа [66.181.161.58] 2021-06-24 11:28:05
Маш зөв шүү. Энэ өвчнөөс болоод бүгд туйлдаж байна шдэ. Бидэнд бодьтой дэмжлэг хэрэгтэй байна.
Стеви [202.9.40.165] 2021-06-24 11:15:22
Энэ хүнд мэдлэг байна уу !
Зочин [66.181.167.231] 2021-06-24 09:54:50
ene hunii yarisan helseng 100% demjij bna Iim uhaalag humuus uls turud olon garaasai!
dulam [202.126.88.43] 2021-06-24 09:38:54
zov shiidver bna demjij bna
Зочин [64.119.19.146] 2021-06-24 15:15:28
Шийвдэр санал хоёрыг ялгаасай билээ
зочин [202.179.21.195] 2021-06-24 09:36:29
цар тахлын хэцүү цаг үед энэхүү хөгжлийн бодлогод тусгагдсан асуудлыг дэмжиж бна. Амжилт
Зочин [203.91.115.50] 2021-06-24 09:17:45
Өрх бүрт сая төгрөгийн халамж чухал биш ээ. Үүний оронд иргэд бид энэ жил Тавантолгойгоос авах ёстой ногдол ашгаа нэхэх ёстой. Хүн бүрийн 600 мянга шүү. 4 ам бүлтэй айл 2,500,000 төгрөг авах ёстой. Энэ бол халамж биш. Ногдол ашиг. Иргэдийн авах ёстой мөнгө.
зочин [202.9.40.184] 2021-06-24 14:17:22
Зөв юм хэллээ.., Бид чинь ТАВАН ТОЛГОЙН хувьцааны эзэд шүүдээ.., Цар тахал , гээд энэ хүнд хэцүү үед ноогдол ашигаа авбал , эдийн засагт ч хэрэгтэй , ард түмэнд ч хэрэгтэй.., Энэ нь нээрээ л халамж биш , авах ёстой мөнгө ????
Зочин [139.5.216.132] 2021-06-24 08:58:31
Зөв шүүдээ
Эрдэнбилэг [139.5.216.132] 2021-06-24 08:55:11
Зөв шүү
Зочин [202.126.89.61] 2021-06-24 08:23:38
маш зөв шидвэр дэмжиж байна энэ цар тахалын үед иргэддээ бодит нөхөн олгуур олгох хэрэгтэй байна Энэ олон хол хорио цар тахлын буруу шидвэрүүдээс болж хүн бүр маш их хохирол амсаж байна тийм учир энэ саналыг бодит ажил болтол нь дэмжих хэрэгтэй байна ард түмэн минь
Zochin [66.181.178.21] 2021-06-24 08:18:12
Demjij baina.
Zochin [202.9.46.127] 2021-06-24 08:10:26
Үнэхээр сайн ажилласан та бүхэнд маш их баярлалаа. Мэдлэг боловсролтой залуучууд л ажил хийж байна даа. Амжилт хүсэе.
Зочин [202.179.21.195] 2021-06-24 08:06:31
Монгол улсын эдийн засаг хөгжлийн энэхүү бодлого ард иргэдийнхээ амьдрал амжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаанд тулгуурласан тоонд биш чанартай төлөвлөлтийг үргэлжлүүлэх хэрэгтэй бна. Ажлын амжилт
Зочин [43.228.129.119] 2021-06-24 08:00:44
Энэ хүнд цаг үед ядарсан ард түмнээ дэмжсэн асуудал бна шүү дээ Наадам зугаа болохоор мөнгө хайран биш үү
Зочин [103.140.11.219] 2021-06-24 07:57:34
зөв л ярьж бна шдээ
Зочин [202.126.92.99] 2021-06-24 07:38:06
Тийм шүү. Хөдөө аж ахуй л ажилгүйдэл, ядуурлыг бууруулна.
chi hen be?.... [148.60.92.227] 2021-06-24 07:37:57
Ylas ornii ediin zasagiin bodlogod hor hyrgeheer ene metiin zyldrai nar esergyyzeleen yzyylej belen menge egyyleh byleg garch gem?ene ylas oroniig bodlogoor ni syiryyleh yndestei gadniihanii tagnyyl baij medne?Mongolchyyd bidniig muu l yabyylah hyseltei yndestei neher baina?zail aa zail!!!
Зочин [202.9.46.127] 2021-06-24 08:18:07
Hahahah, zuv bichgiin durem haana sursan hun bee? Ehleed ni uuriiguu hugjuul
Зочин [148.60.92.227] 2021-06-24 07:35:22
chi haanaas irsen hylgaich be?...Mongol ylasiig sarniulah gee yu?....zail!!!!
зочин [202.9.46.94] 2021-06-24 07:33:59
Иргэдэд өгөөд нэг удаагийн л юм. Иргэдийг байнга цалин орлоготой байлгадаг ААН-үүд үүд хаалгаа барихад эргээд хэзээ хуучин хэвдээ орж байнгын орлоготой байлгаж чадах вэ гэдэг л хамгийн том асуулт шүү.
BATAA [103.14.36.18] 2021-06-24 07:22:12
Зөв шүү дээ ядарсан ард иргэдээ төр одоо л дэмжихгүй бол иргэд туйлдаж гүйцлээ.
Зочин [202.131.241.34] 2021-06-24 06:59:18
сая төгрөг өгөх гэж байгаа бол хатуу юмаар бодоод өгөөрэй хоосон хэвлэсэн цаас авахгүй шүү эргүү новш минь
Цогсүрэнгийн Ганболд [31.173.80.125] 2021-06-24 06:57:30
Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч орон тооны 10 орчим зөвлөхтэй ажилласан байх. Сайн муу аль аль нь байсан л биз. Хаа очиж эдийн засгийн бодлогын зөвлөх Эрдэнэбат шинэлэг сэтгэлгээтэй, тодорхой ажил бүтээх гэж зүтгэдэг чамбай залуу байсан шүү! Юм үнэнээрээ байх сайхан. Дарханы Арьс ширний цогцолбор бол Сайншандын Аж үйлдвэрийн паркийн үлгэрийн дэргэд бодитой төсөл. Шинэ Ерөнхийлөгчийн шинэ баг хөгжүүлээд урагшлуулаад Засгаа шахаад түүчээлээд яваасай билээ. Төрийн ажлын залгамж чанар гэж чухамдаа үүнийг л хэлнэ!
Зочин [202.179.21.195] 2021-06-24 08:15:13
Зөв шүү
Zochin [66.181.161.41] 2021-06-24 06:57:29
Mungu taraah bish yumnii unee buulgamaar bn. Ediin zasgaa evdehees sergeeh chadal bnuu tenegyydee
Зочин [202.9.46.127] 2021-06-24 08:20:29
Ingej baij ehnii eeljind uvchnuu darna, uvchingui baij ediin zasag sergene shuu dee
зочин [192.82.89.23] 2021-06-24 06:26:39
Тэр мөнгө чинь хаана байгаа юм бээ, их мэдэгч царайлчихаад бусдыг хэн гэж бодоод байгаа юм бээ, эргэн тойронд чинь дандаа тэнэгүүд харагдаад байна уу....
ИРГЭН [202.126.90.4] 2021-06-24 05:50:30
ХООСОН ТОЛГОЙТОЙ ИЙМ ЮМНУУД ЯАХААР ЗӨВЛӨХ ГЭЭД СУУЖ БАЙНА. ҮНЭХЭЭР ЮМ МЭДДЭГГҮЙ ЮМУУ АЛБААР ИЙМ ЮМ ЯРИАД БАЙДГИЙМ УУ МЭДЭХГҮЙ ЮМ ДАА. ЗӨВЛӨХӨӨ БИ ТАНД ЗӨВЛӨЧИХИЙ ХАЛАМЖ БАГАДААГҮЙ ТА ТООЛООД БОДООД ҮЗЭЭРЭЙ.
зочин [202.9.40.184] 2021-06-24 14:37:21
Чиний толгой хоосонгүй , СУМтай юм шиг байна.., Хийх хүнд арга нь .., хийхгүй хүнд шалтаг нь олддог хорвоо..,Бодвол чи НАМ дагаж хоолоо олж иддэг гар шиг байна.., НААДАМ хэдэн тэрбумаар хийнэ гэчихвээ .., тэрийгээ болиод , олон удаагийн хөл хорионд цутарч байгаа ард түмэндээ тарааж өгвөл , эдийн засагт цус сэлбээд зөв алхам болох байх.., Мөн ТАВАН ТОЛГОЙН ноогдол ашигаа тараавал , энэ нь халамж огтхон ч биш авах л ёстой мөнгө ????
Chamd [66.181.178.21] 2021-06-24 14:28:05
Chamshig luuwaraar amidarch bgaa baychuud iim ym yrih bhoo
Иргэн [64.119.23.171] 2021-06-24 05:04:49
Одоо дуугуй зайлцгааж үз.
Зочин [64.119.23.171] 2021-06-24 05:04:01
Энэ хэдэн балайрсан юм ямар зорилогоор 1 сая төгрөг гээд улиглаад байгаа юм бэ?
Зочин [195.46.106.44] 2021-06-24 04:56:41
Хийх хэлэх байхийгаа олж ядаад юу балайраад байгаа юм бэ. Хүмүүсийн дургүй хүргэсэн ийм хэнд ямарч ашиггүй юм яах гэж нийтэлж байдаг юм бэ
Зочин [202.126.89.239] 2021-06-24 04:43:52
hun burt yadaj ter 7on zuun mayaniig ogdoo
иргэн [202.126.90.4] 2021-06-24 04:17:34
Битгий балаарайд бай
Зочин [66.181.185.208] 2021-06-24 03:54:53
Пээ ийм зөвлөх бас байдаг юм уу.шүүр унасан гэж өөрийгөө тодорхойлсон нээх од гээд тоочихсон нэг авгай.бас нэг бөх байсан урвачихсан энэ нэг сонин залуу кк.таарсан таар шуудайнууд одоо явах хооронд юугаа ч яриад байгаан шал инээдтэй юм
Зочин [202.9.46.107] 2021-06-24 03:47:24
Чи өөрөөсөө өгчих. Популист илжигүүд Венесуел шиг мөнгө нь жорлонгийн цааснаас үнэгүй болгож нураах нь дэ. Улс оронд 65 аас дээш насны парзитууд авилгал тэтгэмж хөнгөлөлт авч сонгуульд популистуудаа дэмжмж Африк Латин Америкийн систем тогтох нь. Залуучууд ухаалаг хүмүүс аймхай тэнэг байна. Ямар ард түмэн яаг тийм удирдагч нар
Зочин [202.9.46.127] 2021-06-24 08:21:48
Chi yag yu buteej baina?
Зочин [66.181.161.93] 2021-06-24 03:22:38
Одоо хуцалгүй зайлаа чиний эдийн засаг зөвлөнө гэж юу байдгийн Баттулга чамайг сонсох ч гүй малаа
tusa [66.181.168.82] 2021-06-24 03:17:05
Юун сая төгрөг. Улс орны санхүү хоосорсон байхад юугаа өгөх юм вэ. Юм л бол мөнгө нэхдэг энэ байдлаа зогсоох хэрэгтэй. Сая төгрөг өгөөд корона буурахгүй. Баахан архидалт, зугаалга нэмэгдэнэ. Битгий гуйлгачин сэтгэлгээ гаргаад бай. Тураад үхчихгүй дээ.
зочин [202.9.40.184] 2021-06-24 14:53:01
Төр иргэдээ харж хамгаалдаг ёстой байх .., Цар тахал , хөл хорио ийм үед , байх л асуудал ..,Улс ороны санхүү хоосорсон нь чамтай холбоотой юм бишүү.., ЮУН МӨӨМ гээд л их сандарч байх чинь????
Зочин [66.181.161.60] 2021-06-24 11:05:03
Ugani ene bol tsag veee olson yag tohirson tuslamj bolno naadmiin tosovoo boliod hvn bvrt say togrog ogson dr yu tsahim naadam odoo ard irged tuildaa hvrch bn shvv bosohod belen bn
Зочин [202.9.46.239] 2021-06-24 03:23:25
Хүн хоорондын зайгаа барьж чадахгүй, хүмүүсийн бөөгнөрөл үүсгэн архидан зугаацаж шоудаж найр наадам хийгээд халдвараа тусаад үхэж байвал өөрсдөдөө гомдоорой оркуудаа.
Зочин [202.9.46.239] 2021-06-24 02:49:19
Наймдугаар сарын нэгэнд ёстой цэрэг цагдаагийн эргэлт гартал маш хатуу чанга хөл хорьж, иргэн бүрт сая сая төгрөг өгөх хэрэгтэй. Энэ долдугаар сард хөдөө агаарт гарч амрах учраас хөл хориог эсэргүүцэж байна. Иргэд өөрсдөө л хөдөө орон нутагт очоод аав ээж хамаатан найз нөхөдтэйгөө уулзаад айл хэсээд олон хүний бөөгнөрөл үүсгэж халдварын голомтийг бий болгохгүй байх дээр ухамсарлаач.
Зочин [66.181.161.93] 2021-06-24 03:21:03
Юугаа солиороод байгаа элий новш вэ чи