ДЭМБ хүүхдүүдийг вакцинжуулах зөвлөмжөө өөрчилжээ

Aдмин / Гадаад мэдээ

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний вакцинжуулалтын талаарх зөвлөмжөө шинэчилж, хүүхэд, өсвөр насныханд зориулсан заалт нэмж оруулжээ. Шинэчлэгдсэн хувилбарыг ДЭМБ-ын албан ёсны цахим хуудаст байрлуулсан байна.

“Бага насны болон, өсвөр насны хүүхдүүд насанд хүрэгчидтэй харьцуулахад харьцангуй хөнгөн өвдөж байна. Тиймээс хэрэв тэд коронавируст халдвараар хүнд өвдөх эрсдэлтэй бүлэгт багтаагүй бол өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнуудтай адил яаралтай вакцинд хамрагдах шаардлагагүй” гэж зөвлөмжид дурдсан байна. Өмнө нь тус байгууллагаас хүүхдүүдэд вакцин хэрэглэх талаар “хангалттай мэдээлэл байхгүй байна” гэж мэдэгдэж байсан юм.

Зөвлөмжид мөн ДЭМБ-ын стратегийн зөвлөх шинжээчдийн бүлэг Pfizer/BioNTech-ийн вакциныг 12 ба түүнээс дээш насныханд хэрэглэхэд тохиромжтой гэж дүгнэсэн болохыг онцлон тэмдэглэжээ. Судалгаанаас шинэ нотлох баримт гарч ирэх эсвэл халдварын нөхцөл байдлаас шалтгаалан бодлогоо өөрчлөх шаардлагатай болсон үед ДЭМБ зөвлөмжөө шинэчилнэ гэж мэдээлж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг Д.Жаргал


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.212] 2021-06-27 12:07:40

Хүн амаа хамгаалах гэж байгаа бол өвчнөөс хамгаалах нь батлагдаагүй, харин ч эсрэгээр үхэл нэмэгдүүлж байгаа вакциныг хүүхдэд хийж БОЛОХГҮЙ!!

ВАКЦИНЖУУЛЖ, ДАРХЛАА ТОГТООХ НЬ ЗӨВӨӨ [192.82.73.217] 2021-06-24 16:36:48

ДЭМБ-ЫН ЗӨВЛӨМЖ БОЛ ХУУЛЬ БИШ, ЗӨВЛӨМЖ. ТУХАЙН УЛС ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛХЭЭ ӨӨРСДӨӨ ШИЙДНЭ. ДЭЛХИЙН 300-Д УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗӨВЛӨМЖ ГАРГАЖ БАЙГАА....ВАКЦИН ХОМС УЛСАД ХҮҮХДҮҮДЭД ВАКЦИН ХИЙЧИХВЭЛ ВАКЦИН НЬ ХҮРЭЛЦЭХГҮЙ БОЛЧИХНО ГЭЖ ИНГЭЖ ЗӨВЛӨЖ БГАА ШДЭЭ. АНХ ЕВРОП-Д КОРОНА ТАРХАЖ БАЙХАД БҮХ ХҮН МАСК ЗҮҮХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ЗӨВЛӨЖ БАЙСАН, ЭНЭ НЬ ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД МАСКААР ДУТАГДАХ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЖ ТЭГЖ ЗӨВЛӨСӨН, ХАРИН ДАРАА НЬ БҮХ ХҮН МАСК ЗҮҮ ГЭЖ 100% ЭСРЭГ ЗӨВЛӨМЖ ӨГСӨН ШДЭЭ. ХҮҮХДЭЭ ВАКЦИНЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ: АНУ, КАНАД ЗЭРЭГ УЛС ХҮҮХДҮҮДЭЭ ВАКЦИНЖУУЛААД ДУУСАЖ БАЙГААГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

Зочин [66.181.176.134] 2021-06-24 16:15:32

Хүүхдүүдээ яаралтай вакцинжуулахыг сайн судлах шаардлагатай, дахиад яарч байгаад Синофарм шиг юм болохуй дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.