Ц.Магалжав: Энэ жилийн наадмын бөхийн барилдааныг Хүй долоон худагт зохион байгуулах чиглэл ирсэн

Aдмин / Спорт

-ЯЛАНГУЯА ҮНДЭСНИЙ СПОРТОД ТӨР ХАМААРАЛТАЙ БОЛЖ, ҮҮНИЙГЭЭ ДАГААД ТӨРӨӨС ЦОЛ ЧИМЭГ ОЛГОХ, НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗЭРЭГ АЖЛУУДАД ОРОЛЦОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ-

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжавтай ярилцлаа.


-Засгийн газраас наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэр гарлаа. Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаан хаана зохион байгуулагдах вэ. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Үзэгчгүй наадмыг өмнөх жил шиг зохион байгуулах шийдвэр гарч байх шиг байна. Цахим гээд буруу нэрлээд үүнийг нь янз бүрийн хүмүүс цахим барилдаан, цахим морины уралдаан гэж юу байх вэ гээд шүүмжлээд байгаа. МҮБХ наадмын бөхийн барилдааныг олон жил зохион байгуулсан болохоор баг хамт олон, жаяг дэгийн баг наадмын барилдаанаа төвөггүй зохион байгуулна. Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдааныг Хүй долоон худагт зохион байгуулах чиглэл ирээд байна.

-Баяр наадмын хууль хэзээ батлагдаж, хэзээнээс хэрэгжихээр байна вэ?

-МҮБХ 2003 онд батлагдсан баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж, батлах асуудалд ихээхэн ач холбогдол өгч, анхаарлаа хандуулан ажилласан.

Энэ нэгдүгээр сараас эхлэн хуулийн төслийг нээлттэйгээр гарган бөх сонирхогч, бөх судлаач, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдэд хуулийн төсөлд санал оруулж ажиллах санал гаргасан. Үүний дагуу ч олон санал холбоонд ирсэн. Бид Бага хурал, Их Эе хурлаар энэ бүгдээ хэлэлцэн нэгтгэж Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр, УИХ гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нарт 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр хуулийн төслөө хүргүүлсэн. Гэвч ковид цар тахал мөн бусад асуудлуудаас болоод УИХ энэ хаврын чуулганаараа хэлэлцэж амжихгүй бололтой. Бид наадмын шинэ хуулиар наадахгүй болсон нь харамсалтай байна.

-Наадам болохтой холбоотойгоор допингийн асуудал хүнд сэдэв болохоор байна. 2019 онд зөрчил гаргасан хоёр бөх, 2020 оны гурван бөхийн асуудал, мөн аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд допингтой холбоотой бөхчүүд энэ наадамд барилдвал бойкот хийнэ гэсэн байгаа. Энэ асуудал яах вэ?

-Бөхчүүд ч, ер нь хүн бүр, бүр одоогийн улстөрчид хүртэл өөрсдөө тэгш эрх, шударга өрсөлдөөн эрх тэгш байдлыг хүсч, түүнээ дор бүрнээ илэрхийлж байдаг. Допингийн асуудалд хууль нь муу байсныг ашиглаж бөхчүүд зөрчил гаргахад үе үеийн бөхийн салбар хороо гэж түр зуур байгуулагддаг субьект янз бүрээр хариуцлага ногдуулж ирсэн нь одоогийн энэ их хэл ам, зөрчлийн үндэс.

Одоо тэнд ажиллаж байсан хүмүүсийг зөрчил гаргаж хамгаалуулж байсан бөхчүүдээс өөр хэн ч мэдэхгүй, танихгүй. Бөхөд огт хамаагүй хүмүүс төрийн нэрээр наадам зохион байгуулалцаж байна гээд орж ирж үймүүлээд, хожмын хор нөлөө мөн хэл амны үндсийг тавиад алга болцгоодог, тэдэнд ямар ч хариуцлага байхгүй, тооцох ч үгүй. 2018, 2019 оны наадмын допингийн асуудлуудыг тухайн үеийн бөхийн салбар хороо арай зөвөөр шийдвэрлэж, зөрчил гаргасан бөхийг хоёр жилээр эрхийг хассан. Монгол Улс допингийн эсрэг конвенцид нэгдсэн, тэндээс нь итгэмжлэгдсэн лабораторид сорьцоо шинжлүүлдэг. Тэгэхээр энэ байгууллагынхаа дүрэм журмаа л дагах ёстой гэж бодож байгаа. Олон улсын Допингийн эсрэг байгууллага 2018 оны гуравдугаар сараас зөрчил гаргасан тамирчинд доод тал нь хоёр жил, тэгээд дөрөв, давтан бол бүх насаар нь эрх хасна гэсэн журам мөрдөж байгаа. Тэгэхээр зөв шийдвэр гаргахгүй бол энэ наадмын бөхийн бүртгэлээс эхлээд их зөрчил, хүндрэл гарна.

-Олон улсын конвенцид нэгдсэн бол түүнийгээ л дагамаар юм. Гэтэл бөхчүүд допинг хэрэглээд түүнийгээ өмгөөлж шүүхэд ханддаг?

-Манай үндэсний бөхөд үүссэн гажиг зүйл. Бөх допинг хэрэглэлээ, хариуцлага алдлаа гэхэд МҮБХ-нд биш, танил тал руугаа ханддаг. Бусад спортын холбоодод тийм зүйл бараг үгүй. Уучлаарай, хариуцлагаа хүлээнэ гээд чимээгүй байдаг.

Бөх, тамирчин шүүхдэх бол ганцхан Спортын арбитрын шүүхэд хандах л журамтай. Тэрнээс дүүргийн шүүх, бүр дээд шүүхээр шийдвэр гаргуулах нь өөрөө зөрчилтэй зүйл. Энэ маргааны нэг сэдэв болно. Ч.Санжаадамба, С.Мөнхбат аварга гээд допингид хатуу байр суурь баримталж байгаа бөхчүүдийн хэлсэн үгийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй.

-Шадар сайдаас допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн цол чимгийг хураах, тэдэнд унасан бөхчүүдэд цол олгох саналыг удаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгад тавьсан, үүнийг шийдсэнгүй. Энэ талаар таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Даншигийн наадам, Цэргийн наадам, Ардын наадам гээд ямар ч төрийн үед наадам зохиогдож ирсэн. Тэр наадмуудад түрүүлж үзүүрлэж, шөвгөрч цол авсан бөхчүүдэд ард түмэн нь цол өгч байгаатай л адил байж ирсэн. Заавал одоогийнх шиг дарга, сайд гарын үсэг зурж цол өгөх албагүй. Саяхныг болтол наадмыг Үндэсний спортын холбоод нь Биеийн тамир спортын хороо, газартай хамтраад зохион байгуулаад ирсэн. Одоо үүнийг төр өөр дээрээ татаж аваад хүндрүүлээд байгаа юм. Спорт ялангуяа үндэсний спортод төр хамааралтай болж, үүнийгээ дагаад төрөөс цол чимэг олгох, наадам зохион байгуулах зэрэг ажлуудад оролцохоо болих хэрэгтэй. Допингтой холбоотой олон зөрчил, асуудлуудыг Ерөнхийлөгч, Наадмын комисс, бөхийн салбар хороо шийдэхгүй эсвэл ялгавартай шийдээд бөхчүүд, бөх сонирхогчдын дунд маргаан үүсгээд байгаа юм. Үүний оргил цаг хугацаа нь энэ сүүлийн хоёр жил боллоо. Тэгэхээр намраас батлах баяр наадмын хуулиа эрхэм их хурлын гишүүд маань сайтар бодож тунгаагаад наадмыг төр асар их зардлаар зохион байгуулдаггүй, төрийн тэргүүн цол олгодоггүй болгох хэрэгтэй байна. Үүнийг олон түмэн ч их хүсч, бас шүүмжилж байгаа. Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд үндсэн ажил болох хуулиа батлах, улс орноо хөгжүүлэх гол ажлаа л хийх хэрэгтэй. МҮБХ наадмын санхүүжилтийг өөрсдөө бий болгоод, морь, сурны холбоотой хамтраад төрөөс ямар ч санхүүжилт авахгүй, будлиан маргаангүй наадам зохион байгуулаад байх бүрэн боломжтой. Төрөөс наадам найрыг зохион байгуулна гэж элдэв хардлагад орж хөгөө чирэх хэрэггүй.

Элдэв тусгай зөвшөөрлийг яам, агентлаг өгч хардлага, хүндрэл үүсгэдэг байсныг болиулж мэргэжлийн холбоод руу нь зөвшөөрлийг өгсөн бэлээхэн туршлага нь байгаа даа. Одоо энэ барилдаж байгаа залуучууд нэгнийгээ тэр ерөнхийлөгчийн, сайдын бөх, дүү гэх яриа хүртэл гаргаж завхарч байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. МҮБХ маргаан будлиан үүсгэхгүй наадам хийхийг зорьж л байна


Сэтгэгдэл

чимэд [124.158.65.86] 2021-08-17 22:19:45

Тэр допинг чинь ямар нь монгол хүнд ямар хэмжээгээр үйлчилж учир начиргүй их хүч өгөөд байдгийг хэн судалсан юмбэ.сохор нохой дүйвээнээр, элдвээр хийрхэж тэнэгтэхээ больцгооёоо.Өвчин намдаах эм хүч нэмдэг гэж дэлхийд оросуудын эсрэг явуулгын учрыг мэдэхгүй бид АНУ-г дагаж далбайгаад баяр наадмаач хийж чадахаа болилоо.Монголд тодорхой хэдэн биобэлдмэлийг допинг гэж үзэх ёстой

Зочин [66.181.190.62] 2021-06-28 23:51:36

demjij bna

зочин [103.229.121.16] 2021-06-28 16:03:43

өвчин тахлаа яая гэж байхад бөх яриад солиороод байдаг арилцан дотортой туучий вэ энэ чинь, нийгэмд хэрэгтэй үйл хийгээч хар малаа

hurelsuh [202.21.109.52] 2021-06-27 11:52:13

chamaig denjdeg naad heden dopingoo zailuulaad ogooch

ЦОЛМОН [185.225.208.191] 2021-06-27 02:00:32

7САРЫН 11НД НААДАМ ХИЙДЭГ НЬ 100ЖИЛИЙН ХЯТАДЫГ ХӨӨЖ ГАРГААД БАЯРЛАЖ НААДАМ АНХ ХИЙЖ ЭХЭЛСЭН ТҮҮХТ ӨДӨР БОЛОХООР МОНГОЛ ЦУСТАНГУУДЫН БАЯРЫН ӨДӨР ХЯТАД ЦУСТАНГУУДЫН АЛУУЛЖ ХӨӨГДСӨН ГУТАМШИГТ ЭМЭГНЭЛТ ӨДӨР БОЛОХООР БҮГДЭРЭЭ ЭСЭРГҮЦЭЭД БАЙГАА ЮМ ШҮҮ?

Зочин [192.82.68.162] 2021-06-26 22:48:25

ХЭДЭН БААСТАЙ ГҮЗЭЭРНҮҮД,ХАЛТАР ӨЛӨН ЦАГДААННУУД, НАМЧИН ЦҮНХ БАРИГЧИДНААДАМДААД БУСАД НЬ ХООСОН. ХА ХА ХА

Иргэн [202.126.90.143] 2021-06-26 02:18:42

Магалаа чаднаа. Амжилт

Зочин [66.181.161.83] 2021-06-26 01:34:32

Ene odoo yu we eeree erh medliin awah geed bga ymu haashaa ym tcoloo eeree egeed eeree shiitgeed eeree menge hahuul awah ged yun dawarsan ym ve ulsiin yrenhiilegjiin erh medel bsg naadmiin tcoliig yrenhiiilegj garduulah goy za biu dawar

Зөв шүү дээ [202.126.89.16] 2021-06-26 06:35:37

Магалжав өөртөө биш, МҮБХ гэдэг байгууллагагад эрх мэдлийг шилжүүлэх тухай ярьсан байна. Төр засаг бөх, морь, сур...ер нь ямар ч олон нийтийн байгууллага нь аваад явчих юманд оролцох хэрэггүй. Японы сумод засгийн газар, эзэн хааны оролцоо ёс төдий шүү дээ, бүхнийг Сумо бөхийн холбоо шийднэ. Эзэн хааны нэрэмжит цом л бий, бишёд түрүүлсэн бөхөд шилжээд явдаг, хааяа Ерөнхий сайд нь ирээд түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цом л гардуулдаг, сумод цол гэж байхгүй, амжилтаар нь эрэмблээд л банцүке гаргана

зочин [202.9.41.154] 2021-06-26 01:27:10

магалжаваа чи наад чиглэлтэйгээ,үүрэгтэйгээ,МАН-тайгаа зайл за,наадам хийх болсон шалтгааны нэг хэсэг нь чи шүү,дараагийн 100 жилийг бид үзэхгэй ш дээ гээд гоншигноод л...энэ их мөнгөөр хэрэв амьсалын аппарат авсан бол...

G [192.82.87.207] 2021-06-25 20:37:08

Kheden oron nutgiin zaluuchuud ni bokhoo yzeed arkhi pivooo uugaad , Uvs nuuraa duulaad l boognorol yysne dee! Naadmiin daraa ovchin dakhiad nemegdekhnee? Pandemic - tsar takhal garchaad 500 khyn tsag busaar yavchaad bna!! Yavj l baig uu?

Маш зөв [202.126.89.46] 2021-06-25 12:54:45

Магалжав маш зөв хүн байна, төр засаг бөх,морь,сур ер нь тэгээд бусад салбарын ч тэр цол хэргэм гээд зүйлд оролцох хэрэггүй,салбарын олон нийтийн байгууллага нь эрэмбэ зиндааг нь тогтоодог байх нь зөв. Цол гээч юмаа бүр болих хэрэгтэй,үзүүлсэн амжилтаар нь чансааг нь тогтоож түүнд нь таарсан цалин нэмэгдэл олгохоо ч мэддэг баймаар.

Сайхан наадам үзнээ . [122.201.24.207] 2021-06-25 09:27:59

За тэгш ойгоороо сайхан наадам үзэж Монгол орон даяараа увс нуураа дуулж Монгол хүн гэдгээ мэдэрсэн наадам болоосой .

Зочин [202.126.89.57] 2021-06-25 23:12:03

Битгий хуц увс новш минь

Зочин [202.179.27.140] 2021-06-25 11:35:06

уг нь ой мой, засаг төр огт хамаагүй ардын наадам байсан. оролцох нь оролцоод орлцохгүй нь оролцохгүй байдаг байв. тэр бөхийн цол мол өгөх авах засаг төрд падгүй байлаа. ард хүндлэх нь хүндлээд хүнлэхгүй хүндоэхгй л байдаг байлаа. өвчин дэлгэрсэн үед бол өөх хэрэг.

зочин [195.46.106.46] 2021-06-25 09:00:09

NAADAM HIIHEE BOLIOCHEE. HUNII AMI NAS OLNOOROO SUIDEED BAIHAD.

Хуц [122.201.24.207] 2021-06-25 09:26:44

Тэр муу өвчин өө Эм яамныхан Онцгойгийхон Эрдэмтэд нэртэй малнуудаас хариуцлагаа нэхээ . Хол очиж донгод оо .

MONGOL TUMEN NAADNAAA [124.158.68.248] 2021-06-25 08:58:55

UZEHGUI HUJAA NAR N DUUGUI BAI, MONGOL TUMEN NAADAH GEJ BAINA, TA HUJAA NAR 1000 HASHGIRAAD NEMERGUI BOLSOON, NAADAM HIIH N TODORHOI BOLSON HURAI3

Зочин [203.219.141.150] 2021-06-25 07:46:37

Zov huneeree terguun tavijee

Зочин [66.181.160.54] 2021-06-25 05:18:42

Магалжав хүүгийн түмэн ЗӨВ - маш зөв байр суурь дээр байгаа хүүхэд . Мөнхбат , Санжаадамба зэрэг шударга бөхчүүдийн ч зөв , ард түмэн дэмжиж байгаа . Юун бөх , морины цолыг ерөнхийлөгч олгох - бас нэг авлигын гох дэгээ , МАн - ынхний мэргэшисэн үйлдэл ...

харамсалтай [64.119.19.179] 2021-06-25 05:17:23

ХҮН бүр хувийнхаа хамгаалалтыг хэрэглэж, наадмыг чөлөөтэй зохион байгуулчихгүй дээ. АРД түмэн наадамлах сонирхолтой байгаа. 100 жил байнга тохиолдох биш дээ

Зочин [66.181.161.120] 2021-06-25 07:56:57

Үгүй шүү Ард түмэн тийм юм хүсэхгүй байгаа жүү

З [43.242.243.64] 2021-06-25 05:15:49

Яасан их Наадамлах дуртайм бэ улс ард иргэдийн амийг яаж авч улдэх Ковидыг яаж давж гарахыгаа л боддгуймуу хир их аюул ирэхыг бид таахгуй ийм нохцолд юун наадам бэ хэнд тийм их ашигтай юм бэ

Иргэн [192.82.68.22] 2021-06-25 05:03:15

Допинг хэрэглэдэг, ёс суртахууны доголдолтой, ухамсар муутай, ард түмнээ хүндэлдэггүй зэрэг муу муухай бүхэн шингэсэн монгол бөхийг шинэчилэх болсон.

Зочин [103.26.195.22] 2021-06-25 04:40:26

Ковидын наадам д барилдах бөх бас байхнээ. Ард нийтээр гашуудаж байхад шүү Арай арай Энэ наадам гашуудлын наадам учраас бөхчүүд хар зодог шуудагтай засуулууд хар дээлтэй байна Цол чимэг дуудахгүй чимээгүй барилдана 500 хүнээ оргуулчихаад өөр яах ч билээ Ковидын ндаадамд түрүүлсэн цол нэр авах ч муухай Яалтай

МАГАЛЖАВ ОНЦ [202.179.24.77] 2021-06-25 04:28:23

ӨНӨӨДӨР НЭН ДАРУЙ ДОПИНГИЙН АСУУДАЛТАЙ АВРАГУУДААС ЭХЛЭЭД БӨХЧҮҮДИЙГ ЖИЛЭЭР БАРИЛДУУЛАХГҮЙ ГЭДГЭЭ МАШ ТОДОРХОЙ ЗАРЛААД ШИЙДВЭРЭЭ ГАРГАЧИХ. ОЛОН ТҮМЭНД ЗАРЛА ЭС ТЭГВЭЛ ТӨРӨӨС ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ НЭЭ ТЭГЭЭД Л ЭЦСЭЭ ҮЗ ДЭЭ ӨӨР АРГА БАЙХГҮЙ ЭЭ . УХАРАХ Л ЮМ БОЛ ХЭДЭН ҮЕЭЭРЭЭ ИХ ХАРААЛ ХЭРҮҮЛИЙН ТЭМЦЭЛ БОЛНО

Зочин [203.91.115.50] 2021-06-25 04:23:36

Зѳв. Эр хурга. Яах гэж бѳхийн холбоо, баяр наадмын комис гэж байдаг вэ? Шагнал цол олгоход тѳр оролцоод байх ямар ч шаардлагагүй.

Зочин [202.9.46.248] 2021-06-25 04:19:40

Ta nar niigemd ashigtai uils hiigeech. Shagnal munge bodson zodoonch zavhai nuhduud. Bugd bish l de. Barilgiin kompaniudiin gar hul bolj irgediig ovoo zodson do.

Зочин [66.181.161.120] 2021-06-25 04:10:12

Чиглэл үү

Зочин [43.242.243.155] 2021-06-25 03:58:10

Бөхчүүд минь халдвар авчихбал та нарт л хэцүү юм болно байх даа. Ард түмэн барилдаан үзэх үзэхгүй нь яахав дээ.

zochin [64.119.16.142] 2021-06-25 03:55:08

ene neg erguu mal haanaas garaad irev

Зочин [202.55.191.205] 2021-06-25 09:24:51

чи өөрөө эргүү мал

Зочин [103.140.11.34] 2021-06-25 03:39:10

Хаана наадах нь хамаагүй ээ.Гол нь өнөөдөр гэхэд л 11 хүн нас барлаа наадам хүртэл хэд болохыг чи мэдэж байгаа юм уу.Зүгээр л хэдэн бөх нь бид ийм үед барилдахгүй гэчихэж болдоггүй юм уу

Зочин [66.181.183.15] 2021-06-25 03:07:19

naadmaa bolidoooo hund hetsuu tsag bhad yun naadam virus deeree tovlorch ajillah hergtei bna

Зочин [103.80.210.183] 2021-06-25 03:03:49

нөгөө хээрээс олдоод байдаг сум бөмбөг олсон нь цуглуулаад надамчин хулгайчууд руу шидэе.


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.