"Улсын наадмыг дунджаар 2.8-3 тэрбумын хооронд зохион байгуулна" гэв

Aдмин / Хууль

Улсын баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Наадмын комиссоос мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү "Үндэсний их баяр наадам хуулийн дагуу жил бүр тогтсон хугацаанд зохион байгуулагддаг. Энэ жил Засгийн газраас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулах бэлтгэлийг хангах ажил эхэлж байна.

Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээнүүд тусдаа ойлголт. Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээг бүтэн жилийн турш явуулна. Үндэсний их баяр наадам бол гурав хоногийн хугацаанд явагддаг.

Өмнөх жилүүдэд наадмын төсөв дунджаар 2.8-3 тэрбумын хооронд зохион байгуулагдаж байсан. Энэ жил энэ төсвөөс хэтрүүлэхгүй гэсэн байр суурьтай байна.

10 тэрбумын төсөв нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн төсөв гэж ойлгож байгаа. Энэ бол баяр наадам тэмдэглэх мөнгө биш.

Хүй долоон худагт наадам зохион байгуулах болон наадамд оролцох хүмүүс тэндээ шинжилгээ өгч сөрөг гэсэн хариутайгаа гурав хоног байрлаж, наадмынхаа үйл ажиллагаанд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Вакцинд хамрагдсан эсэхийг шалгуур болгож харна. Байгууллагуудаас гэрээгээр болон хувийн бэлтгэлээр хоол хүнсний асуудлаа хангана" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.170] 2021-06-27 06:40:57

Ковидын халдвар гамшгийн хэмжээнд хүрсэн өдөрт арваас дээш хүн амь насаа алдаж байхад 3 тэрбумаар үзэгчгүй наадам хийнэ гээд улайраад байх юм.МАН д ард түмэн бүх эрх мэдлийг өглөө үүний хариуд ард түмнийхээ үгийг сонсооч хүсээгүй зүйлийг нь битгий хүчээр хийгээд байгаач.

Яасан бага мөнгө бээ . [122.201.24.207] 2021-06-25 09:34:30

3 хан тэрбум аа нөгөө 10 гэсэн яасан бээ . Гишүүн асан Б.Наранхүү гуай битгий инээд хүргээд бай би төлчнөө нэмээд 3 тэрбумыг өгөе гэж байсан даа . Оймсондоо 10000 доллар нуудаг нэг муу хурган даргын гэрээс 500 мянган доллар гарч ирж л байсан . 3 хан тэрбум бага мөнгөө .

zochin [103.229.123.183] 2021-06-25 07:13:37

huurnuud zaaval hiij mungu idehgui bol noir n hurehgui bh shig bna, novshiin novshnuud

ZOCHIN [103.229.123.183] 2021-06-25 07:12:11

TSAHIM NAADMIIG ESERGUUTSEJ BNA!!!!!!!

Zochin [103.229.123.183] 2021-06-25 07:11:05

Naadam heregguieeeeeeeeeeeeeee,

Зочин [66.181.169.162] 2021-06-25 06:18:05

Яасан их мөнгөтэй юм бэ. Өдөрт хүмүүс үхэж байна. Хүүхдүүд өнчирч байна.

Зочин [202.9.46.193] 2021-06-25 04:14:03

Наадам хийхгүй гэсэн яасан бэ?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.