Ард түмэнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль хэрэгтэй юү, амьсгалын аппарат хэрэгтэй юү?
Монголд энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, аймшигт тахал хоёр зэрэгцэж байна. Он гарахаас өмнө л эрх баригчид энэ ойг тэмдэглэх тухай тасралтгүй ярьсаар байсан. Нийгэм, эдийн засаг, хүн ардынхаа амьдралын нөхцөл байдал, эрүүл мэнд нь эрсдэлтэй байгааг эс тоон Ардын хувьсгалын 100 жил, тэгш ой учир онцгой ач холбогдол өгөх ёстой хэмээн улсын төсвөөс 10 тэрбумыг наадам нэрийн дор Ардын хувьсгалын ойдоо зориулж төсөвлөчихөөд гүрийж байна. Наадмын арга хэмжээнд 400 сая, аймгуудыг брэнджүүлэхэд нэг тэрбум, ойн медаль захиалан хийлгэхэд нэг тэрбум, ойд зориулсан дуунд 100 сая, телевизийн контентын уралдаанд 300 сая, цэргийн жагсаалд 500 сая, хөшөө, дурсгалыг сэргээхэд 250 сая, тайзны бүрэн хэмжээний бүтээлд 200 сая, урлагийн их наадамд 500 сая төгрөгийг тус тус зарцуулна хэмээн төсвийн задаргаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтэд танилцуулсан юм. Гэтэл коронавирусийн дэгдэлт гуравдугаар сарын эхээр дэгдэж, хүрээ нь тэлж, улс даяараа улаан голомт болчихоод иргэд нь өдөр болгон арав арваараа хорвоог цаг бусаар орхисоор байгаа ч эрх баригчид мөнөөх л Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяраа хэрхэн тэмдэглэх тухай үргэлжлүүлэн ярьсаар.
Монгол Улсад коронавирусийн тохиолдол өчигдрийн байдлаар 102629-д хүрч, энэ тахлаар нас барсан иргэдийн тоо 482 болчихоод байна. Ийм байсаар атал эрх баригчид өдөр шөнөгүй Ардын хувьсгалын ойдоо бэлдэж, хөл толгойгүй л тэмдэглэж байна. Тэд улс орны эдийн засаг, ард түмнийг сөхрүүлчихээд байгаа цар тахлаас илүү Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо чухалчилж байна. Аймшигт тахалд санаа зовж байгаа шинж алга, үхэл өдөр бүр нэмэгдэж байгааг тоож байгаа нь даанч үгүй.
Ард иргэд нь аймшигт тахалтай нүүр тулж, халдваргүй хүнгүй шахуу болж, бүх юм хяналтаасаа гарчихсан байхад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаараа “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” төслийн хэлэлцүүлгийг хийгээд сууж байгаа юм. Ийм мэдрэмжгүй байж болох уу. Уг хүндэт медалиа 150 мянган хүнд олгохоор төлөвлөсөн байна. Нэг медаль нь 15 мянган төгрөгийн өртөгтэй. Медальд зарцуулагдах зардлыг энэ оны төсөвт аль хэдийнэ суулгачихсан. “100 жилийн медалийн хэмжээ өмнө нь танилцуулснаасаа багасаад, нимгэрчих шиг боллоо. Чанаргүй, дугааргүй, нимгэн мөртлөө өндөр үнэтэй юм аа”, “Хэмжээний тухайд сайжруулахын тулд бага зэрэг өөрчлөлт оруулсан. Хамгийн зузаан хэсэгтээ 6 мм байсныг 5.6 мм болгон өөрчилсөн шүү” гээд яриад сууцгааж байна. Гэтэл амьсгалын аппарат хэрэгтэй байгаа тухай, уушги орлуулах аппарат нэн шаардлагатай байгаа талаар ярьж байгаа амьтан тэдний дунд нэг ч алга. Харин ч “Одоо байгаа хэд нь хангалттай” гэсэн шүү юм ярьж, ам таглаж байна.
Хэрэв наадам тэмдэглэхээ болиод түүнд зарцуулагдахаар төсөвлөгдсөн 10 тэрбумаар амьсгалын аппарат авъя гэвэл хамгийн хямдаас нь 625 аппарат авах боломжтой юм. Амьсгалын аппаратны зах зээлийн ханш нь 16-45 сая төгрөгийн үнэтэй. Ядаж л Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль хийлгэж буй нэг тэрбум төгрөгийг ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг аврахад зориулчихсан бол 62 ширхэг амьсгалын аппарат авчихаж болохоор байлаа даа.
Энэ нам эхнээсээ л үзэл суртлыг чухалд тавьж ирсэн коммунист угшилтай нам. Коммунизмын үед үзэл суртал гэдэг зүйл бүхний оройд, хүний амь нас, хамаг л үнэт зүйлийн дээр байдаг байлаа. Яг тэр хандлагаараа үзэл суртлаа л урдаа бариад байгааг бүгд харж байна. Амьсгалын аппарат нь хүрэлцэхгүй, ковидоор өвчилсөн, хүнд хүмүүсээ ийш тийшээ зөөвөрлөж байна. Уг нь сум болгонд байх ёстой эд шүү дээ, амьсгалын аппарат чинь. Сумаас аймаг руугаа, аймгаас хот руу, эмнэлгээс эмнэлэг рүү хүмүүсээ зөөж байна. Ингэж зөөвөрлөж явсаар цаг хугацаа алдаж, олон хүн нас барж байна, амьсгалын аппаратанд орж чадалгүй амьсгал хурааж байгаа тухай эмгэнэлтэй мэдээ өдөр бүр сонсож, уншиж байна.
Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс өмнө бодит нөхцөл байдлыг илт гуйвуулж, төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтэд зориуд цацаж, вакцинжуулалт 90 гаруй хувьд хүрлээ, долдугаар сарын нэгэн гэхэд маскаа тайлаад шидэцгээнэ, Ардын хувьсгалаар бид ковидгүй зусах болно, вакцинжуулалтаараа Монгол Улс Азидаа тэргүүлэх байрт ороод ирлээ гэж зарласан. Үүнээс болж иргэдийн дунд тайвшрах, задгайрах хандлага гарсныг үгүйсгэхгүй.
Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдлыг хар. Ойрын хавьтал болоогүй хүн үлдсэнгүй. Дэлхийн коронавирусийн газрын зураг дээр Монгол Улс ганцаараа шахуу хараар тэмдэглэгдэж, 1.4 тэрбум гаруй хүн амтай БНХАУ-ыг ковидын тохиолдлын тоогоороо ардаа хийчихлээ. ЭМЯ хэд хоногийн өмнөөс “Вакцинжуулалт 90 гаруй хувьд хүрээгүй. Дөнгөж 50 гаруй хувьдаа яваа шүү” гэж “хэлд орсон”. 50 хувь гэдэг бол үнэхээр хангалтгүй тоо. Эрх баригч хүчин сүргийн дархлаа тогтох хэмжээнд хүрээгүй байхад буруу тооцоолол, улс төрийн попролоороо иргэдийг цар тахал руу түлхчихлээ гэж үзэж болно.
Засгийн газар, Улсын онцгой комисс ээлжилж хуралдахад иргэд тоймтой юм сонсоно хэмээн хүлээтэл “Цахим наадмаа цуцлахгүй” гэв ээ. Хэдэн дарга нь сууж байгаад наадмаа хийх юм гэсэн. Түүнийг нь харин иргэд гэр гэрийнхээ зурагтаар үзэх ёстой гэсэн. Тийм ч юм гэж ёстой байхгүй байх аа. Монголын ард түмэн тийм наадам телевизээр үзмээргүй байна, ийм их уй гашуу, өвчин зовлон дунд түгшиж байж та нарын баясаж байгааг харна гэж юу байхав. Ард түмэн гэртээ хөлөө хориулж, эрх баригчид нь наадмын индэр дээрээс маасайтал инээнэ гэдэг хорвоогийн гутамшиг юм. Наад наадманцраа больж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн нэг тэрбум төгрөгөө амьсгалын аппаратанд зориул. Та нар оны өмнө төсөв хэлэлцэхдээ энэ жилийн наадмаар 150 мянган хүнд Ардын хувьсгалын ойн медаль тараавал баярлана гэж төсөөлсөн байж болно. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдал төсөөлснөөс чинь өөрөөр эргэчихлээ. Өнөөдөр ард түмэнд эмийн багц, эмнэлгийн үйлчилгээ, зөвлөгөө, амьсгалын аппарат шиг хэрэгтэй юм алга. Тэднийг баярлуулъя гэвэл наадмаа бүрмөсөн цуцлаад төсвийг нь ард түмний амь насыг аврахад зарцуул.
“Ард түмэнд Ардын хувьсгалын 100 жилийн медаль хэрэгтэй юү, амьсгалын аппарат хэрэгтэй юү” гэдэг асуултыг нэг нэгнээсээ битгий асуу. Харин ард түмнээс асуугаарай, эрх баригчид аа.
ӨДРИЙН СОНИН ДАВХАРДАВААГИЙН ГАНСАРУУЛ
Сэтгэгдэл
Мах ч биш, булчирхай ч биш байхын учир шалтгаан. [202.131.225.53] 2021-06-29 03:17:36
Монгол Улс бол газар зүйн байрлалаасаа болж коммүнист Хятад болон капиталист Орос хоёрын завсрын модель байна. Нэгэнт л эндээсээ нүүгээд явчихаж болохгүй юм чинь 2 хөршөө хараад л, энэ 2-оос манайд "уначих зүйл" юу байхав гэдгийг хараад л, горьдоод л сууж байна. Хятадад коммунизм нураад уначихгүй бол Монгол нь одоогийн байдлаараа саармаг модельтойгоо л байж байнадоо.
Социализмаас салахгүй явааааад л байхнээ. [202.131.225.53] 2021-06-29 03:26:59
Иймд коммунист Хятадаа дуйраагаад одон медалийг "хармалахгүйгээр" алдарт эхчүүдээд, бизнесийн аваргуудад, төрийн ажилтнуудад тарааж олгож байгаа. Баттулга ерөнхийлөгч гэхэд хавраас хойш одон медаль, цолыг бөөндөж өгсөн. Одоо Хүрэлсүх ерөнхийлөгч Ардын хувьсгалын ойн медаль гардуулж, УИХурал нь 100 жилийн Ойн өршөөлийг "социалист" оронд байдаг шиг үзүүлэх гэж байна. Монгол Улс ч социализмаасаа ХЭДИЙД Ч бүрэн салахгүйндээ.
монгол [66.181.161.115] 2021-06-29 01:11:42
ЭНЭ УИХ - Г ТАРААХ ХЭРЭГТЭЙ.... МАН - ААР ОВОГЛОДОГ СЭЖГҮҮДЭЭС САЛЖ ГЭМЭЭНЭ АМЬДРАЛ АХУЙ САЙЖИРНА, УЛС ОРОН ХӨГЖИНӨ ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ ҮХЭР МОНГОЛ НЭРЭНДЭЭ ТААРСАН АРД ТҮМЭНДЭЭ ХӨӨРХИЙ....
Хоёр нам хоорондоо бараг ялгаагүй. [202.131.225.53] 2021-06-29 03:42:28
Ардчилсан гэх Нам нь тэгээд МАН-аасаа юугаараа ЯЛГАГДАЖ байгаа юм бэ дээ? ҮЗЭЛ САНААНЫ хувьд аль аль нь чухамхүү ядуучууд, дундчууд, баячуудын эрх ашгийг илэрхийлж хамгаалж байдаг. ГИШҮҮНЧЛЭЛИЙН хувьд энэ 2 намд баячууд, дундчууд, ядуучууд аль аль нь байдаг, бүгд одоогийн 30-40-50 нас хүрсэн гүшүүдтэй. ГАДААД харилцааны хувьд л АН нөгөөгөөсөө ялгаатай байдаг байх, харин дотоод бодлогын хувьд тийм их зөрүү байдаг юм уу? Нэг их ЯЛГААГҮЙ мөртлөө залуу нам нь уламжлалт намаа тар, алга бол гээд байгаа нь УТГАГҮЙ юмдаа. Кх! Саяхан МАН болон МАХН хоёр "тус тусдаа" нам байсантай адил олон нийтийн санаа бодолд МАН болон АН хоёр зэрэгцэн оршиж байна ш дээ. Энэ 2 намын хоорондын ЯЛГАА нь юу юм бэ?
Бат-эрдэнэ [202.9.46.128] 2021-06-28 15:19:35
Амьсгалын аппарат хэрэгтэй байна даа
Зочин [122.201.24.51] 2021-06-28 01:44:36
Тахал дундуур наадам хийнэ гээд зүтгээд байх юм засгийн мөнгө уйлдаггүй болохоор аргагүй юмдаа,ер нь хийнэ гэвэл бүх нийтээрээ улс орон даяараа бөхтэй морьтой суртай нээлт хаалттайгаа хийчих төвөг цаашаа,тэр цахим махим үзэгчгүй нтр гэсэн балай хошин шог хэнд хэрэгтэй юмбэ
Зочин [202.9.47.10] 2021-06-27 12:45:47
экс ч гэсэн коммунистууд шүү дээ, угаасаа л ийм байсан, хойшид ч ийм л бна, би женког дэмждэг хүн биш, гэхдээ МАН тарах ёстой гэдэг нь зөв шаардлага шүү
Зочин [103.140.11.34] 2021-06-27 11:33:36
Медаль шиг хэрэгтэй юм хаана байгаа юм бэ.Одон гавьяат энэ тэр бүр илүү гоё.
Зочин [103.212.119.170] 2021-06-27 06:05:01
Ард түмэнд амьсгалын аппарат хэрэгтэй Ардын намд медаль хэрэгтэй.
Huuk [66.181.161.49] 2021-06-27 04:49:23
Medeej hend ch hereggui metallaas hunii ami unetei
Зочин [202.55.188.87] 2021-06-27 05:43:50
Энэ медаль гээч юмыг урд , хойд хөрш , хойд Солонгос ойлгох юм уу үгүй юу .Бусад нь бол нүд нь орой дээрээ гарна гээч юм болно шүү дээ. Олон медаль нэртэй төмөр зүүчихсэн хүмүүс чинь галзуу солиотой бүр нүгэлт хүнд тооцогдоно гээч. Манай ерөнхийлөгч ,ерөнхий сайд хоёр энгэртээ медалиа зүүгээд наадмаа нээж гангарах вий дээ. Одоо олимп болох гэж байна.Манай медаль авсан тамирчид медаль авахаараа уйлаад л медальндаа мөргөж байгаа харагддаг. Энэ нь тухайн тамрчны сул дорой ,ядуу ядмагыг л илэрхийлж байгаа хэрэг юм. Юм үзсэн юм шиг байх хэрэгтэй. Медальанд хэрхэвч мөргөж болохгүй. Үүний хажууд амандаа зуух нь асуудөл дагуулахгүй.
Зочин [202.9.40.187] 2021-06-27 03:59:45
Аль аль нь хэрэгтэй.
Зочин [122.201.24.51] 2021-06-27 03:46:14
Медаль өгөх гээд байгаам бол насанд хүрсэн иргэн бүртээ өгчих
Төмөр хэнд хэрэгтэй бэ [202.126.89.15] 2021-06-27 03:44:37
Ийм утга учиргүй юмаа болимоор юм. Жаахан утга учиртай амьдармаар юм.энгэр дүүрэн төмөр зүүлээ гээд ямар мөнхрөх биш, нийгэмд залуу үед маш их халгаатай энэ одон медаль,цол хэргэм, отог жинс, залаа, цацаг....мэтээ болимоор юмаа
иргэн [202.126.88.159] 2021-06-27 01:10:22
Медалыг бас байхгүй болгож болохгүй ээ
Зочин [122.201.24.210] 2021-06-26 19:55:25
Битгий худлаа сүржгэгэцгээгээд бай, эрүүл мэндийн даатгалаас ковидод хангалттай мөнгө зарцуулахаар болж байхад, тийм л их бусдын төлөө зовж байгаа юм бол өөрсдөө халдвар хамгааллын дүрмээ мөрдөцгөө!!!
Зочин [66.181.178.140] 2021-06-27 01:04:24
t1
ард иргэд [139.5.219.249] 2021-06-26 14:35:41
медалиа болиоч ээээээ
зочин [124.44.184.129] 2021-06-26 13:20:14
ХАЙРАН МӨНГӨ, ард иргэдийн эрүүл мэндэд энэ нам, төр засаг нь анхаараасай, арай л хариуцлагагүй байна уу?
Зочин [66.181.160.8] 2021-06-26 11:26:03
Цэрэг хүүхэд 2 тэмдэгэнд дуртай байсийм одоо оркууд дур нь хүрдэг болжээ. МАН дурыг нь дагуулаад хийж б.а даа хөөрхийй
Зочин [150.129.140.27] 2021-06-26 10:33:13
Мёдиалаач авна масзкаа зүүж зайгаач барина бас төр апаратаа оруулж ир.фронтод бэлэг бэлдэж байсан шигээ ард нийтийн хөдөлгөөн өрнүүлж амьсгалын апрат авцгаая.юун болохгүй гэж....
ЗОЧИН [202.9.46.94] 2021-06-26 09:47:36
СҮ БАТБОЛД ХҮҮК 2-Т ХЭРЭГТЭЙ.
Зочин [202.126.90.35] 2021-06-26 08:08:54
Чадвал медалаас нь нэгийг хусах юмсан
Эрээн [96.44.123.151] 2021-06-26 14:02:24
Манайх Ардын Хувьсгалын 100 жилийн ойн медаль хямд бөөндөж байна
baatar [202.126.88.51] 2021-06-26 08:06:10
naadam hiij bhad ni bugdiine ustgaad uuruu amia horlno
Unshigch [192.82.87.124] 2021-06-26 07:57:52
Medal hiigeed 5-r saraas ehlen taraasan shuu dee. Hiidgee hiigeed taraagaad duusaj baigaa medaliin asuudliig myanga yrj, eserguitseed nemergui bolson baihaa. Harin ard tumniig huuran mehelj odoo batalj gargah gej baina gej ih hurlaaraa heleltsen yrj baiigaad yl asuuh heregtei.
иргэн [66.181.179.140] 2021-06-26 06:48:12
Медал хэрэггүй ээ!!!!!!!! Амь амьсгал хүнд хэрэгтэй !!!!!!!амь аварвал хүн өөрөө мөн үр хүүхдүүд нь талархаж ахирхан ч гэсэн сайхан амьдарна!!!!!!!!!!!үхэхдээ медалаа авч явж чадахгүй хог болно.!!!!!!!!! Солиорсон төр юм аа.!!!!!Сактаж байж дээрээс нэг унахад босохгүйгээ ундаг шүү.!!!!!!!!!!!!!!"
Зочин [202.126.89.12] 2021-06-26 06:37:08
150 myangan hun gedeg chini mongol ulsiin niit nasand hursen hunii 10 huvi gesen ug. hun amiinhaa 10 huviig medaliar shagnah ni Guinness nomond oroh amjilt monoosoo mon
Шилээ [66.181.161.64] 2021-06-26 06:34:25
Хоёулаа хэрэгтэй
zotsin [223.104.15.201] 2021-06-26 06:21:47
boroo goldiin 15 ton altanii , hari gurunii 6 shuuhiin nehemjileltei unetai bairiin shangnal ......yamar ts araljaa hiigeeguigeer 1.7 terbom horongotei bolson shangnal.....hotgor shanagiig omnot solongosiin eronghiilegtstei mongo ugaasanii arbaad jiliin oigiin shangnal......erdented 5say dollariin baraa shaahaad zasagiin gazariin hereg erhleh gazariin darga bolood huu n gadaad yavdaliin yamonii narin bitsiigiin darga bolson shangnal.....
zotsin [223.104.15.201] 2021-06-26 06:14:43
modonsuh , hulhisuh ,suhbaatariin batboldiin huuheldai hurelsuh
zochin [202.9.41.67] 2021-06-26 04:54:07
2 uulaa heregtei