Вакцинжуулаагүй бол өдийд 1000 монгол хүн нас барах байжээ

Aдмин / Эрүүл мэнд

Коронавирусын эсрэг вакцины үр дүн өндөр байгаа нь нотлогдсоор байна. Вакцин хийлгэсэн хүн халдвар авсан ч хүндээр өвдөх, цаашилбал амиа алдах эрсдэлээс хамгаалагдаж байна. Энэ нь дотоод гадаадын эрдэмтдийн судалгаа, бодит байдлаас харагдаж байгаа юм. Олон улсад 75-95 хувь, Монгол Улсад 85-95 хувийн нөлөө үзүүлж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн.

Манай улсад коронавирусын хүндрэлээр амиа алдаж буй хүмүүсийн 95 хувь нь вакцин огт тариулаагүй байжээ. Тиймээс Засгийн газар, Улсын онцгой комисс вакцин хийлгээгүй үлдсэн хүмүүсийг “Вероселл”, “АстраЗенека”, “Пфайзер” гэх гурван төрлийн вакцинаас сонгохыг уриалаад байна.

Одоогоор манай улсад коронавирусын эсрэг вакцины 3,6 сая тун тариад байна. Үүнээс хоёр дахь тунг 1.4 сая хүн байгаа юм.

Харин Засгийн газар, Улсын онцгой комиссоос өдгөө хүн амын 53 орчим хувийг вакцинжуулж чадаагүй бол өдийд юу болох байсан бэ. “Ковакс”-ийн шугамаар Энэтхэгээс гуравдугаар сард ирсэн 150 мянган тун вакцинаас өөрийг нэмж авчраагүй бол яах байсан бэ. Угаасаа “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд ядуу орнуудын хүн амд хүрэлцэх хэмжээний тунг нийлүүлж чадахгүй байгаагаа ДЭМБ мэдэгдчихээд байна.

Хэрвээ вакцинжуулалт хийгдээгүй бол өнөөдөр Монгол Улс маш их хохирол амсахаар байв. Энэ талаар ЭМЯ, ОБЕГ-ын судлаач эрдэмтдийн хийсэн тооцоолол хийжээ. Вакцинжуулаагүй бол өдийд 1000 монгол хүн коронавирусын халдвараар нас барах байжээ. Мөн энэ оны есдүгээр сарын 1 гэхэд нэг сая хүн халдвар авч, 6000 хүн нас барах байсан. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 1 гэхэд 8000 хүн нас барах байсныг эрдэмтдийн тооцоолол хэлж байна.

Ер нь бол сүүлийн үед дэлхийн улс орнууд коронавирусын шинэ хэлбэр бүхий халдварт өртөөд байна. Маскаа бараг “тайлаад” байсан Израйль д өнгөрсөн долоо хоногийн эхнээс халдварын тархалт огцом нэмэгдлээ. Израйль улсын хүн амын 60 хувь нь вакцинд хамрагдаад байсан. Гэвч вирусын шинэ хувилбар тарснаар дахин хорио цээрийн дэглэмдээ шилжих талаар ярьж эхлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [49.0.130.24] 2021-06-29 05:15:44

энэ 3 сая орк гээд байгаа 192.82.89.17, 202.9.46.233 нараа өөрсдийгөөөө жинхэнэ адгийн орк гэдгээ мэдэж байна уу? та 2 бол зүгээр л адгуус

зочин [124.44.184.129] 2021-06-28 14:19:14

Ямар учиртай, ямар зорилготой мэдээ вэ? Ийм мэт мэдээгээр ард иргэдийн тархийг угаах, айдаст автуулах, өөрсдийгөө өмөөрөхөө болиод ажлаа хариуцлагатай маш сайн хийж гүйцэтгээсэй, бурууг бусдаас биш өөрсдөөсөө хай. Нам засгийн бодлого зөв, мэргэн ончтой байсан уу?Ерөнхийлөгчийн сонгуульд 1 сая гаруй хүн оролцож санал өгсөн гэж мэдээлсэн, сурталчилгаанд мөн ийм тооны юмуу үүнээс ч олон хүн оролцсон байх даа? Ингэхээр халдвар тархах, Монгол даяар хавтгай болох магадлал их биш үү? Үүнийг яагаад эрдэмтэд нь тооцоолохгүй, өөр шалтгаан хайгаад байна вэ? 16000 хүн шагнагдсаны 11000 нь Алдарт эхийн одон гэсэн үү? Алдарт эхийн одон жинхэнэ шударгаар олгогддог сайхан буянтай одон. Тэгэхээр 1000000 хүн ба 16000 хүн хоёрын аль нь халдварыг ихээр тараах магадлалтай вэ? Эрдэмтэд нь тооцох байх даа? Татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авч өөрсдөд нь тарьсан хятад вакцин үр дүн, ач тустай байв уу? Энэ вакцинаас болж Монголчуудад хожим ямар нэгэн сөрөг гаж нөлөө үүсэх үү?

Зочин [202.9.40.181] 2021-06-28 13:00:09

Мөн ч хуцаж байгаан шүү. Тоон дээр тоглооод байхым муу хүүрнүүд

Зочин [66.181.161.55] 2021-06-30 03:11:48

xussen xuseegui 1000 xol davna udaxgui. ta nariin sainiix bus yavdag uom yavdagaaraa l yavj baina. xamgiin gol ni zasxgiin buruu management iimxund baidaliig avch irsen. tuunii dotor songuuli shagnal

Зочин [103.80.210.183] 2021-06-28 09:58:17

одоо уок оосоо хүний амиа нэхмээо байна шүү. самарчин бирд хаачиххав даа

Зочин [66.181.191.223] 2021-06-28 05:39:38

Халдварын тархалтын тоогоор хүн амынхаа тоонд харьцуулахад дэлхийд нэг номер боллоо.1 тэрбум 400 сая хүнтэй хөрш Хятад улсаас нийт халдварын тоогоороо давж гарлаа үүнийгээ сайн ажилласан гээд байгаа юмуу.Америк Европын улсуудтай харьцуулахад Манай иргэд маскийг маш сайн зүүж байна.Өөрсдийнхөө хийсэн балгийг иргэд рүүгээ нялзаах гэдэг хандлагаа боль.

Зочин [202.9.46.233] 2021-06-28 05:07:39

Гурван сая оркийн олонхи нь вакцин халдвараас хамгаална, вакцинд хамрагдвал халдвар тусахгүй гэсэн гэнэн тэнэг мунхаг бодолтой байдаг юм шиг байна.

Зочин [192.82.89.17] 2021-06-28 05:39:52

3сая оркын хэдэн орк нь чиний хамаатан бэ, цөөхөн л байгаасай, чам шиг оркууд хэцүү л хаоагдаж байна

зочин [49.0.130.24] 2021-06-28 04:29:58

бид нар сайн ажилласан тул 500 гаруйхан хүн хорвоог орхисон гэж өөрийсдийгөө магтах гээд гээд байгаа юм уу? одоо улсын баатар цолоор өөрчдийгөө шагнах дутаж байгаа юм уу?

зочин [192.82.77.90] 2021-06-28 01:42:20

ваKцинжуулаагүй бол гэнэ шүү.өөрсдийн буруугаа битгий ингэж өөрсдөөсөө зайлуулж түлхэж арчаагүй сул дорой бгаагаа мэдэрүүлж бгаа чини гутамшиг.та нар ард иргэдийхээ эрүүл мэнд,хоол хүнс,орон байраар хангах үүрэг хүлээсэн төр улсыг удирдаж авч явах үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ умартаж болохгүй.та нарын хийх ажил чини,үүрэг даалгавар гэдгийг ямагт ухамсарлаж ойлго.1000хүний ами нас эрүүл мэндийг алдах биш өрсөж хамгаалах үүрэгтэй гэдэгээ яагаад ойлгодоггүй юм бэ.

Зочин [103.80.210.183] 2021-06-28 09:59:08

тийм л дээ боолууд гэдгээ мэдэхгүй нэг л их ярваганасан юмнууд сууж байх.

Зочин [202.126.89.50] 2021-06-28 01:19:05

Засаг төр сайн зохион байгуулж ажилласан бол өдийд халдварын тархалт өдөрт 50н дотор байх боломж байсан. Гадуур алдаагүй байхад хөл хорьж цалин мөнгөгүй болгочихоод халдвар гаараад ирэхээр ард түмнийг бараг л хог дээр хаячихлаа. Төр зөсгийнханд сонгууль шагнал 2 нь ард түмний аминаас чухал байлаа.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.