Орох ачаа нь овоорч, гарах ачаа нь гацсан Монголын эдийн засаг
Зам тээврийн яамнаас хэд хоногийн өмнө Хятадын Тяньжин боомтод саатаад байсан импортын бараа бүтээгдэхүүний 3162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээлгэж өгсөн тухай мэдээллээ. Ачаа тээврийн хурд хоёр дахин нэмэгдсэн гэж тодотгож байгаад мэдээлнэ лээ. Хурд нэмэгдэх сайн хэрэг л дээ. Гэхдээ алгаа ташиж баярлахаар мэдээ лав биш. Дахиад ч өчнөөн чингэлэг бий, яг хэзээ орж ирэхийг хэлэх албаныхан өнөөхөндөө алга. Иргэд сүүлийн гурав, дөрвөн сарын турш захиалсан бараагаа хүлээсээр суугаа. Хэрэглэдэг барааныхаа ихэнхийг гаднаас импортолдог манай улсын хувьд энэ гацалт үнийн өсөлтөөр илрээд эхэлчихсэн. Товчхондоо ковидоос болж орлогогүйдсэн иргэдийн халаасыг тэмтэрсэн гацалт болж байна, Тянжиньд. Ачаа барааны гацалтаас болж өмнө нь 1500 төгрөгөөр авдаг байсан гарын савангаа 2000 төгрөгөөр авсан шигээ аж төрж суугаагийн эхний том шалтгаан нь мэдээж цар тахал. Гэхдээ худалдааны нэгдсэн бодлогогүй, худалдаа арилжааны харилцаагаа 84 дүгээрт тавьсан төр засгийн буруу илүү жин дарна.
Тахлаас өмнө Эрээн-Замын-Үүд боомтоор өдөрт 200-250 машин орж ирдэг, Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 8000-10000 юань байж. Гэтэл энэ сарын байдлаар Эрээн-Улаанбаатарын автомашины ачаа тээвэрлэлтийн үнэ 50000-60000 юань болоод тэнгэрт хадчихаж. Ачаа тээвэрлэлтийн үнийн энэ өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болж хувирна. Өөрөөр хэлбэл, бас л жирийн иргэдийн халаасыг тэмтэрнэ. Олон иргэд, бизнес эрхлэгчид ачаа бараагаа захиалж авч чадахгүй, захиалагчдадаа буцаалт хийж эхэлсэн тухай мэдээ ч чих дэлсэж байна. Эрээн-Замын-Үүд боомтоор өдөрт 200-250 машин орж ирдэг байсан цар тахлын өмнөх үеийг өнөөдөртэй харьцуулбал Монгол Улсын эдийн засагт сард таван сая юань, жилд хоёр тэрбум юаньтай тэнцэх хэмжээний хохирол учирч байгааг тогтоосон судалгаа ч харагдана лээ.
Орох ачаа нь овоорсон энэ дүр зургийн нөгөө талд гарах ачаа нь ч таг гацчихсан гашуун үнэнтэй улсаараа нүүр тулчихсан сууж байна, бид. Азийн Монгол гадагшаа доллараар арилжаалдаг тун цөөхөн бүтээгдэхүүнтэй. Нүүрс, зэс, ноолуур гэсхийгээд барагладаг. Нүүрсний экспорт таг гацсан дүр зурагтай байна. Таван толгойн Ухаа худагт олборлолт хийдэг “Энержи ресурс” компани наймдугаар сарын 1 хүртэл тэг зогсолт хийчихэж. Ухаа худагийн уурхай огт ажиллахгүй байгаа гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” ч ижил өнгөтэй байна. Олдог долларынхаа ихэнхийг нүүрснээс олдог манай улсын хувьд энэ бол маш таагүй мэдээ. Сонгуулиас болж алдагдал нь хэтээсээ талийчихсан төсвийн орлогыг нүүрсний экспортын тасалдал огцом хумих нь тодорхой болчихлоо. Зэсийн баяжмалын экспорт ч гавихгүй яваа сураг дуулдаж байна.
Товчхондоо гаднаас авдаг бараа нь боомт дээр гацаад дотооддоо барааны үнэ нь тэнгэрт хадчихсан, гадагшаа зардаг бүтээгдэхүүнийх нь экспорт Гашуунсухайт дээр таг гацаад олдог доллараа олж чадахгүй сууж байна даа, улсаараа. Экспорт ингэж гацсаны гайг бид ажил амьдрал буцалсан есдүгээр сараас мэдэрч эхэлнэ. Хамгийн том эрсдэл нь долларын ханшийн өсөлт. Н.Золжаргалаас Н.Баяртсайхан төв банкны ерөнхийлөгчийн тамгыг гардаж авдаг жилийн намар төгрөгийн ханш яаж өслөө, яг тэрэн шиг ногоон валютын ханш огцом чангарах нь тодорхой болчихсон. Төгрөг сулрах хэрээр бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн дээрээ нэмэгдэнэ. Худалдааны нэгдсэн бодлогогүй төр засгийн хэнэггүйрхлээс болж доллар олох сувгаа хаалгачихсан сууж байгаа гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Монголын Засгийн газар тахлын үед зөв менежмэнт барьж, нэгдсэн бодлоготой ажиллаж чадаагүйн гайг өнөөдөр улсаараа үүрч байна. Гуравхан сая хүн амтай, сая гаруй нь нийслэлдээ, үлдсэн сая гаруй нь тархуу суурьшсан улсад ковидын тархалтыг нам хазаарлаж, иргэдээ вакцинд бүрэн хамруулах уг нь тэгж их толгой гашилгахаар ажил биш. Цар тахлын үед зөв тактиктай ажилласан бол өдөрт хэдэн мянгаар халдвар илэрч, хагас мянган хүн цаг бусаар амиа алдаж, эдийн засаг ингэтлээ туйлдахгүй байсан юм.
Яг ийм хэцүү цагт дотоодын бизнесээ хэр дэмжиж байна вэ гээд харахаар бас л хэцүү зураг харагддаг. Коронавирусийн ямар ч тохиолдол илрээгүй, сураг нь сонсогдсон үеэс л аж ахуйн нэгжүүдийнхээ хаалгыг барьж, үйл ажиллагааг нь зогсоосон алдаа Засгийн газарт бий. Шуудхан хэлэхэд, хувийн хэвшлийнхэн жил хагасын хугацаанд хөл хорионд байна. Өндөр хүүтэй зээлээр амь зуудаг, өчнөөн ажлын байр бий болгож олон хүнийг орлоготой аж төрүүлдэг компаниудын хувьд жил хагасын байтугай ганц, хоёр сарын хөл хорио ч өчнөөн хохирол дагуулдаг. Ресторан, кофе шопуудын саяхны эсэргүүцэл тэвчээрээ барсан аж ахуйн нэгжүүдийн аргаа барахдаа хийсэн алхам л даа. Ресторанууд засгийн шийдвэрийг эсэргүүцэж үйлчилгээ үзүүлж эсэргүүцэл илэрхийлсэн тэр өдөр маш олон иргэн төр засгийн буруу бодлогын эсрэг шүгэл үлээсэн хоолны газруудын үүдэнд дугаар үүсгэнэ лээ. Мэдээж тэд өлссөндөө хоолонд орох гэж ингэж дугаарлаагүй. Яг үнэндээ иргэд, компаниудаа бараг хоёр жил таг хорьж орлогогүйдүүлсэн төрийн харалган шийдвэрийг эсэргүүцэж “жагссан” юм. Олны эсэргүүцэл хүчтэй байсан учраас хотын дарга “За яахав, та нарыг ажиллуулъя” гэж дуугарсан ч хариуцлагын гэрээ гэх хэцүү агуулгатай шийдвэр гаргаж олны дургүйцлийг өдөөгөөд байна. Үүдээ нээсэн ресторанаар үйлчлүүлсэн хүнээс халдвар илэрвэл хариуцлага хүлээлгэнэ гэсэн утгатай хөлдүү заалт нь хэчнээн аж ахуйн нэгжид төвөг чирэгдэл удахыг өнөөхөндөө хэлэхэд эрт. Энэ мэтээр төр засгийн шийдвэр бүр компаниудын эсрэг чиглэсэн агуулгатай гарч байна.
Орох ачаа нь овоорч, гарах ачаа нь гацаж, хувийн хэвшил нь элгээрээ хэвтсэн эдийн засгаа эргэж харж ухаалаг бодлоготой ажиллахгүй бол ковид дууссаны дараа гадаад өр, төсвийн алдагдал, цойлсон инфляци, ханш нь навс унасан төгрөг, газар авсан ажилгүйдэл, дарангуйлал ханхалсан засаглалтай л сууж байх нь дээ, улсаараа.
ӨДРИЙН СОНИН ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН
Сэтгэгдэл
Зочин [66.181.180.15] 2021-06-29 10:12:48
Иш чааваас даа. Үеийн үед цагийн цагт л Монгол гэж ийм улс арчаагүй дорой, бүдүүлэг, мөхөс гэдгээ харуулах юм даа. Яахаараа ийм нөхцөл рүү оруулчихдаг юм бол доо зайлуул энэ дээгүүр улсын мөнгөөр цалинжиж ажилладаг эрх баригчид. Жижигхээн монголын өрх айлыг сэвхийтэл аваад явчих ухаан чадвар, сэтгэл зүрх байнга дутагдах юм. Бид нээрэн арай дэндүү арчаагүй, үхээнц, сул дорой амьдарч байгаадаа харамсаад барахгүй юм. Чаддаг хүмүүс нь очоод тэр ажлуудыг нь хийгээд анхнаасаа нөхцөл байплыг зөв үнэлээд эрсдэлд оруулахгүй аваад явчих юмсан. Ажлыг хийгээд хийгээд явчмаар л санагдахын заавал таг гацааж байж мөнгө төгрөг эрх мэдэл, сүр хүчийг хүлээж суух нь гэм биш зан болжээ зайлуул гэж.
зочин [192.82.89.203] 2021-06-29 09:31:20
Засгийн эрх авар гэж улайран тэмцэж чадварлаг хүмүүсээ замаасаа зайлуулж бүх эрх мэдэлд ман ыхан хүрлээ улс орныг цааш нь авч явах чадвар чадал тэдэнд бхйхгүй нь харагдаж бна Эсэргүүцвэл нам дарна Бидэнд мөхлөө хүлээх л үлдэх шиг боллоо доо
Зочин [203.91.115.55] 2021-06-29 07:42:27
Би хэлээд байгаа шүү. БНХАУ Монголын төрд шууд нөлөөлөөд эхэллээ. Бэлээхэн тагнуулаараа дамжуулан засгийн газарт шууд нөлөөлж байна.
Японоос [126.152.224.115] 2021-06-29 01:05:34
Ковид мөд дуусахгүй ээ. Ийм хүнд үед цаашдаа яаж ажиллаж амьдрах талаар бодсон нь дээр байхаа. Дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохгүй бол.
Irgen [103.57.95.144] 2021-06-28 15:12:28
Estoi gol Tulgarch bga Sedev bichij zamiin uudiin achaa Baraagaa l hurdan bolggood uguuch guiya
Зочин [202.126.89.101] 2021-06-28 14:41:26
Тэгээд гарц гаргалгаа санал чинь юу юм бэ? Дотооддоо үйлдвэрлэл хийцгээ л дээ. Ковидоо хумих тал дээр дор дороо хичээхгүй хятад ковидын тал дээр гааль хяналт нь маш хатуу байгааг яаж өөрчлөхий
Зочин [66.181.161.35] 2021-06-28 11:58:21
Аль хэдийн мөхөөд ямар ч энергигүй болчихсон улс нэртэй яайжгий тосгон юм даа. Хэзээ ч нүд анихгүй, тэгсжн мөртөө амьгүй зүгээр хүндрээд л амьсгалж баыдаг
yonk [122.201.20.194] 2021-06-30 02:44:17
ҮНЭН2
ир [43.242.243.67] 2021-06-28 10:18:28
монгол улс алгуураар мөхөж байна. улсын толгойд хор найруулдаг жинхэнэ луйварчид гарч зөвхөн өөрийнхөө үр хүүхэд ах дүү хамаатнаа өөд нь татаж хэдэн үеэнрээ гадаадад гарч амьрах хөрөнгөө цуглуулж байна.сү батболд бол энэ новшнуудын тод жишээ. тэр новш монголын баялагыг харийханд зарж баяжаад хоёр гурван авгаы хүүхдээ тансаглуулж хор наыруулж монгол маф гэдгийг утгаар нь хэрэгжүүлж луйварчин дүрээ нуун муур шиг амьдарч байна
Nergvi [88.229.109.189] 2021-06-28 09:37:31
Tvi chort ta nariin muulaad bdag Tvrked chin 6000 Mongol xvn saixan amidarj bn Mongol muxuj bn da
Зочин [113.111.39.254] 2021-06-28 09:01:37
gaigui boloh bhaa
Mgl [91.141.44.162] 2021-06-28 08:54:21
Guilgachin oron! Guilga guij Hulgai hiih n ene oronii hetiin tululwlut tudii odoogiin ediin zasgiin bodlogo!
Зочин [64.119.27.176] 2021-06-28 08:30:05
Хоолны газар ажиллуулж чадахгүй халдвар гаргавал болих хэрэгтэй. Агаар сэлгэлт, хоол идэх дэглэм гээд хэдхэн зүйлийг хэргжүүлэх чадваргүй бол болих хэрэгтэй. Гэрээсээ хоолоо хийгээд өдөр нь ганцаараа сэмхэн идээд явж болно шдээ. Гадаад улсын хоолны газрын халдвараас сэргийлж хийж байгаа ариутгалыг хар. Залхахгүй спиртээр арчиж цэвэрлэж, агаар сэлтгэлтийг хийж байна. Монголд нэрээ нэгч агаар сэлгэлт хийдэг байшин сав байхгүй тул угаасаа хоолны газар ажиллах нь дэмий юм байна.
Ym buteemeer Mongol [192.82.89.41] 2021-06-28 06:52:39
Ym hiimeer bnda eh orondoo deer ulsiin neg tom kargotoi bolmoor bn
Зочин [202.9.46.233] 2021-06-28 06:07:08
Хүний гараар бүтээсэн бүтээгдэхүүнүүд байгаль орчныг ихээр бохирдуулж байна.
Урьдчилан тооцоолох аргагүй. [202.131.225.53] 2021-06-28 06:01:15
Монгол улс нь хөрөнгөтөн Орос, социалист Хятадын хооронд байдаг. Иймд чингэлгүүд жинхэнэ зэх зээлийн өрсөлдөөний нөхцөлөөр ч биш, төлөвлөгөөт эдийн засгийн зарчмаар ч биш ЭРЛИЙЗ байдлаар л Монголд орж ирнэ. Гол нь манай ачаа хэдийд, ямар нөхцөлөөр тээвэрлэгдэхийг нь урьдчилан тооцоолох аргагүй. Кх!