Ачаа тээвэр гацсанаар иргэд, аж ахуйн нэгжүүд өрийн дарамтад орж, үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна

Aдмин / Эдийн засаг

БНХАУ-ын Тяньжин боомтод 4000 орчим чингэлэг бөөгнөрснөөс иргэд, аж ахуйн нэгжүүд их хэмжээний алдагдалд орж, өдөрт бодогдож байгаа түрээсийн мөнгө болон ачаа тээврийн өртгийг төлж дийлэхгүй хэмжээнд хүрчээ. Зам-Үүд боомт хэвийн үйл ажиллагаатай байхад сардаа 5-7 удаагийн татан авалт хийдэг байсан бол ийнхүү бөөгнөрөл үүссэнээр 45 хоногийн хугацаанд нэг удаа таталт хийх боломжтой болсон байна. Энэ хугацаанд түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнүүдийн чанар, аюулгүй байдал алдагдах, БНХАУ-аас үйлдвэрийнхээ түүхий эдийг авч ирдэг аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад хүрсэн бол тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг компаниуд өдрөөр үржигдэх долларын өрөө хэрхэн яаж төлөхөө мэдэхгүй байгаагаа учирлаж байна.

М.Нарантуяа: 20 жилийн хөдөлмөр минь хоёр жилийн дотор үгүй боллоо

Алтангарьд компанийн Ерөнхий захирал М.Нарантуяа хэлэхдээ, анх 2000 онд хоёр ажилтантай компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлж байсан. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд 80 гаруй ажилтантай болтлоо үйл ажиллагаагаа тэлж, өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, улс орныхоо эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирлээ. Манай компанийн Дэлбээ нэрийн бүтээгдэхүүний үйлдвэр түүхий эд болон шаардлагатай материал хангамжаа монголдоо 100 хувь үйлдвэрлэх боломжгүй учраас БНХАУ-аас хэрэгцээт түүхий эдээ татаж, монголдоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд 13 жил болж байна. Коронавирусийн халдвар дотооддоо алдсан 2020 оны арваннэгдүгээр сарын 11 –нд хөл хорио тогтоож Зам- Үүдийн боомтын хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсч, чингэлэгүүдийн бөөгнөрөл үүссэн цагаас манай компани хүнд байдалд орж эхэлсэн.

Өнөөдөр Монголын топ- 100 аж ахуйн нэгжүүдийг зарлаж, шагнаад тэдний үйл ажиллагаа нь жигд явж байх шиг байна. Гэтэл манайх шиг жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд руу төрөөс “татвараа төл” гэж л залгадаг. Нэг удаа ч урамшуулал өгч байгаагүй. Манай компани хөл хорионоос үүдэн хоёр давхартаа ажи ллуулж байсан рестораныхаа үйл ажиллагааг зогсоосон. Ингэснээр 10 гаруй монгол хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжлээ. Маргаашнаас манай үйлдвэр тэг зогсолт хийх гэж байна.

Учир нь БНХАУ-аас түүхий эдийн тээвэрлэдэг тээвэр зуучын үйлчилгээний компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Тиймээс тэг зогсолт хийхээс өөр аргагүй боллоо. Биднийг ийм хүнд байдалд орсныг хэн ч тоож авч хэлэлцэж байгаагүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш 5-6 удаа бараа тасалдлаа. Өмнө хэзээ ч ийм байдалд орж үзсэнгүй. Түүнчлэн энэ их удаан хүлээлтийн дараа тээврийн компанийн өртөг өссөн. Тяньжин боомт дээр Монгол Улсын 4000 чингэлэг гацсанаар эцсийн хэрэглэгчид хүрэх барааны үнэ өсөхөд нөлөөлж байна. Гэсэн хэдий ч манай байгууллага өөрсдийн үйлдвэрлэдэг Дэлбээ нэрийн б ү т э э г д э х ү ү н и й х э э ө р т ө г дээр нэг ч төгрөг нэмээгүй. Алхам бүрт зөвшөөрөл нэхдэг. Үүний цаана дарамт, шахалт их. Танил тал, байхгүй бол а ж и л я в д а г г ү й н ь б о д и т үнэн. Аж ахуйн нэгжүүдээ хэвийн ажиллахад нь тусалж дэмжихгүй юм гэхэд дарамт шахалт битгий болооч ээ. Зарим байгууллагууд үнэ өртгөө нэмэхээс өөр сонголтгүй болж байна. Бид ч хэр удаан т э с э х э э м э д э х г ү й б а й н а . УОК,Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр дүрэм журам нь дандаа хүнс, эм ханган нийлүүлэх бүтээгдэхүүнийг чөлөөтэй нэвтрүүлнэ гэдэг. Ахуйн бараа хэрэглэдэггүй х ү н б а й д а г ю м у у . И д э ж уучхаад амны цаас, оо цаас хэрэглэдэггүй юм уу. Биднийг дуу хоолойг төлөөлөх хэн ч алга. Бид одоо хэдий болтол хүлээх вэ, ажилчдынхаа ажлын байрыг яаж хадгалах вэ, цалин хөлсөө яах вэ. Тиймээс улс орны эдийн засаг цаашлаад аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа, ажлын байртай холбоотой экспорт, импортоо яаралтай хэвийн үргэлжлүүлэх менежмент хэрэгтэй байна. Саяхан Шадар сайд Замын-Үүдэд очиход 150 автомашин оруулж, гаргаж болж байсан. Яагаад өдөр бүр ийм тоогоор оруулж, гаргаад байж болдоггүй юм бэ. Бид шаардлагатай х а л д в а р х а м г а а л л ы н д э г л э м и й г б а р и м т л а н ажиллаж байгаа. Гэсэн ч ямар нэг шийдэл алга. Компаниа өдий зэрэгтэй болгохын тулд өндөр хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Гэтэл 20 жилийн хөдөлмөр минь хоёр жилийн дотор үгүй боллоо.Монгол Улсын Засгийн газар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт х а н д а ж х э л э х э д , ү ү н э э с цааш бид тэвчих аргагүй боллоо. Тэвчээр тасарлаа. Бидэнтэй адил асуудалтай байгаа байгууллагууд маш олон байна. Энэ бол зөвхөн бизнес эрхлэгчдийн асуудал б и ш м о н г о л х ү н б ү р и й н асуудал боллоо. Тиймээс төрд иргэдийнхээ дуу хоолойг т ө л ө ө л ө х , ү з э л б о д л ы г хүргэхийн төлөө сонгогдсон эрхэм дарга нар, УИХ-ийн гишүүд, Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч нар энэ асуудлыг анхааралдаа авч, шийдэж өгөхийг хүсэж байна” гэв.

Т.Мяндагмаа: Төр засгийн хариуцлагагүй, уялдаахолбоогүй шийдвэрүүдээс болж дааж, давашгүй өр зээлэндорсныг хэн хариуцах вэ

Жу р м а к о л о н у л с ы н тээвэр зуучын компанийн з а х и р а л Т . М я н д а г м а а : -Манайх олон улсын тээвэр тэр дундаа авто тээврийн үйлчилгээг голлон үзүүлдэг. Коронавирусийн цар тахал м а н а й у л с а д г а р с а н т а й холбоотойгоо Замын-Үүд дэх ачаа тээврийн дараалал утгаа алдлаа. Хамгийн гол нь ачаа тээврийн төвлөрөл, бөөгнөрлийг бууруулахын тулд төр, засгийн байгууллагаас а в ч х э р э г ж ү ү л ж б а й г а а шийдвэрүүд байгаа онохгүй байгаад гомдолтой байна. Хамгийн сүүлд 10 хоногийн хугацаанд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн ачаа тээврийн компаниудын үйл ажиллагааг хорьсон. Бид энэ хугацаанд төр засгаас гаргасан ш и й д в э р и й г т э в ч э э р т э й хүлээсээр зургадугаар сарын 30-ний 06 цаг буюу хөдөлгөөн нээх өдөртэй золгосон. Гэтэл энэ хугацааг долдугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгасан гэх утгатай мэдэгдэл цахим орчинд оруулсан байна. Ингэж иргэдийг доромжилж болохгүй. Бүхэл бүтэн Монгол Улсын э д и й н з а с г и й н э р г э л т и й г т о д о р х о й л о г ч З а м ы н -Ү ү д х и л и й н б о о м т о о с г а р г а ж байгаа шийдвэр шүү дээ. Энэ байдлаас үүдэн олон хүндрэлтэй асуудлууд үүсч байна. Тухайлбал, манай экспортын тээвэр гуравдагч орон руу гардаг. Гэтэл эндээс хөдлөхдөө 11-21 хоногийн өмнө усан онгоцоо төлөвлөдөг. Нэг усан онгоц 2200 долларын өртөгтэй. Цаашлаад гуравдагч орноос хөргүүртэй тээврээр жимс,жимсгэнэ, ховор нандин з ү й л ү ү д и р ж б а й н а . Т э д битүүмжлэлтэй, хөргөгчтэй контенэйрт ирдэг болохоор хоногийн 150 доллар, 14-өөс дээш хоног болвол 300 доллар бодогддог. Өөрөөр хэлбэл, нэг хоноход л хэчнээн долларын өр төлбөр бодогдож байна вэ.Төр засгийн хариуцлагагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдээс б о л ж д а а ж , д а в а ш г ү й ө р зээлэнд орсныг хэн хариуцах вэ. Эцэст нь хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд аж ахуйн нэгжүүд энэ бүх асуудлыг нуруун дээрээ үүрдэг. Улс орны удирдлагуудаас бидэнд дэмжлэг, туслалцаа үзүүлж байсан удаа байхгүй. Миний нүдний өмнө таньдаг мэддэг н а й з н ө х д ү ү д и й н б и з н е с дампуурч байна. Энэ бол дарга нарын буруу шийдвэртэй шууд холбоотой. Коронавирусийн х а л д в а р ы н ү е д а ж и л л а х арга барилаа олох гэж ядаж байтал нэг сайд дарга нар нь ирээд ганц хоёр өдөр ажиллаад буцсаны маргааш нь тээврийн хөлсний өртөг тэнгэрт хадаж 10-20 мянган юа н и а р н э м э г д э ж б а й н а . Сайд дарга нар газар дээр нь очоод ажил сайжруулсан зүйл ерөөсөө алга. Өмнө нь 8-10 мянган юанийн өртөгтэй байсан тээврийн хөлс өнөөдөр 70 мянган юань болчихсон байна. Мөнгөтэй төгрөгтэй хүмүүс нь дарааллын урдуур ороод ачаа тээврээ авчихдаг явдал байгаа шүү дээ. Нуух юм байхгүй. Манайх компанийн машин уг нь хамгийн эхэнд орох байсан боловч яагаад ч ю м 2 0 м а ш и н ы д а р а а болчихсон байна. Үүнийг юу гэж тайлбарлах вэ. Сүүлдээ Замын-Үүдэд хэн чадаж байгаа нь ачаагаа авна гэдэг зарчим үйлчилж байна. Өмнө нь сард 5-7 удаа ресс хийдэг байсан бол одоо нэг сар 15 хоногийн хугацаанд нэг л удаа ресс хийж байна. Ямар ч хөдөлгөөн байхгүй хоёр талд зогсчихлоор өдөр өдрөөр бодогдож байгаа түрээсийн мөнгө, ажилчдынхаа цалинг яах вэ. Арав гаруй хоногт арван хэдэн мянган долларын хохирол хүлээж байна. Надад улс юу ч өгөхгүй. Манай байгууллагад дандаа өр төлбөр, түрээс нэхсэн нэхэмжлэл ирж байна.

Э.Дашням: Сүүлдээ жижигхэн зах зээлтэй, ачаабараагаататан авах менежментгүй Монгол Улстай харьцахыг улс орнуудхүсэхгүй байна

Алтанхалбага компанийн захирал Э.Дашням: Манайх О р о с , Б Н Х А У -а а с б а р а а б ү т э э г д э х ү ү н э э т а т а х а а с гадна БНХАУ-аар дамжуулан г у р а в д а г ч о р н о о с б а р а а бүтээгдэхүүнээ татдаг. Бидэнд өдөрт чингэлэг түрээсийн мө н г ө д а в х а р б о д о г д д о г . У с а н о н г о ц н ы к о м п а н и бүтээгдэхүүн жимс, жимсгэнэ ачсан чингэлгээ Улаанбаатар хотод аваачаад 14 хоногийн дотор Тяньжин боомтод ирвэл чингэлэг түрээсийн төлбөр тооцогдохгүй байхаар гэрээтэй. Харин 15 хоног болоход нэг хоногийн 150 долларын төлбөр бодогддог. Гэтэл манай эхний чингэлэг Тяньжин боомтод ирэхэд 54 өдөр болж ирсэн байна. Ингээд тооцохоор 40 хоногийг 150 долларт үржүүлэхэд 6000 долларын алдагдал хүлээж байна.Дээр нь манай бүтээгдэхүүн түргэн мууддаг хүнс учраас ийм олон хоног саатчихаар хорогдол өмнөхөөсөө ч их гарна. Нэгхэн чингэлэг дээр гарч байгаа алдагдал шүү дээ. Сүүлдээ тээврийн үнэ нь өсчихсөн хэр нь тээвэр хийх машин олдохгүй байна. Тэгэхээр хил дээ байгаа бараагаа яах вэ. Гадаадын харилцагчдаа Тяньжин боомт дээр 4000 чингэлэг гацчихаад бид яахаа мэдэхгүй байна. Бараа бүтээгдэхүүнээ буцааж болох эсэхийг асуухаар “Ямар ч боломжгүй” гэдгийг хэлж байна. Ийнхүү жижиг, дунд бизнес эрхлэгчид элгээрээ м ө л х ө ж , м о д о о б а р и х а д хүрсэн нь төр засгийн буруу тогтолцоо, менежменттэй ш у у д х о л б о о т о й . Б и д н и й илүү төлсөн мөнгө Замын-Үүд боомтын дарга, жолооч нарын халаасанд орж байна. Бараа бүтээгдэхүүнээ наашаа тээвэрлүүлэхийн тулд өгч б а й г а а 3 0 -4 0 с а я т ө г р ө г чинь олон хүний халаасанд х у в а а г д а н о р ж б а й н а . Өнөөдөр хоногийн хоолоо яах вэ гэж байхад жимс, жимсгэнэ худалдаад авах боломжтой хүн хэд байгаа билээ. Дээр нь үнэ нь өдөр бүр нэмэгдээд байвал гүйлгээ муудаж манай байгууллага үүд хаалгаа барихад хүрч байна.Тиймээс тээврийнхээ үйл ажиллагааг яаралтай хэвийн горимд шилжүүлэх шаардлагатай байна. Биднийг ийм байдалд хүргэсэн гол шалгаан нь коронавирусийн халдварыг алдсан төр засаг болон шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэн зарсан Х Ө С Ү Т -и й н э м ч н а р т а й х о л б о о т о й . Ма н а й у л с а д халдварын тоо нэмэгдэх тусам БНХАУ-аас авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ чангарсан. Сүүлдээ манай улсын Пср ш и н ж и л г э э н д и т г э х э э ч больсон. Коронавирусийн х а л д в а р д э л х и й н и й т э д т а р х с а н у ч р а а с д э л х и й даяараа чингэлгийн хомстолд орж, тээвэр зуучлал асуудалд орсон. Сүүлдээ жижигхэн зах зээлтэй, ачаа бараагаа татан авах менежментгүй Монгол Улстай харьцахыг улс орнууд хүсэхгүй байна. Дэлхийн эдийн засаг монголын эдийн засгаар дутахгүй шүү дээ.Тэгэхээр манай улстай харилцах ямар ч сонирхолгүй болж байна.

Л.Баярмагнай: Бүх зүйл сайхан байгаамэттавилттай жүжиг тоглодогоо болих хэрэгтэй

Т э э в р и й н ж о л о о ч Л. Ба я р м а г н а й : З а м ы н -Үүдын Авто тээврийн холбоо, Шалган нэвтрүүлэх Хилийн ц э р г и й н х э н т э й х а м т р а а д ж о л о о ч н а р д а р а а л л а а бичүүлээд 20 хоногтоо хил нэвтэрч байсан. Гэтэл Батлан хамгаалахын сайд Баярмагнай очоод Улаанбаатар хотоос ирэх зөвшөөрлийг цуцалсан. Учир нь Замын Үүдэд хилээр орох гарах машин овоорчихсон учраас бөөгнөрлийг багассаны д а р а а У л а а н б а а т а р а а с З а м ы н Ү ү д ч и г л э л и й н х ө д ө л г ө ө н и й г н э э х э э р б о л с о н . У л а а н б а а т а р а а с З а м ы н -Ү ү д р ү ү а ч а а н ы машин очихгүй байлаа гээд бөөгнөрөл саармагжихгүй. Харин ч эсрэгээрээ хот руу ачаа тээвэрлэдэг машингүй болсон. Хэн ч Улаанбаатарт ирээд гацахыг хүсэхгүй шүү дээ. Зөвхөн Замын Үүддээ богино ресс хийхийг илүүд үзэж байна. Түүнчлэн тээврийн жолооч нарын бүртгэлийг цахимаар бүртгэхээр болсон. Уг нь цахимаар бүртгэвэл жолооч нар очиж дараалал үүсгэхгүй гэж тайлбарлаж байгаа юм. Бид шинэ жилийн өмнө энэ жишгээр ажиллаж үзсэн. Харамсалтай нь УОК, ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, ийм Засаг дарга, тийм ч хэлтсийн дарга нарын машин гээд дарааллын өмнүүр өчнөөн машин орчихдог. Жирийн иргэн, аж ахуйн нэгжүүдийн жолооч нар орж чаддаггүй. Дарга нарт амьдралд хэрэгжих боломжгүй чихэнд сонсголтой шийдвэр танилцуулахаас өөр шид алга. УОК, Засгийн г а з р а а с х ү н с , ш а т а х у у н тээвэрлэсэн автомашинуудад зөвшөөрөл олгосон. Гэтэл хүнс тээвэрлэсэн автомашинууд Шандад очоод гацчихсан байна. Энэ бол постуудад гарч байгаа төрийн алба хаагчид ямар ч уялдаа холбоогүй ажилладгийн нэг жишээ. Нэг нь нэвтрэх зөвшөөрөл олгохоор нөгөө нь явуулдаггүй. Нэг удаа тээвэрт явахын тулд З а м ы н Ү ү д э д о ч о о д с а р гаруй хугацаанд байрлана. Зочид буудалд хоногийн 60 мянган төгрөг төлнө. Түүгээр зогсохгүй гурав хоногт нэг удаа короанвирусийн түргэвчилсэн шинжилгээ 25 мянган төгрөгөөр өгдөг. Дээр нь хоол унд, ахуйн хэрэглээний зардал гарна. Энэ бүх зардал компанийн данснаас гарч байгаа хэдий ч бидний сэтгэл өвдөж байна. Саяхан Шадар сайд Замын-Үүдэд очиж ажиллахад дараалалд байсан машинуудыг чөлөөт бүсийн хашаа руу оруулчихсан. Ингээд цөөхөн машин байгаа мэтээр харуулсан. Мөн жолооч нарын төлөөлөлтэй уулзана гэх сургаар урьдаас бэлтгэсэн 4-5 хүнээ уулзуулсан. Энэ мэтчилэн бүх зүйл сайхан байгаа мэт тавилттай жүжиг тоглодогоо болих хэрэгтэй. Ард түмний амьдрал, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал хэзээ ч сэхэхгүйгээр доройтож байна” гэв.

И й н х ү ү к о р о н а в и р у с халдварын нөхцөл байдалтай холбоотой ачаа тээвэр гацсан гэх халхавчин дор иргэн, аж ахуйн нэгжүүд өрийн дарамтад о р ж , ү й л а ж и л л а г а а г а а з о г с о о х о д х ү р э э д б а й н а . Тиймээс Засгийн газраас ачаа тээврийнхээ үйл ажиллагааг х э в и й н ү р г э л ж л ү ү л э х э д а н х а а р ч б о д и т ш и й д э л , менежмент хийх шаардлагатай байна.

П.Батзаяа


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.34] 2021-07-06 03:28:15

Коммунизм үхэр монголчуудыг 1921 онд хятадын колончлолоос чөлөөлж өгч байхад, 1990 онд буцаад хятадын колончлол руу өөрсдөө гүйгээд орчих юм даа.

Иргэн [59.153.112.205] 2021-07-03 02:09:25

Нямдоржийн хүүгэээр ахлуулсан ажлын хэсэг яасан Энэ хэдэр авилгач бүр алуурчны хамгаалагч өвгөн Монгол төрөөр үр удмаарааа тоглож байхад бид ангайгаад сонгоод суудаг Хохь нь Өөрсөдөө номд Хэн МАН г сонгоод Хүрэлсүхийг сонголд байгаа юм Эсвэл тэмц !

Зочин [64.119.19.54] 2021-07-02 17:00:00

Хятадуудыг омно согдож гуйх болждээ. Тэд хаалгаа барихад ямар болохыг харж байгаа биз. Монголчууд хоолгvй болно

Зочин [202.9.46.74] 2021-07-02 19:18:28

Tm shuu unen unen

Зочин [100.12.69.251] 2021-07-02 14:42:30

АНУ-д хамгийн тзрүүнд жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд тусламж өгсөн учир нь тэд нийгмийн хамгийн үр бүтээлтэй сошиал дайнамик бий болгодог сэгмэнт учирааас.

Зочин [192.82.70.39] 2021-07-02 05:40:49

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж хөгжүүлэх алсын хараа чухал. Нөхцөл байдал үүнээс дордохыг ч үгүйсгэх аргагүй.

Зочин [202.9.46.34] 2021-07-06 03:26:35

Тэнэг ард түмэн та нарт коммунизм аж үйлдвэрлэл байгуулж өгч байхад ардчиллыг сонгож ардчиллын гараар аж үйлдвэрүүдээ дампууруулсан тэнэгүүд шүү.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.