БНХАУ-д "Дельта" вирус хурдацтай тархаж байна

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-д Covid-19-ийн "Дельта" болон "Дельта+" хувилбарын халдварын тархалт хурдацтай тархаж, хүнд хэлбэртэй байгааг ДЭМБ-аас тогтоосон байна. Урд хөршид сүүлийн үед зөөвөрлөгдөж орж ирсэн зарим тохиолдлууд нь "Дельта" вирус байсан, уг халдвар зарим хот мужид олон хүнийг хамарч тархсан байна. "Дельта" вирус нь хурдан тархдаг, их хэмжээний вирус тээдгээс гадна нууц үе нь богино хугацаанд илэрдэг аж.

Тодруулбал, халдварын нууц үе болон тархалтын үе богиносч, 10 хоног хүрэхгүй хугацаанд 5-6 дугаар үедээ вирус тарааж, илүү олон хүн богино хугацаанд өвчилж байна.

Клиник үзүүлэлтийн хувьд, энэ удаагийн дотоодод илэрсэн тохиолдлууд нь гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн хүнээс халдварлажээ. Халдвар илэрмэгцээ хүндэрч, нэн хүнд хэлбэрээр өвчилж буй хүмүүс өмнөх Covid-19-тэй харьцуулахад өндөр үзүүлэлттэй байв. Нэн хүнд хэлбэрийн оноштой өвчтнүүдийн бие дэх вирусийн хэмжээ өндөр байгаа (зарим тохиолдолд 100 дахин илүү) бөгөөд нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гартал арай урт хугацаа (ердийн үед 7-9 хоног байсан бол одоо 13-15 хоног, зарим тохиолдолд 20 хоног) шаардаж байна.

Биед илрэх шинж тэмдгийн хувьд, зарим улс орнуудын хийсэн судалгаанаас харахад, "Дельта" вирусийн халдвар авсан өвчтөнд дотор муухай оргих, ходоод өвдөх, огих, хоолны дуршил буурах, сонсгол муудах, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн аж.

Мөн цөөн тооны халдвар авсан иргэдэд өнгөц хэлбэрийн тромбо хам шинж тэмдэг илэрч, хүндэрсэн тохиолдолд амь насаа алдаж байна. Хятадын Гуанжоу мужийн эмнэлгийн байгууллагаас, "Дельта" вирусийн халдвар авсан өвчтөнийг уламжлалт эмчилгээний аргаах эмчлэх нь үр дүнтэй байгааг танилцуулжээ.

"Дельта+" хувилбарын тархалт илүү богино хугацаанд эрчимтэй тарж байгаа тул Бээжин хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нэгдсэн удирдлагын төвөөс ард иргэддээ хандаж, анхаарал сэрэмжээ бууруулахгүй, Засгийн газраас баталсан “Aрд иргэдийн цар тахлаас урьдчилан сэргийлэх үндсэн зарчим, хэм хэмжээ”-г баримталж, хувийн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих нь чухал болохыг анхааруулсан байна.

Мөн олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн, хурал цуглааны үеэр амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврийг сайтар сахиж, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй байж, өндөр эрсдэлтэй вирусийн халдвар болон холбогдох сөрөг үр дагавраас болгоомжилж, вакциндаа идэвхтэй хамрагдан, нэн онцын шаардлагагүй тохиолдолд өндөр эрсдэлтэй бүсээр зорчихгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулсан байна.

Хятадын нэрт эрдэмтэн Жун Наншанийн мэдээлснээр, Хятадын тал "Дельта" болон "Дельта+" хувилбарын халдварын эсрэг вакцины судалгааг эхлүүлээд, “Технологийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд энэхүү вакциныг гаргаж авахад хүндрэлтэй биш” гэж мэдэгдсэн байна. Гадаад улсаас ирж буй иргэдийг хүлээн авахдаа тухайн орны цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэний нисэхийн болон бусад холбогдох байгууллагуудаас давхар авч, “алсаас хянах”, “давхар сөрөг” шалгалт арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Хэрэв “Дельта” хэлбэрийн вирус тархсан орноор дайран өнгөрсөн иргэд эрүүл мэндийн мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлээгүй болон иргэдийг өвчний нөхцөл байдлын талаар өвчний түүхийг нуун дарагдуулах тохиолдолд гаалийн байгууллага холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхээр болжээ.


Сэтгэгдэл

Irgen [59.153.114.163] 2021-07-05 12:08:15

Манайд ер нь хууль байдаг юм уу, Ийм худал мэдээлэл эсвэл албаар тарааж байгаам уу? Тэглээ гээд ямар ашигтай юм болдоо?

Зочин [66.181.169.162] 2021-07-05 09:14:16

Саарал ордон дотор дельта вирус тараасай.

Зочин [202.9.46.173] 2021-07-05 03:58:09

Хятад ногоон бүс болоод жил өнгөрч байна Монгол коронагаар улстөр хийж жүжиг хийхээ боль

Зочин [202.9.46.173] 2021-07-05 03:57:13

Хятадад өдөртөө 10 аас 30ын хооронд л гардаг Ингэж худал мэдээлэл тарааж болохгүй

Зочин [192.82.93.12] 2021-07-04 04:17:46

Харр хятадад маш их тархааасай

Зочин [122.210.133.193] 2021-07-04 04:02:46

Naad virus chini mongold tarhaad bgaazdee

Zochin [66.181.161.123] 2021-07-03 13:55:46

Энэ мэдээний эх сурвалж хаана бгаа юм бол?

Mongol [202.126.88.152] 2021-07-03 06:19:46

uh geed bga hujaa uvchnuu avaad buts Mongol Mongolooroo ulden uurd

zochin [39.154.234.205] 2021-07-03 04:41:21

Ene medee hudal bn daa, china nar ovchingui oron gej shuu. Gadnaas zoovorlogdoj orj irj bgaa ni tsoohon, bugd maskgui, saya 7.1 nd namiin bayaraa temdeglehed olon mingan hun bugd maskgui bsniig delhii niiteeree harsan daa

Зочин [66.181.183.184] 2021-07-03 00:44:02

Манайхан бантсандаа балаарч эхлэв үү

Зочин [202.9.46.91] 2021-07-02 22:40:01

СПУТНИК ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ 60-ААС ДЭЭШ НАСНЫ АХМАДУУДАД ТАРИХЫГ ШААРДАЖ БАЙНА. АХМАДУУДЫГ НАСААР НЬ ЯЛГАВАРЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ БАЙНА.

Зочин [212.112.104.100] 2021-07-03 15:58:03

Малаа!!! Сайн вакцинтай орос дампуурч дууслаа, муу вакцинтай хятад хяналтандаа авчээ!!! Би лав хөгшчүүлээ орос вакцинаар тариулахгүй!!!

Зочин [64.119.19.54] 2021-07-02 17:18:03

Yхэрvvд сайн vxээд Монголыг минь цэвэрлээд ог оор зам та нарт байхгvй !!

Иргэн [202.9.40.103] 2021-07-03 04:50:48

Чи үхээрэй чи хүний хог шаар байна

Зочин [66.181.189.42] 2021-07-02 15:16:09

Манай улс гаднаас иргэд татаж авна гэж хуцдагаа болиоч ээ. Солонгосууд ихээр өвдөж байна шүү

Зочин [122.201.24.223] 2021-07-02 14:52:41

Өчигдөр л гэхэд Тэн ань миний талбайд бөөн жагсаал цуглаан болоод баяр тэмдэглээд нэг ч маска зүүсэн хүн хараглаагүй дээ. Энэ мэдээнийхээ уг сурвалж,линкийг тавиач

Kkk [202.9.46.107] 2021-07-02 14:18:10

Hudlaaa.shuu. yostoi hudlaa. Naadah chin guilgachin orosiin sheesnuudiin uvchin ...Hytad ulsad corono 0 bolson

Зочин [66.181.161.66] 2021-07-04 10:42:42

Kkk gants eruul uhaantai ni ta l bn ene humuus dund

зочин [124.44.184.129] 2021-07-02 12:44:45

Энэ ямар учиртай, юунд чиглэсэн мэдээ вэ? Мэдээнийхээ эх сурвалжийг бичээч ээ. Эсвэл гадаадаас ирж байгаа иргэдийн тусгаарлалтыг буцаагаад 21 хоног болгох гэж байгаа юмуу? Бизнес үү? Монгол улс хувилбаруудыг таних чадамжтай болчихсон юмуу?

Зочин [202.9.46.74] 2021-07-02 11:54:09

Tsever hudal medeelel bn uursdiiguu hichee uhernuudee

Зочин [172.58.141.218] 2021-07-02 18:07:32

Yag unen hujaa odortoo 20-30 haldvar ilerch bgaa gesen bna


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.