Д.Отгонбаяр: Анх биднийг урт үс, уранхай жинстэй тайзан дээр гарахад үзэгчид хөөж байлаа
"Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярын 2013 онд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагын хэсгээс сонирхуулж байна. Тухайн жил “Хурд” хамтлагийн 20 жилийн ой тохиож байсан билээ. Өдгөө гитарчин Д.Отгонбаяр “The Voice” шоуны эрхэм шүүгч төдийгүй рок попынхны ертөнцөд өнгийг тод бичиж олон ч залуучуудыг дасгалжуулж урлагт хөл тавихад нь чиглүүлж байгаа билээ.
-Юуны өмнө 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ жил ойгоо тохиолдуулж олон ч тоглолт хийлээ шүү?
-Баярлалаа. Монголын урлагийн 20 жилийн түүхийг "Хурд" хамтлаг тасралтгүй бүтээлцэж, өөрсдийн түүхийг мөн бичиж иржээ. Тиймээс энэ 20 жилийн ойг нэг өдөр тэмдэглээд өнгөрөөх бус 2013 оныг дуустал төсөл боловсруулж, үүнийхээ дагуу ажиллалаа. Өнгөрсөн гуравдугаар сард эмэгтэйчүүддээ зориулж "Март-8", цэргийн баяраар эрчүүддээ зориулж "Цэргийн бодол" зэрэг олон тоглолт хийлээ. Энэхүү тоглолтуудаа биднийг сонсдог, сонссоор ирсэн үнэнч фенүүддээ зориулж үнэ төлбөргүйгээр тоглосон. Мөн саяхан Өвөр Монгол, Эрдэнэт, Дархан зэрэг хотуудад аялан тоглолтоо хийж орон нутгийн фенүүдтэйгээ уулзаад ирлээ. Харин энэ удаагийн тоглолт бол жинхэнэ тэсрэлт байх болно.
-Яг ямар тэсрэлт байх бол. Уншигчдад сонирхуулаач?
-Монголын ард түмэн мэдэх байх. Манай хамтлагийнхан их даруухан. Хийх ёстой уран бүтээлээ л хийхээс биш тэглээ, ингэлээ гээд шуугиан тариад, гайхуулаад байсан юмгүй. 10, 15 жилийн ойн тоглолтоо ч тэр даруухан хийж байсан. Харин 20 жил гэдэг бол багагүй хугацаа. 20 жилийн өмнө дөнгөж 18, 19 настай байсан хөвгүүд өнөөдөр нас биед хүрцгээж, том боллоо шүү дээ. Үүнтэй адил уран бүтээлийн сан ч мөн арвижсан байна. Тиймээс энэ удаа тоглолтдоо яахын аргагүй хүч өгч, их хариуцлагатай хандаж байгаа.
-"Хурд" гэдэг хамтлаг 20 жилийн өмнө хэрхэн урлагт хөл тавьж байснаа дурсахгүй юу. Одоогийн өндөрлөгөөс эргээд харахад бас л сонин байдаг болов уу?
-Тэгэлгүй яахав. Эргээд бодоход их сайхан мэдрэмж төрдөг. Урлагийн тайзаа орхилгүй, банзан гитараа гараасаа салгалгүй явсаар нэг л мэдэхэд 20 жилийг ардаа орхисон байна."Хурд" хамтлаг тэртээх 1993 оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй, ухралтгүйгээр уран бүтээлээ туурвиж ирсэн байна. Анх манай хамтлагийнхныг уранхай жинстэй, урт үстэй, бөөн гинж, төмөр зүүчихсэн тайзан дээр гитар бариад гарахад үзэгчид мэл гайхаж бүр "Тайзнаас зайл" гэж хөөж байлаа. Аргагүй ш дээ хүзүү, хоолойндоо бөөн төмөр зүүгээд өөрсдийгөө рокууд гээд нэрлэчихсэн хүмүүсийг тухайн үеийн нийгэм хүлээж авахад хүнд байлгүй яахав. Бид нар тайзан дээр гараад өөдөөс янз бүрийн хог шидэж байхад л "Дөрвөн хөлтэй болж төрсөн хөх чоно миний буруу юу..." гээд л дуугаа дуулж байсан. Залуу хүмүүс их зоригтой байж. "Хурд" гэдэг хамтлагийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, хэдэн мянган фентэй болгох болно гэж өдөр шөнөгүй зүтгэдэг байсан. Үнэхээр тэр хүсэл мөрөөдөлдөө бид хүрч чадсандаа баяртайбайна. Одоо "Хурд" хамтлаг өөрийн гэсэн орон зай, үнэнч фентэй болсон байгааг харах, мэдрэх сайхан санагддаг шүү.
-Мэдээж өнгөрсөн хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг болохын тулд амаргүй байсан байх. Нийгмийн өөрчлөлтөөс авахуулаад л?
-Тухайн үед "Хөх чоно" дууг дуулаад гарчирэхэд жаахан урлаг ойлгодог, урлагийн мэдрэмжтэй нэг хэсэг нь үнэхээр энэ хамтлаг өөрчлөлт, шинэчлэл авчирч байна гэж хардаг байсан. Харин үлдсэн хэсэг нь хийх юм аа олж ядсан орцны хэдэн гитарчид гэдэг нүдээр хардаг байлаа. Яагаад гэхээр 1990-өөд онд хөлтэй болгон Эрээнээс бараа зөөж, Орос руу гаргаж, тарваганы арьс хил давуулж байсан цаг. Урлагийн томчууд хүртэл амьдралын эрхээр ганзагын наймаанд орж байсан байхгүй юу. Яг энэ үед манай хамтлагийнхан хэн нь ч ганзагын наймаа хийж, компанийн захирал болно гэж явалгүй банзан гитартаа үнэнч үлдэж чадсан юм. Бид өнөөгийн ирээдүйгээ үнэхээр харж чадсан хэрэг. Шантрах үе байсан хэдий ч хэзээ ч тайзаа орхиж, гитараа зарж иднэ гэсэн бодол төрж байгаагүй юм шүү.
Сэтгэгдэл
Зочин [66.181.169.162] 2021-07-15 10:11:49
Хурдын бүх дууны ая адилхан
Зочин [192.82.82.136] 2021-07-14 03:34:14
Хурд мэдээж гоё ш дээ. Дуунууд нь монгол рок нэвт шингэсэн. Олон сайхан дуунууд байна аа. Мэдээж том орон зай эзэлсэн.
bitch [103.10.22.17] 2021-07-13 13:49:40
pizda
Зочин [66.181.187.76] 2021-07-13 13:38:43
90d onii suuld ch gesen rock mayagaar huvtsaslalaa geed ad uzegdej l yavlaa. Ug n hamgiin ih avyas, erch huch tend l baidag iumshd. Suuliin ued ch manaihan rock sonsohoo bolij bn. Dandaa computereer hiisen hugjim. Amid togloj baigaa met hudlaa jujguuded huurtaad l yavaa.
Зочин [59.153.87.174] 2021-07-13 04:17:18
ДУУЛЖ БАЙГАА ГЭХ ДУУНЫХ НЬ УТГА АГУУЛГА ГЭЖ АВАХ ЮМГҮЙ ХООСОН ГАШИЛСАН ТОЛГОЙТОЙ БӨӨСНҮҮД ӨӨРСДИЙГӨӨ ОД ГЭЭД БОДЧИСОН ХӨГИИН ХОГИЙН
Зочин [66.181.186.83] 2021-07-13 08:51:53
Tolgoinoos n idee goojij vhmeree chi zvgeer dald or..Chamaar chinii umhii amaar Hurd dutahgui..Hiisenee hiigeed Chamaas hol tasarhai hamtlag daa...Chi hajuud n muu buus...
Зочин [64.119.22.101] 2021-07-13 06:29:47
МОНГОЛОО МАРТСАН ГАДААД СЭТГЭЛГЭЭТЭЙ ҮГЛЭЭ ХАРААЛ ДУУЛСАН САРМАГЧИНГУУД МОНГОЛ ДУУ МОНГОЛ СЭТГЭЛГЭЭХ ОЙЛГОХ УУ ЖИШЭЭ НЬ ЦЭРГИЙН БОДОЛ ЭНЭ ДУУ ТЭД ОЙЛГОХГҮЙ ТЭД ЦЭРЭГТ ЯВАЖ ҮЗЭЭГҮЙ МОНГОЛ СЭТГЭЛГЭЭГҮЙ ГАДААДЫГ ДУУРАЙСАН САРМАГЧИН ГУУД АРДЫН ДУУГ МУУХАЙ ДУУ ГЭЖ ҮЗДЭГ ТЭНГҮҮД ДЭЭ ГЭТЭЛ УЯХАН ЗАНБУУ ТЭВИЙГ ДЭЛХИЙ БЭШЭИДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ
Зочин [64.119.21.138] 2021-07-13 04:10:13
хар тамхийг дэлгэрүүлсэнээ бас тайлангаараа. та нар бол мөнгөний боол чөтгөрийн боол
Зочин [66.181.187.76] 2021-07-13 13:42:46
Har tamhi delgeruuleegui shuu. Chi harin hun gutgehee boli. Bayachuudiin huuhduud l ih tegj durgisan bh shuu.
zochin [66.181.161.69] 2021-07-13 04:04:40
za za time,togloltoos hoono gene shu,gadnih shig hoodog,uzel bodloo ilerhiildeg bol mongold urlag bhgui,duuchinguid no no
Зочин [139.5.217.248] 2021-07-13 03:53:58
Сайхан дуутай урлагтаа үнэнч хамтлаг. Та нараараа бахархаж явдаг шүү. Хурд, Харанга байгаагүй бол эстрадын урлаг ямар байх байсныг төсөөлж чадахгүй байна.
Төмөр [192.82.68.53] 2021-07-13 03:22:31
Хурд хамтлагийнхандаа баярын мэнд ээ...Сайхан уянгалаг хоолоотой , сайхан дуунуудыг сонсож ухаарал авдаг л байлаа...Миний хурминд ороод ирнэ гэж санасангүй ээ... 38 тай аав...г.м тийм нэг уянгын өвөрмөц бодит дуунуудыг нь нүдэндээ харж сэтгэлдээ бодлогошрон сонсдог байсаан
Irgen [202.9.40.75] 2021-07-13 03:16:23
Urt ystei uranhai emdtei ch delhiin soel urlagiig mglchuud taalan huleen avch odoo pok popoor amidrarj bn.Shan shuu.Domog bolson hamtlaguudad 100 jiliin oin bayr hurgej amjilt husie.Goe saihaniig ard tumen huleej avch chaddag.Daanch Altanshagai gj alialagch ta nariig ballaj bn.MAN.Oyukiig dagaj.daldagnadag gedgeer oruulsan uomuu.Bolohgui NAM.Urlag soel hol tusdaa bh estoi.Ter shan uomiig untraasaan.
Хурд аа [64.119.20.236] 2021-07-13 03:05:40
Монголд 3 сая хүнд 100 мянган дуучид хамтлагууд хэрэггүй ээ . Жижигхэн монголд оо мундаг том том одонцорууд . Монголоосоо гарвал хэн ч танихгүй дээ . Орост очоод хурд хамтлаг гэж асуувал мэдэх орос хүн байх уу . Хятад энэтхэг японд ч гэсэн нэг ч гадны сонсдог хүн байхгүй ээ .
Зочин [66.181.161.2] 2021-07-13 02:32:26
Тийм ээ - тийм , сониуч монголчуудад л сонин байсаар өдий хүрчээ , үнээн үнэн одоо сонирхол нь буурч байгаа , хөгширсөн нь ч үнэн - мартагдана аа - мартагдана , одоо 20 жил болоход таг мартагдана ...
Иргэн [122.201.31.4] 2021-07-13 02:32:02
Дээрхи коментийг бичсэн зочин тухайн үедээ урлагийг ойлгох чадваргүй ч их дээгүүр амьтан байсан бололтой. Энэ бичсэнийг нь уншихад л хөөрхийдөө их бүр их доошоо орчихсон яваа юм байна гэж ойлгогдлоо.
Зочин [66.181.161.80] 2021-07-18 13:26:38
Seks
Зочин [64.119.22.101] 2021-07-13 06:38:51
МОНГОЛОО МАРТСАН ИРЛИЙЗСЭН ЧӨТГӨРҮҮД ОЛОН БОЛЖЭЭ МОНГОЛ ДУУ ЖИГ МОНГОЛ АРДЫН ДУУ ШИГ УХААРАЛ ХАЙРАЛСАН УРАН ЯРУУ ТАНСАН ДУУ ДЭДХИЙД БАЙХГҮЙ АРДЫН ДУУ ТЭР ЧИХЭЭРЭЭН ҮГЭЭР УХААРУУЛСАН ТАРИНА АРДИЙН ДУУНААС ХАР САЙХАН ҮС ЧИНЬ ЦАЙГААД ИРХИЙН ЦАГТ ,, ХААЛГА ҮҮДЭЭН НЭЭГЭЭД ӨГСӨНЧ ХАРАХ ҮЗЭХ ХҮНГҮЙ БОЛНО СҮНЖИДМАА ЭНЭ ЗУУ ӨӨРИЙГӨӨН ДЭЭГҮҮРТ БОДОЖ БУСДЫГ ҮГҮҮСГЭСЭН ЭМЭГТЭЙД ЗАХИЖ ХЭЛСЭН ҮГ
Зочин [103.212.118.227] 2021-07-13 02:12:22
Яг үнэндээ баастайгаа хутгалдсан хэдэн хашааны банхарууд л байсан шүү дээ. Шороо шавхай царайлцан гэр хороололын хэдэн зовлон царайлцан гаруудыг анх орж ирэхэд нь "Хармааны Хулгайч нар ороод трлээ" гээд тэр чигээрээ түргэн авсан чинь "Хурд "гэдэг хамтлаг гэж авсан байдагын. Одоо ч дуунууд нь нэг тийм Шороо , шавхай маягын стилтэй шүү
Зочин [66.181.187.76] 2021-07-13 13:43:42
Bitgii tenegteerei
Зочин [66.181.186.83] 2021-07-13 08:56:29
103 212.118.227 oo Chi sain muu helee naizaa..Yasan ih ataa horsol ve..Chi vnendee uuruu gulug bgaa daa...Atsand chini odoo ch baas chini naaldsan yavaa archaagui muu novshoo...