ЭМГЭНЭЛ
Аав ээжийн ачлалт сайхан охин, хүний сайхан хань, алаг үрс бидний ачлалт сайхан ээж Монгол овогт Ц.Баттогтох 2021 оны 07-р сарын 19-ны өдөр хүнд өвчний улмаас бурханы оронд одож хань, үр хүүхэд, ахан дүүс,хайртай дотны хүмүүс бид бүхэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдлоо.
Бидний хайртай ээж маань 1957 онд Завхан аймгийн Улиастай хотод айлын гурав дахь охин болон мэндэлсэн бөгөөд Улиастай хотод дунд сургууль дүүргэж, улмаар Хөнгөн Хүнсний техникум төгсч Улаанбаатар хотод Сүүний үйлдвэрт 1973 – 1979 онд зайрмагийн цехийн ажилчин, 1979 - 2000 онуудад тус аймгийн Булнай,Тосонцэнгэл сумын 1-р цэцэрлэгт тогооч багш, 2000 – 2005 онд Сатома ХХК нд тогооч, 2005- -2012 онуудад Улаанбаатар хот ЗХ- ний 089 дүгээр ангид тогоочоор ажиллаж байгаад 2012 онд гавъяаныхаа амралтанд гарч хань ижил, үр хүүхэд, ач зээ нарынхаа хамт өнөөдрийг хүртэл энх тунх амьдарч байлаа.
Ачлалт сайхан ээжийн маань бидний олон хүүхэд төрүүлж өсгөн бойжуулж, Төр нийгэмд 39 жил үр бүтээлтэй тасралтгүй ажилласан хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Байгууллагын тэргүүний ажилтан, байгууллагын аварга, Социалист хөдөлмөрийн гавшгайч 1, 2-р тэмдэг, Таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 80, 90, 100 жилийн ойн медалиуд, Монгол төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алдарт эхийн -1, 2-р одонгоор шагнасан байна.
Ээж маань хүнлэг ариун сайхан сэтгэлтэй, ажил хөдөлмөрийн төлөө дэндүү их мятрашгүй зүтгэсэн, эгнэшгүй эгэл сайхан хөдөлмөрч эмэгтэй байлаа.
Хүний дээд болсон ээж таны гэгээн сайхан дүр, байнга инээмсэглэсэн сэргэлэн төрх, гэнэн цагаахан сэтгэл, хөдөлмөрч байдал, шударга сайхан даруу зан чанар, хань ижил, үр хүүхэд ахан дүүсийн төлөөх халуун сайхан сэтгэл тань үр хүүхэд ахан дүүс бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дуурсагдан оршисоор байх болно.
Та минь эх дэлхийдээ, мөнх хөх тэнгэрийн орондоо тайван нойрс доо.
УМ МАНИ БАД МИ ХУМ
































































Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Олон туйлт дэлхий ертөнц дэх Орос улс
Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар орно
Польш, Герман улсууд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Монгол, Казахстан улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
“Алтаргана” наадмын түрүү бөхийг автомашинаар байлна
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Б.Аззаяа: Монгол охидын эрэлхэг дайчин зан чанарыг “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр харуулна