Т.Амарсайхан: Найраагүй наадахын тулд л улсын цолтнуудыг барилдуулахаас татгалзлаа

Засгийн газрын зүгээс спортын уралдаан тэмцээнийг задгай талбайд үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргасан. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс салбар холбооддоо хандаж баяр наадмын бөхийн барилдааныг наймдугаар сард багтаан тус тусын орон нутагтаа зохион байгуулах санал хүргүүлсэн юм.
Улмаар Ховд аймаг баяр наадмын бөхийн барилдаанаа наймдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулах тов гарчээ. Бид Ховд аймгийн үндэсний бөхийн холбооны гарын даа Т.Амарсайханаас тодруулга авлаа.
-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж аймгуудын баяр наадам хойшлоод байсан. Харин Ховд аймгийн тухайд баяр наадмын бөхийн барилдаанаа зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс 21 аймгийн салбар холбооддоо хандаж наймдугаар сард багтаан баяр наадмын бөхийн барилдаанаа зохион байгуулах санал хүргүүлсэн байгаа. Энэ ажлын хүрээнд бид аймгийн онцгой комисстоо хандаж хүсэлт гаргасан юм. Аймгийн комиссын зүгээс халдвар хамгааллын дэглэм баримтлаад зохион байгуулах шийдвэр гарсан.
-Баруун бүсийн наадмыг наймдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулах шийдвэр гарсан байна лээ. Наадмын талаар тодруулахгүй юу?
-Бүсийн наадмыг наймдугаар сарын 6 болон 9-ний өдрүүдэд хоёр барилдааныг зохион байгуулах шийдвэр гараад байна. 6-ны өдөр аймгийн цол чимэг олгох 128 бөхийн барилдааныг зохион байгуулна. 9-ний өдөр бүсийн уралдаанд зориулсан улсын аймгийн цолтнуудын 128 бөхийн барилдааныг тусад нь явуулна. Гурав хоногийн зайтай хоёр барилдааныг явуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна.
-Аймгийн цол чимэг олгох барилдаан бөхчүүдийн анхаарлын төвд байна л даа. Ямар журмаар явуулахаар шийдвэр гараад байна вэ?
-Энэ удаа аймгийн цол чимэг олгох барилдаанд зөвхөн Ховд аймгийн бөхчүүдийг барилдуулах шийдвэрийг аймгийн бөхийн холбооны зүгээс гаргасан. Барилдах бөхчүүдээ PCR шинжилгээнд хамруулаад л аймгийн цол олгох барилдаанд оролцуулна.
-Аймгийн цол чимэг олгох барилдаанд улсын цолтнуудыг барилдуулахгүй гэх шийдвэр гарсан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу. Ямар учраас зөвхөн аймгийн цолтнуудыг барилдуулах шийдвэр гаргасан юм бэ. Нөгөө талд улсын цолтнуудын эрх ашиг зөрчигдөөд байна шүү дээ?
-Аймгийн бөхийн холбоо хуралдаж байгаад л дээрх шийдвэр гаргасан юм. Шууд хэлэхэд, жил бүрийн өдийд улсын олон цолтнууд Ховд аймагт аялал зугаалгаар явж таардаг юм. Энд тэндхийн олон улсын цолтнууд аймгийн наадамд барилдахад өнөөх цолны найраа гэж асуудал их хэл дагуулдаг. Олны дургүйцлийг хүргэдэг. Улсын цолтнууд аймгийн цол авах гэж жижиг наадамд барилдахгүй нь хэнд ч ойлгомжтой. Тийм учраас залуусаа дэмжих зорилгоор зөвхөн аймгийн цолтнуудыг барилдуулах шийдвэр энэ удаа гарсан. Наадам найраа дагуулаад ирэхээр үүний цаана энэ их өв соёлын маань нэр хүнд асар их унадаг. Үзэгчид ч худлаа барилдаан үзэхийг хүсэхгүй биз дээ. Ховдын аймгийн арслан цолтнууд pcrшинжилгээнд хамрагдаад барилдахад нээлттэй. Цолоо хурцлаад эрэмбээ ахиулах боломжтой. Улсын цолтнуудын тухайд цол ахиулахаар аймгийн наадамд барилдахгүй нь хэнд ч ойлгомжтой асуудал. Энэ удаа бид залуу бөхчүүддээ боломж олгож найраагүй, шударга өрсөлдөөнийг дэмжсэн баяр наадмыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь энэ. Орон нутгийн телевизээрээ шууд дамжуулна. Үзэгчид ч аймгийн наадмаас шударга өрсөлдөөн л хүлээж байгаа. Цар тахлын хүнд нөхцөл байдалд зон олныг цэнгүүлж, дархлааг жаахан ч гэсэн дэмжээд өгөөсэй гэж л ийм шийдвэр гаргасныг улсын том цолтнууд маань ойлгоно гэж найдаж байна гэв.
Энэ үеэр урианхай болон үндэсний сурын харваа наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Түүнчлэн хурдан морины уралдаан нь Ховд аймгийн Буянт сумын нутаг “Цалуугийн дэнж” гэх газарт наймдугаар сарын 6-8-ны өдөр зохион байгуулагдах аж. Мөн төвийн бүсийн хурдан морины уралдаан “Сэлэнгэ хурд-2021” энэ сарын 6-наас 8-ны хооронд зохион байгуулагдана. Энэхүү уралдаанд морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар болжээ. ММСУХ-ны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны найман жилийн ойн хурдан морины уралдаан Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд наймдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд явагдана. Уг уралдаанд морьдыг мөн сэрвээний өндрөөр хэмжих аж.
Сэтгэгдэл
Зочин [66.181.164.214] 2021-08-08 02:15:19
olimpod ochson tamircgid yamarcg beltgel baihgui 10 MINUT BARILDAJ cgadahgui mah bolj bna BIEIIN TAMIRIIN SPOERT .OLIMPIIN HOROO BUGDEEREE ajilaa ogoh heregtei
Zochin [203.91.115.48] 2021-08-07 05:07:03
Haalttai naadam gej yun blai yum be tegvel ter arslang erembend oruulj yaadiin
дэлхийг хар [202.9.47.19] 2021-08-07 03:08:31
6000 зодог шуудагтай эр геннисийн номонд бичүүлсэн гэх. Гэтэл 1980 оноос хойш чөлөөт бөхөөр олимпоос нэг ч мэдаль эрэгтэйчүүд аваагүй байна. токиод 20 орчим насны харууд яаж дэвэрч дэлхийн дэвжээнд гайхуулж байна. найраагаар, допингоор, сонгуулын шоугаар улсын цол авч, байр, машин гм элдэв шагналд бялуурч, дэлхийн бөхийн дэвжээнээс асар хол хоцорч байгаагаа Засгийн газар, наадмын комисс, биеийн тамирын хороо, олимпийн хороо, бөхийн холбооны удирдлагууд, бөхчүүд нэгийг бодож сэрэх цаг болжээ. Гэтэл хоёр монгол охин олимпийн медаль авчирч байна. Ичээч бөхчин эрчүүд ээ.
Зочин [59.153.115.42] 2021-08-07 04:47:38
Естой үнэн шүү. Хуучны бөхчүүд бүгд их спортын төрлөөр хичээллэж байсан. Одоо жалга довоороо ялгарч шагнал нь өндөр орлого нь илүү болсон болоод худлаа баасны гүзээнүүд ихэссэн. Бөхийн холбоо гэрээ байгуулж зарчим тохиролцдог юм бол олимпийн бөхийнн төрлөөр хичээллэх шаардлага тавих хэрэгтэй.
Зочин [202.126.89.196] 2021-08-07 01:52:30
Бүх давааг сугалаагаар явуул Иртэй чадалтай нь гараад л ирнэ.Бөхийн дүрэмд өөрчлөлт хийх цаг нь болсон.Баастай гүзээтэй жүжигчдийг номонд нь оруул.Цолоороо эрэмбэлж мөнгө хийдэг новшнууд шүү дээ.
Зочин [139.5.217.162] 2021-08-06 09:54:51
Аймгийн наадам юм чинь аймгийн цол аймгийнхан нь барилдах нь зөв шүү Энэ шударга барилдаан.
1 [202.21.109.35] 2021-08-06 09:22:09
zov
Зочин [103.80.210.183] 2021-08-06 07:02:30
наадам хийхгүй гээд байхад барилдуулж яах гээд байгаа юм. төсвөөс баахан мөнгө урсаж салтаа саамны ус болно.
Зочин [202.126.89.185] 2021-08-06 05:32:41
цолыг нь хүчэнтэй гэхэд хэцүү юм байна тэгээд зөвхөн Ховдын залуу бөхчүүд гэхээр мэдээж мянган чавганц уралдахад нэг нь түрүүлж таараа
Zochin [202.126.90.31] 2021-08-06 05:26:18
Одоо ид хадоангийн цагаар найр наадам хийх хэрэггүй, ингэх байсөн юм бол наадмаа хийчих бсан юм
Зочин [192.82.81.213] 2021-08-07 07:55:29
Өвс хадлан чамд ямар хамаа байна аа
уншигчид [202.126.89.196] 2021-08-07 01:45:53
Сүртэй сүрэл вэ чи...3-4 хоног л болно биз.
Зочин [66.181.184.245] 2021-08-06 05:24:30
Найрааг багасгах арга. Зөв бна. Ок
Зочин [202.55.188.88] 2021-08-06 15:46:09
Зөв байх шүү, арай хэтэрсэн юм
Зочин [91.20.55.143] 2021-08-06 06:39:53
Шударга өрсөлдөөнийг хүн бүхэн дэмжинэ. Хүн бүр дуртайяа үзнэ. Бөхийн барилдааны нэр хүнд өснө. Ховдчууд шударга өрсөлдөөнийг чухалчилж эхлэл тавьж байгаад баяртай байна. Ховдоос анх ардчилалын хөдөлгөөн өрнөсөн байдаг юм.
Зочин [64.119.19.20] 2021-08-06 05:15:41
Зөвхөн Ховдын хүн барилдана, тэгээд бас цолтонгуудыг барилдуулахгүй гэхээр цол өгч таарахгүй, Тэгээд ч наадам биш юм чинь цол ярилтгүй.
Зочин [202.126.88.176] 2021-08-06 04:49:13
Улсын цолтон очиход зүгээр л дээ уг нь.. Найраагүй наадам болно.
Зочин [64.119.19.20] 2021-08-06 04:16:06
Наадам биш шүү зүгээр хэдэн хүний л барилдаан юм шүү, хүмүүс эндүүрээд байх шиг байна
зочин [202.9.46.197] 2021-08-06 03:51:53
Сонирхолтой барилдаан үзсэнгүй ээ , Сүхбат аваргын үеээс хойш
Зочин [103.212.119.254] 2021-08-06 18:22:39
үз ээ. юун сүхбат. сайхан бхрилдаантай залуус их болсон шүү.
Bh [66.181.161.14] 2021-08-06 03:26:45
Zuvu zuv hovdiin suuliin 2 jiliin naadmiig tsogbayar gdg ulsad suraggui mahan tolgoi uimuulsen
Зочин [124.158.65.0] 2021-08-06 03:14:44
АЙМААР ЖҮЖИГЛЭДЭГ ШҮҮ ДЭЭ.НЭЭХ ДЭВЖ ИРЭЭД ХЭВТЭЭД ӨГНӨ.ҮНСЭЖ ҮНГЭЭД Л ҮНЭН ХОШИН ШОГ.ДАВАА ЗҮГЭЭР ӨГДӨГ ЮМНУУД ГЭРТЭЭ ХЭВТ.БҮҮ НААДАМ БУЗАРЛА.НААДМЫГ МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЧИХСОН.
Зочин [66.181.182.77] 2021-08-06 02:56:17
Сумо шиг болгох хэрэгтэй. Тэгвэл 90 н хувь нь өөр ажил хөдөлмөр эрхлэх болно.Олон ажилгүй бөхтөй улс хөгжсөн түүх байхгүй .
Зочин [64.119.22.177] 2021-08-09 08:30:00
Манайх шиг улсын хөгжилд түй ч нэмэргүй хошин шогчид, бөх, зохиолын дуучид зэрэг бусдын хөдөлмөрийг шимэгчдийг зүгээр нэг дэмжих биш бүр төрийн шагнал өгч хөөргөж дэмждэг орон яаж хөгжих вэ дэ. Найрлаад байдаг наадамлаад байдаг хэзээ ажил төрөл хийх хүмүүс юм болоо???
Зочин [112.72.2.138] 2021-08-06 02:17:16
залуу бөхчүүд барилдвал жинхэнэ наадам болно. аймгийн цолтой нөхдүүд жил бүр хоол идээд сурсан байдаг тэл барилдуулж хэрэггүй. Үнэхээр барилдах гээд байвал тусад нь хооронд нь барилдуулбал бөхийн шинэчлэлд тустай. том том гүзээ унжуулсан новшууд толгой ажиллахгүй
Зочин [66.181.161.57] 2021-08-06 02:12:01
Ер нь л шинэлэг , зөв талдаа шийдвэр байна . Улсын цолыг СУМО шиг болговол " найраа" - г нэг алхам болно . Бүр ерөнхийлөгчийн зарлигаар цол олгодогийг зогсоо ....
Зочин [91.20.55.143] 2021-08-06 06:42:59
Харин тийм. Ерөнхийлөгчийн ганц хийж нэр хүндээ өсгөдөг ажил бол цол шагнал өгөх. Энэ утгагүй олон цол шагналаа төмөр тарааж бас авдаг явдлаа зогсоо.
Зочин [192.82.74.77] 2021-08-06 02:09:48
Найз болон нутгийн бөхчүүдээ дэмжиж, хор найруулан худлаа барилдаж ард түмнээ хуурдаг махан толгойнуудыг бүү барилдуул. Монгол бөхийг гутааж байгаа зүйл бол допинг, нэгэндээ бууж өгч, худлаа барилддаг явдал юм.