ХААН Банкны талархлын бэлэг iPhone-12 гар утасны эзэд тодорсоор байна

Түүхт 30 жилийн ойгоо тохиолдуулан ХААН Банкны харилцагчдадаа барьсан талархлын бэлгийн эзэд Монгол орны дөрвөн зүг, найман зовхис, эх орны өнцөг булан бүрт тодорсоор байна. Алс хязгаар нутгийн залуу малчин, сумын төвийн сургуулийн сурагч, оюутан охин, тэтгэврийн өвөө, төрөөд удаагүй нярай гэхчилэн бүхий л нас, хүйсийн төлөөлөл ХААН Банкны 60 харилцагч өдгөө iPhone-12 гар утас бэлгэнд хүлээн аваад байна.
Хүн төрөлхтний цэнгэлийн манлай гэгддэг олимпын наадмын өдрүүдэд, гурван долоо хоногийн турш ням гараг бүр “ХААН Банкны харилцагч танд БАЯРЛАЛАА” шууд нэвтрүүлэг олон нийтэд хүрч, Монгол Улсын 21 аймаг болон Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 90 харилцагчийг санамсаргүй түүврийн аргаар тодруулж, iPhone-12 гар утас бэлэглэж байгаа билээ. Тус нэвтрүүлгийн сүүлчийн дугаар энэ ням гарагт олимпын наадам дамжуулж буй телевизүүдээр үзэгчдэд хүрэх бөгөөд энэ удаа мөн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс тус бүр нэг, нийт 30 харилцагчийг тодруулан талархлын бэлгээ өгөх юм. Энэхүү үйл явцад хөндлөнгийн хяналт тавихаар аудитын “Дэлоитт Онч” ХХК (Deloitte Mongolia) хамтран ажиллахаас гадна ХААН Банкны дотоод аудит болон харилцагчдын төлөөлөл мөн нэвтрүүлэгт оролцож буй.
iPhone-12 бэлгэнд авах боломж ХААН Банкны данстай хэн бүхэнд нээлттэй гэдгийг дуулгая. Харилцагч та сүүлийн хоёр жилийн хугацаанд дансаараа ямар нэгэн гүйлгээ хийсэн, идэвхтэй данстай байх ёстой. Энэ тохиолдолд автоматаар таны данс “Khan Lottery” програмд бүртгэгдэх тул нэмж бүртгүүлэх шаардлагагүй юм. ХААН Банкны “Харилцагч танд БАЯРЛАЛАА” нэвтрүүлгийг та бүхэн 2021.08.08-ны өдрийн ням гарагт 17:00 цагаас тухлан сууж үзээрэй.
Ташрамд дурдахад, ХААН Банк 30 жилийнхээ ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийн эрүүл мэнд, спортыг дэмжих зорилгоор сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбайг 21 аймаг, Улаанбаатар хотын алслагдсан Багануур, Багахангай дүүрэгт байгуулж буй билээ. Стандартад нийцсэн сагсан бөмбөгийн талбай байгуулж өгснөөр хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нь дэмжих, цаашлаад их спортын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгах ирээдүйн аваргуудыг бэлдэх үйлсэд хувь нэмрээ оруулахаар зорьж буй.
ХААН Банкны талархлын бэлэг iPhone-12 гар утас бэлгэнд авсан харилцагчид
- Дархан-Уул аймгийн харилцагч С.Уранчимэг
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн харилцагч Б.Амартүвшин
- Нийслэлийн Багануур дүүргийн харилцагч Г.Мөнхтуяа
- Увс аймгийн харилцагч О.Эрхсаран
- Архангай аймгийн харилцагч С.Батцэцэг





“Ноорог”-ийн О.Уламсайхан хамтран амьдарч байсан Б.Түвшинзаяагийн аминд хүрсэн үү
Ж.Энхбаяр: УИХ Монгол Улсын түүхэнд хараар бичигдэх хуулийг баталлаа
Каяа Каллас: Путин үүнийг хийж зүрхлэхгүй
Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
Б.Шүүдэрцэцэг: Номын баяр бол зүгээр л нэг худалдаа биш. Үндэсний уран зохиолоо түгээдэг, сурталчилдаг гэгээлэг төдийгүй оюун санааны баяр юм
АТГ: Ерөнхий сайдын хүү ирэх долоо хоногт Монголд ирж тайлбар мэдүүлэг өгнө
Дорнод аймагт монгол эмэгтэйчүүдийг гадаад руу зарахаар ирсэн БНХАУ-ын иргэнийг бүлэглэн хөнөөжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
Б.Дэлгэрсайхан: Үндэсний компаниуд, монгол инженерүүд ямар ч төмөр замын төслийг бие дааж гүйцэтгэх чадамжтай болсон
"Guys" хамтлагийн Мийгаа 5-р сарын 31-нд болох тоглолтдоо оролцоно гэв үү?