Тавантолгойн нүүрсний уурхай дотоодын цэргийн хамгаалтад шилжлээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг улсын онц чухал обьектын жагсаалтад оруулан, дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авах шийдвэр гарсан.
Үүнтэй холбогдуулан Дотоодын цэргийн албан хаагчид бүхий Тусгай салбар байгуулагдаж, энэ сарын 6-ны өдрөөс эхлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд харуул хамгаалалтын ажлаа эхлүүлсэн байна.
Ингэснээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ажиллаж амьдарч буй иргэд, уурхайчид, тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар буюу дотоодын цэргийн албан хаагчдаар гүйцэтгүүлэх боломж бүрдэж байгаа юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, улсын төсвийн татварын орлогын 8 хувь, нүүрсний экспортын 41 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй 350 га газарт өдөрт дунджаар 2600 орчим ажилтан албан хаагч ажиллаж, нүүрс тээврийн 1000 орчим машин уурхайн бүс рүү нэвтэрдэг.
Мөн нүүрс тээврийн жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, аваар осол гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих боломжтой болж байгаа юм.
Сэтгэгдэл
Хш [192.82.74.34] 2021-08-08 18:17:02
Нэмдөрж гуай Ингээд зандайлваа хөөрхий!
zzz [202.126.89.103] 2021-08-08 09:36:38
haruul hamgaalalt ch yahuu.orom teselgeegee ydaj mgl kampaniar hiilgeechee.
Зочин [66.181.161.49] 2021-08-10 14:10:21
Orom teselgeeg mongolchuud oorsdo hiideg bga hv
Зочин [202.55.188.87] 2021-08-07 14:01:28
Яах ч гэж бай6аан, үнэн ойлгомжгүй
Зочин [202.126.90.90] 2021-08-07 11:32:12
Стратегийн том орд төрийн хамгаалалтад байх нь хамгийн оновчтой шийдвэр.Гэхдээ ДЦ-н энэ салбарын захирагчаар цагдаагийн хурандаа томилдог нь хамгийн буруу шийдвэр. Энэ томиолтын ард хэний ашиг сонирхол байгаа нь сонирхолтой.Судлаад үзээрэй.
зочин [202.21.104.66] 2021-08-06 14:16:02
Могой алхад модны нэмэргүй гэгчээр.ингэж байхаар энэ живэх гэж байгаа өмхий хятаддаа гарга хяна мөрд тагна чагна өмнө говь дорно говь дорнод гээд замаа алдсан хятад өвөрмонгол.
Зочин [192.82.93.13] 2021-08-06 12:33:41
Зөв шийдвэр болжээ
Хувийн харуул хамгаалалтбн алба л гүйцэтгэх ажил шүү дээ төр оролцоод байх албхгүй дээ [66.181.161.78] 2021-08-06 12:14:14
Хувийн харуул хамгаалалтын алба л гүйцэтгэх ажил шүү дээ арми үүнд оролцох албагүй дээ за за бас нэг албан тушаалтанд ашигтай болоод л ийм зохион байгуулалт хийсэн байлгүй дээ
Зочин [202.179.27.148] 2021-08-06 11:57:31
хувийн хэвшлээ дээрэмддэг төртэй улс Монголд л байдаг байх..,олон айл аж амьдралаа залгуулдгийг таслан зогсоолоо доо
зочин [66.181.161.17] 2021-08-08 10:31:51
ХУЛГАЙГААРУУ
tugsuu [64.119.19.18] 2021-08-06 10:35:46
alna bugdiiin odoo buur eserguutseh bolomjgui bolgoh geeyuda
Зочин [66.181.190.24] 2021-08-06 06:43:04
Нямдорж ....Сү Батболд гэх мэт мангасууд хяналтгүй залгихад амар болж дээ ...ёстой л хөмөрсөн тогоо шиг улс болж дээ
Зочин [66.181.186.207] 2021-08-06 06:28:45
suirsen uls haha
irgen [202.179.27.249] 2021-08-06 05:08:59
zuv