“Novavax” вакцинаа бүртгүүлэх хүсэлт гаргах хугацаагаа хойшлуулжээ

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн биотехнологийн “Novavax” компани “COVID-19”-ийн вакцинаа яаралтай журмаар бүртгүүлэх хүсэлт гаргах хугацаагаа энэ оны дөрөвдүгээр улиралд болгон хойшлуулж буйгаа пүрэв гарагт мэдэгджээ.
Өмнө нь тус компани гарган авч буй вакцинаа хэрэглэхийг зөвшөөрөхийг АНУ-ын холбогдох байгууллагуудаас гуравдугаар улиралд хүсэхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд байсан юм.
“Одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл энэхүү хүсэлтийг энэ оны дөрөвдүгээр улиралд гаргах төлөвтэй байна” гэж “Novavax”-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн асуудал хариуцсан тэргүүн, доктор Грегори Гленн “CNN” телевизэд мэдээлжээ.
Мөн судалгааны ажил амжилттай үргэлжилж байгаа гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.
www.montsame.mn
Сэтгэгдэл