Зам тээврийн ослын улмаас 5 иргэн гэмтэж, дөрвөн хүн нас баржээ

Aдмин / Хууль

Энэ сарын 5-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 289 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 209 мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт гурван иргэн гэмтжээ. Мөн нийслэлд нэг, орон нутагт гурван хүн нас барлаа.

Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 54, орон нутагт 25, нийт 79 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Иймд жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн үед зорчих хэсгийг чөлөөлж зогсон, ослын гурвалжинг замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу заавал байрлуулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-08-06 06:58:47

замаа өргөтгөж засаач гос сүв ихтэй. том тэрэгний жолооч данхраадаараа зам цөмлөж хаяаад тэр чигтээ арилж байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000