Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Энэ сарын 06-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1802, II тунд 780, нийт 2582 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1090517 иргэн I тунд, 991596 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Мөн нийт 2106 жирэмсэн эх, 12-15 насны 32381, 16-17 насны 16807 хүүхэд тус тус II тунд хамрагджээ.
Харин өнөөдөр /2021.08.07/ Улаанбаатар хотод 10:00-15:00 цагийн хооронд суурин 17 цэгт 28 багийн 146 эмч, ажилтан ажиллаж, 6980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Та бүхэнд өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.
Сэтгэгдэл