Замын-Үүд боомтын зөвлөлөөс 700 гаруй жолоочтой гэрээ байгуулжээ

Гэрээнд тус зөвлөлийн энэ сарын 5-ны шийдвэрийн дагуу Эрээнээс Улаанбаатар хүрэх ачаа тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх зохицуулалт тусгаж байгааг АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга Ж.Сүхбаатар өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр, “Энэ хугацаанд 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрсэн байна. Үүнээс 18 нь Замын-Үүд боомтоор орж ирсэн бөгөөд гэрээнийхээ хүрээнд ажилласан эсэхэд хуулийн байгууллагууд хяналт хийж байгаа. Гэрээг зөрчсөн тохиолдолд улс хооронд нэвтрэх зөвшөөрлийг зургаа сар болон түүнээс дээш хугацаагаар түдгэлзүүлэх юм” гэлээ.
Засгийн газраас улс орны стратегийн ач холбогдолтой томоохон үйлдвэрүүдийн зарим ачаа барааг улсын хилээр дараалал харгалзуулахгүйгээр гаргах эрхийг Замын-Үүд боомтын зөвлөлд өгсөн байна. Гэвч УОК-ын Шуурхай штабын албан бичгээр “Эрдэнэт” үйлдвэрт ширмэн хаалт ачих нэрийдлээр зөвшөөрөл авсан 10-31ДГО, 49-04ДГО улсын дугаартай автомашин нь ширмэн хаалтаас гадна зарим төрлийн барилгын материал давхар ачсан зөрчил гаргасан байна. Тиймээс дээрх хоёр автомашины жолооч нарын улс хооронд нэвтрэх зөвшөөрлийг зургаа сараар хасжээ. Түүнчлэн авсан зөвшөөрлөөсөө өөр нэр төрлийн бараа тээвэрлэсэн 08-31ДГО, 47-39ДГО, 12-97УБИ дугаартай автомашины зөвшөөрлийг мөн хассан байна.
Сэтгэгдэл
ман [202.21.125.150] 2021-08-10 01:39:35
ХУДЛАА ЖҮЖИГЛЭХЭЭ БОЛЬ, ТЭЭВРИЙН ЗАРДАЛ БУУГААГҮЙ ХЭВЭЭРЭЭ Л БНА. ТЭЭВЭР ЛОЖИСТИК МЭДДЭГ НЭГ Ч ХҮН ЗАМЫН-ҮҮДЭД АЛГА. ЦАГДААГААС ХӨӨГДСӨН ХУЛГАЙЧУУДААР ХҮРЭЭЛҮҮЛСЭН АТҮТ -Н ДАРГА ГҮР-АРАНЗ ГЭДЭГ НОМЕРИЙН ШАГЧИНГ ДАРУЙ ЗАЙЛУУЛААГҮЙ ЦАГТ АВТОТЭЭВЭР ӨӨДЛӨХГҮЙ ...ХАЛТАР САЙДАА
Зочин [66.181.161.43] 2021-08-09 16:38:40
Хил гаалиин хүнд суртал авилгал хээл хахуулиин асуудалд анхаарал хандуулж байгаа нь үнэхээр чухал Иим маягаар 30жил боллоо шүү дээ Сайн юманд садаа мундахгүй гэж янз бүрээр ярьж байгаа боловч 30жил бугшсан шударга бус явдалд салхи оруулж өөрчлөлт хииж байгаа нь маш чухал шүү
Zochod [64.119.27.136] 2021-08-09 16:07:55
Амьдрал дээр ямар ч үнэ буугаагүй гээд бүх тээврийн газар хэлээд бна, Цаана гараад нэмж мөнгө нэхээд өгсөн хүний ачааг ачаад гараад бна гэж бүгд яриад бна, үнэн хэрэгтээ үнэ буусан юм огт алга даа
Зочин [202.9.46.62] 2021-08-09 11:14:25
Хятад талтайгаа яриа хэлэлцээрээ сайн хийгээч наад жолооч нараас чинь бага зүйл шалтгаалж байгаа даа
иргэн [202.9.46.205] 2021-08-09 11:07:51
Гэрээ бишээ хүчээр гарын үсэг зуруулсан барьцааны бичиг. Гэрээ гэдэг чинь байгуулж байгаа талууд нь харилцан тохиролцож эрх тэгш нөхцөлд байгуулсан нотариатаар баталгаажсан баримт бичиг байх ёстой биздээ.
Иргэн [202.9.46.71] 2021-08-09 09:14:32
Хятадууд үнэ нэмээд байна гэхийн