Дүүргийн Засаг дарга нар ямар хөрөнгөтэй вэ?

Aдмин / Эдийн засаг

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулсан. Өмнө нь бид 2020 оны УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг 2019 онтой харьцуулан дэлгэрэнгүй хүргэсэн. Тэгвэл энэ удаа нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын ХОМ-ээс онцлон хүргэж байна.

6.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн жилийн орлого 88 сая бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 124 сая төгрөг байна. 6.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, LEXUS RX330, Toyota, Land Cruiser 200 нэг. Энэ хоёр автомашинаа 232 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 1.2 тэрбум төгрөгийн газар эзэмшдэг бол 65 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ. 32 сая төгрөгийн хадгаламжтай бол 644 сая төгрөгийн зээл авчээ. Засаг дарга Н.Баярмөнх “Старжин” ХХК, “ТИ Эйч Холдингс” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.

Есөн компанийн хувь эзэмшдэг

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 334 сая төгрөгийн жи­лийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 60 сая төгрөг байна. 1.2 тэрбум төгрөгийн үнэ бү­хий үл хөдлөх хөрөнгөтэй. 269 сая төг­­рө­гөөр үнэлэгдэх Lexus-570, Toyota, Land Cruiser 200 маркийн хоёр авто­машин­тай хэмээн мэдүүлжээ. 90 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай бол 328 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, 651 сая төгрөгийн хад­галамжтай байна. “ЭЙ БИ ЖЙ энерго” ХХК, БДТТ ХХК, “Сити паркин” ХХК, “Манзишир хид” ХХК, “Бат сити” ХХК, “Даш кредит” ХХК, “Дор­гот чандмань” ХХК, “Сүмбэр дельта” ХХК ХХК, “Гэрэлт морь” ХХК, Улаанбаатарын хөлбөмбөгийн хол­боо зэрэг компанид хувь эзэмшдэг байна.

48 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгийн жилийн орлого 23 сая, гэр бүлийн орлого нь 16 сая гэжээ. 150 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Hyundai, Sonata-7 хоёр машинтай. Түүнийгээ 42 сая төгрөгөөр үнэлсэн байна. 48 сая төгрөгийн үнэ бүхий үхэр-12, хурдан удмын адуу-9, адуу-3, хонь-39, ямаа-20-той. 19 сая төгрөгийн газартай, долоон сая төгрөгийн хадгаламжтай, 85 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

100 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 16 сая төгрөгийн жилийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүд орлогогүй хэмээн мэдүүлжээ. 365 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 45 сая төгрөгийн Lexus, RX 330 автомашинтай. 68 сая төгрөгийн газартай бол 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 30 сая төгрөгийн хадгаламжтай бол 100 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

Компанид хувь эзэмшдэггүй

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн жилийн орлого 69 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийнх нь 14 сая төгрөг байна. 120 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Nissan, X-Trail маркийн нэг автомашинтай, түүнийгээ 29 сая төгрөгөөр үнэлжээ. 25 сая төгрөгийн хадгаламжтай бол 11 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Хувь эзэмшдэг компанигүй.

92 сая төгрөгийн хадгаламжтай

Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаярын жилийн орлого 90 сая, гэр бүлийн гишүүд нь 63 сая төгрөг байна. 155 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 24 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Highlander маркийн нэг автомашинтай. 92 сая төгрөгийн хадгаламжтай, 30 сая төгрөгийн газар эзэмшдэг, 48 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

Түүний жилийн орлого 200 сая төгрөг

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн жилийн орлого 200 сая, гэр бүлийн гишүүд нь 17 сая төгрөг олдог. 280 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Lexus, RX 350 нэг автомашинтай бол 59 сая төгрөгийн үнэ бүхий ямаа-150, үхэр-15, тэмээ-4, адуу-20, хурдан удмын адуу-9 мал аж ахуйтай. 20 сая төгрөгийн газар эзэмшдэг бол 80 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

90 сая төгрөгийн зээл, 90 сая төгрөгийн хадгаламжтай

Багануур дүүргийн С.Даваа­сүрэнгийн жилийн орлого 49 сая бол гэр бүлийн гишүүд нь 84 сая төгрөгийн орлоготой. 720 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Тээврийн хэрэгсэлгүй. 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 18 сая төгрөгийн үнэ бүхий газар эзэмшдэг гэжээ. 90 сая төгрөгийн зээлтэй бол 90 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

255 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарын жилийн орлого 128 сая, гэр бүлийн гишүүд нь 79 сая төгрөг олдог. 520 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 35 сая төгрөгийн Toyota, Harrier маркийн автомашинтай. Мөн 83 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуй, 87 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. 133 сая төгрөгийн хадгаламжтай бол 255 сая төгрөгийн авлагатай гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.106] 2021-08-25 23:26:31

Ийм олон хувийн компанитай хүн хаагуур нь засгийн ажил хийх вэ. Бодлого зорилго нь ойлгомжтой Казино Баттулгын бэр Болормаа авгай харваас зорилго нь ил дагагсад нь баахан хулгайч луйварчид

zochin [139.5.218.233] 2021-08-25 10:25:23

BZD-iin zasag darga Bayarmunkh, SBD-iin Bolormaa nar chini uneheer hahsan bayan humuus um bn daa, Edgeer huhduud yaj ingej hutungujseniig shalgah bailgui dee.

Зочин [66.181.176.225] 2021-08-25 09:31:24

Монгол төр энэ мэд хулгайч нараар дүүрсэн шүү дээ том эрх мэдэлтэй нь үүнээс хэд дахин их харагийг хулгай луйвар хахуулаар цуглуулсан Амч хувьилбг далимдуулаж мөнч их луйвар хийсэн дээОлон хүн ажилаж амьдарч баялаг бүтээж байсан үндсэний тэр олон үүлдвэрүүд хөрөнгө мөнгө өнөөгийн нама төрд үүрэлсэн хулгайч нарын гарт луйвар хулгайн аргаар орсонШудраг байяа шудраг ёсыг тотооно гэж үнэн санаанаасаан хэлэж байгаа бол одоо энэ мэт луйвараар баяжсан хүмүүсийн хөрөнгийг хурааж дахин хувчлал явуулах хэрэгтэй Ард түмэн улам бүр ядуурч хулгайч нар улаам и х баяжах нь Ангийн тэмцэлийн үүдийг нээж өайгаа хэрэг юм шүү Хувьсгалт тэмцэл үүнээс л болож ихэлсэн юм Дахин хлэхэд ойрхон байгаа шүү

Зочин [66.181.161.67] 2021-08-25 05:32:07

Дандаан хулгайчууд шүү. Яаж дүүргээ хөгжүүлэх вэ гэж бодохгүй, яаж хулгай хийх вэ л гэж бодож явдаг хулгайчууд даа.

Зочин [64.53.245.117] 2021-08-24 17:48:38

Ed nariin Toroos avdag sariin tsalin iim ondor bishdee! Iim ih orlogo oldog huviin businesstei yum bol yund Toriin baiguullaga ruu zutgelne ve?

Зочин [66.181.176.14] 2021-08-25 00:29:59

Shunal shunal bas dahin shunal hanj tsadahgui shunald avtsan savaar bol yoroolgui sav

Zochin [192.82.80.82] 2021-08-24 12:08:02

Bayarmunhiig ATG iinhan zaaval shalgah heregtei,ene nuhur ih l ajil hiij baigaa dur esgesen,unen heregtei ene bol huuli busaar hurungujsun hun,duurgiinhen yamar hun gedriig ni sain meddegiin bailaa,Luivarchdiig shalgah heregtei.

Зочин [66.181.188.11] 2021-08-24 12:28:28

Яг үнэн.

Зочин [202.126.88.130] 2021-08-24 09:11:04

Bi oilgohvui baigaan tcalin n room undur uu esvel avilaga Ene teree orlogo geed baigaamuu

Зочин [202.9.47.31] 2021-08-24 22:33:26

Тэнэгээ мэдээж авилгаа орлого болгож байгаа шдээ.

Зочин [202.179.25.58] 2021-08-24 08:36:56

манай хөөрхөн засаг авгай хамгийн баян нь их орлоготой нь юм байна шдээ

Зочин [202.126.89.111] 2021-08-24 07:32:15

Ядуучууд гарж баяжих гээд байгаа юм бишүү хахаха

зочин [202.72.247.58] 2021-08-24 06:49:00

Баянгол дүүрэг хөгжил муутай байна Астра худалдааны төвийн хажуугаар хүн явах ч арга алга Дүүргийн ажилтнууд гадуур явж ажлаа хардаггүй юм байхдаа

Зочин [66.181.188.11] 2021-08-24 12:38:05

Яг үнэн.БГдүүрэгт МАН гарснаас хойш энэ дүүрэг эзэнгүйдэж байна.Сүүлийн 1 жил олигтой юм хийсэнгүй дээ.

Zochin [192.82.67.147] 2021-08-24 06:38:35

СБ ДҮҮРЭГ ТӨВИЙН ДҮҮРЭГ ГЭТЭЛ ОЛИГТОЙ ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БАЙХГҮЙ ЭНЭ ЗАСАГ ДАРГЫГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ НЭГ Л ИХ ЗУГААЛСАН ХҮН БАЙДАГ

иргэн [122.201.31.34] 2021-08-24 05:22:01

Дүүрэг хэсэг ёсой хөгжүүлсэн шиг хөгжүүлээгүй байж юуг гайхуулаад багаа юм .Хариуцалгаиыг үүрүүлээд залуулаач!!!!!!!! аль ч дүүргүүд адил хан ядуухөгжилтэйшдээ!!!!!!!!!

Раднаабазар гэж гуйлгачин НД ийн засаг болж байв [66.181.161.81] 2021-08-24 05:07:33

Бургас Амарсайхан хотын дарга байхдаа тэжээвэр гөлөг Раднаабазартаа 50сая төг буцалтгүй тусламж гэж өгсөн байгаамдаа. ингэж идэж уухаар баяжилгүй яахав

зочин [66.181.161.53] 2021-08-24 04:36:02

Баярмөнх Болормаа 2 бол төрийн хулгайчууд л байх да яаж баяждаг бнаа эд нар ойлгох гээд толгой хүрэхгүй юмдаа лексус570, ланд200 ээлжилж унаад юу гэж ойлгох уу ёстой ойлгож чадахгүй юм бн

Зочин [122.201.24.237] 2021-08-24 04:35:41

Үнэндээ бол бүгд хулгайчид

Болормааг зайлуулаач [202.70.44.146] 2021-08-24 01:48:21

Сумъяабазар Болормаа гэж хэзээ ч ажил хийдэггүй авгайг зайлуулаач. гадаадад эмчлүүлж байна гээд байнга алга болдог. Иргэдийн бүх асуудал зогсож байна. Өвчтэй хүнийг чөлөөлөөд ажил хийх хүн тавиач. Орлогч Шижир гэж мануухай нь ардуур нь баяжиж гүйцлээ. Сүхбаатар дүүрэг дампуурч байна. Ааш гэж адсага, ховч, хэрүүлч, хутгуур, завшигч, хорчин хүний адаг хүн засаг дарга нэрээр улсыг худалдаж идэхээ зогсоо

Зочин [139.5.218.233] 2021-08-25 10:36:38

Bolormaa abgai chini mash hund uvchtei hun sh dee, unendee ajil hiij bie ni diilehgui bgaa hun sh dee. Suhbaatar duureg bol unendee dampuursan gej helj bolno, ezen baihgui, hul tolgoi gej baihgui. Eruul saruul, ajil hiih chadvartai huneer udirduulaach dee HOTIIN DARGA GUAI!!!!!!!?

Зочин [139.5.218.233] 2021-08-25 10:36:25

Bolormaa abgai chini mash hund uvchtei hun sh dee, unendee ajil hiij bie ni diilehgui bgaa hun sh dee. Suhbaatar duureg bol unendee dampuursan gej helj bolno, ezen baihgui, hul tolgoi gej baihgui. Eruul saruul, ajil hiih chadvartai huneer udirduulaach dee HOTIIN DARGA GUAI!!!!!!!?

Зочин [139.5.218.233] 2021-08-25 10:36:14

Bolormaa abgai chini mash hund uvchtei hun sh dee, unendee ajil hiij bie ni diilehgui bgaa hun sh dee. Suhbaatar duureg bol unendee dampuursan gej helj bolno, ezen baihgui, hul tolgoi gej baihgui. Eruul saruul, ajil hiih chadvartai huneer udirduulaach dee HOTIIN DARGA GUAI!!!!!!!?

Зочин [139.5.218.233] 2021-08-25 10:36:05

Bolormaa abgai chini mash hund uvchtei hun sh dee, unendee ajil hiij bie ni diilehgui bgaa hun sh dee. Suhbaatar duureg bol unendee dampuursan gej helj bolno, ezen baihgui, hul tolgoi gej baihgui. Eruul saruul, ajil hiih chadvartai huneer udirduulaach dee HOTIIN DARGA GUAI!!!!!!!?

Зочин [139.5.218.233] 2021-08-25 10:35:07

Bolormaa abgai chini mash hund uvchtei hun sh dee, unendee ajil hiij bie ni diilehgui bgaa hun sh dee. Suhbaatar duureg bol unendee dampuursan gej helj bolno, ezen baihgui, hul tolgoi gej baihgui. Eruul saruul, ajil hiih chadvartai huneer udirduulaach dee HOTIIN DARGA GUAI!!!!!!!?

Зочин [202.179.26.137] 2021-08-25 08:31:36

Сүхбаатар дүүрэг хамгийн хөгжил муутай, Энэ шунал нь шулам болсон авгайгаас болж байгаан байна. Тэр Чингэлтэй дүүргийн спортын ордонг хараарай! Бас тэр чингэлтэй уулан дээрх спортын талбайг хараарай хүн юм хийе гэвэл хаана ч, бүтээн байгуулалт хийж болдог! юм байна. Ийм баян байж нэг хүүхдийн цэцэрлэг барьчих хөрөнгө олодохгүй бна гэж байхгүйдээ. Ингэж хөгжих байгаа нь МАН-ын 2 гишүүнтэйгээ зөрчилддөгөөс болдог гэх юм байналээ. Өөрөө юм хийх гэхээр Ардын намын хийлгэдэггүй гэсэн.

Зочин [66.181.188.11] 2021-08-24 12:32:46

Манын троллоо нүдээ нээгээд хар даа чи.СБдүүрэг харин ч их зүйлийг хийж бүтээж байгаа шүү.

зочин [66.181.161.53] 2021-08-24 04:28:40

үнэн үнэн бас яаж баяжсанийг нь АТГ сайн шалга

Зочин [103.80.210.183] 2021-08-24 01:34:54

энэ малууд эрээнээрээ ачаагаа зөөж байхгүй энд сууж улсын ажил гацаагаад байж байх юм .

Зочин [202.126.90.4] 2021-08-24 01:32:38

дараад дараад энэ

Зочин [202.126.90.57] 2021-08-24 01:30:46

Чингэлтэй дүүргийн засаг дарга ямар нэгэн компанид хувь эзэмшпэггүй атлаа жилийн орлого нь 200 000 000 төгрөг болдог юм бол.Сонирхолтой юм байна.

Кочин [122.201.24.193] 2021-08-24 02:34:19

Энэ нөхөрийг шалгах хэрэгтэй. Гадуур маш их яриа байпагм билээ

Багануураа [192.82.81.14] 2021-08-24 01:04:47

90 саяын зээл аваад хадгалажиндаа хийчихдэг юм байхдаа. Үүнийг ойлгох ухаан хайрлаач

Зочин [202.55.188.102] 2021-08-24 04:32:16

3 huwiin hvvtei zeel awaal hadgalsn bkq kk


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.