“Дельта” хувилбар тархсан орнуудын тоо 163 болжээ

Aдмин / Эрүүл мэнд

ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний “Дельта” хувилбар тархсан улс орон, нутаг дэвсгэрийн тоо долоо хоногийн дотор 148-аас 163 болж нэмэгдлээ гэж ДЭМБ мэдээлжээ.

Үүнээс гадна, "Альфа", "бета", "гамма" хувилбаруудын тархсан орнуудын тоо мөн нэмэгдсэн тухай мэдээлсэн байна.

"“SARS-CoV-2" вирусний шинэ хувилбаруудыг илрүүлэх хүчин чармайлт үндэсний хэмжээнд болон үндэстэн дамнан эрчимжиж байгаатай холбоотойгоор “санаа зовоосон” гэх ангилалд багтсан хувилбарууд илэрсэн талаар мэдээлж буй улс орон, нутаг дэвсгэрийн тоо нэмэгдэж байна” гэж халдварын нөхцөл байдлын талаарх ДЭМБ-ын долоо хоног тутмын тойм мэдээнд дурджээ. Түүнчлэн коронавирусний шинэ омгууд үүсэж байгаа нь "нийгмийн эрүүл мэндийн салбарын болон, нийгмийн арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлэх нь чухал болохыг, мөн “SARS-CoV-2” вирусээс сэргийлэх вакцинжуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна" гэж цохон тэмдэглэсэн байна.

"Альфа", "бета", "гамма", "дельта" хувилбаруудыг шинжээчид “санаа зовоосон” хувилбаруудын ангилалд оруулсан юм. ДЭМБ-ын мэдээлснээр, 2020 оны есдүгээр сард Их Британид анх илэрсэн “альфа” хувилбар тархсан орнуудын тоо долоо хоногийн дотор хоёроор нэмэгдэж, 192 болжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард ӨАБНУ-д илрүүлсэн “бета” хувилбар долоо хоногийн өмнөхөөс гурваар нэмэгдэж, 141 улс оронд тархсан байна. Есдүгээр сард Бразилд анх бүртгэгдсэн “гамма” омог 86 улс оронд бүртгэгдсэн бөгөөд энэ нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад дөрвөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин бусад хувилбараасаа илүү халдвартай “дельта” хувилбар тархсан улс орнуудын тоо долоо хоногийн дотор 15-аар нэмэгдэж, 163 болжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр, наймдугаар сарын 24-ний байдлаар коронавирусний халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 212 357 898 болж, 4 439 843 хүн нас барсан байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.