Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна

Aдмин / Эдийн засаг

Сүүлийн саруудад манай улсад койн гаргаж олон нийтээс хөрөнгө татах үйлчилгээ өргөн тархаж иргэд койн худалдан авах, хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна. Төвлөрсөн бус системд суурилсан, дундын зуучлагчгүй бүтээгдэхүүн үйлчилгээ нь томоохон өөрчлөлтүүдийг авчирч, хязгаарыг тэлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бий болгох боломжтой ч хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчид өөрсдийн хөрөнгө мөнгөө алдах, залилан, луйвар, гэмт хэргийн хохирогч болох, цаашлаад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох аюултай талаар Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа анхааруулсаар ирсэн.

Тархмал бүртгэлийн системд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нь дундын зуучлагчгүй хийгддэг, суурь эрсдэл өндөртэй үйлчилгээ бөгөөд одоогийн байдлаар манай улсад криптовалют, виртуал хөрөнгийн үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй буюу Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын цар хүрээнд хамааралгүй болно.

Дэлхий дахинаа томоохонд тооцогдог Бинанс криптовалютын биржийн талаар Англи, Япон, Герман, Канад, Итали, Хонк Конг зэрэг улсууд анхааруулж, үйл ажиллагааг хориглосон. Түүнчлэн олон улсад виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотой эрсдэлийн талаар Европын холбоо, АНУ, Англи, Австрали, Ирланд, Хонг Конг зэрэг оронд ард иргэдэд мэдэгдэж, дээрх төрлийн бүтээгдэхүүнүүд урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй, ямар нэг баталгаагүй талаар байнга анхааруулж, сэрэмжлүүлсээр байна.

Зохицуулагч байгууллагуудаас гадна Олон улсын валютын сангаас крипто хөрөнгө нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөх, үнийн савалгаа, залилан, цахим халдлага зэргээс шалтгаалж, хөрөнгө мөнгөө алдах эрсдэлтэй тухай мэдэгдсэн.

Санхүүгийн зохицуулах хорооноос ч Та бүхнийг өндөр ашиг, үр өгөөж амласан зохицуулалтгүй криптовалют, биткойн, виртуал хөрөнгөтэй холбоотой аливаа үйл ажиллагаанаас болгоомжилж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна. Эдгээр үйл ажиллагаа нь төрийн хяналт, зохицуулалтгүй тул иргэд, олон нийт оруулсан хөрөнгөө алдах, хохирогч болох тохиолдолд үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоогүй бөгөөд эдгээр үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан тохиолдолд ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг иргэн өөрөө бүрэн хариуцахыг анхааруулж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө гаргасан мэдэгдлүүдтэй дараах холбоосоор танилцана уу:

  1. Сэрэмжлүүлэг
  2. Сэрэмжлүүлэг
  3. Залилан мэхлэх гэмт хэргээс болгоомжил
  4. Мэдэгдэл
  5. Мэдэгдэл
  6. Зөвлөмж
  7. Анхааруулга
  8. Санхүүгийн луйвраас та сэргийлж чадах уу
  9. Мэдэгдэл
  10. Анхааруулга
  11. Сэрэмжлүүлэг
  12. Бинанс биржийн үйл ажиллагааг зарим улсад хоригложээ.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.197] 2021-08-27 11:44:12

manaihan baga nasaldag tul zorigtoi uznee geed l bsan

nj [59.153.85.210] 2021-08-26 06:55:45

ЗОХИЦУУЛАЛТГҮЙ ЗҮЙЛИЙГ ТҮР ХААЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ

Зочин [202.179.26.158] 2021-08-26 07:39:06

ер нь насанд хүрсэн бие хүн юунд хөрөнгө оруулах оруулахгүй олвол яах вэ алдвал яах вэ гэдгээ тооцоолох хэрэгтэй д

Зочин [122.201.31.103] 2021-08-25 13:37:34

Нөгөө коментын ИДРЭЭ БАС Л ХОЦРОХГҮЙ ТУУЖ ЯВСАН

9 [66.181.187.100] 2021-08-25 11:57:24

Угаасаа луйвар хэсэг нөхдүүдийг баяжуулаад хаагдана хамаг юмаа алдхаасаа өмнө болиоо хүмүүсээ

зочин [66.181.161.96] 2021-08-25 10:34:13

Хасын Ганхуяг гэж муу новш юу юу гээд хуцаад блаа Ерөнхий сайд асан Алтанхуяг үнэн хэлж байжээ .Хасын Ганхуяг мэтийн санхүүгийн залилангуудыг төр төмөр нударгаа харуулж дарах хэрэгтэй бн

zochin [66.181.177.171] 2021-08-25 15:08:09

yag zuv

Зочин [202.9.46.141] 2021-08-25 14:18:21

Койн худалдаж аваад хохирсон хүн миний хажууд бас байнаа. Нөгөө хүмүүс нь нэр ус фс ээ хаагаад алга болсон.

Зочин [66.181.176.225] 2021-08-25 09:05:05

Монгол төр гэж байгаа юм бол үүнийг шалгаж тотооэ албан ёсаны болгон хууль дүрэм төгтөөж өгөх юм биш үү үгүй бол нэг мөр хаах хэрэгтэй Монголд төр гэж алга хулгайч нарын Хуйвалдаан луйварын төр ардчилын жилүүдэд Монголд оршон байна

Зочин [202.126.89.104] 2021-08-25 08:48:01

Монголчуудын гаргаад байгаа койнууд бол бүгд луйвар шүү, децентралайзид гэхэд хэцүү. Ихэнх нь цөөхөн хэдэн хүнд байгаа. Хэдэн мянган койны 90% нь луйвар


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.