Нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орно

Наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.
Мөн тус амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орж байна. Дээрх өдрүүдэд нийтийн тээврээр зорчих иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.
Өөрчлөлт орж буй чиглэлүүд
- Ч:1 5- Шар – Офицеруудын ордон
- Ч:2 Шархад - МУБИС - 3,4-р хороолол
- Ч:3 Зүүн салаа – Халдварт
- Ч:7 Нисэх-МУБИС-Ард КиноТеатр
- Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг Төв
- Ч:18а 3,4-р хороолол-Ард кино театр -ТЭЦ 3
- Ч:18б 3,4-р хороолол –ТЭЦ 3-Цэцэг төв
- Ч:19а Цагаан даваа-Офицеруудын ордон -32 тойрог
- Ч:19б Цагаан Даваа –Сансар –Офицеруудын ордон
- Ч:23 Чингэлтэй ЗүрхУул -МУБИС-Цэцэг төв
- Ч:28 Сэлх-7 Буудал-Ард
- Ч:29 Сэлбэ-МУБИС-Вокзал
- Ч:30 Жанжин клуб-МУБИС-Ард кино театр
- Ч:34 Шархад-Сансар-Цэцэг төв-ТЭЦ 3
- Ч:37 Улаанхуаран-4-р хороолол
- Ч:40 Мах Импекс-Тэнгис-Улаанхуаран
- Ч:43 Баянхошуу-Ард-Бөмбөгөр
- Ч:47 Орбит-Ард кино театр
- Ч:48 Зүүн салаа -Чингэлтэй-МУБИС
- Ч:50 Улаанхуаран - Мишээл
- Ч:51 3,4-МУИС-Дүнжингарав
- Ч:52 3,4-Тэнгис-Зайсан
- Ч:53 Яармаг-АРД кино театр
- Ч:55 Зайсан –Дэнжийн 1000-ЗГАБ-СоготГу
- Ч:57 Улаанчулуут-Их наран -МУИС
- Ч:58 Мишээл-3,4 хороолол
- Ч:59 ХМК – Офицеруудын ордон
- Ч:61 Мишээл-120 Мянгат-Офицеруудын ордон
- Ч:63 Хан Хилс –Ривер Гарден –Цэцэг Төв-МУБИС
- Ч:66 Зайсан –Цэцэг төв-11-р хороолол
- Ч:69 Зунжин-7 буудал-Ард-ТЭЦ3
- Ч:70 ТЭЦ 3-Бөмбөгөр-Ард кино театр
- Ч:72 Богд хан-Зайсан –Сүхбаатарын талбай
- ХО:2 Шарга морьт-Дүнжингарав
- Т:2 5Шар~ОФИЦЕР~Ботаник
- Т:5 Офицеруудын ордон~III,IV Нийтийн тээврийн үйлчилгээний газар
Сэтгэгдэл
Зочин [124.158.69.155] 2021-08-27 08:02:25
Хамгийн эргүү засаг гэхүү юу гэхүү бүү мэд
Зочин [66.181.161.26] 2021-08-27 06:09:20
Буянт ухаа 2 чиглэлд автобусны маршрут нэммээр юмаа. Өлзийт хороололын автобус нь өдрийн од шиг Хотын төврүү орох ганц ч чиглэл алга 120 мянгат хүрээд цааш дамжин сууж байна. Эх хүүхдийн эмнэлэг, Шинэ яармаг хороолол зэрэг нь ашиглалтанд орсноор энэ чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдсэн бөгөөд нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгааг хобогдох газрууд анхааралдаа авч даруй шийдээсэй. 3.4-р хорлоолол болон бусад чиглэлд маршрут нэмэх шаардлагатай байнаа
ЗОЧИН [124.158.77.41] 2021-08-27 05:07:02
СЭЛХ СЭЛБЭЭС 100 АЙЛ ОРДОГ ЧИГЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Зочин [202.9.40.30] 2021-08-27 04:36:16
Хмммм энэ боовон чихт бүүүүр учраа олохоо байсан бн. Хоосон толгой нь хойшоо харцан айнннн
ene 2 odor estoi gai yumaa ayataihan amidarmaar baina aa [59.153.115.85] 2021-08-27 03:54:15
ene teneglelee hezee zogsooh be,hodooguur yavj yavj gertee irehed boon zovlon yumaa
Hm [202.126.88.196] 2021-08-27 02:01:35
Дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөн хязгаарлахыг бол ойлгож байна. Төв зам хааж түгжрэл үүсгэж байгааг бол ойлгохгүй байна. Ингэж иргэдийнхээ амжиргааг тасалдуулдагаа больж болдоггүй юм уу. Хүмүүс ингэсэн ингээгүй авах юмаа мэддэг газраасаа очоод л авна. Энд тэнд талбай, лангуу түрээслээд бизнес хийж байгаа хүмүүст хэцүү байх даа. бизнес хийхэд тодорхой тогтвортой орчин нь л хамгийн ээлтэй гэдэгийг ойлгох болоогүй юу? Нэг "том" дарга ажил хийсэн болж харагдах гэж "дээрээс " элдэв гэнэтийн шийдвэр гаргаж бужигнуулдагаа болимоор байнаа.
Зочин [103.80.210.183] 2021-08-27 03:13:22
бөхийн зүүд байхаа даа. нэг дороос атга атгаараа алт аваад л зүүдэлж байсан байх.