Ой хээрийн түймрээс сэргийлье

Aдмин / Хууль

Дэлхийн хуурай газрын амьтдын талаас илүү хувь нь ойд амьдардаг. Ойгоос идэш тэжээлээ олж, ойгоор гэр хийж бас ой модоо хамгаалж байдаг. Ой мод гэдэг амьтдын хувьд амь амьдрал нь. Гэтэл хүний санамсар болгоомжгүй хийсэн үйлдэл, алдсан галаас болж түймэрт өртөн шатдаг. Түймэрт хамгийн түрүүнд амьтад л өртөж энддэг. Амьд үлдсэн хэд нь идэш тэжээлгүй, амьдрах орон гэргүй болж туйлдан ядарч, суурьшлын бүсээс хоол хайж явдаг.

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг энэ сарын 17-ноос эхлүүлсэн.

Аян нэг сарын хугацаанд өрнөх бөгөөд энэ хугацаанд хяналт шалгалт хийхийн сацуу гал түймрийн аюулаас сэргийлэх чиглэлийн мэдээллийг олон нийтэд түгээх юм.

Экологийн цагдаагийн алба


Сэтгэгдэл

иргэн [66.181.168.157] 2021-09-30 04:01:21

ойгоос зуслангийн айлуудыг гаргая

Зочин [202.9.46.66] 2021-09-29 10:57:09

ойн мод шатаасан хүнийг өөрийг нь галдан шатаая.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.