Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлээд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” байгаль орчныг хамгаалах холбооны ойжуулалтын туршилтын талбайд очлоо.

Баянзүрх уул 1989 он хүртэл шинэс мод бүхий ойтой байсан ч хууль бус мод бэлтгэл, Сибирийн хүр хорхойн нүүдэл зэргээс болж 420 га газрын ой бүрмөсөн үгүй болсон байна. Иймээс энд 5.32 га талбайд 1080 шинэс, 8440 хайлаас тарих төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Нарны эрчим хүч ашиглан модоо дуслын системээр, гар утаснаасаа удирдан усалж байгаа туршлагыг бусад аймаг, дүүрэг, суманд нэвтрүүлэх бүрэн боломжтой юм байна. Цаашид байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран нэг сая мод тарьж, амралт, зугаалгын бүс болгохоор төлөвлөснөө “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэчулуун танилцууллаа.

Ерөнхийлөгч мөн Туул голын дагуу нэг га талбайд төрөл бүрийн мод, дөрвөн га-д эмийн ургамал тарьж байгаа “Буянт үйлстэн” ТББ-ын тэргүүн Г.Наранчимэгтэй уулзлаа. Тэрбээр байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд хүн бүх хувь нэмрээ оруулах ёстой гэж үздэгээ хэллээ. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг талбайдаа ирж мод тарьж байхыг урилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараа нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Төгөл” ХХК-ийн мод үржүүлгийн газарт очлоо.

Энэ компани 50 га талбайд 20 гаруй төрлийн жимсний, гоёлын болон анхилам үнэртэй бут, сөөг, зүлэгний үр зэргийг тарьж, худалдахаас гадна бортгонд өсгөсөн том модыг суулгах үйлчилгээ үзүүлдэг байна.

Жилд шинэсний 300-340 мянга, навчит модны 120-140 мянган тарьц үржүүлдэг. Жимсний модыг гэхэд л ногоон мөчрөөр үржүүлж, 2-3 настай болгосны дараа шилжүүлэн суулгахад амьдрах чадвар дээд зэрэг байдгийг компанийн ойн инженер С.Дашдаваа хэллээ. Мөн бортгонд суулгаж хоёр метр гаруй болтол нь өсгөсөн модыг бортогтой нь шууд шилжүүлэн суулгадаг байна.

Цаашид үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шугамаар зээлд хамруулах, техник, тоног төхөөрөмж, бусад шаардлагатай бодисоор хангахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд байгуулж байгаа Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд очлоо.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р хорооны 40 га талбай дахь цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна. Энд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоом, спортын талбай, 100 орчим автомашины зогсоол байгуулж, 80 гаруй нэр төрлийн мод, ургамал тарьж ургуулжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ идэвх, санаачилга гаргаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Тэрбээр “Уулнаас мод авчирч суулгах биш, харин үрслүүлж, арчилж тордож, ургуулах ёстой. Уул уурхайн томоохон аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, аймгууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн. 900 мянга гаруй өрх боломжийнхоо хэрээр үрслэгээ хийж хавар, намартаа мод тарьж, ургуулдаг байхын төлөө хичээх цаг ирлээ. Төр, хувийн хэвшил, иргэд хамтдаа зүтгэж байж өмнөө тавьсан зорилтынхоо ард гарна. Ирэх сард ойчдын Их хурал хийнэ. Ирэх өвөл бэлтгэлээ сайтар хангана“ гэж хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг:

  • 2021-2024 он буюу бэлтгэл үе,
  • 2024-2026 он буюу эрчимжүүлэх,
  • 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэхээр төлөвлөөд байна.


Сэтгэгдэл

Pkxny [124.158.65.11] 2021-10-07 16:33:26

ИРГЭД ААНБ-УУД ЖИЛ БҮРИЙН ХАВАР НАМАР МОД ТАРЬЖХЭВШСЭН. ОЛОН ААН ИРГЭД МОДНЫ ҮРСЛЭГ ТАРЬЖ УРГУУЛЖ БАЙНА. ТЭГЭХЭД ЭНЭ ОДОО ЮУ ЯРИАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ОЙЧИН БОЛГООД СОЛИОРООД ЯВААН БЭЭ. МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ ХИЙГЭЭД Л БАЙГАА БИЗ ДЭЭ. ЭНЭ НЭЭРЭЭ ҮНЭН ГАЖИГ НӨХӨР ЮМАА.ТЭР ААН ҮҮДЭЭРЭЭ ХИЙЛГЭВЭЛ ОЛОН ХҮН АЖЛЫН БАЙРТАЙ БОЛНО.

Зочин [103.80.210.183] 2021-10-07 05:40:41

хүний ажилд саад болж хуцаж боргоо биз. ажилламаар байгаа бол ордондоо эмсүүдээ тэврээд ажилла.

Зочин [202.9.40.127] 2021-10-07 05:35:20

Энэ чинь хэн гэдэг ой хамгаалагч вэ? Үгүй нөгөө бурхны оронд зочлоод кофи анантай уулзаад ирсэн гөсрий шив дээ.

Зочин [202.179.27.118] 2021-10-07 01:08:04

ккк.... ичсэндээ мод тариад шаасан

irgen [202.9.46.210] 2021-10-06 23:41:59

Ediin zasag n elegeeree hevtej bhd eersdee huviasaa muu huvtsas.beelii gargaad umch modoo tarimaar uoma.Kurtik.tsagaan beelii .uo ve.Ugaas nash ih munge urgui zartsuulna.Teriig heleh hungui nugeehee huurgej.dolignono.Hairan munge boliosoi.

шударга хүн [203.217.139.240] 2021-10-06 23:36:17

Мод тарих нь гол биш наад хүн монголыг цөлжилтөөс, байгаль дэлхийг нүүрс хүчлийн дулаарлаас, ирээдүй хойч үеэдээ эх орноо НОГООН болгож хүлээлгэж өгөх гээд байна.Жаахан юм уншаад бодооч, ХҮМҮҮСЭЭ

Зочин [202.126.90.132] 2021-10-06 21:54:09

Ой мод зөв асуудал боловч, толгой чинь хамуурчихаагүй бол эхлээд иргэдээ ковидаас авраачээ.

hjjkhgkjg [192.82.84.39] 2021-10-06 16:38:10

Сда ерөнхийлэгчээ болиод зүгээр ойжуулагч агро инженер болбол яасан юм бэ?

зочин [192.82.88.223] 2021-10-06 14:51:50

Юуны мод тарих байна аа. Улс орон чинь балар ч дууслаа. Эхлээд ард иргэдээ энэ муухай өвчөөс хамгаалах эмнэлэгээ нэмэх хэрэгтэй байна. Нэг ч иргэнийхээ алтан амиыг алдмааргүй байна.Бид гуравхан саяуулаа. Арай л

tugj jil [192.82.93.14] 2021-10-06 14:41:08

Sunee mod tarii gehgui yu

Zuv [27.85.206.15] 2021-10-06 13:42:55

Zuvshuu

koronadaa anhaarch hun amaa eruul saruul usguh talaar bodno bgaa [192.82.68.206] 2021-10-06 13:33:14

Mongol ulsiin erunhiilugch l yum ur hundultiig tas horigloh heregtei. yadaj nas zaaj ugmuur bnaa.mongol uls yadaj 5 say bolchih yumsan daa iim zarlig gargachih honshoortoi erunhiilugch gardadagguiee

Зочин [192.82.68.105] 2021-10-06 13:08:23

Битгий худалаа жүжгэл, ойн модыг устгаж байгаа

Зочин [103.57.94.54] 2021-10-06 12:30:22

Үр дүн гаргах . Ажил болгох гэдэг том ажил шүү. Тэгэс гээд л попорч байснаа чимээгүй таг болчих вий

Зочин [64.119.23.78] 2021-10-06 11:40:21

Зевее зев дэмжиж бнп

Зочин [103.57.95.205] 2021-10-06 10:56:03

Ойчин болчихжээ. Энэ хун.

Зочин [103.212.118.127] 2021-10-06 10:47:29

Ойн сайдыг сонгосон юм уу бид чинь


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.