ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 800 мод өнөөдөр суулгалаа

Aдмин / Нүүр

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 800 мод өнөөдөр суулгалаа

Тус хүрээлэнгээс жил бүр мод тарих өдрийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд өнөө жил Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдөртэй давхацаж байгаагаараа онцлог юм байна.

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон жил бүр мод тарих хөдөлгөөнийг идэвхтэй зохион байгуулдаг бөгөөд 2019 онд 200 мод, өнгөрсөн жил 300 мод тарьсан бол өнөөдөр 800 мод тарьлаа.

Өнөөдрийн мод тарих тарих ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Сранчимэг, Улаанбаатар хотын менежер бөгөөд захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, академич Т.Ган-Эрдэнэ, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох болон ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийнхамт олон, Залуу эрдэмтдийн холбооны төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид хэлэхдээ “Бид амаргүй цаг үед амьдарч байна. Өнөөдөр ковидын асуудлаас гадна дэлхийн дулаарал, цөлжилт хүн төрөлхтөний санаа зовоосон асуудал болоод байна. Мэдээж хэрэг дэлхийн дулаарлыг бууруулахад хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл бол ногоон мод тарих. Монгол улсын ерөнхийлөгчийн энэ том санаачилгыг ажил болгохын төлөө манай эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан албан хаагчид идэвхи зүтгэлтэй оролцож байгаад талархаж байна” гэлээ.

Дашрамд дурдахад, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь монгол орны байгалийн ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалдог цор ганц байгууллага юм. Тус цэцэрлэгт 370 зүйлийн 10500 мод сөөг, өвслөг ургамал ургаж байгаагаас 95 зүйл нь ховор ургамал байдаг ажээ. Тус цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар ургамлын янз байдлыг хадгалсан, танин мэдэхүйн цэцэрлэг хүрээлэн болгохоор ажиллаж байгаагаа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох мод тарих ажиллаганы үеэр дуулгасан юм.


Сэтгэгдэл

АААnnpordw [178.158.65.160] 2021-11-16 20:54:08

https://bit.ly/gtom-ua-2021-seriyal

АААwunjezt [178.158.70.35] 2021-11-02 05:32:20

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

Дебилүүд [192.82.92.114] 2021-10-08 05:52:31

яана даа энэ монгол. Тэнэг хүн дэлхийд солиорсон амлалт өгөөд түүнийг биелүүлэх гэж далдганацгаагаад. Гадаадынхан шоолоод энэ монголчууд ёрөнхийлөгчөөсөө эхлээд дебилүүд юм байна гэж харж байгаа даа. Уг нь говьд цөлжилтийг бууруулах хятад орныг түйрэнгээс хамгаалах гэж санаачлаа биздээ. Яагаад айлын хашаанд УБ ын цэцэрлэгт хүрээлэнгүүд, хангай газар мод тариад байгаа юм. Ухаангүй ноёнд урагшгүй албатууд гэдэг л болж байна даа.

ард [192.82.72.182] 2021-10-08 04:16:11

Уулнаас авчирсан бол ямар хэрэг байх вэ дээ хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөнгө гээч болно биз дээ өөрсдийгөө ингэж хуурах ямар хэрэг байна аа зүгээр л дүр эсгэж байгаа юм биш үү энэ бол тэнэгүүдийн хийх үйлдэл...

Irgen [43.242.243.46] 2021-10-08 01:10:25

Batonikiin tsetserlegt hvreeleng goy tohijuulaad uguuchee vndesni tsetserlegt hvreelen ywj bhaar ene hawid bdag hvmvvs batonikiin tsetserlegt hvreelend vr hvvhdee salhiluulmaar bna aa hvmvvsiin amrah gazriig ih bolgowol zvgeer bna aa garaad l tvgjree iishee tiishee ywah grj hamag tsagaa tvgjreld zartsuulj bja shdee

Зочин [202.9.46.70] 2021-10-07 21:59:15

Ирээдүйд ус мод хоёр алт болно.

Зочин [103.229.121.132] 2021-10-07 21:48:44

Өмнө нь байсан моднуудыг барилга барихдаа бүгдийг нь устгаж үгүй хийчихээд одоо дахиад мод суулгалаа ч гэх шиг.Ёстой малнууд юмдаа.

Зочин [192.82.72.199] 2021-10-07 15:03:04

Баярлалаа

Зочин [192.82.68.105] 2021-10-07 14:15:32

Ууландаа ургаж байгаа модыг устгаж байдаг ямар дуракууд бэ

зочин [202.179.25.131] 2021-10-07 10:44:06

Нэг газраас сугалж нөгөө газар суулгах нь мод тарих мөн үү эсвэл сүйтгэж байгаа нь тэр үү


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.