Боловсролын салбарын стандартуудыг шинэчлэх хамтарсан ажлын хэсэг байгуулна

Aдмин / Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б. Билгүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Боловсролын салбарт буй 167 стандартын заримыг шинэчлэх, бичиг баримтын стандарт, түүний хэрэгжилт, ОУ-д боловсролын салбарт мөрддөг стандартуудын талаар ярилцлаа.

Мөн Стандарт, хэмжил зүйн газраас стандарт, хэмжил зүйн мэргэжилтэн бэлтгэхэд анхаарал хандуулахыг салбарын сайдаас хүсээд, сургалтын хөтөлбөр боловсруулахад зөвлөн туслах саналаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд боловсролын салбарын стандартуудад шүүлт хийх, шинэчлэх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны салбарын стандартын техникийн хороог шинээр эмхлэн зохион байгуулах, үйл ажиллагааг идэвхижүүлэхээр талууд санал нэгдлээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

[103.80.210.183] 2021-10-14 07:33:03

ажлын хэсэг гэж тэнэглээд юүхэв зүгээр л багш нараасаа санал ав.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.