Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Aдмин / Хууль

Цэргийн болон иргэний салбарт өндөр мэргэжилтэй олон мянган боловсон хүчин бэлтгэж, төрийн батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалтын онол, арга зүйн үндэслэлийг боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулж, сургуулийн удирдлага, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэв.

Мэргэжлийн боловсролын ууган сургууль-Үндэсний батлан хамгаалахын их сургууль энэ өдрүүдэд 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Өнгөрсөн хугацаанд нийгмийн бүхий л салбарт манлайлагч нь байж, Их сургууль болсноосоо хойш улс ардын аж ахуй, иргэний нийгэмд мянга, мянган боловсон хүчин бэлтгэж ирсэн гавьяаг нь үнэлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ.

Д.Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үндэсний батлан хамгаалахын их сургууль 1921 онд Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар “Ардын цэргийн даргын сургууль” нэртэй байгуулагдсан түүхтэй.

Тус сургууль төр, нийгэм, шинжлэх ухаан, соёл, урлагийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, цэргийн дарга, энхийг сахиулагч цэнхэр дуулгатнуудыг бэлтгэн, эх орны хөгжил дэвшил, аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.94] 2021-10-16 13:16:30

Бурханы орноор аялаад ирсэн тухайгаа гэн яриач хөө.

иргэн [59.153.115.239] 2021-10-16 13:13:35

Хамгийн ядуу улсад : элдэв шагнал сугалаа их баыдаг юм ерөнхиылэг Хүрэлсүхээ!!!!! Ялуу хүн шагнал хараад баярлана !!!!! хэдэн суглааны мөнгө хараад огшино гэж яридаг юм. Улс нь уруудаад байхад цэрэгжилт хийгээд ам ангайх бүр лэг журам баривчилагаа ард түмэнээр шоронгоо дүүргэх нүү Хүрэлсүхээ!!!!!!!!!62 тоо хэлээч драк аа!!!!!!

Зочин [64.119.21.146] 2021-10-15 21:33:19

Цэргийн гавьяаны одон өгөх байлаа.100 жилд баяр хүрэгэё.

Зочин [103.212.119.211] 2021-10-15 20:25:33

Дэмий юм даа 100жил болж байгаа юм бол Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын хошой одонт гээд сүртэй түүхтэй байх үед нь Сүхбаатарын одон өгчихгүй дээ. Хөдөлмөрийн гавьЯаны улаан тугийн одон гэхээр цэргийн сүр алга даа

Зочин [66.181.188.168] 2021-10-15 20:06:51

ОДОНГИЙН ЦУГЛУУЛГАТАЙ БОЛОХОД АЛТАН ГАДАС ҮЛДЛЭЭ.

Зочин [103.80.210.183] 2021-10-15 18:05:29

СОЦ үеэсээ салаагүй эргэн орж байгаа юм аа даа. ТЭГВЭЛ хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураа.

зочин [64.119.27.55] 2021-10-15 19:07:10

Тэртэй тэргүй алсдаа дэлхийн улс орнууд бараг нийтээр шахуу Марксын сургаал дор нэгдэж, ардчилал нэртэй анархизмыг таягдан хаях шинжтэй байгаа бус уу? Өөрөөр хэлбэл, соц-зм маягийн нийгэм рүү. Харин ком-зм бол биш шүү.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.