Эмзэг бүлгийн настанд хамтран тусламж үйлчилгээ үзүүлж байна

Aдмин / Эрүүл мэнд

Геронтологийн үндэсний төв Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран 2021оны 11сарын 08-12ны өдрийг хүртэл Насны доройтолттой хэвтрийн ахмад настанд гериатр эмч, сувилагч, нийгмийн ажилтан, хөдөлгөөн засалч Монголын улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын идэвхтээс бүрдсэн олон мэргэжлийн багаар гэрийн тусламж үйлчилгээ үзүүлэв.

Мөн Монголын улаан загалмайн нийгэмлэгийн настанд туслах сайн дурын идэвхтнийг хэвтрийн настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр чадвахижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэ сургалтаар Геронтологийн үндэсний төвийн гериатр эмч мэргэжилтнээс бүрдсэн олон мэргэжлийн багийн мэргэжилтэн “Доройтолтой настны хоол тэжээлийн байдлыг үнэлэх хэвтрийн настанг хооллох”, “Тархины цус харвалтын дараах хөдөлгөөн засал эмчилгээ” “Зөв босож суулгах, орноос тэргэнцэрлүү зөв зөөвөрлөх, зөв таяг тулж босох”, “Хэвтрийн настанд холголт цооролт үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?” “Хэвтрийн настны байршил солих сэдвүүдээр онол дадлага хосолсон сургалтыг Нийслэлийн 6 дүүргийн 60 сайн дурын идэвхтэнг хамруулан амжилттай зохион байгууллаа.


Сэтгэгдэл

Irgen [203.91.115.52] 2021-11-15 06:37:32

Amjilt husey. Bayarlalaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.