Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулган, газар чөлөөлж байна

Aдмин / Хууль

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу тавдугаар сургуулийн баруун талд байрлах есөн гараашийг буулган, газар чөлөөлж байна. Эдгээр гараашийг буулгахын өмнө эзэмшигчдэд удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ю.Одгэрэл “Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 гарааш буулган, явган хүний зам, авто зогсоол хийсэн. Бусад байршилд тохижилтын ажил хийхээр төлөвлөн, ажиллаж байна. Түүнчлэн ирэх онд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгахаар төлөвлөн, судалгаа хийж байгаа. Төлөвлөгөө батлагдсаны дараа газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулна” гэж мэдээлэв.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай А/250 дугаар захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Тус захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын A/454 захирамж гарч, дээрх гараашнуудыг чөлөөлж буй юм. 2021 онд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 60 орчим гарааш буулгаж, газар чөлөөлжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.85] 2021-11-27 10:37:48

Буулгах нь зөв өө. Гэхдээ эхний бужлгасан грашны оронд нар хаасан барилга барьж бна. Энэ зөвшөөрлийг хэн өгөв???

Зочин [66.181.161.54] 2021-11-26 02:16:42

Буулгах нь зав байхаа олон нийтийн эзэмшлийн талбайг хэсэг хүмүүс эзэмшиж болохгүй болуу тэр байр худалдаж авсан бүх хүмүүс эзэмших ёстой талбай тэгээд ч ихэнхи хүмүүс тэр гараажаа барааны агуулах болгосон байдаг өвөлжин хүмүүс тойроод бааж шээдэг бохир нь дэмдсэн

санал [202.126.89.204] 2021-11-25 05:24:49

өөрсдөө барьж 10-20 сая төгрөгөөр иргэдэд худалдаад, зөвшөөрөл авах гэхээр гражид зөвшөөрөл өгөхгүй гээд өдий хүрсэн. Одоо болохоор зөвшөөрөлгүй гэж иргэдийг хохироож, граж нурааж өмчинд халдаж байна. Нөхөн төлбөр өгөх хэрэгтэй шүү.

Зочин [202.131.248.198] 2021-11-25 00:58:13

Өвлийн хүйтэнд буулгаад яах вэ дээ. Ямар бүтээн байгуулалт хийх биш. Нэг айл ч гэсэн машинаа гарашдаа хийгээд өвөлжвөл

Зочин [122.201.22.58] 2021-11-24 15:36:15

Зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг буулгаж чадах уу?

ыбөыбөыбөыйбө [203.23.199.85] 2021-11-25 03:49:24

Зайсанд баригдсан ихэнх барилгууд аялал жуулчлалын зорилготой гэж байгаад орон сууц барьсан хууль бус барилгууд эхлээд тэднийгээ нураавал яаж байна? Жирийн иргэдийнхээ амбаарыг нураахдаа ямар ч дээрэлхүү юм бэ дээ?

Зочин [192.82.78.122] 2021-11-24 13:38:22

иргэдтэйгэ хамтрах ойлголцох гэж бүр сураггү ю дараа жилээс тэсэрч дэлбэрэх,хоолонд хордохоос бусдыг бараг бүгдииг н зөвшөөрхиин гэсэндэ уг н

Зочин [202.55.188.98] 2021-11-24 12:09:44

Mash zow

Зочин [202.9.46.44] 2021-11-24 10:19:34

Зөв. Ингэмээр дээ!

Төрвө [66.181.161.80] 2021-11-24 10:12:20

Зөвшөөрөлгүй бол буулгах нь зүйтэй.

Иргэн [202.9.46.61] 2021-11-24 09:42:55

Анхнаасаа газар доогуур төвлөрсөн гараашыг зохион байгуулалттайгаар барих байсан юм. Нүүдэлчин сэтгэхүйгээр хийсэн ажил маань иргэдийн хохирлоор дууслаа даа.

Зочин [202.9.46.221] 2021-11-24 14:11:48

Хөгжлөөс соёлоос зуун жил хоцорсон оркууд шүү дээ.

grash [64.119.27.223] 2021-11-24 08:51:45

худалдаж авсан хүмүүс хохиролтой юм даа

bat [49.0.178.157] 2021-11-24 08:38:50

БАС нэгэн хэлмэгдүүлэлт хийж бна. зөвшөөрөлгүй гэдэг үгээр хаалт хийж, хөрөнгөнд халдаж байгаа нь Сумъяабазарын нэгэн нугалаа боллоо. буулгаж тохижуулалт хийж болноо. Энэ бас хязгаартай шүү. тэр гаражуудыг дүүргийн засаг даргын шийдвэрээр барьж зарсаныг иргэд худалдаж авсан байдаг. Тэр дүүргийн засаг даргын олгосон бусад газар орд харш бахиад болоод байдаг.ядуу иргэд машинаа хийж болдоггүй баян ядуугийн ёс уу? үлдээж болмоор зарииа газруудыг үлдээх, худалдан аьсан үнийг олгох шаардлагатай байна шүү.

Зочин [202.170.73.226] 2021-11-24 10:05:05

Yag unen. Ter garaajig chin ter ued zuvshuurultei bas munguur avsan shu de. Odoo genet zuvshuurulgui geed buulgaj bdag. ene humuus chin hohirood bna, bas mashinaa haana tavih yum bolj bna? Uvul bolj bdag , gadaa honuulah yum uu?

Зочин [202.21.108.21] 2021-11-24 08:11:46

Хөдөлмөрийн дээд сургууль, Гандирс төвийн зүүн талын гражууд, 5р хороо 24р байрны хажуугын гражууд

Зочин [124.158.65.47] 2021-11-24 06:59:27

хөдөлмөрийн дээд сургуулийг тойрсон олон грашаа буулгаж хүүхдийн тоглоомын талбайтай болмоор байна


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.