ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын даргад УИХ-03/11371 тоот албан бичгээр ирүүлсэн.

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Нийтийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл “Нийтийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.184] 2021-12-22 04:34:01

1920 оноос өмнөх монголчууд хятадуудад боолчлогдож бүхий л түүхий эдээ хятадуудад хямд зарж өөрсдөө үгээгүй ядуурч хятадуудыг баяжуулдаг байсан. 1920-1990 оны 70 жилд хоцрогдсон монголчууд оросын туслалцаатайгаар хятадын түрэмгийлэлээс холдож хир бөөс хуурснаасаа салж бичиг үсэг тоо сурч боловсролтой болж аж үйлдвэрлэл барилга байгууламжтай баригдаж улс төр нь ард түмэндээ ээлтэй нийгэм нь соёлжиж амар сайхан амьдарч байтал 1990 онд дүр эсгэсэн ардчилсан гамингууд ардчилал хүний эрх гэсэн гоё сайхан үгээр ард түмнийг тархийг эргүүлэн улс төрд гарч монголын бүх аж үйлдвэрүүдийг хувьчлан зарж идэж уугаад монголыг буцаагаад түүхий эдээрээ эдийн засгаараа хятадаас хамааралтай болгож хохироосон.

уншигч [202.21.96.76] 2021-12-22 04:17:52

12 сарын 30-аас өөр өдөр олдоогүй юм байх да? УИХ гишүүдийн ирц бүрдэх үү?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000