ЭМЯ: 83 хүнээс КОРОНАВИРУС шинээр бүртгэгдэж, 1 хүн нас барлаа

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 83 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Энэ нь есөн сар гаруйн хугацаанд нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн бага тохиолдол болж байна. Хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 7-ны өдөр халдварын 67 тохиолдол батлагдсан. Түүнээс хойш өдөр бүр 90-ээс дээш халдвар илэрч байгаа юм.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 389,786 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын зургаа нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 77 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 57 нь Улаанбаатар хотод,
  • 20 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,982 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,941 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,447 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-716
  • Хүндэвтэр-952
  • Хүнд-242
  • Маш хүнд-31 хүн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.