МИАТ ТӨХК Сөүл, Токио чиглэлийн зарим нислэгээ цуцаллаа
"Ковид-19"-ийн мутацид орсон шинэ хувилбар илэрч, гадаад улс орнууд өөрсдийн хилээр нэвтрэхэд тавигдах шаардлагаа эргэж чангатгаж эхэлсэн нь улс хооронд зорчих зорчигчдыг эрс буурахад хүргэж байна.
Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК нь хуваарьт бус нислэгийн давтамжаа багасгах ажлыг хийж байна.
Үүнд:
Сөүл хотын чиглэлд нэгдүгээр сарын 12, 15, 19, 22, 26, 29-ний өдрүүдэд буюу Лхагва, Бямба гарагийн нислэгүүд мөн хоёрдугаар сарын 8, 15, 22-ны өдрүүдийн Мягмар гарагийн нислэгүүдийг цуцалж байна.
Токио хотын чиглэлд зөвхөн нэгдүгээр сарын 30-ны өдрийн Ням гарагийн нислэгийг цуцалж байна.
МИАТ ТӨХК нь цуцлагдаж буй нислэгийн тийз худалдаж авсан зорчигчдыг хамгийн ойрын нислэгт шилжүүлэх, гарч буй зардлын зөрүүг хариуцаж холбогдох зохицуулалтыг хийж байна.
Мөн гадаадын улс орнуудаас тавьж буй шаардлагаас хамаарч тийз худалдан авсан зорчигчид зорчих боломжгүй болж буй тохиолдолд тийзний мөнгийг бүрэн буцаан олгож байгаа юм байна.
Сөүлийн чиглэлд хэвийн үргэлжлэх нислэгүүд:
1 дүгээр сарын 9, 11, 14, 16, 18, 21, 23, 25, 28, 30-ны өдрүүдэд.
2 дугаар сарын 5-аас эхлэн Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт.
Сэтгэгдэл