ЭМЯ: Шинээр Коронавирусийн2135 тохиолдол бүртгэгдэж, ГУРВАН ХҮН НАС БАРЛАА

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,135 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 412,677 болж нэмэгдлээ.

Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,344 нь Улаанбаатар хотод,
  • 791 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,016 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,210 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 36,229 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 2,561
  • Хүндэвтэр – 4,824
  • Хүнд - 778
  • Маш хүнд - 47 хүн байна.


Сэтгэгдэл

Hhhh [174.251.64.49] 2022-01-18 21:35:28

Garaa ugaagaachee bohir garaaraaa hamraa nudee nuhaad bhaar

зочин [64.119.21.148] 2022-01-18 16:45:42

Өдөр бүр нормчилчихсон юм шиг 2000 орчим тохиолдол илрээд байгаа нь ямар учиртай вэ? Өдөрт хуваарьтай ПСР -ийн тоо юм болов уу? Сэжигтэй хүн болгон ПСР шинжилгээ хийлгэх боломж хүртээмж үгүй байгааг ЭМЯ мэдэж байна уу? ПСР шинжилгээний цэгээ хүрэлцээтэй, хүртээмжтэй болгооч ээ. Мэдээлээд байгаа халдварын тоо бодит уу? үнэн үү? Үнэн хэрэгтээ халдвар гэрлийн хурдаар энд тэндгүй эргэн тойронд хавтгай тархаад байгаа юм биш үү? Шинэ жилийн шоунаас хойш арай л эрчимтэй нэмэгдээд тархаад байна уу? Вакцины 3 тунтай хүмүүс ч зөндөө өвдөж байна, 2-3 удаа халдвар авсан хүмүүс ч зөндөө байгааг хэрхэн ойлгох вэ? Ард иргэдээ хайрлаач ээ, эрүүл мэндийг нь бодооч ээ, хамгаалаач ээ. Гомдмоор юм аа, арай ч дээ

Иргэн [192.82.74.190] 2022-01-18 09:07:42

Бөх барилдуулж , концерт, хошин шог гээд үй олон оркууд цуглуулаад байхаар яаж энэ халдвар чинь буурах юм бэ?

Зочин [109.252.29.115] 2022-01-18 08:14:53

Файзер вакцин 3тунг хийлгэсэн манай танил халдвар аваад хэвтэж байна. Ванкцин хийлгээгуй хумуус овдож байна гэж худалаа ярихаа боль.

зочин [103.212.118.34] 2022-01-18 07:46:57

Хөнгөн л гээд байх юм өвдөж байгаа хүмүүст хүнд л байх. Бөх Уралдаан тэмцээнээ болиочээ .Эсвэл үзэгчгүй явуул арай л их тархаж байнш дээ. Амьдралаас тасархай дарга нараа

Монгол [122.201.24.56] 2022-01-18 04:38:58

Хүний үгэнд ороод вакцинаа бүрэн хийлгээд байсан бол хаанаас ингэхэв, одоогийн илэрсэн хүмүүсийн 88,2 хувь нь вакцин огт хийлгээгүй, бүрэн тун хийлгээгүй хүмүүс байна гэсэн шүү дээ

Зочин [66.181.191.240] 2022-01-18 05:49:14

За худлаа хуц. 3 тун хийлгээд овдож л бна

Зочин [202.9.41.139] 2022-01-18 04:20:55

Ингээд зарлчаал байгаад байхуу ? 3 бүдүүн даргаааа айн? Ажил хийх улс уу үгүй юү? Нам мам харгалзахгүйгээр гялалзуулах аавын хүүхдүүд олон байгаа ш дээ. яах вэ таминь. Энэ их ядуурал түгжрэл утаа өвчин үхэл!

Иргэн [192.82.87.105] 2022-01-18 03:58:12

Түргэвчилснээр эёрэг гарсан бол эмчилж байгаа гээд мэдээнд оруулахгүй гэдгийг ойлгохгүй юм, оюунэрдэнийн харвардаас сурч ирсэн эрдэм л гэж энэ байхдаа данхан толгоыноос нэг ийм л ухаан гарна даа

Hh [174.251.64.49] 2022-01-18 21:36:25

Yamar ch oilgomjguu bn.yu bichih gesiin


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.