ЭМЯ: Шинээр Коронавирусийн 2,614 тохиолдол бүртгэгдэж, хоёр ХҮН НАС БАРЛАА
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,614 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 439,622 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,498 нь Улаанбаатар хотод,
- 1,116 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,031 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,084 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 59,312 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 3,445
- Хүндэвтэр – 6,600
- Хүнд - 932
- Маш хүнд – 107 хүн байна.
Сэтгэгдэл
зочин [192.82.67.53] 2022-01-28 14:56:40
ЭМЯ 440000 орчим гэж тохиолдлын тоог ДЭМБ-д мэдээлэх юм, МҮОНТ 700000 гаруй гэх юм, ард иргэд болохоор бараг 90 гаруй хувь нь ковид-19 халдвар авсан байх гээд байна уу? Аль нь үнэн бэ? Одоо гэрээр 60000 гаруй, эмнэлэгт 12000 орчим хүн эмчлэгдэж байгаа гэж ЭМЯ мэдээлэх мөртлөө хоногт 2000-3000 тохиолдол илэрлээ гээд байгааг хэрхэн ойлгох вэ? Хоногт 2000-3000 гэдэгт үнэмшвэл гэрээр ба эмнэлэгт нийлээд 20000-30000 орчим хүн эмчлэгдмээр биш үү? гэтэл 72000 хүн эмчлэгдээд байна уу? Үнэн бодит тоог ард иргэдэд шуурхай хүргээч ээ, мэдээлээч ээ, үнэнийг хэлээч ээ. Вакцины 3 тунтай хүн яагаад халдвар аваад байна вэ? Зарим хүн яагаад 2-3 удаа халдвар аваад байна вэ? Вакцины хугацаа дууссан уу? ямар учир байна вэ?